Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д болсон газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургуульд оролцлоо DNN.mn

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” онцгой байдлын удирдлага болон гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааны механизмын хүрээнд газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургууль 2023 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж өндөрлөлөө.

Дадлага сургууль БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны харьяа Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний албанд Олон улсын эрэн хайх, аврах, зөвлөлдөх бүлгийн зөвлөмжийн дагуу зохион байгуулагдсан.

Дадлага сургуульд Монгол, Хятад, Беларус, Тайланд, Малайз, Сингапур, Пакистан зэрэг нийт 9 улсын эрэн хайх, аврах, туслах зөвлөх бүлгийн “дунд” болон “хүнд” ангиллын багууд оролцсон ба Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадаас нийт гурван алба хаагч оролцож өгөгдсөн цагийн байдлын дагуу хариу арга хэмжээ авч харилцан туршлага солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: CU дэлгүүрт сүх барьж танхайрсан бичлэгийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн DNN.mn

Энэ сарын 11-ний шөнө CU дэлгүүрт нэгэн этгээд сүх барин танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс CU дэлгүүрт сүх барьж танхайрсан бичлэгийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Тухайн үед ямар нэгэн гэмтэл учруулаагүй учир цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй” гэсэн тайлбарыг өгөв.

Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Дэлгүүрүүд хамгаалагч байнга байлгах, аюулгүй байдлаа хангахын тулд технологийн дэвшил бүхий камер ашиглах
  • Биедээ зэвсгийн чанартай зүйл авч явах нь бусдыг заналхийлэх гэмт хэрэг, зөрчил учир хууль, журмыг биелүүлж, бусдын эрхийг хүндэтгэх
  • Нэг хормын уур хилэн нөхөж баршгүй хохирол учирч болзошгүй
Categories
мэдээ нийгэм

АНУ-ын санхүүжилт бүхий Чойжин ламын сүм музей дэх сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж дууслаа DNN.mn

Чойжин Ламын Сүм Музейг хэсэгчлэн засварлах он дамжсан төслийн ажил амжилттай хэрэгжиж дууслаа. АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлсэн уг төслийг АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэлхийн хөшөө дурсгалын сан Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Энэржин ХХК туслан гүйцэтгэснээр амжилттай хэрэгжүүллээ.

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган “Уг сүм нь Монгол Улсыг ардчилал, шашин шүтэх эрх чөлөө, тусгаар тогтнолын ач холбогдлыг чухалчлан авч үзэж буйн илэрхийлэл юм” гээд, үргэлжлүүлэн “Эдгээр чанарууд нь манай хоёр үндэстний эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс бөгөөд хадгалан хамгаалахын төлөө бид уйгагүй хөдөлмөрлөдөг билээ” хэмээн төслийн хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ онцолжээ.

1908 онд баригдсан сүмийг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан “Чойжин Лам” нэрээр нэрлэжээ. Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сангийн уг төсөл нь нэгэн цагт Чойжин Лам Лувсанхайдавын нууц тарнийн бүтээлийн ариун шүтээн бясалгалын гол өргөө нь байсан Ядам сүмийг сэргээн засварлахад чиглэсэн билээ. Чойжин ламын сүм бол Монголын шашны архитектурын хэв маягийн цаг хугацааг тэсэж үлдсэн ховор жишээ бөгөөд Монголын Буддын шашны түүхэнд чухал ач холбогдолтой учраас 2020 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн анхааран хамгаалах жагсаалтад оржээ. Сүм нь Монголд коммунистууд засгийн эрхийг гартаа авсны дараа хаагдах, сүйтгэгдэх аюулыг гэтэлсэн цөөн тооны шашны дурсгалт газруудын нэг гэсэн утгаараа онцгой ач холбогдолтой юм.

2001 оноос хойш Монголын соёлын өвийг хадгалан хамгаалахад зориулан АНУ-аас Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаараа дамжуулан 2.5 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ядам сүмээс гадна Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музейд хадгалагдаж буй ирвэсийн арьсан гэр, Хануйн хөндий орчим дахь хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө зэрэг Монголын түүх, соёлын чухал бүтээлүүдийг сэргээн засварлах ажилд тус сангаас дэмжлэг үзүүлж иржээ.

Элчин сайд Буанган: “Бид чухал төслүүдийг дэмжих зорилгоор Сангийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үүрэгтэй байдаг” гээд, “Хойч үе маань үүх түүх, үнэт зүйлээсээ суралцаж, тэдгээрээр холбогдсон байхын тулд Монголын өв соёлыг хамгаалахад манай хоёр улсын хамтын ажиллагаа чухал юм” хэмээсэн байна.

Ambassador Buangan standing in front of the Yadam Temple at Choijin Lama Temple Museum

Categories
мэдээ цаг-үе

Маргааш нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: 14-нд нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна.


2023 оны аравдугаар сарын 13-ны 20 цагаас аравдугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх болон Байдраг голын хөндийгөөр 4-9 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 6-8 хэм дулаан байна.


