Categories
гадаад мэдээ

Чеченийн удирдагч агсны нэрэмжит сүм Хамасын пуужингийн цохилтод өртжээ DNN.mn

1990-ээд оны үед Чеченийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаад сүүлд Москвагийн эрх баригчдын үнэнч холбоотон болсон Ахмат Кадыровын нэрэмжит Исламын шашны сүм Хамасын пуужингийн цохилтод өртсөнийг Израилийн гадаад хэргийн яам Даваа гарагт мэдээлжээ.

Иерусалемын ойролцоо Абу Гош тосгонд оршдог уг байгууламж нь Израилийн хоёр дахь том Исламын сүм юм байна.

Сүмийг 2014 онд Ахмат Кадыровын хүү Рамзан Кадыров нээж байжээ.

Тухайн үед Абу Гош тосгоны захиргаа сүмийн бүтээн байгуулалтад $10 саяыг зарцуулсны $6 саяыг Чеченийн засгийн газар гаргасныг мэдээлж байв.

Зарим түүхчдийн баталж байгаагаар өнөөдрийн Абу Гош тосгонд 16 дугаар зуунд Оттоманы эзэнт гүрний нутаг дэвсгэрт нүүж ирсэн чеченьчүүдийн үр хойчис амьдардаг юм байна.

Хамас зэвсэгт байгууллагын Израилийн нутаг дэвсгэрт хийсэн халдлагын үеэр ОХУ-ын нэг иргэн алагдаж, дөрвөн хүн сураггүй болсныг Тель-Авив дахь тус улсын элчин сайдын яам Даваа гарагт мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд аврагч, сургагч багш нарыг БНХАУ-д сургаж дадлагажуулна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллаж байна. Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Онцгой байдлын удирдлагын яамны сайд, ноён Ван Шяньшитай хийсэн хоёр талт албан уулзалтад оролцсоноос гадна харилцаа холбооны “Хайтера” ХХК, цэргийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн “Шиншин Жихуа” ХК, БНХАУ-ын Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Байгалийн гамшгаас сэргийлэх, тэмцэх судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Хошууч генерал Г.Ариунбуян цэргийн хувцас хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн “Шиншин Жихуа” ХК-ний удирдлагатай уулзах үеэр БНХАУ-д ашиглагдаж буй хүн тус бүрийн хамгаалах хэрэгслээс гадна аврах, гал түймэр унтраах ажиллагааны хувцас, машин техник, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд ашиглагдаж буй өнөөгийн шинэ технологи, инновацитай танилцав.

БНХАУ-ын Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний албатай танилцах үеэр хоёр талын хамтын ажиллагаа болон “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус сургалтын төвд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын аврагч, сургагч багш нарыг ирэх 2024 онд сургахаар тохиролцож, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагааг шинэчлэх, хүүхэд багачууд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулын үед авах анхан шатны арга хэмжээний талаар таниулан мэдүүлэх анги танхимыг байгуулах зорилго бүхий төслийг санаачлан хамтран хэрэгжүүлэх арга замыг хэлэлцлээ.

Байгалийн гамшгаас сэргийлэх, тэмцэх судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн талаар танилцуулж, хоёр улсын ижил чиг үүрэг бүхий хүрээлэнгийн хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг илэрхийлэхээс гадна сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг харилцан хуваалцах, онцгой байдлын салбарт болон байгалийн гамшигтай тэмцэх, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, таамаглан мэдэх үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй инноваци, шинэ санаануудыг боловсруулах тал дээр манай эрдэмтэн судлаачдыг сургах, дэмжин ажиллах, туршлага хуваалцан хамтран ажиллахаар тохиролцсон байна

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 522 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 227 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 295 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалг

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нууранд осолджээ DNN.mn

Архангай аймаг, Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэх газарт тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр 29-ний  14:00 цагийн орчим согтуу гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 29-ний 17:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г 38 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, таван метрийн гүнээс цогцсыг олж, гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

БТСУХ-ныхон “Шээсийг чинь солино, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гээд бөхчүүдээс авлига нэхжээ DNN.mn

Савнаасаа хальсан сенсац гэж байдаг аж. Тэр нь допингийн талаарх цуурхал, мэдээлэл, элдэв баримт сэлтүүд юм. Энэ хэтэрсээр ирэх оны Олимпод Монгол Улс цагаан туг дор оролцохдоо тулаад байна. Түүгээрээ, үүнд Монголын төр цаг заваа гаргаж анхаарах ёстой гэсэн үг.

