Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж авсан хүн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах үед хүлээлгэх хариуцлагыг хөндөхгүй. Харин хууль сахиулагчид буюу албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үед хохирох ялыг хасаж, зургаан сараас гурван жил хорих ял оноож байсныг 1-5 жил болгож нэмэгдүүллээ. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасахаар боллоо” гэв.
Month: October 2023
УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн галт тэрэгний аяллаа аравдугаар сарын 13, 20-ны өдрүүдэд аялуулахаар болжээ.
Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн Баасан гарагт аялдаг энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцжээ.
Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хүрээнд хуулийн төсөл нэн яаралтай боловсруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ярилаа.
Тэрбээр “Энэ асуудлыг урьдчилсан байдлаар Даваа гарагийн УИХ дахь Монгол Ардын Нам, Ардчилсан Намын бүлгийн хуралдаанд танилцуулж байсан. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Энэхүү хуулийн төслийн танилцуулгад дурдагдаж байгаа зарим мэдээлэл, тоо статистик нь иргэдийн сэтгэлийг түгшээж, хямрааж болзошгүй учраас мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн дэвэргэхүй, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна.
Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Өнөөдөр өглөө долоо хоногийн гэмт хэрэг, статистикийн мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж бидний сэтгэлийг түгшээж байна.
Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад
- Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар
- Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар
- Хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн сэтгэл түгшээсэн асуудал байгаа.
Тийм учраас хамтдаа энэ асуудлыг дэвэргэхгүй байх, тодорхой төрлийн гэмт хэргийн талаар аль болох сэтгүүл зүйн ёс зүйг баримтлан ажиллахыг та бүхнээсээ хүсэж, гуйх байна” гэлээ.
“Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-аас дараах төслийн байршилд 100 хувь өөрийн хөрөнгөөр хамтран /ажлын зураг, барилга угсралт/ орон сууцны цогц хотхон, хорооллын бүтээн байгуулалтыг хийж борлуулах хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
Байршил: Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваа шинэ суурьшлын бүс орчимд байрлах 34.0 га бүхий нэгж талбар
Нэг. Сонирхож буй хөрөнгө оруулагч этгээд нь тус төсөлд оролцож, урилгад заагдсан баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн Капитрон банкны 300 103 2233 тоот харилцах данс. /Компанийн нэр, төслийн баримт бичгийн дугаарыг гүйлгээний утган дээр тодорхой бичих/
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагаас өмнө “Нийслэлийн орон сууцны корпораци” хаалттай ХК-ийн төв оффист /Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж Голомт хотхон 3 давхарт/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 13:30 цагт сонгон шалгаруулалтын оролцогчдод мэдээллийг нээлттэй зарлах болно.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлбэл зохино.Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагынгэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга;
- 2020, 2021, 2022 онысанхүүгийнтайлан, аудитындүгнэлт;
- Татвар, нийгмийн даатгал болон нийслэлийн шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт;
- Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /хэрэв 2 ба түүнээс дээш аж ахуйн нэгж хамтарч түншлэл хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол ирүүлэх/;
- Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөөг сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт;
- Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл;
- Хөрөнгө оруулагч байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгийн чадавхийг баталсан баталгаа;
- Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжихэрх, банкны баталгаа/;
- Саналын цахим хуулбарыг PDF хэлбэрээр буулгаж ирүүлэх;
- Гадаадын хуулийн этгээд оролцох бол материалаа монгол хэл дээр рүүлнэ.
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
МонголУлс, Улаанбаатархот, Сүхбаатардүүрэг, 5-р хороо,
Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхон 3 давхарт
Вэбхаяг: nosk.ub.gov@gmail.com
Утас/Факс: (976) 7000-6953, (976) 9908-2502
Хэнтий аймаг, Дадал сум Агац багийн “Бор хоолойн даваа гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 270 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Норовлин суманд ажиллаж байсан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32, 42 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 20:00 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 700 га орчим талбай шатсан.
“Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын 3.3.1.”Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарладаг юм.
Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын “Цогтцэций” өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлаж байна хэмээн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас мэдэгдлээ.