2023 оны аравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Тулга: Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах саналыг БНХАУ-ын дээд удирдлагууд зөвшөөрсөн DNN.mn

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Засгийн газрын гишүүн Б.Тулга эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж Боомтын сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.

Энэ үеэр Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-тай харилцдаг Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах шийдвэрийг албаны түвшинд тохирсон. Одоогоор тус ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэлийг хангаж, туршилтыг эхлүүлэхээр болсон.

БНХАУ нийт 315 хилийн боомттой. Тус улсын авто болон төмөр замын 180 орчим боомтоос 24 цагаар ажилладаг боомт байхгүй. Манай улс БНХАУ-тай хиллэдэг 17 боомтоос 13-аар нь ачаа тээвэр тасралтгүй явагддаг.

ОХУ, Монгол, БНХАУ гэсэн гурван улсыг холбосон төмөр замын ачаалал маш өндөр, нэвтрүүлэх чадвар муу. Үүнээс болж манай улс Тяньжинаас татах чингэлэг, ачаа, тээврийн үнэ өндөр, тасалддаг, ачаалал дэд цэгтээ хүрдэг.

Ачаа тээврийн терминалыг 24 цаг болгосноор Замын-Үүдэд түгжрээд буй ачааны урсгал байхгүй болно. Ингэснээр урд хөршөөс ирдэг ачаа тээвэр 24 цагийн дотор нэвтрэх юм.

Ирэх долоо хоногт БНХАУ-д болох Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр туршилтын ажлыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийнэ. Гэхдээ БНХАУ-ын талын шийдвэр, судалгаа нь удаж гардаг.

Манай улс олон жилийн турш Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах саналыг тавьж байсан. Харин энэ жил маш сайн гэрээ хэлэлцээр хийсэн учраас БНХАУ-ын дээд удирдлагаар зөвшөөрүүлж чадсан” хэмээн ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжинэ DNN.mn

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2023 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

Эрхүүгийн галт тэрэгний цагийн хуваарийг 2023 оны 12 дугаар сарын 10-наас мөрдөж эхлэх тул өмнөх цагийн хуваарийн дагуу аялна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд, 

  • Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
  • Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдаг үүсэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн  ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тус тус хийхээр тусгажээ.

Түүнчлэн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хугацаанаас өмнө суллахгүй байхаар төсөлд тусгасан байна.

Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг оруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа DNN.mn

Нийслэлийн 384 жилийн ой болон Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан 28 дахь жилдээ нийслэлийн тэргүүний ахмад гэр бүлийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Тодруулбал, улс, нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, өрхийн аж ахуй эрхлэн, нийгэмд баялаг бүтээж, хойч үедээ үлгэр жишээ болж буй

  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”
  • Есөн өрхийг “Нийслэлийн тэргүүний тариаланч өрх”
  • Зургаан иргэнийг “Бүтээлч ахмад”
  • Нэг байгууллагыг “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгаруулж, Хүндэт тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнасан юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 197 өрхийг “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр шалгаруулж, өрхийн тариалан эрхэлж тухайн жилдээ хамгийн их ургац авч өрхийн хэрэгцээнд нийлүүлж, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн 45 ахмад тариаланчийг “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн ахмадын хорооны Хүндэт тэмдгээр шагнасан байна.

Энэ оны хувьд ахмад тариаланчид 500 тонн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалж, өрхийн хэрэгцээ болон зах зээлд нийлүүлэн, дүүрэг бүрд ургацын баяр зохион байгуулж, үзэсгэлэн худалдаа гаргажээ. Түүнчлэн энэ жилээс эхлэн Нийслэлийн ахмадын хорооноос эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн тэргүүний хөдөлмөрч, оюунлаг, бүтээлч ахмадуудыг “Бүтээлч ахмад”-аар шалгаруулж, алдаршуулдаг болж байгаа аж.

“Нийслэлийн тэргүүний өрх”-өөр:

  1. Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Д.Дашдоржийн гэр бүл
  2. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Л.Далайбаярын гэр бүл
  3. Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У.Мижиддоржийн гэр бүл
  4. Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Н.Төмөрбатын гэр бүл
  5. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д.Жингүүгийн гэр бүл
  6. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо ны иргэн Л.Пүрэврэнцэнгийн гэр бүл
  7. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Эрдэнэчулууны гэр бүл
  8. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Оюунчимэгийн гэр бүл
  9. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Э.Бат-Эрдэнийн гэр бүл

“Нийслэлийн тэргүүний тариаланч өрх”-өөр:

  1. Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн Т.Баян-Өлзийн гэр бүл
  2. Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн О.Баярсайханы гэр бүл
  3. Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Б.Сүхээгийн гэр бүл
  4. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн М.Уранбаатарын гэр бүл
  5. Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Р.Пэлжиржавын гэр бүл
  6. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.Гончигдоржийн гэр бүл
  7. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Батболдын гэр бүл
  8. Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Нарантуяагийн гэр бүл
  9. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Д.Ганболдын гэр бүл

“Бүтээлч ахмад”-аар:

  1. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ч.Дугаржав
  2. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Батмөнх
  3. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Ж.Энхтөр
  4. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Эрдэнэчимэг
  5. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Болдбаатар
  6. Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.Бадамханд

“Ахмадад ээлтэй байгууллага”-аар:

  1. “Мангут” эмнэлэг тус тус шалгарав.

