Categories
мэдээ спорт

С.Жамбалжамц Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Азийн АШТ-ий хүрэл медальт С.Жамбалжамц Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ.

Манай дугуйчин 4:31.11 секундээр замаа дуусгав. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүлээ.

Манай бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагслаа.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын жюү жицүгийн дэвжээнд монгол шүүгч шүүж байна DNN.mn

“Ханжоу 2022” Азийн XIX наадмын жюү жицүгийн тэмцээнийг Олон улсын жюү жицүгийн холбооны шүүгчид дэнсэлж байгаагийн дунд Монгол Улсаас олон улсын шүүгч О.Болд-Эрдэнэ ажиллаж байна.

May be an image of 3 people

О.Болд-Эрдэнэ нь Монголд жюү жицүгийн спортын холбоог үүсгэн байгуулж, өөрөө энэ спортоор хичээллэж ирсэн хар бүстэй тамирчин.  Мөн олон улсын шүүгчээр тив, дэлхийн тэмцээнүүдийг дэнсэлдэг шүүгч юм.

May be an image of 4 people and text

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн хөтөлбөрт 115 мянган өрхийг хамруулж, 7.2 их наяд төгрөгийн зээл олгожээ DNN.mn

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийг хадгалах бололцоотой гэсэн тооцоолол гарчээ. Инфляцыг дунд хугацаанд 6 хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тус тогтоолд тусгажээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болох юм. Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тодруулсан юм. Түүний асуултад Монголбанкны зүгээс “Ипотекийн зээлийн хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Өнгөрсөн хугацаанд 115 мянган өрхөд 7.2 их наяд төгрөгийн зээлийг олгосон байна. Үндэсний орон сууцны корпорацийг байгуулах хүртэл уг хөтөлбөрийг төв банк хэрэгжүүлж явах шийдэлд хүрсэн. Иймд УИХ-аас тус банканд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгосон тогтоол, түүнтэй адилтгах түвшний эрх зүйн шийдвэрийг гаргаж өгөх шаардлагатай.

Хэрэв тус шийдвэрийг гаргасан тохиолдолд төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар арилжааны банкуудад ойролцоогоор 17 мянга орчим зээлийн өргөдөл хүлээгдэж байна. Уг зээлийн хөтөлбөр хэвийн хэмжээнд хэрэгжсэн тохиолдолд нэг жилд 600-700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдох юм. Ингэснээр нийгэмд үүсээд буй хүлээлт тодорхой хэмжээнд шийдэгдэх бололцоотой” гэсэн тайлбарыг өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Бэлгийн хүчирхийлэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг зураг, нэртэй нь олон нийтэд зарлана” гэв DNN.mn

ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ хамтран бага насны хүүхэд алга болсон асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХНХ-ийн сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“ХНХЯ-ны зүгээс хүүхэд хамгааллын асуудал дээр төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. ХНХЯ, ГБХЗХГ-ын зүгээс хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй.

Бидний зүгээс хүүхдийг эсэн мэнд олдоосой, эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Тиймээс аймгийн ОБГ-тай хамтран ажиллаж, нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд гаргасан. Улсын хэмжээн 1,2 сая хүүхэд бий. Тиймээс хүүхдийн асуудалд бүх хүн гар бие оролцох нь зүйтэй байна. Он гарснаас хойш 108 утсанд 70 мянга гаруй дуудлага ирсний 70 орчим хувь нь зорилтот бүлэг байна.

Цаашид хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн бэлгийн хүчирхийлэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг зураг, нэртэй нь олон нийтэд зарлана” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Хүүхдийн асуудалтай холбоотой батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацаж төөрөгдүүлж байна DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д мөрдөн байцаалтын явцын талаар прокурорын зөвшөөрөлтэй олон нийтэд мэдээлнэ гээд зүйлчилсэн байдаг. Алга болсон 12 настай охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна. Эрэн сурвалжлах ажиллагаагнд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажилласан ажлын хэсэг, Дорноговь аймгийн цагдаагийн ажлын хэсэг, Онцгой комиссын гишүүд нэгдэн эрэн хайх ажиллагаа явж байна. Онцгой байдлын газраас өнөө өглөө Дорноговь аймгийн Мандах сум руу хөөрч, нисдэг тэргээр хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн газраар автомашинаар хайж байна. Эрэн хайх ажиллагааг тус аймгуудын зэргэлдээ сум, аймгаар хайж байгаа. Сэтгүүлчид хүүхдийн асуудалтай холбоотойгоор батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацаж, төөрөгдөл оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна.  Энэ байдлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Архи, спиртийн төрлийн хордлогоос үүдэлтэй 492 нас баралт бүртгэгджээ DNN.mn

2023 он эхний найман сарын байдлаар эрэгтэйчүүдийн дунд санамсаргүй хордож нас барсан 492 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс ихэнх нь архи, спиртийн төрлийн хордлогоос үүдэлтэй байна.

