Categories
мэдээ нийгэм

Алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө DNN.mn

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг аравдугаар сарын 7-ны 11:00-16:00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болно. Тодруулбал,

  • Багануур дүүргийн 2 дугаар хороо
  • Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо
  • Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо
  • Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо
  • Баязүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд хуульч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

Иргэн та тухайн өдөрлөгөөр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хороодоос авна уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Орон нутагт нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлдэг болоход анхаарна DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Канадын “Лаурел мэс заслын сан”-гийн төслийн удирдагч Хью Парсонсыг өнөөдөр /2023-10-06/ Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар тус сангийн дэмжлэгтэйгээр Монголын эмнэлгүүдэд хэрэгжиж буй нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслийн талаар болон цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

С.Чинзориг сайд уулзалтын эхэнд 2015 оноос хойш Монгол Улсад тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж, ЭМЯ, УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн БОЭТ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол-Канадын эмнэлгийн төслийг хэрэгжүүлж байгаа тус сангийн хамт олонд болон онцгойлон төслийн удирдагч ноён Хью Парсонст талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсанд нь баяр хүргээд манай улсын нүдний тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр манайд нүдний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзүүлж байгаа хэдий ч улсын хэмжээнд хот, хөдөөгийн ард иргэдэд нүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нь харилцан адилгүй байгааг хэлж дундаж наслалт нэмэгдэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангадаггүй, дэлгэцийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотой дээрх өвчлөлүүдийн тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж харааны бэрхшээлтэй иргэд нэмэгдэж буйг дурдлаа.

Болорын цайлт нь сул хараа сохролын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй нүдний мэс заслын хамгийн их хүлээгдэл ихтэй өвчлөлд тооцогдож байна. Цайсан болорыг авч хиймэл болор суулгах мэс заслын технологи өндөр хэмжээнд хөгжихийн хэрээр мэс заслын заалт цар хүрээ нэмэгдэж өдөр ирэх тусам болорын мэс заслын хүлээгдэл ихсэж байгаа ч мэс засал хийх эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ зөвхөн манайд биш дэлхийн улс орнуудад ч муу байдаг талаар Эрүүл мэндийн сайд яриад тус сантай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, нүдний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хүн амд чиглэсэн нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, нүдний эмгэгийн үед үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг өргөжүүлэх шаардлага байгаа юм.

Ноён Хью Парсонс “Лаурел мэс заслын сан”-гийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн ажлынхаа төлөөр танилцууллаа. Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн болон толгой хүзүүний хавдрын мэс заслын, цээжний хөндийн нарийн мэргэжлийн эмч профессорын баг, хавдрын мэс заслын дараах тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжилтнүүд жилдээ хоёр удаа ирж Монгол Улсын ард иргэдэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Монголын эмч сувилагч нарт ажлын байранд нь чадавхжуулах сургалтыг явуулж ирсэн юм.
Нүдний тусламж үйлчилгээг сайжруулах дэд төслийн хүрээнд торлог шилэнцрийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч бэлтгэснээс гадна тухайн чиглэлийн мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийх боломжтой болгож 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий хамгийн орчин үеийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг хандивлан мэс заслын өрөөг тохижуулсан. Түүнчлэн амбулаторийн нүдний тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, оношилгоо эмчилгээний хяналтыг сайжруулах өвчний тавиланг тодорхойлох ач холбогдолтой 500 сая төгрөгийн өртөг бүхий Нүдний когерент томографи (Ocular coherence tomography), Tорлогийн судасны ангиографийн аппарат (Fluorescein angiography), нүдний биомикроскофи зэрэг багажуудыг хандивласан.

Мөн резидентийн сургалтын чанарыг сайжруулж, цогц чадамж бүхий эмч бэлтгэн, сургалтыг олон улсын түвшинд хүргэхийн тулд резидентийн хөтөлбөр боловсруулан батлуулсан бөгөөд сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулан урт хугацаанд тогтвортой ажиллаж ирсний үр дүнд үндэсний хэмжээнд мэргэжилтэн бэлтгэгдэж оношилгоо, эмчилгээ болон сургалтын чанарт ахиц дэвшил гарсаар ирсэн.
Алслагдсан аймгуудад нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй байлгах үндсэн зорилгын хүрээнд 2015-2023 онуудад жилд хоёр удаа ирж 10000 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 2000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа юм байна.

