Categories
мэдээ улс-төр

ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.03/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон, Үндсэн хуулийн цэцэд холбогдох тайлбарыг хүргүүлсэн УИХ-ын гишүүн Г.Ганболд 05 дугаар дүгнэлтийн талаар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэц энэ удаагийн дунд суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … “, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно. …”, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн байна.

Тиймээс Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 29.1.2 дахь заалтад “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-аас нэр дэвшигчийн болон томилгооны сонсголыг явуулан албан тушаалтнууд тухайн ажилд томилогдох эрх зүйн болон бусад ур чадвартай эсэхийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг томоохон дэвшлийг хийсэн. Энэ бол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн гол үр дүн. Үүний үр дүнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонсгол хийсний дараа томилсон. Олон нийтийн төрөөс хүсэн хүлээдэг гол зүйл бол шүүхийн шударга ёс, шүүх хараат бусаар зөвхөн хуульд захирагдан ажиллах юм. Тийм учраас Үндсэн хуулийн цэц болон бусад төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагын нэг нь нээлттэй сонсголын үр дүн байх учиртай гээд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, бид ард түмний мэдэх эрх, нээлттэй мэдээлэл авах эрхийг хүндэтгэх ёстой хэмээлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулах нь нэр дэвшиж байгаа хүмүүс боловсрол, ажил мэргэжил, туршлага, мэдлэг ур чадвар, ёс зүй болоод хуульд заасан бусад шаардлагад нийцэж буй эсэхийг нээлттэй хэлэлцэх бөгөөд энэ нь олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн процесс хэмээгээд, энэ нь шийдвэр гаргах эцсийн үйл ажиллагаа биш гэдгийг тодотгосон.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Жимс, жимсгэний хэрэгцээний 97 хувийг импортолж байна DNN.mn

Улсын хэмжээнд 7000 га-д жимс, жимсгэнэ тариалж байгаа ч дотоодын хэрэгцээнийхээ гурван хувийг л хангаж байна. Өөрөөр хэлбэл “97 хувийг нь импортоор авч, жилдээ 50-60 сая ам.доллар зарцуулж байна” гэж Монголын Жимс, жимсгэнийн үндэсний холбоо мэдээллээ.

Өнгөрсөн онд 40 гаруй мянган тонн жимс, жимсгэнэ  импортоор авсан гэж ХХААХҮЯ онцолж байсан юм. Дотоодын 40 орчим үйлдвэр, цех жилдээ 2000-5000 тонн жимс, жимсгэнэ хураан авдаг бөгөөд үүнээс 2500 орчим тонн жимс, жимсгэнийг нь гар аргаар зарж борлуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болло.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэл, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих.
  • Орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас холбогдох нутгийн  захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах.
  • Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүнг, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх зэрэг үүрэг өгөв.

 

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгдэв DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нийт 1956 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1524, гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 2023 оны 10 дугаар сарын 4–16-ны хооронд зохион байгуулна.

Мод тарих өдөр нь эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилготой.

Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болголоо DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ.

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг.

Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг. Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой.
Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна.

Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн.

Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.

Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягтыг цаашид шаардахгүй.

Гэхдээ үүнтэй холбоотойгоор лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл ихсэнэ гэдгийг иргэдэд анхааруулах нь зүйтэй.

Бидний зүгээс лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагуудад тусламж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтыг сайжруулах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгох үүрэг даалгаврыг өгөөд байна.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн өвчтөнийг тогтмол хянах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна.

Энэ хүрээнд иргэд лавлагаа шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсны дараа өөрийн харьяалах өрх, сум, тосгоны эмнэлгийн хяналтад заавал орж байх зохицуулалтын арга хэмжээ авах болно.

Гэвч зохицуулалтын дээрх арга хэмжээ нь томоохон эмнэлгүүдийг чиглэсэн иргэдийн урсгалыг тогтоон барьж чадахгүй байх магадлал өндөр учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд эхлээд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө, зөвхөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж байхыг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улсын хэмжээний түр хамгаалах 34 байр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн” гэв DNN.mn

Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗХГ)-аас өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах 34 төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн байна гэдгийг ГБХЗХГ-ын ажилтан онцлов.

Уг төвд ирсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хамгаалал, сэтгэлзүй болон хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Түүнчлэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг холбогдох салбарын байгууллагуудтай олон хэлбэрээр хамтран зохион байгуулдаг хэдий ч үр дүн нь олон нийтэд хүрэхэд бага байгаа аж. ГБХЗХГ-аас бусад байгууллагатай хамтран зөвхөн энэ жил гэхэд хүүхэд хамгааллын томоохон найман төрлийн нөлөөллийн ажлуудыг эхлүүлээд байгаа юм байна.

“Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагджээ”

Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ намрын чуулганаар орохоор болжээ. Уг шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагдсан байгаа юм байна.

21 аймаг есөн дүүрэгт гэр бүл хариуцсан хэлтсүүд ажиллаж байгаа боловч мэргэжлийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчин дутагдалтай байгаа учир уг өөрчлөлтийг оруулахаар болсон байна.

Хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл хороо, сум бүрд хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирна гэж харж байгаа аж.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хууль зүйн яаман дээр санал аваад явж байгаа бөгөөд эцэг эхийг хариуцлагажуулах, гэр бүлийн олон хэлбэрийг хуулийн зохицуулалтаар гаргаж өгөх заалтуудыг оруулах  саналыг нээлттэй авч байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулав DNN.mn

Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлтийг тусгалаа.

Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв.
Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй боллоо.

 

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам 89.51 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дуусчээ DNN.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй  гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 84.24 хувь, дөрөвдүгээр багц 78.21 хувийн, нийт 89.51 хувийн гүйцэтгэлтэйгээр  258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 73.6 хувийн гүйцэтгэлтэй.

May be an image of road

Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 79.53 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 69.59 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 78.41 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 70.74 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 538 хүн, 246 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жолоо барьж байх үедээ утсаараа шууд дамжуулалт хийвэл 20 мянган төгрөгөөр торгоно DNN.mn

Сүүлийн үед хүмүүс жолоо барьж байх үедээ утсаараа лайв буюу шууд дамжуулалт хийх нь олон нийтийн сүлжээгээр их ажиглагдах болсон.

Уг үйлдэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулж байгаа учир Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 22-т зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог юм байна.

Утсаа хэрэглэх гэдэгт шууд дамжуулалт хийх ч мөн орно гэдгийг холбогдох албаны хүн хэлж байв.

Өнгөрсөн оны байдлаар манай улсад бүртгэгдсэн зам тээврийн ослын 96.5 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болжээ. Тэр дундаа жолоочийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж 3,053 осол бүртгэгдсэн байна.

Жолооч анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос болж өнгөрсөн онд 94 хүн нас баржээ