Олон улсын шинжээчид өөрсдийн судалгаанд үндэслэн ХАМАС-ын довтолгоог Оросууд бэлдсэн гэдэг нь тодорхой байна гэж мэдээлэв. Ираны НҮБ дахь суурин төлөөлөгчийн ажлын алба болон Гадаад Хэргийн яамны төлөөлөгч Насер Канаани албан ёсоор ХАМАС-ын энэ халдлагыг манай улс зохион байгуулаагүй гэж мэдэгдсэн. Энэ бол “Оросууд ХАМАС-ын халдлагыг зохион байгуулсан шүү” гэж дэлхий нийтэд дипломат аргаар мэдэгдэж байгаа явдал. Мөн “Politico” Палестины Хамас хөдөлгөөний ажиллагаанд Иран оролцсон гэх ямар ч нотлох баримт байхгүй байна гэж Америкийн болон Израилийн албаны хүмүүсийн нэрийг эш татан мэдээлэв. Гэсэн ч дарангуйлагч удирдлагатай энэ хоёр улс хоёулаа израилийн иргэдийн үхэлд хариуцлага хүлээх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл эзлэгдсэн нутгаа чөлөөлж, ХАМАС-ыг дахин ийм үйлдэл хийх чадваргүй болгон устгасны дараа Израилийн арми дор хаяж Ираны удирдлага, цэргийн байгууламжуудад сэхэхгүй болтол нь цохилт өгөх бол Орос наад зах нь Украины иргэдийг устгах гэж Иранаас авдаг дронгүй болно гэдэг нь ойлгомжтой болоод байна. Бас Ирандаа харьцангуй сайн амьдралтай гэгддэг 25 сая өвөр азербайжанчуудыг НАТО-гийн гишүүн Турк улс 11 сая хүн амтай ар Азербайжантай нь нэгтгэж тусгаар улс болгох нь дамжиггүй. Ирантай шашны том зөрчилдөөнтэй Пакистан болон Арабын зарим улсууд ч зүгээр байхгүй нь тодорхой.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Израил улс Газын зурваст Хамас бүлэглэлийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахаар болсон тул АНУ-ынТэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Газар Дундын тэнгисийн зүүн хэсгийг чиглэн явж байна” гэж мэдэгдэв. Израил руу илгээсэн цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “USS Gerald R. Ford” хөлгийг бусад байлдааны хөлөг онгоцууд дагалдаж байгаа бөгөөд сүүлийн саруудад Сири, Оманы буланд Ираны зэвсэгт хүчний хийсэн түрэмгийллийн хариуд АНУ Ойрхи Дорнод руу илгээгээд байсан F-35, F-15, F-16 сөнөөгч болон A-10 нисэх онгоцнуудыг байлдааны бэлэн байдалд оруулаад байна. Ингэснээр Ливан дахь Хезболла болон Израилийн эсрэг бусад зэвсэгт бүлэглэлүүдийг тогтоон барих боломж бүрдэн, Израилийн зэвсэгт хүчин ХАМАС-ыг бүрэн устгах боломжтой болж байгаагаас гадна Кремль Арабын зэвсэгт бүлэглэлүүдийг хий дэмий санхүүжүүлсэн болж таарч байна гэж олон улсын зарим шинжээчид дүгнэн бичжээ. Тэд үүнийгээ баталгаажуулан “ХАМАС-ын дайчдад дронд хэрхэн гар бөмбөг зүүж, Израилийн танк болон галын цэг, ажиглалтын байрлалуудыг яаж устгахыг хэн зааж өгсөн байх вэ?” гэж асуусан байна.
Палестин улсын тусгаар тогтнолыг НҮБ-ын гишүүн 193 улсын 138 нь хүлээн зөвшөөрсөн ч одоо болтол тусгаар улсын статусгүй оршдог. Газын зурвас болон Иордон голын баруун эргийг нийтэд нь Палестин улсын нутаг гэдэг. Харамсалтай нь энэхүү газар нутгийг дундуур нь таслан Израил эзлэн авч орон сууц барьж тусгаарлачихаад байгаа юм. Одоо Иордон голын баруун эрэг Палестины эрх баригчдын харьяанд байдаг бол Газын зурвасыг 2006 оны сонгуулиар засгийн эрхэнд гарсан, исламын хэт үндсэрхэг байгууллага болох Хамас удирдаж байгаа билээ. Газын зурвас нь ердөө 41 км урт, 6-12 км өргөн, нийт 365.2 ам км талбайтай ойролцоогоор 2 сая палестин хүн ам оршин суудаг, хүн амын нягтшилтаар дэлхийд гуравт ордог. Газын зурвас дахь палестинчуудын ихэнх нь 1948 оны Араб-Израилийн дайны дараа Израилийн мэдэлд орсон бүс нутгаас дүрвэсэн эсвэл эндээс хөөгдөн ирэгсдийн үр удам юм.
