Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн хорих ангийн байрыг тохижуулжээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчид болон хүмүүжигчдийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор засвар, шинэчлэлийн ажлыг хийжээ.

Ингэхдээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн эмэгтэй хүмүүжигчдийн хувцас угаалга, хатаалга, халуун усны өрөө зэргийг шинэчилж, хэрэгцээт техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн байр, удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг засварлан тохижуулсан байна.

Түүнчлэн алба хаагчдын хувцас солих болон хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө, үсчин, гоо сайхны өрөөг шинэчлэн засварлаж, ая тухтай орчин нөхцөлд ажиллах, хүмүүжигчдийн болон хүүхдүүдийн эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.

Швейцарын хамтын ажиллагааны газрын санхүүжилтээр засварын ажлыг хийлээ хэмээн ШШГЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Дорноговь аймагт сураггүй алга болсон охиныг амь хохирсон байдалтай олж, эрлийг зогсоолоо DNN.mn

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.

Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.

Охин аравдугаар сарын 3-ны өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 6-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс хойд зүгт 58 км зайд газар хөдөллөө.

Улаанбаатарын цагаар 10:17:31 цагт болсон газар хөдлөлтийн хүч 4.1 магнитуд байжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн товчооны гадна амьдардаг иргэд, ААН, байгууллагын тээврийн хэрэгслээс хураамж авахгүй DNN.mn

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн “Нийслэл хотын товчоо постын гадна амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслээс товчооны камер орж, гарах болгонд төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй” гэх гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзав.

Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6076 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 5275 иргэн, 287 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Налайх дүүргийн 39579 иргэн, 1984 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүд өдөр бүр товчоогоор нэвтрэхдээ цахим төлбөр төлдөг байна.

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг “Цагаан жагсаалт”-д оруулах талаар албан бичиг илгээснээр “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д өөрчлөлт оруулж, дээрх 3 дүүргийн нутаг дэвсгэр дэх автомашины постын гадна амьдарч буй иргэдээс төлбөр авахгүй байх зохицуулалтыг тусгуулж, хэрэгжилтийг хангахаар болов.

Журмыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Британийн кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээг баталгаажуулав DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар Британийн кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээг баталгаажууллаа.

Тус гэрээ нь таван зорилтот бүлэгтэй ба энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол улсын боловсролын их сургууль хамтран ажиллах юм.
Мөн энэ хүрээнд Монгол улсын Боловсролын шинэчлэгдсэн хуульд тусгагдсан 6 багц шинэчлэлд нийцсэн нэгдсэн платформыг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо. Энэхүү 6 шинэчлэлээр хот ба хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгана.

  • Хөтөлбөр
  • Багшийн Хөгжил.
  • Үр дүнд суурилсан санхүүжилт
  • Үнэлгээ
  • Сургуулийн менежмент
  • Цахим шилжилт

Энэ 6 шинэчлэлийг хийж чадвал “Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль” болно.

Categories
мэдээ улс-төр

Ирэх жилийн сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Улсын төсвийн 2024 оны төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл энэ удаагийн улсын төсөвт “Нэг удаагийн арга хэмжээ”-нд нийт 232.7 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

“Нэг удаагийн арга хэмжээ” гэдэгт зургаан үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд,

Нэгт. УИХ, ИТХ-ын сонгууль

Уг арга хэмжээнд ирэх жил нийт 72.2 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцооллоо. Харин орон нутгийн ээлжит сонгуульд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөв.

Хоёрт. “Парис-2024” зуны олимп

Ирэх жил дэлхий дахины хүлээлтэд байгаа чухал арга хэмжээ бол “Парис-2024” зуны олимпын наадам юм. Тэгвэл уг олимпод оролцох манай улсын шигшээ багийн үйл ажиллагааны зардлыг 22.6 тэрбум төгрөг хэмээн тооцоолжээ.