Иймд архи согтууруулах ундаанаас татгалзаж эрүүл мэнддээ анхаарахыг ГССҮТ-өөс санууллаа.

Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022” Азийн наадмын марафон гүйлтийн тэмцээн өндөрлөлөө DNN.mn

Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд манай дөрвөн тамирчин хурд сорилоо.

Эрэгтэйчүүдийн ангилалд 18 гүйгч замд гарснаас 16 нь барианд орсон юм. Манай тамирчин Д.Гантулга эхний 35 км-д түрүүлж явсан ч 2:18:03 цагаар барианд орсноор 10-т жагслаа. Харин Ж.Олонбаяр 2:23:54 цагаар 15-д орсон юм.

Эрэгтэйчүүдийн мафаронд БНХАУ-ын Хе Жие түрүүллээ. Тэрбээр 2:13:02 цагийн амжилтаар замаа дуусгасан. Хятадууд Азийн Наадмын түүхэнд хамгийн олон алттай ч марафоны төрлөөр анхны түрүүгээ авсан нь энэ юм. Мөнгөн медалийг БНАСАУ-ын Хан Ил Рён 2:13:27 цагаар, хүрлийг БНХАУ-ын Шао Хуй Ян 2:13:39 цагаар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн марафонд нийт 17 гүйгч бүртгүүлсэн. Г.Хишигсайхан 2:35:34 цагаар 7-д орсон бол Б.Мөнхзаяа 2:37:07 цагаар 9-д жагсав.
Энэ төрөлд Бахрейний гүйгч Чебичий Чумба 2:26:14 цагаар түрүүлж, БНХАУ-ын Де Шун Жан (2:27:55) мөнгө, Киргизийн Сардана Трофимова (2:28:41) хүрэл медаль зүүлээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ачааны машины араас суудлын автомашин мөргөж, гурван хүн амиа алджээ DNN.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 10 дугаар сарын 04-ний өдрийн 23:28 цагт ОБЕГ-т иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид  очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд осол болсон байжээ. Тухайлбал “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж, тус суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, иргэн Н/29 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байжээ. Улмаар алба хаагчид тухайн эмэгтэйг эсэн мэнд гаргасан байна. Харин Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт, суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Г/34 настай, эрэгтэй/, зорчигч Өмнөговь аймгийн харьяат иргэн С /37 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болоод буй 12 настай охин болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас 14:30 цагаас мэдээлэл өгөхөөр боллоо DNN.mn

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын “Мандах наран” хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран цаг үеийн болон сураггүй алга болоод буй 12 настай охины асуудлаар өнөөдөр /2023.10.05/ 14:30 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр боллоо.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан 09.57 минутад гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгүүдийг явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн гэдгийг онцлов.

Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэж байлаа.

Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж байлаа.

Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн судалгаагаар 2050 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 78 хувь нь төвлөрсөн суурин газар амьдарна гэсэн тооцоо гаргасан байдаг. Цаашдаа газар хөдлөлт, галын аюулын эрсдэлүүд нэмэгдэх хандлагатай байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын тусгай техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, нисгэгчдийг бэлтгэх төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын аврах ажиллагааны алба хаагчид тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 120 гаруй иргэн, гал түймрээс 850 гаруй хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласан гэдэг нь төсөл үр дүнтэй байгааг харуулж байгаа тул үүнийг өргөжүүлэх нь чухал гэж байлаа. Мөн цаашид Онцгой байдлын ерөнхий газраар хязгаарлалгүй нийгэмд онц ноцтой гэмт хэрэг эрс өссөнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулж,  агаараас эрэн хайх нисдэг тэргээр хангах шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор тус тус санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.