Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт гэрээт хилчин нас барсан хэрэг гарчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр “Дорнод аймгийн Хилийн цэргийн заставын харуулын байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Хилийн цэргийн …дугаар ангийн гэрээт цэрэг 22 настай Э нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар  галт зэвсгээр өөрийгөө буудсан байж болзошгүй байдалтай амь хохирсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Парис хотод Монгол улсын ерөнхий сайд асны хүү 600.000 еврогийн эд зүйлээ дээрэмдүүлснийг мэдээллээ DNN.mn

Пүрэв гаригт Монгол улсын ерөнхий сайд асан хүний хүү Парис хотын хурдны зам дээр дээрэмдүүлсэн тухай Францын хэвлэлүүд мэдээлжээ.

Энэхүү дээрмийн хохирлын хэмжээг 600.000 евро гэж мэдээлж байна.

Хохирогч нь Монголын Олимпын Хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Парист ирсэн тухай эх сурвалж мэдээлжээ.

Түүнийг эхнэрийн хамт Шарль де Голийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас таксигаар Парисын төв рүү зорчих замд скүүтер хөлөглөсөн хоёр этгээд дээрэмдсэн байна.

Гэмт этгээдүүд таксины арын цонхыг хагалж, хохирогчийн эхнэрийн зүүж явсан үнэт эдлэлүүдийг дээрэмдэж, зугтаасан гэж мэдээлжээ.

Дээрэмчдийг эрэн сурвалжлах ажлыг Парисын цагдаагийн газар эхлүүлсэн гэнэ.

 

Эх сурвалж: Europe1

Categories
мэдээ нийгэм

“Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод болж өндөрлөсөн Азийн зуны спортын 19 дүгээр наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн Монголын баг, тамирчин, дасгалжуулагчдад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүллээ.
Энэ арга хэмжээнд БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх нарын хүндтэй зочид оролцов.
Монгол Улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн зуны спортын наадамд 1974 оноос эхлэн оролцож ирсэн бөгөөд 19 дэх удаагаа тасралтгүй оролцохдоо 12 удаагийн наадамд нийлбэр амжилтаар 16 спортын төрөлд нийт 182 (27 алт, 51 мөнгө, 104 хүрэл) медаль хүртээд байна.
Манай улсаас харин энэ удаагийн наадамд 34 спортын 37 төрөлд 364 тамирчин, дасгалжуулагч, албаны 147, нийт 511 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь тус наадмын түүхэн дэх Монголын хамгийн өргөн бүрэлдэхүүн болсон билээ.
Тэднээс онцолж дүгнэвэл, гурван тамирчин олимпын наадмын эрхээ авлаа.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн болон нийтлэг хөгжиж буй спортын хөгжлийг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн наадамд Үндэсний шигшээ баг болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээн онцоллоо.
Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, сагсан бөмбөгийн 3х3, кураш, дугуй, байт харваа, и-спортын дота-2 гэсэн төрөлд нийт 21 медаль (3 алт, 5 мөнгө, 13 хүрэл) хүртэж, 45 орноос 22 дугаар байрт жагссан юм.
“Ханжоу-2022” Азийн наадамд амжилттай оролцсон дараах баг, тамирчин, дасгалжуулагчдад салбарын шагнал олгов.
Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр:
Б.Гончигсүрэн /жүдо 100 кг-ын жинд мөнгө/
А.Адъяасүрэн /жүдо 78 кг-ын жинд хүрэл/
Г.Алтанбагана /жүдо 90 кг-ын жинд хүрэл/
Д.Номинзул /жүдо 70 кг-ын жинд хүрэл/
О.Цэцэнцэнгэл /жүдо 90 кг-ын жинд хүрэл/
Б.Ням-Эрдэнэ /жүдо 70 кг-ын жинд хүрэл/
Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх 68 кг-ын жинд хүрэл/
Г.Ганхуяг /чөлөөт бөх 97 кг-ын жинд хүрэл/
Т.Тулга /чөлөөт бөх 65 кг-ын жинд алт/
С.Мөнхдуулдах /чөлөөт бөх дасгалжуулагч/
Б.Мянганбаяр /чөлөөт бөх дасгалжуулагч/
Б.Ариунцэцэг /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
Ц.Болорцэцэг /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
Ө.Индра /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
Э.Нарангоо /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
А.Лхагва /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
Б.Сүхбат /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
М.Өлзий-Орших /сагсан бөмбөг 3х3 хүрэл
Ц.Батзаяа /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
Б.Цэлмэн /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
О.Буянтогтох /сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/
Д.Лхагваа / сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/
С.Отгондаваа /цахим спорт дота-2 мөнгө/
Б.Наранханд /цахим спорт дота-2 мөнгө/
Т.Дашзэвгэ /цахим спорт дота-2 мөнгө/
М.Батцоож /цахим спорт дота-2 мөнгө/
Б.Алтангинж /цахим спорт дота-2 мөнгө/
Э.Тэмүүжин /цахим спорт дота-2 дасгалжуулагч/
Т.Төгөлдөр /дугуй дасгалжуулагч/
М.Даваадорж /жюү жицү хүрэл/
Б.Ариунцог /жюү жицү дасгалжуулагч/
Биеийн тамир, спортын тэргүүний ажилтнаар:
Н.Насанбуян /чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/
Б.Баяраа /чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/
Э.Жамбалнямбуу /чөлөөт бөх эмч/
О.Есүгэн /буудлага багийн хийн урт бууны 10 метр хүрэл/
Н.Баяраа /буудлага/
С.Жамбалжамц /дугуй хүрэл/ нарыг шагнав гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлажээ DNN.mn

Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 19:00 цаг хүртэл хязгаарлажээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Өчигдөр шөнө буюу 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 21:00 цагаас 13-ны өдрийн 19:00 цаг хүртэл олон улсын чанартай Дархан-Эрдэнэт чиглэлийн А1001 автозамыг Зам тээврийн яамны төлөвлөгөөт ажлын дагуу хязгаарлаж зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 71 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийт 1828 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1432, гэмт хэргийн шинжтэй 91 дуудлага, мэдээлэл байна. Тодруулбал,

  • Хүний биед халдах 52
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 71
  • Хулгайлах 30
  • Эрүүлжүүлсэн 64
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 тохиолдол бүртгэгджээ.
Categories
мэдээ нийгэм

Сайн жишиг   DNN.mn

Энэ үгийг уул уурхайд хэрэглэхэд зарим хүнд таалагдахгүй байж болох. Монголд хариуцлагатайгаар уул уурхай эрхэлнэ гэдэг өдрийн од шиг ховор болохоор арга ч үгүй биз. Уг нь нутгийн иргэд, уул уурхайн компани хууль эрхзүйн хүрээнд харилцан ойлголцож хамтран ажиллах бүрэн боломж бий. Тэгвэл энэ боломжийг  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьж өгөөд байна.

Тодруулбал, тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв.  Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд. Хэдийгээр хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг 2018 онд анхлан боловсруулсан.

Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны 9 дүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооны дарга Н.Баттулга” Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тухайн уурхайнуудтай хамтран нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс, мөн цахимаар санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг.  Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай” хэмээн ярьсан юм.

Тэнд хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Хүүхдээ хөл нүцгэн гудамжинд хөөж гаргасан гэх ээжийг шалгаж байна DNN.mn

Цахим орчинд … дугаар хороонд ээж нь хүүхэд рүүгээ хутга барьж хөөсний улмаас есөн настай хүүхэд хөл нүцгэн зугтаж байна гэх мэдээлэл түгсэн билээ.

Тухайн хүүхдийг байрны оршин суугчид 108 дуудаж, улмаас нэг оршин суугч нь түр харгалзсан хэмээсэн юм.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “108” дугаарын утаснаас өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны 07.29 цагт “Есөн настай хүүхэд хөл нүцгэн байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг хүлээн авчээ.

Улмаар гомдол, мэдээллийн бүртгэлд авч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагч нар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иргэд та бүхэн бага насны хүүхдийн хараа хяналтад анхаарч, ямарваа нэгэн байдлаар хүчирхийллийн хохирогч болж буйг чимээгүй өнгөрөөхгүйгээр, холбогдох албаны хүмүүст хандаж, хамтран ажиллахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчид дахин хордож, эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Есдүгээр сарын 21-ны өдөр “Монгол дээд” сургуулийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 20 орчим хүүхдээс хордлого илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Хордлого илэрсэн гэх тухайн ангийг цагдаагийн байгууллага битүүмжлэн шинжилгээ хийсэн бөгөөд хордлогын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллана гэдгийг тухайн үед мэдээлж байв.

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр тус ангийн хүүхдүүдэд дотор нь эвгүйрхэх шинж тэмдэг илэрч, 14 хүүхдийг 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэжээ. Хүүхдүүд энэ удаа түрээсийн байранд биш сургуулийнхаа танхимд хичээллэж байжээ.

Өмнөх буюу түрээсийн байранд хичээллэж байхад хүүхдүүд хордсон асуудлын дүгнэлт гарсан эсэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгөөс тодруулахад “Сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдсон. Урьдчилсан дүгнэлтээр, анги танхимын агаарын чийгшил болон агаар сэлгэлт бага, ариун цэвэр хангалтгүй, анги дүүргэлт их байсны улмаас нүүрс хүчлийн хийн агууламж ихэссэн нь тогтоогдсон. Улмаар ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон. Агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдсан химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан” гэсэн хариулт өгч байсан юм.