Ер нь бол монголчууд допингийг ингэж сүрхий тоодог, анхаардаг болсон нь Үндэсний бөхөөс энэ шинжилгээг авч эхэлснээс үүдэлтэй. Тэр тусмаа Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн шээс буюу сорьцоос илэрсэн допингийн шинжилгээний хариутай холбоотой.

“Шээс сольдог”, “Шинжилгээний хариуг таатай гаргахын тулд мөнгө төгрөг нэхдэг” гэдэг ойлголт манай монголчуудад суучихсан. Энэ үнэн. Ийм явдал болсон байна.

Харамсалтай нь допингтой холбоотой иймэрхүү муу муухай бүхнийг Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА руу чихээд сууцгааж байна. АТГ-т ч өгөөд шалгуулаад эхэллээ. Гэтэл, МОНАДА нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг болох ВАДА-гийн дүрмээр ажилладаг. Тэдний салбар байгууллагууд тухайн улс орныхоо улс төр, нийгмийн асуудлаар байр суурь илэрхийлэх хориотой. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө хамгаалж, хэрүүл уруул хийж болохгүй. Ийм аж.

Тэгвэл энэ бүхнийг хэн зохион байгуулдаг вэ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэн нийгмийг буруу мэдээллээр цэнэглэх хар пиар, допингийн “домог” болсон бусармаг үйлдлүүдийг хэн хийдэг вэ. Уг нь эзэд нь дэндүү тодорхой болчихсон. Эдгээрийг зохион байгуулдаг, хөгжөөн дэмждэг хэсэг бүлэг хүн бий. Спорт, эрүүл мэндийн салбарынхан андахаа больсон. Гэвч үйлдлүүд нь нөгөөх муу нэртэй болоод байгаа МОНАДА дээр хаяглагдаад үлдчихсэн байдаг. Ингэхдээ энэхүү МОНАДА, тэдний ажилтнуудыг хэрхэн нийгмийн сүлжээний өгөөш болгож шидэхээ ч мартдаггүй. Харин олон нийт, бас төр засаг тэр пиар-т нь итгээд

Ингэж эрс бичээд байгаа нь учиртай. Учир нь бидэнд БТСУХ-ныхон баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шээсийг хэрхэн сольж, яаж мөнгө төгрөг нэхэж будлилуулж явсан “түүх” нь баримтаар олдсон юм.

“Домог ингэж үүсчээ” гэдэг шиг л явдал болсон байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар /одоогийн Биеийн тамир спортын улсын хороо/-ын дарга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн 2019 оны долдугаар сарын 8-ны А/233, 75 тоот хамтарсан тушаал гарчээ. Наадам эхлэхээс ердөө гурав хоногийн өмнө шүү дээ. “Ажлын хэсэг батлах тухай” энэ тушаалд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмын 3.1 дэх заалтыг үндэслэн тушаах нь: Допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажлыг ВАДА-гийн дүрэм, холбогдох журмын дагуу зохион байгуулалт сайтай гүйцэтгэж, дүнг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч П.Бат-Очирт даалгасугай. Үндэсний их баяр наадмаар бөх, харваачаас допингийн шинжилгээ дээж авах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай. Допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажилд хяналт тавьж ажиллахыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албан даргад үүрэг болгосугай” гэжээ.

Ингээд хавсралтаар баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахлагчаар П.Бат-Очир /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан, хүний их эмч/, нарийн бичгээр Д.Энхсанаа /ДЭҮТ-ийн хүний их эмч/, гишүүдээр Ш.Баясгалан / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн/, Ш.Болормаа / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний их эмч/, М.Булган /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний их эмч/, Ж.Баатар / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний бага эмч/, Ш.Өсөхбаяр / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний бага эмч/, Ц.Туул / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан/, Б.Батцэнгэл / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан/, А.Гүрбадам /АШУИС-ийн хүний их эмч/, Д.Болорчимэг /Буянт-Ухаа спортын ордны хүний их эмч/, М.Саранцацрал /Алдар спорт хорооны бага эмч/, Б.Чаминчулуун /Спортын дунд сургууль/, С.Ганхуяг /Монголын үндэсний бөхийн холбоо/, Ц.Төмөрсүх /Монголын үндэсний бөхийн холбоо/, Ц.Түвшинбат /Монголын үндэсний сурын холбоо/, М.Нандинцэцэг /Монголын олимпийн боксын холбоо/, Д.Лхагвадорж /Монголын тэеквандогийн холбоо/ нарыг баталсан байна.