Гуравт. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговор

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд зориулж 9.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Дөрөвт. Геологи, хайгуул судалгааны зардал

Ирэх жилийн хувьд 23 төсөл хөтөлбөрийг /Агаарын геофизикийн судалгааны ажил/ шинээр хэрэгжүүлнэ. Уг шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хайгуул, ашиглалтын талбайн хэмжээг 255,066 км.кв-аар нэмэгдүүлэх аж. Үүнд нийт 40 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

Тавд. Цахим бодлогын арга хэмжээ

Бүх нийтийн тотон гарын үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологид суурилсан системийн хөгжүүлэлт зэрэг цахим шилжилт арга хэмжээний зардалд нийт 20 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Зургаа. Норматив зардал

Төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын норматив зардалд нийт 68.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо DNN.mn

БОАЖЯ, ойн газраас хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоожээ.

Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ таван аймгийн 10 сумын ойн сангаас үйлдвэрлэлийн зориулалтаар 2,831,420 кг, 4 аймгийн 11 сумын ойн сангаас ахуйн зориулалтаар 877, 444 кг, зургаан УТХГ-ын ойн сангаас 292,357 кг ахуйн зориулалтаар түүж бэлтгэх шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ орон даяар эхэллээ DNN.mn

Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 0-17 насны 61,016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо нэн чухал байгаа юм.
Тиймээс “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг өнөөдрөөс сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор орон даяар зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байна. Арга хэмжээний хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуй нэгжүүд дараах байдлаар амьдрах газар, орчиндоо аюулгүй байдлын үнэлгээ хийж, орчны эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авах юм. Тухайлбал,
1. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ:
– Хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх
– Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
– Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
– Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх
– Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх
– Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх
– Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх
– Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх
– Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.
2. Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орны аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ:
– Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
– Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх
– Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх
– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
– Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх
– Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх
– Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхийг шалгана.
3. Тухайн орон нутгийн аж ахуй, нэгжүүд өөрт хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийхдээ:
– Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх
– Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
– Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
– Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур байгаа эсэх
– Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх
– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
– Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
– Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх
– Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт машин байрлуулдаг эсэх
– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
– Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.
Мөн эцэг эх, асран хамгаалагч, иргэд та бүхэн хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд дээрх зөрчлүүд илэрвэл зураг болон видеогоор баримтжуулж орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар мэдээлэхээс гадна хүүхдийн аюулгүй орчинд үнэлгээ хийх явцад илэрсэн зөрчлийг засаж сайжруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудсандаа нийтэлж, бусад эцэг эх, олон нийтийг уриалаарай.
Categories
мэдээ спорт

Т.Тулга алтан медалийн төлөө барилдана DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам 14 дэх өдрөө болж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга БНАСАУ-ын бөхийг илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Шигшээ барилдаанд түүний учраа нь Ираны Рахман Амузад Халили байх юм.

May be an image of 2 people and text that says "19thAs n Hangzhou gzhou 2022 361 MONGOLIA MONGOLIA xac6aHK ambApaлA"

Харин хүрэл медалийн төлөө Н.Насанбуян, Э.Дэлгэрмаа нар барилдана.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Төрийн ордонд 800 залуу малчид чуулж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганд 800 орчим малчин оролцож байна.

Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 305.1 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.1 хувь, ажиллах хүчний 55.8 хувь, импортын 5.4 хувь, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж байна.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулиудад малчдын зарим эрх, үүргийг шинээр тодорхойлсон. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тодорхой тусгасан байна.

Монгол улсын засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол малчин үндэсний” хөтөлбөр нь төрөөс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхижуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх, малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөхөд чиглэгдсэн суурь хөтөлбөр юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Ажил олгогч” нь туслах малчинтай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах” загварыг боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын залуу халааг бэлтгэх хууль, эрх зүйн бодит боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн ажил олгогч болон гэрээт малчдын хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, зөрчлийг шийдэх, гэрээт малчин өрх болон цөөн тоотой залуу малчин өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулах ажил орон нутагт хэрэгжиж байна.

Залуу малчдын үндэсний нэгдсэн чуулган салбар хуралдаан хэлэлцүүлгээр үргэлжлэнэ. Мал аж ахуйн салбарын 800 орчим төлөөлөгч тулгамдаж буй асуудал, өөрсдийн туршлагаа хуваалцан “Морьтны өв соёл – уламжлал, шинэчлэл”, “Хариуцлагатай малчин ба дэлхийн зах зээлийн боломжууд”, “Мал аж ахуйн салбар дахь инновац хөгжүүлэлт” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