Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Авлигад идэгдсэн орон ямар болдгийг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сонгуулийн жилийн төсөв учраас ил далд сонгуулийн мөнгөө босгох, дахин сонгогдох зорилготой элдэв зардалыг гишүүд төсөвт суулгах гэж зүтгэдэг”  гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хотын дарга Д.Сумъяабазарын бяр нь хүрээгүй барилгууд
баригдсаар, дүнхийсээр байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Авлигад идэгдсэн орон ямар болдгийг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна” хэмээн өгүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар тусгай тогтоол гаргаж, нийслэлийн ужгирсан асуудлыг цогцоор шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэв.

Охиныг хулгайлсан гэх сэжигтэн Г.Гантулга, түүнийг
барьсан тээврийн жолооч нарын дунд юу болов… гэв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.nmma.co/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад Н.Батзориг тэнцжээ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа.

Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ШЕЗ, Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1 дэх хэсэгт Ерөнхий зөвлөл, Улсын шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж УИХ-ын Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 104-р зүйлийн 104.2 дэх хэсэгт нэр дэвшигчийг ШЕЗ-ийн дарга, Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж тус тус заасан.

Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Намсрайн Батзоригийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Товч намтар

Намсрайн Батзориг нь 1975 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрсөн. 48 настай, эрэгтэй, ам бүл тав. Эрх зүйч мэргэжилтэй.

  • 1992 онд Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургууль
  • 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид хороонд байлдагч
  • 1995-1999 онд “Шихихутаг” дээд сургуульд эрхзүйч, бакалавр
  • 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, хуул зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Ажилласан байдал

  • 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш
  • 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч
  • 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч
  • 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслах;
  • 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр
  • 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
  • 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр
  • 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
  • 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Нэр дэвшигч Н.Батзориг нь 2023 оны аравдугаар сарын 23-ны байдлаар төрийн албанд 26 жил шүүгчээр, 16 жил дөрвөн сар, үүнээс давж заалдах шатны шүүгчээр 11 жил долоон сар ажиллаж байна.

Нэр дэвшигч Н.Батзориг нь хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 53.03 оноо, мэргэшил ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.53 оноо авч хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн” гэв.

Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал: 

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт 13.3 хувьтай байна DNN.mn

Дорнод аймгийн хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар малчдын түвшинд 120.253 тн өвс бэлтгэхээс 45027 тн буюу 37.4 хувь, 495 тн тэжээл бэлтгэхээс 17.5 тн буюу 3.5 хувьтай байна.

Сумын аюулгүйн нөөцөд 1400 тн өвс бэлтгэхээс 409 тн буюу 29 хувь, 420 тэжээл тн бэлтгэхээс 62.3 тн буюу 14.8 хувьтай, аймгийн аюулгүйн нөөцийн өвс 150 тн бэлтгэхээс 20 тн буюу 13.3 хувийг бэлтгээд байна

Categories
гадаад мэдээ

iPhone 15-ын халалтыг засах шинэчлэлийг гаргажээ DNN.mn

Америкийн Apple компанийн хамгийн сүүлийн үеийн iPhone 15 загварын ухаалаг гар утаснуудыг хэт халахад нөлөөлж буй шалтгааныг шийдэх iOS үйлдлийн системийн 17.0.3 шинэчлэлийг лхагва гарагт гаргалаа.

“Энэхүү шинэчлэл нь зарим алдааг засах чухал шийдлүүд, аюулгүй байдалтай холбоотой шинэчлэлүүдтэй бөгөөд iPhone гар утсыг тооцоолж байснаас илүү халахад нөлөөлж байх магадлалтай асуудлыг шийднэ” гэж үйлдлийн системийн өөрчлөлтийн талаарх мэдээлэлд дурджээ.

Apple компани шинэ iPhone гар утаснууд нь хэт халж байгаа тухай олон нийтийн сүлжээнүүдээр гарсан мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хүлээн зөвшөөрсөн юм. Тус компанийн мэдээлснээр, уг асуудал нь зөв тохируулаагүй зарим аппликейшн, iOS дэх алдаанууд болон илүү ачаалал шаарддаг тохиргоо зэрэгтэй холбоотой байжээ.