Ингэж тэр жилийн наадмаар МОНАДА-гийн үйл ажиллагааг шууд дээрэмдээд авчихсан байгаа юм. Наадам гэж бөөн будилаан, маргаан болсныг монголчууд мартаагүй биз.

Тэгвэл П.Бат-Очир эмч тэргүүтэй энэ 18 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг допингийн шинжилгээг хэрхэн будилуулсныг АТГ-ынхан шалгаад тогтоосон юм байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөгчийн 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн Мэдэгдэлд энэ талаар мөн ч тодорхой бичсэн байгаа юм.

“АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд барилдан тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах Ажлын хэсгийн нэр бүхий албан тушаалтнууд нь шинжилгээний сорьцыг өөрчлөх, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хулуь бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, төөрөгдөлд оруулах замаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үйлдэлд 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах үйл ажиллагаанд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2, 12.4.5, 14.3-т зааснаар “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх тухай журам”-ын 3.2, 3.3, 3.8-д заасныг тус тус зөрчиж, сорьц цуглуулах байранд Хөндлөнгийн хяналт тавих бүрэлдэхүүнд орж ажиллах ажилтнаас бусад гаднын хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Үндэсний их баяр наадмаар бөх, харваачдаас сэргээшийн шинжилгээ авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа албан тушаалтнууд нь баяр наадам болохын өмнө нэр бүхий бөхчүүдийг хамаарал хүмүүс бүхий буюу багш, дасгалжуулагчдаар нь дамжуулан “Сэргээшийн шинжилгээний сорьцыг солино. Шинжилгээний хариуг допингийн төрлийн эмийн бодис илрүүлэхээр гаргана” гэдэг байдлаар их хэмжээний хахууль нэхсэн, шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Тиймээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байга албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгох, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан нөхцөл байдлаар тогтоогдож байна” гэжээ. Эндээс харвал, 2019 оны Үндэсний их баяр наадам болохоос гуравхан хоногийн өмнө байгуулагдсан одоогийн БТСУХ-ны энэ Ажлын хэсэг тухайн жилийн баяр наадмаар бөхчүүдийг янз бүрээр дарамталж, авлига нэхсэн нь АТГ-ын энэ мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Тэр жилийн наадмаар хэн хэн гэдэг бөхчүүд допингтой гарсан билээ дээ. Тэдний дүн асуудалтай байж болзошгүй л юм байна.

Ер нь бол тэрхүү 2019 оны наадмын допингийн шинжилгээтэй холбоотой дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарахад “Ажлын хэсгийн гишүүд нь Дэлхийн допингийн эсрэг хууль, дүрэм, олон улсын стандарт, бусад хууль тогтоомж, эрх зкүйн актын мэдлэг мэдээлэл хангалтгүй. Сорьц авах үйл ажиллагаа болон орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж нь олон улсын стандартын шаардлага хангаагүй. Сорьц авах байранд хөндлөнгийн хяналт тавих бүрэлдэхүүнд орж ажиллах ажилтнаас бусад гаднын хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн. Ажлын хэсгийнхэн хариуцаж байгаа ажилдаа хайнга хандсанаас сорьц өгч байгаа тамирчин, бөхчүүдэд сорьцыг солих, улмаар өөр хүний сорьц өгөх зэрэг шинжилгээний хариуг санаатай будилуулах боломжийг олгосон” зэрэг нь нөлөөлснийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тогтоожээ.

Тэгэхээр өнөөдрийн допингийн “домог” чинь МОНАДА бус манай улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны Ажлын хэсэгтэй л холбоотой болж таарав. Эцэст нь, энэ бүхнийг харах нээ, “Хулгайч л хулгайчийг бариарай гэдэг” хэмээх үг ёгхийтэл орж ирж байна даа.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуульч Ц.Мөнхбат: Нийгэмд нэг асуудал дэгдэнгүүт түүнийг намжаах зорилгоор юу ч хамаагүй ярьж, хуулийн зохицуулалтуудаа өөрчлөөд байж болохгүй DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбатаас тодрууллаа.


-Та ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын мэдээлэл хийснийг харсан уу?

-Харлаа.

-Тэгэхээр тэдгээр согтуугаар жолоо барьсан гэх 33.000 хүнийг хууль хэрэгжиж эхлэхээр торгож шийтгэнэ гэсэн үг үү. Яг юу гэсэн үг юм бол?