Доктор Хью Парсонс сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нүдний өвчлөл хотыг бодвол хөдөөд ихэссэн дүн гарсныг дурдаад монголчуудын дунд болор цайх, нүдний даралт ихсэх өвчин элбэг байгаа бөгөөд сүүлийн үед чихрийн шижингийн улмаас хараагүй болох тохиолдол их байгаа ч орон нутгийн эмнэлгүүд нүдний иж бүрэн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх боломж хомс гэдгийг онцолж байлаа.   Жилдээ 36 эмч нүдний чиглэлээр бэлтгэгдэж байгаа ч мэс заслын чадвар эзэмшээгүй төгсдөг. Төгсөгчдөөс нэг биш нь болор солих сургалтад сурдаг ч энэ нь богино хугацааны сургалтаар эзэмших чадвар биш учраас резидентийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан чадвартай нүдний мэс засалчдыг бэлтгэн орон нутагт ажиллуулахыг зорьж буй гэлээ.

Тус сангийн тусламжтайгаар УНТЭ нүдний бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан, Нэг үгээр оношлогоо эмчилгээг бүхий л түвшинд хийх чадвартай эмч нарыг бэлтгэх хангалттай орчин нөхцөл бүрдсэн гэдгийг ч хэлсэн.
Уулзалтын төгсгөлд хоёр тал нүдний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чадварлаг мэргэжилтнүүд, судлаачийг бэлтгэх зэрэг хэд хэдэн чиглэл

Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг ирэх сард багтаан дуусгана DNN.mn

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч 05 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлж ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна.

“Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан 09 дүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 ондэхлүүлэхээр төлөвлөөд байна.

Манай улс урьд нь урагшаагаа Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байлаа. Харин ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын 5 гарцтай болох гэж байна.

Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Цар тахлын өмнө буюу 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2022 оны мөн үед 50 хувь буюу 7485 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна. Түүнчлэн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн чанартай 400 км, тусгай зориулалтын 220 км, нийт 660 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Авто замын салбарт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 755 км авто замын барилгын ажил, 230 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, гадаадын зээлийн санхүүжилтээр нийт 261 км авто замын барилгын ажил, мөн 201 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Төр хувийн хэвшлийн түншлэлээрнийт 1237 км авто замын барилгын ажил, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 265 км авто замын барилгын ажил тус тус хийгдэж байна. Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн орууллаа. Энэхүү босоо тэнхлэгийн авто зам нь Монгол Улсыг урд, хойд хөрш, Ази Европтой холбосон Азийн авто замын сүлжээнд холбогдсон 2 дахь коридор болж байна. Саяхан уг чиглэлд БНХАУ болон ОХУ-тай хамтран гурван улсын туршилтын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, транзит тээврийг эхлүүллээ.

Манай улсын автозамын гол сүлжээ болох Азийн автозамын АН-3 сүлжээний Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын барилгын ажлыг ирэх сард дуусгаж, 2 урсгал 4 эгнээ замын хөдөлгөөнийг нээнэ. Цаашид Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 718 км 2 урсгал 4 эгнээ авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ одоо байгаа авто замыг ашиглалтад хэвээр үлдээж, иргэдийн зорчих хөдөлгөөнд огтхон ч саад болохгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.

Мөн Монгол-Хятадын хилийн Ханги, Гашуунсухайт боомтыг хатуу хучилттай авто замаар холбох Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зориулалтын авто замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд DNN.mn

БНСУ-ын Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, гадаадын ажилтанд авах зарим арга хэмжээг чангатгах тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар удаа дараалан бусад улс оронд анхааруулсаар байна.