Лхагва гаргийн шинэчлэлт нь iOS дэх асуудлуудыг шийдэх ажээ. Аппликейшн хөгжүүлэгчид ч мөн шинэ iPhone-ы халалтад нөлөөлөх хэмжээний ачаалал үүсгэж буй аппликейшнүүдийг засаж сайжруулах шинэчлэл хийж эхэлсэн байна.

Apple-ийн мэдэгдсэнээр, хэт халж байгаа шалтгаан илүү үнэтэй Pro, Pro MAX загваруудын титан болон хөнгөн цагаан хүрээтэй, мөн шинээр нэвтрүүлсэн USB-C цэнэглэх оролттой ч холбоогүй ажээ.

“Бүх iPhone гар утас хуучин мэдээллийг сэргээх, утасгүйгээр цэнэглэх, өндөр график дүрслэлтэй аппликейшн ашиглах, тоглоом тоглох үед, мөн өндөр чанартай дүрс бичлэг дамжуулах үед халж байгаа мэт мэдрэгддэг” гэж компанийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн температуртай холбоотой илэрхий анхааруулга гарч ирээгүй тохиолдолд iPhone-ыг хэрэглэхэд аюулгүй гэдгийг Apple мөн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ намар дараах найман байршилд мод тарина DNN.mn

Намрын бүх нийтээр мод тарих өдрүүд өчигдөр эхлээд байна. Мод тарих өдрүүд аравдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм. Мод тарих өдрийг хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

Энэ намар дараах найман байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм.

Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
  • Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
  • Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
  • Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
  • Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам
  • Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар” мод тарихаар төлөвлөжээ.
Categories
мэдээ улс-төр

Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.05/ хамтран хуралдаж, “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан.

Тэрбээр, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн хэмээлээ.

Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэлээ.

Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэдгийг тодотгосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна хэмээн Сангийн сайд танилцууллаа.

Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна хэмээсэн.

Төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Анандбазар, Б.Жавхлан нар асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат Санхүүгийн хэлэлцээрүүдийг зөвшилцөхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, онцгой байдлын албанд ашиглаж буй техникүүдийн баталгаат түвшин хэр байгааг, техникийн хангамж хүрэлцээтэй эсэхийг тодруулаад, төслийн хүрээнд нийлүүлэх техникүүдийг гал унтраах, аврах ажиллагааны үеэр ашиглах боломжийг судалж үзсэн үү хэмээн асуусан.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал унтраах тусгай зориулалтын автомашин 42 ширхэгийг 1 дүгээр шатны төслийн хүрээнд нийлүүлсэн. Ер нь онцгой байдлын байгууллагад ОХУ, Беларусь, Польш, Австри, Франц, Япон зэрэг орнуудын гал унтраах тусгай зориулалтын автомашинуудыг ашиглаж байгаа. Эдгээр машинуудыг авахдаа байгаль цаг уурын нөхцөл, хүн амын төвлөрөл, гэр хорооллын нөхцөл байдалтай холбогдуулан бид техникийн шаардлагаа тусгайлан зааж өгдөг. Бүх улс орнууд гал унтраах автомашинуудыг нэг стандартаар үйлдвэрлэгддэг. Гэхдээ бид евро стандартыг илүү чухалчилж байгаа. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад евро стандарт илүү найдвартай, техникийн хувьд эвдрэл гэмтэл багатай байна. Цаашид техник, тоног төхөөрөмжийн хувьд илүү сайжруулах шаардлага бий. Өнөөдөр гал унтраах аврах ангиудад ашиглаж байгаа машин механизм техникийн хангамжийг авч үзвэл улсын хэмжээнд 59 хувьтай, Улаанбаатар хотод 55 орчим хувьтай байгаа. Төслийн хүрээнд шинэ машинууд нийлүүлэгдсэнээр машин, тоног төхөөрөмжийн хангамж тодорхой хувиар өсч, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот суурин газар, барилга байгууламж, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбаруудад яаралтай гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд нийт 53 мянган багш ажиллаж байна DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 53 мянган багш ажиллаж байна.
Хүйсээр нь харвал 22 хувь нь эрэгтэй, 78 хувь нь эмэгтэй буюу 10 багш тутмын найм нь эмэгтэй байна.
ЮНЕСКО-оос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарлаж, тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар, маргааш өдөр Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.

Энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх зуны олимпод 22.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ DNN.mn

Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.

Ирэх оны төсвийн орлогын төсөөллийг 27 их наяд байхаар оруулжээ.