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Саран дээр зам талбай байгуулах технологийг боловсруулжээ DNN.mn

Манай дэлхийн дагуул сар бол агааргүй, усгүй, температурын хэлбэлзэл нь 250 хэм хүрдэг амьдрахад таагүй ертөнц.

Гэхдээ хамгийн хэцүү асуудал нь нарийн тоос юм. Сарны гадаргыг бүрхсэн ийм сул тоос сансрын нисгэгчдийн өмсгөлийг элэгдэлд оруулж, машин техникийг гацааж, багаж хэрэгслийг эвддэг байна.

Саран дээр суурин байгуулах хүн төрөлхтний төлөвлөгөөнд хамгийн ноцтой саад бэрхшээл учруулагч нь энэ юм.

Тэгвэл хэсэг эрдэмтэд сарны тоосыг барилга байгууламжийн хатуу материал болгон хувиргах шийдлийг олсноо өчигдөр зарлажээ.

“Саран дээр гудамж талбай байгуулна гэхээр олон хүн гайхах байх. Гэхдээ энэ нь бүр эхнээсээ томоохон бэрхшээл байсаар ирсэн юм. Энэ бол маш сул хөнгөн материал бөгөөд агаар мандалгүй, таталцлын хүч сул орчинд хаа сайгүй тархдаг” гэж Берлин хот дахь Холбооны Материалын Судалгаа, Туршилтын Хүрээлэнгийн профессор Йенс Гюнстер ярьж байна.

Apollo 12 багийг газардах үед боссон сарны тоос Surveyor 3 сансрын хөлгийн ажиллагааг доголдуулж байсан гэдэг.

Тиймээс саран дээр байнгын сууринтай болох NASA-гийн төлөвлөгөөнд энэ нь том сорилт болж байгаа.

Барилгын материалыг сар руу тээвэрлэхэд хэтэрхий өндөр өртөгтэй.

Тиймээс саран дээрх бэлэн материалыг ашиглах шийдэл хэрэгтэй юм.

Профессор Гюнстерийн баг сарны тоосыг орлуулах зорилгоор Европын Сансрын Агентлагт бүтээсэн EAC-1A хэмээх нарийн ширхэгтэй материалыг туршилтдаа ашигласан байна.

Тэд 50 мм-ийн диаметртэй лазер гэрлийн туяагаар тоосыг 1,600 хэм хүртэл халааж, хайлуулжээ. Энэ хайлшаа хэвд оруулан царцаах замаар хоорондоо залгагддаг 25 см өргөнтэй гурвалжин хэлбэрийн хавтангуудыг гаргаж авсан байна.

Үүнийг залган угсрах замаар сарны гадарга дээр хатуу зам, талбай байгуулж болохоор болжээ.

Гэхдээ энэ нь тийм амар ажил биш юм байна. Хавтан нэг бүрийг бүтээхэд нэг цаг орчим хугацаа шаардагдах гэнэ. Өөрөөр хэлбэл 10:10 метрийн харьцаатай талбайг байгуулахад шаардлагатай хавтангуудыг үйлдвэрлэхэд 100 өдөр зарцуулахаар байна.

Гэхдээ 2.37 метр квадрат хэмжээтэй линзийг дэлхийгээс саранд хүргэвэл үйлдвэрлэлийг хурдасгах боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Үүгээр нарны гэрлийн тусгалыг нягтруулж, лазерын гэрлийн оронд ашиглах юм байна.

Ийм линзийг полимер материалаар бүтээх тул хуйлж, тээвэрлэхэд авсаархан байхаар тооцжээ.

Гэхдээ сарны тоос линзийн ажиллагааг ч тасалдуулах эрсдэлтэй гэж үзэж байна.

“Эрт орой хэзээ нэг цагт линзэн дээр хуримтлагдсан тоос ажиллагааг нь тасалдуулах байх” гэж хэлсэн Гюнстер линзийг сэгсэрч, тоосыг унагах механизмын талаар бодож байгаагаа ярьжээ.

Тэдний судалгааны тайлан “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ нийгэм

Хилчид төөрсөн иргэнийг олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ DNN.mn

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Энэ талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17:20 цагт мэдэгдсэн байна.

Мэдээлэл авсан даруй тус ангиас гурван бүлэг 24 цагийн турш эрэн хайх ажиллагаа өрнүүлснээр аравдугаар сарын 12-ны 09:55 цагт дэд ахлагч Б.Сүхбат ахлагчтай, дэд түрүүч Э.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хилээс нэг км зайд иргэн Д-г олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.