Тус улсад ажиллах хүсэлтэй монгол иргэдийн бүртгэлийг жил бүр зарлан явуулахдаа хууль бусаар оршин суусан, оршин суух зөвшөөрлийн хугацаандаа аливаа гэмт хэрэг, зөрчил гаргаж арга хэмжээ авахуулсан мөн БНСУ-ын Элчин Сайдын Яаманд сайн дураар виз мэдүүлж татгалзсан хариу авсан, авч байсан зэрэг иргэдэд “БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ” гэдгийг анхааруулж, сануулсаар байхад бүртгэл хийлгэдэг байдлыг таслан зогсоохыг шаарджээ. Учир нь зарим иргэд энэ байдлаа нуун дарагдуулж, төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн авсаар байх, ажлын санал хүлээн авч зөвшөөрсөн хариу өгөх, Цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл олгогдох үед хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулах, эсвэл ар гэр, эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар өөрийн хүсэлтээр татгалзах, ажил олгогчоос сонгосон ажилтандаа итгэл үзүүлэн хүлээн авах тов ирүүлэх, цаашилбал хил нэвтрэхийн өмнөх БНСУ-ын Цагаачлалын албаны хяналт шалгалтад “татгалзсан” хариу хүлээн авах, Монгол Улсад олгох квот жил ирэх тусам буурах зэрэг эрсдэлийг дагуулсаар байна.

Үүнээс шалтгаалан тухайн улсын ажил олгогч цаг хугацаа алдах, ажиллах хүчний дутагдалд орох, үйлдвэрлэл зогсох, санхүүгийн тооцоолоогүй эрсдэлүүдтэй тулгардаг аж.

Сүүлийн гурван жилийн байдлаар 200 иргэн татгалзсан хариу хүлээн авсан статистик гарчээ. БНСУ-д ажиллахаар бүртгүүлэн улмаар Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж элэгний В,С вирустэй, тэмбүү, сүрьеэ өвчин илэрсэн, эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй эмчийн хяналтад байгаа иргэн мөн явахын өмнө тухайн иргэнээс шинэ халдвар дахин илрэх, эмчлүүлэн эдгэрсэн ч БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон үзүүлэлтийг хангаж чадаагүй тохиолдолд “ШУУД ХАСАХ“ хүртэл арга хэмжээг илгээгч байгууллагын зүгээс Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

Тиймээс 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлд дээрх шаардлагад нийцээгүй иргэд бүртгүүлэхгүй байхыг ХХҮЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.

8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

“Шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 2 дахин хямдарсан” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг хүргэж байна.

Агаарын тээврээр 2023 оны эхний 9 сарын байдлаар  нийт 1.3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 137 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус өссөн байна.

Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай  чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо.

Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 80 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна.

Цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 8-20 дахин хямдарсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээд байна. 2023 онд гэхэд Катар, Грек улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.

Мөн Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр OPEN SKY хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр хорин жил яригдсан Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгдлээ. Ийнхүү шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ одоо буйгаас 2 дахин хямдарч, 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох юм. Эхний ээлжид ирэх оны эхний хагаст багтан эхлээд АНУ-ын Сан Франциско хот руу, цаашдаа боломжит бүх хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал DNN.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 09-НӨӨС 13-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ 

ДАВАА ГАРАГ /2023.10.09/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

334 тоот

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

“Биокомбинат” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцах

14.00

“Биокомбинат” ТӨХХК

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·  “Өнөөгийн монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

· “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлэг

14.00

“Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2023.10.10/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

2

Эдийн засгийн байнгын хороо

“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/

·      Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал

08.30

“Их засаг”

2

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·      “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох /Эрдэнэс-Тавантолгой ХК-д тогтоосон онцгой  дэглэмийн хугацаанд  гүйцэтгэсэн ажлын талаар/

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2023.10.03-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Мэдээлэл сонсох /Хаалттай/

10.00

“Их засаг”

4

Эдийн засгийн байнгын хороо

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Нийгмийн бодлогын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      2024 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан хүүхэд хамгаалал, хөгжил, эх, нярайн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих ажлын талаар Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын мэдээлэл сонсох