Төсвийн төсөлд ирэх жилд нэг удаа зохион байгуулагдах арга хэмжээний төсвийг дараах байдлаар тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Хүүхдээ хүний хулгайн гэмт хэргээс хэрхэн хамгаалах вэ DNN.mn

Сүүлийн үед хүүхэд алга болсон талаарх мэдээлэл маш их гарах болсныг та анзаарсан байх.

Хэвлэл мэдээллийнхэн энэ чухал асуудалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгаа нь сэтгэл хөдөлгөм ч гэсэн цахим орчинд маш олон ташаа мэдээлэл эргэлдэж байна.

Тиймээс Алетиа Бэлгийн мөлжлөгийн үндэсний төвийн Корпораци, стратегийн санаачилгын захирал, бэлгийн худалдаатай тэмцэх үндэсний удирдагч Лина Неалонд хандаж, хүний наймааны салбарын талаар баримт болон зохиомол зүйл гэж юу болохыг тодруулахаар хандав.

Энэ нь таны бодож байгаагаас өөр юм.

Неалон эцэг эхчүүд юунд хамгийн их санаа зовдог, юунд санаа зовох хэрэггүйг тайлбарлажээ. Эцэг эхчүүд хүүхдээ аюулгүй байлгахын тулд дараах 3 арга хэмжээг авч болно.

1. Хүний наймааны хэрэг бодит амьдрал дээр ямар байдаг талаарх мэдээллийг олж ав

How To Escape From A Kidnapping

Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ташаа мэдээлэл газар авч, яг хийх ёстой бодит ажлыг самгардуулж байна. Хүн худалдаалах гэж юу болох талаар маш буруу ойлголт байдаг. Хүмүүс Такен гэх мэт кинонуудыг үзээд хүүхдүүдийг гудамжнаас хулгайлах эрсдэлтэй гэж боддог. Гэхдээ энэ нь маш ховор тохиолддог аж.

Хүн худалдаалах гэмт хэргийн хэвшмэл ойлголт нь гинжлэгдсэн, түгжигдсэн, гэр орноосоо хол газар хүчээр очсон мэтээр харуулж байна. Гэхдээ та холбооны улсын хүн худалдаалах статистикийг харвал ердөө 5 хувь нь цоожтой өрөө эсвэл гинжээр бэхлэгдсэн байдаг. Мөн хүн хулгайлах нь ховор тохиолддог.

Бэлгийн наймаачид хүүхдүүдтэй найзалж нөхөрлөдөг. Хүний наймаачид эмзэг бүлгийн хүүхдүүд, насанд хүрэгчид болон ихэвчлэн хүчирхийлэлд өртөж ямар нэгэн анхаарал дутагдаж эцэстээ эдгээр нөхцөл байдлаас зугтахын тулд гэрээсээ зугтсан хүмүүсийг олзолдог байна. Хүн худалдаалагчид мөн нийгмийн хязгаарлагдмал хүмүүсийг хайж байдаг бөгөөд энэ нь АНУ-д өнгөт арьст эмэгтэйчүүд, охид, ЛГБТ залуучууд харьцангуй олон тооны бэлгийн мөлжлөгт өртдөг гэсэн үг юм.

Хамгийн гол нь хүн худалдаалах гэмт хэрэг хаана ч, тэр байтугай аюулгүй мэт санагдах эрүүл нийгэмд ч тохиолдож болно гэдгийг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Гэхдээ таны хүүхдэд хамгийн том аюул бол гудамжин дахь танихгүй хүн биш интернет юм.

2. ХҮҮХДИЙНХЭЭ ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭЭГ САЙТАР ХЯНА

Kinzoo | Do you need a parental control app?

Ихэнх хүүхдүүдэд хамгийн их аюул заналхийлж байгаа зүйл бол бидний бодож байгаа шиг энд тэндээс хүүхдийг тань булааж, хулгайлж зугтах биш юм. Энэ аюул тэдний гэрт, унтлагын өрөөнд, утас, таблет дээр байдаг. “Нийгмийн сүлжээний программууд хүний наймааны онлайн зах зээл болж байна” гэж Неалон хэлэв.

Тэрээр энэ жил Вашингтон ДС-ийн чинээлэг гэр бүлийн 16-18 насны залуучуудтай хийсэн фокус бүлгийн талаар дурдаад “Тэдгээр хүүхдүүдэд бүгдэд нь огт танихгүй хүнээс онлайнаар секс хийх санал ирсэн” гэв.