Categories
мэдээ нийгэм

“Замын-Үүдийн ачаа тээврийн терминалыг ирэх сард нээхээр төлөвлөж байна” гэв DNN.mn

Замын-Үүдийн ачаа тээврийн терминалыг улсын комисс хүлээн авч байгаа бөгөөд ирэх 11 сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн 24 цагийн үйл ажиллагаатай болгох бэлтгэлийг Хятадын талтай хамтран хангаж байгаа талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга мэдээллээ.

Харин Алтанбулаг боомтын зорчигч тээврийн терминалыг ирэх сард нээх товтой байгаа аж. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтад Asian Development Bank Mongolia 6.4 сая USD-ын санхүүжилт олгож байгаа аж.

Түүнчлэн Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгын мэдээлснээр, боомт дагасан автозамын бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна. Харин төмөр замын барилга байгууламжид олон улсын хөрөнгө оруулалт татах төлө

Categories
мэдээ нийгэм

ТӨВ АЙМАГ: Нээлттэй Төв аймаг форум болж байна DNN.mn

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТНЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” ФОРУМ

Төв аймаг “Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон аймгийн хөгжлийн жил жилийн төлөвлөгөө зэрэг богино, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-ын хурлаараа батлан хэрэгжүүлж байна. Харин дээрх шийдвэрүүдийн хүрээнд нутгийн удирдлагын байгууллага, бүх шатны Хурлын Төлөөлөгчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилга, оролцоотойгоор “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үзэл баримтлалд нийцүүлэн орон нутгийн онцлогыг тусган бие даасан хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар тогтоолоор “Нээлттэй Төв аймаг” хөтөлбөр батлаад байна.

Энэхүү хөтөлбөрт аймаг, орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, түүх, соёл, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, жижиг дунд үйлдвэрлэлийн ололт амжилтыг олон нийтэд мэдээлэн сурталчлах, Улаанбаатар хотоос шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн харилцааг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, орон нутагт шилжин ирэгсдийн ажиллаж амьдрах орчин, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх замаар аймаг, орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форумыг өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж байна. Форумын арга хэмжээний үеэр “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, хэлэлцүүлэг, Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Нээлттэй сум-Нутгаа зорьё” 27 сумын өдөрлөг, “Төв аймаг -Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг, Төрийн байгууллагын “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулж байна.

“НЭЭЛТТЭЙ СУМ-НУТГАА ЗОРЬЁ” өдөрлөг

Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч 100 жилийн түүхтэй Төв аймагт “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Богд хан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах Үндэсний томоохон төслүүд хэрэгжиж манай аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байна. “Нээлттэй Төв аймаг” форумын хүрээнд 27 сумынхаа өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний танилцуулга, шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар сонирхогч аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулах, орон нутагтаа хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос сум руугаа чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих зорилгоор“НЭЭЛТТЭЙ СУМ-НУТГАА ЗОРЬЁ” сумдын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээрУлаанбаатар хот, өөр аймгаас 25 аж ахуй нэгж, байгууллага, 800 орчим иргэд Төв аймагт суурьшин ажиллаж, амьдарч байна.

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтыг хангах түшиц аймаг Төв аймаг. Үржил шимт хөрс, ажилсаг, хөдөлмөрч ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Төв аймагчууд улсын хэмжээний үр тарианы 26%, төмсний 50%, хүнсний ногооны 18%, ногоон тэжээлийн 55%-ийг, нийслэл Улаанбаатар хотын хүн амын махны хэрэгцээний 40%, хүнсний ногооны 56.5%, сүүний хэрэгцээний 45%-ийг тус тус хангаж байна.

Аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг эдгээр өдрүүдэд Өв соёлын төв өргөө цогцолборт зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгдчийн нэрийн хуудас болсон брэнд бүтээгдэхүүнүүд (сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн,  төмс, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд ) худалдаалагдана. Үзэсгэлэн худалдааны давуу тал нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Форумын хүрээнд зохион байгуулах “Төрийн байгууллагын нээлттэй өдөрлөг”-т 10 орчим төрийн байгуулага, 12 хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад, үйлчилгээ үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ӨДӨРЛӨГ

“Нээлттэй ажлын байр” өдөрлөгийн хүрээнд ажлын байрны захиалга ирүүлсэн байгууллагууд танилцуулга хийж, ажлын ярилцлага зохион байгуулан E-Job программд ажлын байрны захиалга болон ажил хайгчийг бүртгэнэ. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн 128  байгууллагын 699 ажлын байрны захиалгыг ангилж, QR кодоор байршуулж, иргэд байгууллагыг мэдээллээр хангаж ажиллана.

 

 

 

НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГТ ТАВТАЙ МОРИЛНО УУ.