Categories
мэдээ нийгэм

14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 2-8 жил болгож, тэнсэхгүй DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлэгд хуралдлаа. Бүлгийн хуралд ХЗДХ сайд Б.Энхбаяр УИХ-д өргөн барьж байгаа “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялыг чангатгах” хуулийн төслөө танилцуулсан байна.

Тухайлбал,

  • 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноож байгааг 12-25 жил эсхүл бүх насаар хорих
  • 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил оноож байгааг, 12-25 жил эсхүл бүх насаар хорих
  • 14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн ял оноож байгааг 2-8 жил болгож, тэнсэхгүй.
  • 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай болгоно өөрчилнө.
Categories
мэдээ нийгэм

ХМЗ: Редакц мэдээллээ нягтлах, баримтаар баталгаажуулах ажлаа дутуу хийсэн, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангаагүй гэж үзлээ DNN.mn

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 29-ний өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар нэг гомдол хэлэлцэн, шийдвэрлэлээ.


Тодруулбал, Zarig.mn сайтын “Шуурхай: Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа нарыг суллахаар боллоо, хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа” гэх гарчигтай мэдээлэлд нэгэн иргэнээс ирүүлсэн гомдлыг Ёс зүйн хороо нягтлан хэлэлцлээ. Гомдол гаргагчийн зүгээс редакцыг дээрх мэдээг бэлтгэхдээ олон нийтийг төөрөгдөлд оруулсан, бодит байдлыг гуйвуулсан хэмээн үзээд Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн гомдлоо гаргасан. Ингэхдээ “Гарчиг болон агуулга нь олон нийт болон үзэгчдийг зориудаар төөрөгдөлд оруулан, хууран мэхлэх зорилго агуулсан ташаа мэдээлэл гэж харагдаж байна. “Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа нарыг суллахаар боллоо, анхан шатны шүүхэд буцаалаа” гэх гарчигтай сурвалжилгаар Ц.Төмөр болон Л.Гэрэлзаяа нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хувийн баталгаа гарган сулласныг тухайн хэрэг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэж, шүүгдэгчид ял өгөлгүй цагаатгасан мэт мэдээлжээ. Мөн “Хийгээгүй хэргээ нотлоод явах процесс үргэлжлэх нь байна”, “Ямар ч байсан ингээд нэг айл элэг бүтэн болж байгаад баярлалаа” зэрэг өгүүлбэрүүд нь сэтгүүлч өөрийн үзэл бодлыг оруулан, нийгмийн сэтгэл хөдлөл дээр тоглолт хийж, буруу ойлголт нийгэмд түгээхийн сацуугаар түүгээр дамжуулан хууль хэрэглээний нэгдсэн ойлголт, шүүх, шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон, цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн зарчим болох хууль дээдлэх, бодит мэдээлэлд үндэслэх зарчмуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна” гээд ямар үг, өгүүлбэрт гомдолтой байгаагаа тайлбарласан.

Харин редакцын зүгээс уг асуудалтай холбоотойгоор Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа нарын ар гэр, малаа алдсан гэх иргэдтэй ярилцсан болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүдийг ирүүлэн, ёс зүйн зарчим зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд, дээрх мэдээллийг үзсэн хүн бүхэнд давж заалдах шатны шүүх яг ямар шалтгааны улмаас хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бэ гэдэг нь ойлгомжгүй, шүүхээс тухайн иргэдийг батлан даалтаар сулласан атал буруугүй хэмээн сулласан мэт ойлгогдохоор “Өнөөдөр 08.02-ны өдөр. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, Гэрэлзаяа, Төмөр нар суллагдахаар болж байна” гэж мэдээлсэн, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/33 дугаар магадлалд “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзээд, давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтлоо” гэжээ. Харин редакцын мэдээлэлд “Хийгээгүй хэргээ нотлоод явах процесс үргэлжлэх нь байна” гэх зэргээр нэр бүхий хоёр иргэн буруугүй гэж ойлгогдохоор мэдээлжээ. Эдгээр нь агуулгыг буруугаар ойлгуулсан, нөхцөл байдлыг мушгин гуйвуулсан, хэт хялбарчилсан, сурвалжилгын төгсгөлд “Ямар ч байсан ингээд нэг айл элэг бүтэн болж байгаад баярлалаа. Биднийг дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа” гэх зэргээр дүгнэлт хийж, үзэл бодлоо оруулсан зэргийг үндэслэн редакц 1.1, 1.3, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзсэн. Харин редакц дээрх мэдээллээ шүүхийн шийдвэрт үндэслэн бэлтгэсэн, видео бичлэгийн үеэр яриа өгч буй иргэдийн хэн болохыг хэлж, танилцуулсан тул 1.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

 

Хавсралт

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1 – “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 – “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.3 – “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.5 – “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралджээ DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын талаар хаалттай хуралджээ. Гэсэн хэдий ч шуурхай арга хэмжээ аваагүй байна.

