Аргын тооллын аравдугаар сарын 3, Ангараг гариг. Билгийн тооллын 19, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6:53 цагт мандан, 18:29 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Month: October 2023
10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгоины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө +9…+11 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна. 2023 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс уншаарай.
Эдийн засагч Р.Даваадорж “Кокс нүүрс бол утаа нэрээр эрх баригчдын халаасыг түнтийлгэх ээлжит нэг л хувилбар” гэлээ.
“Бүх салбарт үүрлэсэн хулгайч нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ.
УИХ-ын чуулган: Энэ парламентын намрын отгон чуулган эхэллээ
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь” гэв.
Нийтийн удирдлагын магистр, түүхч, улс төр судлаач Т.Билэгжаргал “Давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа” хэмээн ярилаа.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Сонгодог байт харвааны багийн төрлөөр эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожлоо. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн юм.
Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Манай залуус шөвгийн 8-ын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай.
Байт харвааны сонгодог холимог багийн төрлөөр Индонезийн багт 1:5, нийлмэл нумын төрлөөр холимог баг БНСУ-ын шигшээд 145:155, нийлмэл нумын төрлөөр эрэгтэй баг Хятадын Тайпэйд 212:232, сонгодог харваагаар эмэгтэй баг Японд 0:6-гаар тус тус дийлдэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Ерөнхий сайдад өгсөн. Түүний огцрох өргөдлийг МАН-ын бүлэг дэмжээд буй юм. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Миний бие өөрийн хүсэлтээр хотын даргын албан үүргээ хүлээлгэн өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Би ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Огцорсон зүйл биш. Ерөнхий сайдтай уулзахдаа “Дараагийн хотын даргыг таны зүгээс сонгох нь зөв гэж бодож байна” гэдгээ хэлсэн. Манай хотын ажил зогсож болохгүй. Тиймээс дараагийн хотын дарга миний хийж байсан ажлуудыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Би хотын даргын ажлыг авснаасаа хойш үнэхээр хүнд үеүдтэй нүүр туллаа. Эрх зүйн реформ хийхгүйгээр Улаанбаатар хотын байдлыг сэргээнэ гэдэг хүнд ажил юм байна.
Харин автобустай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага нэн даруй шалгаасай. Улсын төсвийн мөнгөтэй холбоотой энэ хэргийг яаралтай шүүн тунгааж, үнэн мөнийг гаргаж ирэх хэрэгтэй. Харин миний зүгээс монгол эр хүний хувиар уучлалт хүсэж байна. Надад өөр сонголт үгүй байхад ширэн нүүрлээд байж чадахгүй. Би хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, уул уурхайн салбарт ч ажиллаж байсан. Гэхдээ хотын даргын ажил их зовлонтой бөгөөд хүнд ажил юм байна шүү гэдгийг хэлье. Нийслэлийн иргэддээ дараагийн хотын даргаа хайрлаж яваарай гэж захья” гэв.
Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн Үндэсний Төвөөс уриалж байна.
“Ханжоу 2022” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс манай эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улс багийн спортын төрлөөр тивийн олимпоос анхны медалиудаа авсан билээ.
“Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар өнөөдөр медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлээ.
Уулзалтаар Монголын багийн ахлагч А.Ганбаатар “Түүхэн амжилт гаргасанд 3х3 сагсан бөмбөгийн нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе. Та бүхний амжилт монголын олон хүүхэд залууст үлгэр дуурайлал боллоо. Эерэг бүхнийг түгээн дэлгэрүүлж буйд дахин талархал илэрхийлье” хэмээн онцлон цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн шаардлагад нийцээгүй ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл үдээс хойшхи МАН-ын бүлгийн хуралдаанаар Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд буй юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр оройн 20.00 цагт мэдээлэл хийхээр болжээ
Тодруулбал Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нью тур сафарис” ХХК-ийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн “Нью тур сафарис” ХХК-ийн давамгай байдлаа ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдэлд ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгууль хүчин төгөлдөр болсон байна.
Нью тур сафарис” ХХК нь:
- Дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан Өргөө сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг ялгавартай хэмжээгээр тогтоосон,
- Тус гэрээнд заасны дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын тодорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгаж байгаа
Дээрх зүйлс нь тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн дараах зүйл ангиудыг зөрчсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д зааснаар 107.528.429 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Өрсөлдөөний тухай хуулийн:
- 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,
- 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах…”,
- 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Нью тур сафарис” ХХК-ийн кино театрын зах зээлд Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг.
Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд дотоодын кино нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хамаарахгүй нөхцөл тулгасан, бусад оролцогчид ялгавартай үнэ тогтоосон зэрэг нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нью тур сафарис” ХХК-ийн гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: ШӨХТГ
УЕПГ-аас 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2703 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 126 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 66,
- Өмчлөх эрхийн эсрэг 45,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5,
- Авлига, албан тушаалын 3 хэрэг.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх;
-Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
– Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.