·      Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

11.30

“Их Эзэн Чингис хаан”

6

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

7

Хянан шалгах түр хороо /Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайланг Улсын Их Хуралд танилцуулах асуудлаар/

·      Хянан шалгах түр хорооны даргыг сонгох

·      Бусад

16.00

“Их Эзэн Чингис хаан”

 ЛХАГВА ГАРАГ /2023.10.11/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонсголын тов тогтоох тухай/

·      Бусад

12.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

· Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл сонсох

·      Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хороо

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·     “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ПҮРЭВ ГАРАГ /2023.10.12/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Цаг үеийн асуудал

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

БААСАН ГАРАГ /2023.10.13/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

· “Хүүхдийн эрүүл мэнд ба чихрийн хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.10.12, 10.13/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·  Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·         Бусад

·   Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их хуралдай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан” үндэсний музейд “Монголын их амар амгалан” үзэсгэлэнг нээгджээ DNN.mn

Чингис хаан Үндэсний музейд Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, МУУГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан “Монголын их амар амгалан” үзэсгэлэн нээгдлээ.

“Монголын их амар амгалан-Пакс Монголика” уран бүтээлийн үзэсгэлэн аравдугаар сарын 07-ноос арваннэгдүгээр сарын 07-ны хооронд үзэсгэлэнг дэлгэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн товчооны гадна амьдардаг иргэд, ААН-ээс тээврийн хэрэгслээс хураамж авахгүй DNN.mn

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн “Нийслэл хотын товчоо постын гадна амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслээс товчооны камер орж, гарах болгонд төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй” гэх гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзав.

Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6076 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 5275 иргэн, 287 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, Налайх дүүргийн 39579 иргэн, 1984 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслүүд өдөр бүр товчоогоор нэвтрэхдээ цахим төлбөр төлдөг байна.

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг “Цагаан жагсаалт”-д оруулах талаар албан бичиг илгээснээр “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам”-д өөрчлөлт оруулж, дээрх 3 дүүргийн нутаг дэвсгэр дэх автомашины постын гадна амьдарч буй иргэдээс төлбөр авахгүй байх зохицуулалтыг тусгуулж, хэрэгжилтийг хангахаар болов.

Журмыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 460344 хүүхэд байна DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы 2023.10.06-ны хуралдаанаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг сонслоо.

Монгол Улсын хүн ам 3.457.548 болж өмнөх оноос 1.4 хувиар өсөж, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 8.5 хувиар, төрсөн хүүхэд 8.1 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266.024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746.405 хүүхэд суралцаж байна. Бүтэн өнчин 2911, хагас өнчин хүүхэд 36.363, үрчлэгдсэн хүүхэд 1478 байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байгааг онцолсон.

Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд гарсан ахиц дэвшил цөөнгүй байгааг салбарын сайд онцлоод салбар бүр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шинэ хандлага, хамтын ажиллагаа бий болсон. Хүүхэд, гэр бүлийн салбарт мөрдөгдөх 50 гаруй дүрэм, журам, стандартыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмсэн гэж байлаа.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээний бүтэц болгож, программын гуравдугаар шатны шинэчлэлийг хийж, утас, чат, мессежээр дуудлага, мэдээлэл хүлээн авч байна. 2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг тав дахин нэмэгдүүлж, 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Улсын хэмжээнд 737 хамтарсан багт 6008 гишүүн ажиллаж байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, 30 хорооны 514 гишүүн холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн салбарт хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг бэлтгэж, 36 албан хаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын магадлан итгэмжилж, 2018 оноос хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж эхэлсэн гэв.

Харин хүүхдийн тусламжийн утсанд 2022 онд 117000 дуудлага мэдээлэл, 2023 оны есөн сарын байдлаар 78310 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. 2023 оны 9 сарын байдлаарх хүүхэд хамгааллын 10996  дуудлагын шийдвэрлэлт 61.5 хувьтай байна. Хүүхдийн тусламжийн 108 утасны зорилтот дуудлага 67 хувьд хүрч, иргэд, олон нийт, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн, ажилтнууд, айл хөрш, хүүхдийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх, зөвлөгөө авах төрлийн дуудлага сүүлийн жилүүдэд  өссөн гэж байлаа.