АНУ-ын зүгээс Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнд хандан “ХАМАС бүлэглэлийн үйлдсэн аймшигт террорист халдлагыг” буруушаахыг шаардсан байна. АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вуд хэлсэн үгэндээ, олон улс орон ХАМАС-ын халдлагыг буруушаасан боловч зарим нь тэгсэнгүй гэжээ.

Харин ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя Associated Press агентлагт мэдээлэхдээ, халдлагыг ОХУ буруушаагаагүй гэж АНУ-ын тал үзэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна, энэ талаар би хэлсэн үгэндээ дурдсан, бид энгийн иргэд рүү чиглэсэн бүх халдлагыг буруушааж байна гэжээ. Мөн байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, олон арван жилийн турш мухардмал байдалд орсон хэлэлцээг сэргээх нь чухал байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Хятадын Байнгын төлөөлөгч Жан Жуний хувьд хуралдаан эхлэхийн өмнө үг хэлэхдээ, хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ. Нөхцөл байдал улам хурцдах, энгийн иргэд цаашид хохирохоос урьдчилан сэргийлэх нь одоо хамгийн чухал байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өргөнөөр хүлээн зөвшөөрсөн “хоёр улсын шийдэл” төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж тэрбээр хэлжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал нийт 174.720 зорчигч хүлээн авчээ DNN.mn

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд 2023 оны есдүгээр сарын 01-есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар олон улсын чиглэлд 1005, орон нутгийн чиглэлд 540 нислэг үйлдэгдэж, нийт 174,720 зорчигч хүлээн аваад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

16 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 12-25 жилийн ял эсхүл бүх насаар нь хорино DNN.mn

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн бодлого гарна.
  • Нэгдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгох.
  • Хоёрдугаарт, хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
  • Гуравдугаарт, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй.
  • Дөрөвдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
  • Тавдугаарт, 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан БАГА НАСНЫ ХҮҮХЭД гэдэг насны ангилал 14 байгаа. 1984 оноос хойш энэ ангиллыг өөрчилж байгаагүй. Эрүүгийн хууль дахь БАГА НАСНЫ гэх ойлголтын 14 гэх насыг 16 болгож нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа.

Тухайлбал,

  • 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноож байгааг 12-25 жил эсхүл бүх насаар хорих
  • 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил оноож байгааг, 12-25 жил эсхүл бүх насаар хорих
  • 14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн ял оноож байгааг 2-8 жил болгож, тэнсэхгүй.
  • 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай болгоно өөрчилнө.

Хүчиндэх гэмт хэргийн тухайтад дотор нь дахин ялгамжтай заалт оруулж өгсөн:

-Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулан 2-8 жилийн хорих ял оноож, тэнсэхгүй.

-16 нас хүрээгүй хүний жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах ял 8-15 жил байгааг 12-25 жил эсхүл бүх насаар нь хорих болгоно нэмэгдүүлнэ.

  • Тав дахь багц асуудлын хүрээнд, Мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой ялыг чангатгана. Иргэн, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцан хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууцыг задруулж байгаа гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгана. Торгох ялыг авч хаяад 6 сараас 3 жилийн хорих ялыг, 1-5 жилээр хорих ялтай болгож өөрчилнө.Түүнчлэн төрийн албан хаагчийн нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна.
  • Зургаа дах багц асуудлын хүрээнд, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн ялыг тус тус хүндрүүлэхээр болжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцно. Нийтийн албанд насаар нь ажиллуулахгүй. Торгох ялыг болиулж 1-5 жил хорино. 33,000 хүн согтуу жолоо барьсан. Энэ тоо бүгд гэмт хэргийг ангилал руу оруулна.
Categories
мэдээ нийгэм

Нугас, үений шингэний шинжилгээг даатгалаар хийнэ DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно DNN.mn

Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл яруу найрагч Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд ийнхүү шүүх хурал маргааш товлогджээ.