Г.АМАРСАНАА
Ирэх онд ашиглах нийт зээл тусламжийн 40.7 хувийг олон улсын байгууллага, 59.3 хувийг өхгжлийн түнш орнуудын эх үүсвэрээс бүрдүүлэх юм. Энэ жилийн адилаар Азийн хөгжлийн банкны санхүүжилт ирэх ч өндөр хэвээр байх нээ.
Нийт 130 төсөлд 18 хөгжлийн түншээс 1.7 их наяд төгрөгийг зарцуулна. Хөгжлийн түншүүдээс,
- АХБ – 57 төсөлд – 468.4
- АНУ-ММС- 1 төсөлд – 334.1
- БНХАУ – 14 төсөлд – 326.6
- БНЭУ – 2 төсөлд – 162.0
- ЕСБХБ – 13 төсөлд – 122.7
- Дэлхийн банк – 16 төсөлд – 108.4
- БНСУ – 7 төсөлд – 102.7
- ХБНГУ – 3 төсөлд – 48.5
- Австри – 4 төсөлд – 26.3
- Польш – 2 төсөлд – 24.4
- ЕХОБ – 2 төсөлд – 16
- БНФУ – 2 төсөлд – 15
- Япон – 1 төсөлд – 15
- Боловсролын дэлхийн түншлэл – 1 төсөлд – 9.5
- Люксембург – 1 төсөлд – 2.7
- Кувейт – 1 төсөлд – 0.5
- ХААХОУС – 1 төсөлд – 0.1
- Беларусь – 2 төсөлд – 0.02 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлж байна.
Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэв.
Гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 16:25 цагт эхэлсэн тус хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар тус Хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа танилцуулав.
Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцын талаар тодруулж, хариулт авлаа. Тус Хянан шалгах түр хороо шинжээчид, хянан шалгагчдаа томилж, нүүрсний экспорт хийдэг томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалттай холбоотой материалуудыг татан авч, дүн шинжилгээ хийх, гэрээ хэлцлүүдэд дүн шинжилгээ хийх, анх ашиглалтын лиценз олгогдсоноос хойш уулын ажлын төлөвлөгөөний дагуу нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явагдсан эсэх, уурхайн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явагдаж буй эсэх, нүүрсний тээвэртэй холбоотой гэрээ хэлцэл гэх таван чиглэлээр ажиллаж байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар гишүүн өглөө.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Х.Нямбаатар гишүүн “Хянан шалгах түр хорооны даргыг чөлөөлөх тухай” түр хорооны тогтоолын төслийг танилцуулж, батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, тус тогтоол батлагдав.
Дараа нь Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасан байдаг.
Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь тус саналыг дэмжсэн тул “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.
Гишүүдийн олонх дэмжсэнээр тус тогтоол батлагдаж, Б.Энхбаяр гишүүн Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо.
Ийнхүү хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үргэлжлүүлэн даргалсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” хэмээн заасан байдаг бөгөөд одоо хэлэлцэх хоёр асуудал нь Хянан шалгах түр хорооны дотоод үйл ажиллагаатай холбоотой тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг Б.Энхбаяр гишүүн гаргав. Хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх энэхүү саналыг дэмжсэнээр Хянан шалгах түр хорооны хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр энэ сарын 10-нд Парис хотноо хүрэлцэн ирлээ.
Зочдыг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхана.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээнэ. Мөн Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцохоор төлөвлөж байна.
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр болох соёлын нэгдсэн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх бол https://www.montsame.mn/mn/read/328729 холбоосоор орж унших боломжтой.