Хүүхдүүдийг өөртөө итгүүлэхийн тулд хүний наймаачид хүүхдийн дүрээр тэдэнтэй дотносдог. Тэд мөн хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоож, садар самуун сурталчилсан материал илгээх, эсвэл хүүхдүүдийг өөрсдийнхөө ил тод гэрэл зургийг явуулахад уруу татах зэрэг мессежийг өгдөг.

“Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ онлайн амьдралын талаар маш сонор сэрэмжтэй, мэдээлэлтэй, мэддэг байх ёстой” гэв.

Сонор сэрэмж, болгоомжлол нь видео тоглоомуудад ч хамаатай. Учир нь тоглоомоороо дамжуулан огт танихгүй хүнтэй яриа өрнүүлж эхэлснээр цааш гүнзгийрэх эхлэл тавигддаг байна.

3. ХҮҮХДҮҮДИЙГ БАГА НАСНААС НЬ ХҮМҮҮЖҮҮЛЖ, ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ АРГА ТЕХНИКД СУРАЛЦУУЛ

8 Self-Defense Strategies Kids Can Use Against Bullies

Энэ тал дээр эцэг эхчүүд хүүхдээ интернетэд байх гэмт хэрэгтнүүдээс хол байлгахын тулд маш их зүйлийг хийж чадна. Хүүхдүүдээ аюулгүй байлгах хамгийн чухал алхам бол тэдэнд бэлгийн харилцаа, порно кино, бэлгийн мөлжигчид болон бусад аюулын талаар ярьж, сургах явдал юм. Тэдэнтэй бодит, жинхэн амьдралын талаар ний нуугүй ярилцсанаар та хүүхдүүдээ ухаалаг шийдвэр гаргаж, өөрсдийгөө хамгаалахад бэлтгэж байна гэсэн үг.

Эдгээр яриаг эхлүүлэхэд хэцүү байж болно! Хэрэв таны хүүхэд урьд өмнө нь сонсоогүй эсвэл энэ сэдэвт хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа бол та ийм хар бараан сэдвүүдийн талаар ярихгүй байсан нь дээр гэж бодож магадгүй юм.

Ихэнх эцэг эхчүүд бага насны хүүхдүүдтэй садар самуун, интернетийн аюулгүй байдлын талаар ярилцах нь үнэхээр хэцүү гэж боддог.

Гэвч хүүхдүүд чинь чамаас өөр ертөнцөд өсөж байна. Тэдний үзэж, харж буй бүхэн тэднийг эрт бэлгийн харилцаанд орох, найз нөхөдтэйгөө буруу зам руу уруу татагдахад чиглэж байна.

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь хэзээ ч амар байгаагүй ч өндөр хурдны интернет болон хөдөлгөөнт төхөөрөмж болох гар утас зэрэг нь үүнийг улам хүндрүүлж байна.

La Vergne man arrested following internet crime investigation in Florida

Ганц үнэн бол интернэт дахь гэм хэрэгтнүүд залуучууд, хүүхдүүтэй онлайнаар холбогдох шинэ зальт аргуудыг байнга хайж байдаг. Тэгэхээр та ч бас оролдлогоо үргэлжлүүлж, хүүхдүүддээ онлайн дахь муу бүхнээс өөрийгөө хамгаалахад шаардлагатай хэрэгслийг мэдээллүүдийг өг. Тэгэхгүй бол тэд өөрсдөө иймэрхүү мэдээллийг олж уншина гэдэг юу л бол.

Неалоны хэлснээр порнографт анх өртсөн хүний дундаж нас 11 байна. Энэ програм болон сайтуудыг хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр ч байтугай сургууль дээрээ ч үзэх боломжтой. Хүүхэд санаатай, санамсаргүйгээр ч харж магадгүй юм. Хамгийн харамсалтай нь эдгээр порнографуудыг олоход маш амархан.

Эцэст нь чөмгөө дундартал зүтгэнэ гэдэг шиг хар нялхаас нь бөөцийлөн өсгөсөн үрээ хэн нэгний тоглоом болгож, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлд оруулсанд орвол эртнээс хүүхдүүддээ шаардлагатай мэдлэг, чадварыг нь эзэмшүүлж байсан нь дээр юм.

Эх сурвалж: Aleteia