Бид энэ талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тодруулахад, “Яруу найрагч Ц.Хулан нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу аравдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт товлогдсон” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН: Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив DNN.mn

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр нийслэл Улаанбаатар хотод байгуулна. Одоогоор манай улсад гэр бүлийн хэрэг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байна. Хоёр жилийн өмнө иргэний хэргийн шүүх жилдээ 60 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байсан бол одоо 80 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байгаа.

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцлээ.
  • Монгол Улс Франц улстай ураны асуудлаар хамтарч ажиллах гэрээний талаар мэдээлэл сонсч дэмжлээ.
  • Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн
  • Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив.
Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022”: Азийн наадмаас медаль хүртсэн тамирчид DNN.mn

Монголын баг “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадамд 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн нийт 520 хүн оролцож, тивийн Олимпод түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоосоо өргөлөө. Энэ нь наадамд оролцсон 45 Үндэсний олимпын хорооны багаас 7 дахь том бүрэлдэхүүн байв.

Тодруулбал манай баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, байт харваа, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, и-спортын дота2 нийт 10 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ.

Алтан медальтнууд:
Боксын эрэгтэйчүүдийн -63.5 кг-ын жинд Б.Чинзориг
Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд
Чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг жинд Т.Тулга

Мөнгөн медальтнууд:
И-Спорт дота 2 төрөлд
Жүдо бөхийн эрэгтэй -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү
3х3 сагсан бөмбөгийн U23 насны эмэгтэй шигшээ баг
Чөлөөт бөхийн эрэгтэй +125 кг жинд М.Лхагвагэрэл

Хүрэл медальтнууд:
Сагсан бөмбөгийн 3х3 (U23) эрэгтэй баг
Боксын эмэгтэйчүүдийн -50 кг-ийн жинд О.Есүгэн
Дугуйн спортын төрөлд (Засмал замын дугуйн уралдаан) С.Жамбалжамц
Жүдо бөхийн -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд А. Адьяасүрэн
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд Л.Сосорбарам
Жүдо бөхийн холимог баг
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Ц.Батцэцэг
Хийн урт бууны эмэгтэй баг ( О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метрийн дасгал
Чөлөөт бөхийн эрэгтэй -57 кг жинд Н.Насанбуян
Чөлөөт бөхийн эмэгтэй -68 кг жинд Э.Дэлгэрмаа
Жиү Жицүгийн эрэгтэй -77 кг жинд М.Даваадорж
Чөлөөт бөхийн эрэгтэй -97 кг жинд Г.Ганхуяг

Медалийн тоо болон чансаагаар БНХАУ-ын баг тамирчид 201 алт, 111 мөнгө, 71 хүрэл тэргүүн байрт орлоо.

Хоёрдугаар байрт Японы баг тамирчид 52 алт, 67 мөнгө, 69 хүрэл медальтайгаар удаалж байна.

Гуравдугаар байрт БНСУ-ын баг 42 алт, 59 мөнгө, 89 хүрэл медальтайгаар оржээ.

Улс орнуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

ХҮН нам: 2024 оны төсвийн төсөлд дараах зөвлөмжийг өгөв DNN.mn

ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар мэдээлэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ирэх оны улсын төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. ХҮН нам болон Эдийн засагчдын клуб жил бүр улсын төсөвт дүн шинжилгээ хийдэг.

2024 бол сонгуулийн жил. Мөн эдийн засгаа тэлэх боломж бүрдсэн тул улсын төсвийш маш хариуцлагатайгаар боловсруулах ёстой” гэлээ.

ХҮН намын эдийн засагчид  2024 оны төсвийн төсөлд дараах зөвлөмжийг өгөв:

  • Гадаад нөхцөл байдал улам тодорхойгүй болж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаа тул манай хөдөө аж ахуйн салбар агшиж болзошгүй.
  • Нүүрсний экспортын биет хэмжээ, үнийн түвшин буурах эрсдэлтэй. Иймд төсвийн зардлыг танаж, төсвийг алдагдалгүй батлах,
  • Хувийн секторыг дэмжсэн мөнгөний бодлого явуулах,
  • Төсөв мөнгөний бодлогоо харилцан уялдуулж, 2026 он хүртэл инфляцыг нэг оронтой тоо руу оруулах,
  • Сонгууль угтсан, халамжийн бодлого биш, урт хугацаанд өгөөжөө өгөх, томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэх,
  • Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод болгох, эдгээр компанийг ХК болгон, төсөвт орлого оруулдаг болгох,