Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 9, Сумьяа гариг. Билгийн тооллын 25, Үнэг одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 07:02 цагт мандан, 18:17 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16..+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус, бусад хэсгээр 0…-2 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголчууд хүүхдийн яргын орон байдгаа болих хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.m

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын Криминологичдын
холбооны Удирдах зөвлөлийн дарга, докто профессор Б.Батзориг “Үүнээс ч онц ноцтой гэмт хэргүүд гарна. Хэргийг судлахгүйгээр урьдчилан сэргийлж чадахгүй” гэснийг V  нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ардчилсан намын гишүүн, зөвлөх хууль, улстөр судлаач Т.Хүрэлбаатар “Нийгэмд сенсаци зориуд гаргаж, түүнийхээ сүүдэр дор парламент хоорондын комисс гэх Оросын нөлөөг Монголын төрд нутагшуулж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд хүүхдийн яргын орон байдгаа болих хэрэгтэй” хэмээн өгүүллээ

АН-ын даргын зөвлөх, доктор Н. Тэгшбаяр “Монголын нийгэм өрөнд баригдаж, авлигын өтөнд идэгдээд байна. Авлигагүй, өрийн
дарамтгүй болгох ёстой” гэв.

УИХ-ЫН ЧУУЛГАН:  Д.Сарангэрэл “Хүүхдийг хүчирхийлсэн гэмт этгээдэд өршөөл үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй бүх насаар нь хорьё” гэлээ

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Монголчууд хүүхдийн яргын орон байдгаа болих хэрэгтэй” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

Categories
мэдээ нийгэм

Израиль улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд DNN.mn

Израиль улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.

Хэрэв иргэн танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болбол:

ГХЯ-ны +976-83042222

Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408

Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна DNN.mn

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 10 дугаар сарын 6-23-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

1. Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/

2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой

3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/

4. 168 см-ээс дээш өндөртэй

5. Биеийн зөв хөгжилтэй

6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.

7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/

8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл

2. Ял шийтгэлийн лавлагаа

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих

5.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

6.Хорооны засаг даргын тодорхойлолт

7.Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт

8. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр

9. Зураг 4х6 хэмжээтэй 3 ширхэг, 2х3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2023 онд бүх төрлийн тээврээр 75 сая.тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өсчээ DNN.mn

Зам, тээврийн салбар 2019 онд буюу цар тахал гарахаас өмнө бүх төрлийн тээврээр 69.0 сая.тонн ачаа, 2022 онд 61 сая.тонн ачаа тээвэрлэсэн байна.

Харин 2023 оны эхний 9 сарын байдлаар бүх төрлийн тээврээр нийт 75 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр даруй 50 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ачаа тээврийн энэхүү өсөлтөд төмөр замын тээвэр 33.5 хувиар, автотээвэр 133.5 хувиар өссөн үзүүлэлт голлон нөлөөлж байгаа бөгөөд цаашид ч ачаа тээврийн хэмжээ улам нэмэгдэхээр байна.

Агаарын тээврээр 2023 оны эхний 9 сарын байдлаар нийт 1,3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 137 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус өссөн байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчдыг сургаж, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ DNN.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр өчигдөр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хил дамнасан ой, хээрийн гал түймрээс сэргийлэх, тэмцэх, алба хаагчдыг сурган мэргэшүүлэх, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Газар хөдлөлтийн хяналтын сүлжээний төсөл болон хот суурин газарт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг ослоос сэргийлэх чиглэлд хамтран ажиллах тухай хэлэлцсэн байна.

Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Газар хөдлөлтийн агентлаг болон Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй  “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын албаны гол зорилго болох олон улсын эрэн хайх, аврах дунд түвшний багтай болоход нэн шаардлагатай сургагч багш нарыг бэлтгэх, алба хаагчдыг Онцгой байдлын удирдлагын яамны Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвд сургах, Хятадын олон улсын эрэн хайх, аврах багийн сургагч багш нарыг Монгол Улсад хүрэлцэн ирж манай онцгой байдлын аврагч, алба хаагчдыг сургах, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши манай хоёр орны холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг Онцгой байдлын удирдлагын яамны тусламжтайгаар чадавхжуулах, урт, дунд болон богино хугацааны сургалт, дадлага сургуулиудад хамруулах, манай улсад бэлтгэхэд хүндрэлтэй нарийн мэргэжлийн буюу орон зайн мэдээллийн систем, мэдээллийн технологи, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн удирдлага, харилцаа холбоо, зарлан мэдээлэл, эрэн хайх аврах чиглэлээр манай алба хаагчдыг сургаж, бэлтгэхэд анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Залуу малчдыг дэмжих 10 хөтөлбөр хэрэгжүүлнэ DNN.mn

Мал аж ахуйн сэргэлтийн хүрээнд малчдад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг боловсруулан гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өчигдөр Залуу малчдын үндэсний чуулганы хаалтын үеэр танилцуулав.