Түүнчлэн цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайд онцлохын зэрэгцээ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны тайланд хүн амын 99.7 хувь нь гар утасны хэрэглэгч, интернэт ашиглалт 61 хувь, сошиал медиа хэрэглэгч 78.7 хувь, кибер аюулгүй байдлын индекс 46.5 хувьтай байна. ITU, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж буй дундаж цаг 231 минут байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдээ саатуулах зорилгоор гар утсаа өгч хэрэглүүлдэг бөгөөд энэ нь интернэт, сошиал медиа эрт хэрэглэж эхлэх суурь шалтгаан болж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлэлдээ дурдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлэлдээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, асрамж, дэмжлэг, ээлтэй орчин бүрдүүлэх асуудлыг хойш тавилгүй шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад улсын хэмжээнд байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 11,818 хүүхэд байна гэв.

Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж, халамжийн төв үйлчилгээ үзүүлж, 18 хүртэлх насны 974 хүүхэд, 19-21 насны 86 залуу үйлчилгээ авч байна. Нийт хүүхдийн 8.1 хувь нь буюу 86 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд 130 хүүхэд, Хүүхдийн төв сувилалд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн 19-34  насны хүн өнөөг хүртэл амьдрах тохиолдол байна. БШУЯ-ны мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилд 7171 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг  таван аймагт байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг боловсруулж байна гэж байлаа.

Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмж бага, 5-18 насны нийт хүүхдийн 12 хувь нь хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 532 дотуур байранд 35077 хүүхэд амьдарч байна. Ерөнхий боловсролын сургууль дотроо спорт заалгүй 201 сургууль, урлагийн заалгүй 446 сургууль байна гэсэн юм.

2022 онд улсын хэмжээнд 135 сургууль буюу 20,7 хувь нь хүүхэд тээвэрлэх автобустай, 515 сургууль огт автобусгүй байсан бол 2023 оны байдлаар улсын хэмжээнд 292 сургууль хүүхэд тээвэрлэх автобустай болсон байна. Үүнээс төрийн өмчийн 72 сургууль, төрийн бус өмчийн 220 сургууль автобустай. Төрийн өмчийн ерөнхий боловсролын 650 сургуулиас 560 нь гадна камертай, огт камергүй 90 сургууль байх бөгөөд дотор камертай 589 сургууль, огт камергүй ерөнхий боловсролын 61 сургууль байна. Засгийн газрын шийдвэрээр 2022 оноос цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн нь бага насны хүүхдийн хөгжих, хараа хяналттай байх, эцэг, эх ажлаа хийх боломжийг бүрдүүлснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж,  уг санд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байгаа аж.

Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж, 2021 оноос тогтмол 8.0 тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлж байгааг дурдаад хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, төрөл хэлбэр, үйлчилгээнд суурилсан санхүүжилтийг холбогдох аргачлал, нормативын дагуу олгох боломжтой болсон. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын 2022-2023 оны төлөвлөлтийг авч үзэхэд, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,883 тэрбум, 2023 онд 5,7 тэрбум, шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая, 2023 онд  348 сая, урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум, 2023 онд 1,8 тэрбум төгрөг тус тус хуваарилсан. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан. Цаашид холбогдох хууль, журмыг мөрдүүлэх, хариуцлага тооцох, алдаа зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч ажиллана. 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөгийг тусгаад байгааг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ онцолсон.

2020 онд хийсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр нийгмийн ажлын чадавх сул, мэргэжлийн удирдлага хангалтгүй, кейс менежментийн арга зүйг тодорхой болгоогүй, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ хөгжөөгүй, үйлчилгээний зураглал тодорхойгүй, хүний нөөц, санхүүгийн нөөц дутагдалтай, хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийг багтаасан хүүхэд хамгааллын дижитал мэдээллийн удирдлагын систем хөгжөөгүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тодорхойлсон. Иймд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр, цаашлаад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хэлэлцүүлгүүд өрнүүлж байна гэв.     