-Энэ бол хүний эрхзүйн байдлыг дордуулсан шийдвэр. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуулинд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэж заасан. Тэр утга агуулгаараа хүний эрхзүйн байдлыг дордуулж буцаан хэрэглэхгүй. Тэгвэл 1937 оны хэлмэгдүүлэлттэй энэ тэнцэнэ. Тэр үеийн бүх үйлдлээ буцааж хэрэглэх болчихоод байгаа биз. Хэн нэгэн улстөрч гарч ирээд л ийм шийдвэр гаргаад байвал энэ нь маш хортой, аюултай. Өөрөө хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэдэг юм яриад байна.

-Тэгсэн хэрнээ хууль хэрэгжих байтугай хэлэлцүүлж эхлээгүй байхаас өмнөх үеийн тоо баримт дурдаж байгаа нь эргэлзээтэй байна л даа?

-Энэ бол наад захын хуулийн ангийн оюутнуудын ч мэддэг асуудал шүү дээ. Яг энэ хуулийн төслөө ч өргөн бариагүй. Олон нийтээр ч хэлэлцүүлээгүй. Дөнгөж сайд болчихоод ингэж хэлж болохгүй. Сайд хүн Улсын их хурал биш. Улсын их хурлын дарга ч биш шүү дээ. Зүгээр л нэг сайд өөрийн үзэл бодлоо шууд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож оруулж ирээд, хуулийг ингэж өөрчилнө гэдэг нөхцөл байдал руу орж болохгүй. Энэ хүн бүхэл бүтэн салбарыг төлөөлж байгаа шүү дээ. Эрдэмтэн судлаачдаас судалгаа авна. Асууж тодруулна. Хуульчдаар наана нь хэлэцүүлнэ. Сайд болонгуутаа хэн нэг нь шууд хуулийг өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь, бага насны хүүхэд гэдэг нь 14 хүртэлх насны хүүхдийг тооцож байсан бол 16 болгоно гэнэ. Эрхзүйн онолын үүднээс бид иргэний эрхзүйн харилцаа бүрэн бус чадамж, бүрэн чадамж гэх мэтээр судална. Зөвхөн иргэний эрхзүй дээр ч биш. 14-16 насны хүүхдэд тодорхой төрлийн гэмт хэргийн ял шийтгэл гэх мэтээр судлах ёстой. Бүхэл бүтэн шинжлэх ухааны эсрэг ийм зүйл ярина гэдэг нь хэтэрхий поп байна. Юуны тулд шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, хандлагууд байгаа билээ. Нийгэмд нэг асуудал дэгдэнгүүт тэр асуудлыг намжаах зорилгоор юу ч хамаагүй бураад байж, хуулийн зохицуулалтуудаа өөрчлөөд байж болохгүй.

Categories
мэдээ нийгэм

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшлогджээ DNN.mn

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон.

Гэвч хэргийн шүүх хуралдаан аравдугаар сарын 25-ныг хүртэл хойшилсныг албаны эх сурвалж хэллээ.

Эргэн сануулахад шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргаж байсан.

Тодруулбал яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял, мөн хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон байдаг.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын бүжигчид гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ DNN.mn

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилттай оролцлоо.

Тэмцээний “Youth Team Hip Hop” төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг “Primary Team Hip Hop” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ.

Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ улс-төр

Иргэний Зориг Ногоон Намын даргаар Б.Батбаатарыг бүртгэжээ DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.

  1. Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан бичгийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид албан бичгээр хүргүүлэхээр тогтов.
  2. Иргэний Зориг Ногоон Намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр тус намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэлээ.
  3. “Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журам”-ын төсөлтэй танилцаж, шүүгчдийн саналыг тусгахаар боллоо. Улмаар журмын төсөлд давж заалдах шатны шүүхүүдээс санал авч, гүйцээн боловсруулж, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж батлахаар тогтов.

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”, “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулав.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Задрах боломжгүй ачаа тээвэрлэсэн тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоолоо DNN.mn

Олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлэн тээвэр хийх үзэгдэл газар авснаар авто замын насжилт богиносож, замын зорчих хэсэгт эвдрэл гэмтэл ихээр үүсэх шалтгаан болсоор байна.
Үүнээс үүдэн аваар осол ихээр гарах мөн иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа тул Монгол Улсын Засгийн Газраас 222 дугаар тогтоолыг батлаад байна.
Уг тогтоол нь үйлдвэрийн аргаар угсрагдсан овор хэмжээ ихтэй задрах боломжгүй ачааг тээвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд мөрдөгдөх бөгөөд км тутамд нэмэлт төлбөр төлөх юм.
Иймд тус тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийг тогтоолын хавсралтын дагуу төлүүлэхээр болсныг үүгээр уламжилж байна.