Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “МАН улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах гээд л нууцаар гэтээд байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Э.Батшугар “Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Жуулчны Дэлгэрсүрэн” хэмээн нэршсэн буурал гавьяатынд өнжлөө

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах гээд л нууцаар гэтээд байна” хэмээн өгүүллээ 

ТОМИЛОЛТ: Хятадын бяцхан Бонсай буюу үзэсгэлэнт
Ниншя

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Хүүхдийн мөнгийг “Ирээдүйн өв”
сангаас олгосон нь сангийн хөрөнгийг зориулалт
бусаар зарцуулсан явдал болсон шүү” гэлээ.

Сайн малчин Ц.Бадрахын хадлангийн талбайгаас …

Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын тэргүүн Г.Батсүх “Импортын барилгын материалын 40 орчим хувь нь
чанарын шаардлага хангахгүй байна” гэлээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг Хүүхэлдэйн театрт тоглоно DNN.mn

Улсын драмын эрдмийн театрын хамт олон В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг ирэх сарын 2-5-нд Хүүхэлдэйн театрт тоглохоор болжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан уг жүжгийг анх 2010 онд олны хүртээл болгож байсан юм. Түүнээс хойш 2018, 2022 онд тайзнаа дахин амилуулсан байдаг.

Жүжгийн гол дүрийг гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт нар амилуулах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх санал асуулгад 17.7 мянган хүн саналаа өгчээ DNN.mn

Ипотекийн зээлтэй иргэдийн найман хувийн зээлийг зургаан хувь болгох санал асуулгыг энэ сарын буюу аравдугаар сарын 17-ны өдөр D-Parliement-ээр эхлүүлсэн билээ.

Нийт 100 мянган хүн саналаа өгснөөр УИХ эл асуудлыг авч хэлэлцэх боломж бололцоо үүсэх юм. Тэгвэл арваннэгдүгээр сарын 16-нд дуусах уг санал асуулгад өнөөдрийн байдлаар нийт 17,728 иргэн дэмжсэн санал өгсөн байна.

2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийг зургаан хувь байхаар тогтоосон байдаг. Үүний улмаас найман хувийн зээлд хамрагдсан иргэд хоёр хувийн илүү төлөлт хийж буй нь шударга бус хийгээд иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээгээд байгаа.

Найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг зургаан хувь болгоход үүсэх хоёр хувийн зөрүү мөнгөн дүн дунджаар 420 орчим тэрбум төгрөг хэмээн тооцоолсон. 2020 оноос хойш ч Шадар сайд С.Амарсайхан найман хувийн зээлийг зургаан хувь болгох боломжтойгоос гадна үүнийг шийдвэрлэнэ хэмээгээд гурван жилийн турш ярьсан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэн, салхи шуургатай байна DNN.mn

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Аравдугаар сарын 28-29-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Шөнөдөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +3…+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

Маргааш өдөртөө нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ цаг-үе

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа DNN.mn

Энэ өдөр тохиож буй Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.

Мөн Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Одоогоос 384 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 246 гомдол, хүсэлтийг хүлээн авсан DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 246 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 899 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 152 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 747 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 1 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой бол 246 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 23 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 31 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдад зориулж дараах  мэндчилгээг хүргэлээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид аа!

Та бүхэндээ Монгол Улсын гал голомт болсон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Дөрвөн зууны намтар, түүхтэй төв Азийн нүүдэлчдийн эсгий хот он жилүүдийн урсгал, ороо бусгаа цагийн нугачаанд баларч бүдгэрэлгүй өнөөгийн хөгжлийн түүхийг бүтээж, нүүдэлчдийн өв уламжлал, амьдралын хэв маягийг дэлхий дахины суурин соёл иргэншлийн ололт амжилттай хослуулан, Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын төв цэг болон хөгжсөөр байна.

Энэхүү хөгжлийн явцад төвлөрөл, төлөвлөлт дагасан хүн төрөлхтний асуудлууд Улаанбаатар хотыг тойрсонгүй, та бид олон сорилт, бэрхшээлтэй өнөөдөр ч нүүр тулсаар байгаа билээ. Өдрөөс өдөрт нэмэгдэх хүн амын тоо, түүнийг дагасан дэд бүтцийн хүртээмж, хангамжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг түргэтгэхийн тулд хотын эрх зүйн орчныг шинэчлэн, сайжруулах нь нийслэлийн удирдлагын багийн үүрэг хийгээд, гол зорилтуудын нэг байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулан түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг энэхүү хуулиар бууруулна. Үндсэн хууль дахь та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх, ашгийг ханган Улаанбаатарын хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно.
Нийслэл Улаанбаатар хотын түүх зуун зуунаар өртөөлөн зузаарч, хөгжлийн чимээ нь дэлхийд цуурайтах болтугай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар

 

Categories
мэдээ цаг-үе

Сурагчид ирэх долоо хоног хичээллээд амарна DNN.mn

Хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.
2023 оны долоодугаар сард УИХ-аас баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж заасан.
2023-2024 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулъя.
Categories
мэдээ цаг-үе

Үр тариа хураалт 80 орчим хувьтай үргэлжилж байна DNN.mn

Аравдугаар сарын 25-ны байдлаар 269.7 мянган га талбайгаас 387.2 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 235.8 мянган га-гаас 347.6 мянган тонн улаанбуудай, 17.5 мянган га-гаас 171.6.0 мянган тонн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна. Мөн 61.2 мянган га-гаас 169.6 мянган тонн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

Түүнчлэн үр тариа хураалт 79.4 хувь, төмс хураалт 95.8 хувь, хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай тариалжээ. Харин төмс 18.3 мянган га-д, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Ажилгүйдлийн тэтгэмж 23 мянган хүн авчээ DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн есдүгээр сарын статистик мэдээлэл гарчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 2 хоёр тэрбум 976.5 сая төгрөг бол зарлага нь 2 тэрбум 905 сая төгрөг байна.

Нийт тэтгэвэр, тэтгэмж төлбөр авагчдын тоо 678.509  байна. Тэтгэмж, төлбөр авагчид:

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч – 104 мянга
  • Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагч – 46.1 мянга
  • Оршуулгын тэтгэмж авагч – 10.6 мянга
  • Ажилгүйдлийн тэтгэмж авагч – 23 мянга
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан сувиллын зардал авагч – 2.2 мянган хүн байна

Харин тэтгэвэр авагч 492.3 мянган хүн байгаа юм. Үүнээс,

  • Өндөр насны тэтгэмж авагч – 384 мянга
  • Тахир дутуугийн тэтгэвэр авагч – 66.6 мянга
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.4 мянга
  • Цэргийн тэтгэвэр авагч – 21 мянган хүн байна.