Хүүхдийн эрх, хамгаалалын асуудалд цаашид авах арга хэмжээний талаар салбарын сайд мэдээлэлдээ, Хүүхэд, гэр бүлийн салбарт хүний нөөцийн тогтвортой байдал алдагдсан, цалин урамшуулал, нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд хийгдээгүй өнөөг хүрснийг дурдаад сум, хорооны хамтарсан багийн гишүүдийн 60 гаруй гаруй хувь нь солигдож, зарим хороо, суманд нийгмийн ажилтангүй, хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх ажил орхигдож байгааг онцолсон.

Иймд хүүхэд, гэр бүлийн салбарын хүний нөөцийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, гадаад, дотоодын урт, богино хугацааны сургалтад хамруулж мэргүүлэх, нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Аймаг, сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн ажилтны тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааны стратегийг боловсруулж боловсрол, соёлын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, Хүүхдийн эрхийн мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, Хүүхдийн цахим бүртгэлийн санг хөгжүүлэх, Эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг сайжруулах, гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийг насан туршийн боловсролоор дамжуулан олгох, хүүхэд, өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, төрөөс олгож буй нийгмийн халамжийн тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо “хүүхдийн эрх, хамгааллын сургалтад хамрагдсан байх” шалгуурыг тусгаж, хэрэгжүүлэх, Өрхийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүрэн цахимжуулж, бусад үйлчилгээний сантай холбох, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран “Хүүхдийн дугаарын бүртгэл” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах, Монгол Улсад түгээмэл хэрэглэгддэг нийгмийн сүлжээний Facebook, Instagram, TikTok, Google платформын аюулгүй байдлын болон нууцлалын тохиргоо хийх зааварчилгааг монгол хэл дээр гаргах, бүх шатны соёлын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх хүүхдийн сэтгэл зүйн онцлог, чадварт нийцсэн хөгжлийг дэмжих соёлын олон талт бодлого, арга хэмжээний төлөвлөгөө батална гэж байлаа.

Мөн өсвөр насны хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлоход хүргэж буй хүчин зүйлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, хүүхэд, эхчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, үзлэг оношилгоог хийхдээ хүчирхийлэлд өртсөн эсэхэд ажиглалт, хяналт тавьж ажиллах, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагад холбон зуучлах талаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ойлголт, мэдлэгийг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх, шинээр баригдаж буй барилга, байгууламж болон замын засвар, үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгүүлэхэд хяналт тавьж, хүүхэд, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны гэрэлтүүлэг, цахилгааны сүлжээний аюулгүй байдалд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийх, барилгын цонх Ерөнхий шаардлага MNS 5802:2007 стандартад далавчны нээгдэх хувилбаруудад хүүхэд унаж гэмтэх, амь насаа алдахаас сэргийлсэн  хязгаарлалтыг тогтоож, онгойлгох хэмжээг нарийвчлан тусгах, хамгаалалт тор байрлуулах зохицуулалтыг нэмж тусгах, байгууллагуудад “Эцэг, эхийн зөвлөл”-ийг байгуулан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгаалал, нас, сэтгэхүйн болон хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа зэрэг сэдвүүдээр сургалт, сонсголыг тогтмол зохион байгуулж хэвшүүлэх арга хэмжээ авна.

Түүнчлэн замын далан, ухсан нүх, суваг, шуудуу, траншей, худаг орчимд анхааруулах тэмдэг байршуулах, таглаж битүүлэх, эрсдэл бүхий орчныг камерын хяналтын системээр бүрэн хангах, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх орчны гэрэлтүүлгийг сайжруулж, ажлыг зохион байгуулна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тайван зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор UB CAB такси үйлчилгээний компанитай хамтран ажиллаж, хууль тогтоомжийн дагуу такси үйлчилгээг камержуулах ажлыг тодорхой үе шаттайгаар нэвтрүүлнэ гэдгийг сайд мэдээлэлдээ онцлон дурдлаа.