Залуу малчдыг дэмжих дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Шийдэл 1. E-malchin цахим хөтөлбөр.

Энэхүү хөтөлбөр нь E-mongolia платформ дээр E-malchin цэсийг бий болгосноор малчдад үзүүлэх төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх.

Шийдэл 2. Мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх эрүүл мэнд хөтөлбөр.

Малын эрүүл мэндийг хамгаалж, мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх.

Шийдэл 3. Малчдын хөгжлийн төв бий болгох хөтөлбөр.

Багийн төвүүдийг малчдын хөгжлийн төв болгон 1 багийн хөгжлийн төв болгон өргөжүүлж, жишиг загвар гарган ажиллах. Тухайлбал: Малчдад эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ үзүүлэх төв байх. Мөн мал аж ахуйн туслах үйлчилгээний нэгж бий болгох.

Шийдэл 4. Малчдад мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр

MCYT-ээр дамжуулан Малчин, Мал зүйч, Малын эмчийн туслах боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2024 онд 1000 малчныг сургах.

Шийдэл 5. Малчдын хүүхдүүдэд зориулсан дотуур байр хөтөлбөр.

Сумын төвүүдэд малчдын хүүхдүүдийг сургах дотуур байруудын хүрэлцээг бүрэн хангах, 7 настай сургуульд элсэх боломжоор хангах, дотуур байрны багш нарын тоог нэмэгдүүлэх. Улсын хэмжээнд ЕБС-ийн 532 дотуур байранд 35.7 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс 26.8 мянга нь малчдын хүүхэд. Одоогийн байдлаар жилд 30 орчим дотуур байрыг шинээр барьж байгаа буюу 10 хувийг шинэчилж байна.

Шийдэл 6. Ногоон тэжээл 100 сум 100 га хөтөлбөр.

Тэжээл тариалах боломжтой 100 сумдад 100 га талбайд малчдын бүлэг байгуулсан тохиолдолд техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, хашаажуулалтыг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр олгох.

Тэжээл тариалах боломжгүй сумуудыг урьдчилсан захиалгын хөтөлбөрт хамруулах, малчид өөрсдөө өвөлжөө, хаваржаандаа болон гэрийн нөхцөлд тэжээл тариалахад сургах, шаардалагатай бага оврын техник хэрэгслийг уян нөхцлөөр зээлээр олгох.

Шийдэл 7. Улсын аваргын журмыг өөрчлөх хөтөлбөр.

Улсын аварга малчны шалгуурыг цахимжуулж, шалгуур үзүүлэлтээс малын тоон үзүүлэлтийг хасах, ухаалаг мал аж ахуй эрхлэгчдийг шалгаруулдаг уралдааныг шинээр зохион байгуулах.

Шийдэл 8. Туршлага судлах хөтөлбөр.

Чуулганд оролцогч залуу малчдаас бусад орны мал аж ахуйн туршлага судлах хөтөлбөрт хамруулах.

Шийдэл 9. Хоост айл хөтөлбөр.

Малчин айлуудыг аялал жуулчлалын чиглэлээр нэгдсэн системд оруулах, сургалт мэдээллээр хангах.

Шийдэл 10. Mал аж ахуйн кластер төсөл хөтөлбөр.

Өвөрхангай аймгийн төслийн загварыг бүсчилсэн хэлбэрээр хэд хэдэн аймагт байгуулах, төслийн дэд бүтцийг төрөөс санхүүжүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарчээ DNN.mn

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын хугацаатай зарласан.

Аяны хүрээнд аравдугаар сарын 5-нд барилгын салбарт шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлагыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах үзүүлэх сургуулилалтыг “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны төслийн талбайд зохион байгуулсан.

Харин өчигдөр “Хөдөлмөрийн эрүүл ахуйн ойлголт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ”, “Зураг төсөл боловсруулалт, чанарын байдал”, “Аюултай тохиолдлын менежмент”, “Өргөх байгууламжийн техникийн аюулгүй ашиглалт” зэрэг сэдвийн хүрээнд ажил олгогч нарт зориулан сургалт зохион байгуулжээ.

Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарч, 38 хүн хүнд, 87 хүн хөнгөн гэмтэл авч, 44 хүний амь нас эрсэдсэн гэсэн тоон мэдээлэл байна.

 Эх сурвалж: БХБЯ