Categories
мэдээ нийгэм

Азийн наадамд оролцсон баг тамирчдад 700 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод болж өндөрлөсөн Азийн зуны спортын 19 дүгээр наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн Монголын баг, тамирчин, дасгалжуулагчдад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Монгол Улс Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн зуны спортын наадамд 1974 оноос эхлэн оролцож ирсэн бөгөөд 19 дэх удаагаа тасралтгүй оролцохдоо 12 удаагийн наадамд нийлбэр амжилтаар 16 спортын төрөлд нийт 182 (27 алт, 51 мөнгө, 104 хүрэл) медаль хүртээд байна.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” зуны олимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ багийн болон нийтлэг хөгжиж буй спортын хөгжлийг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн наадамд үндэсний шигшээ баг болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээн онцоллоо.
Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичиг
  • Б.Гончигсүрэн /жүдо 100 кг-ын жинд мөнгө/
  • А.Адъяасүрэн /жүдо 78 кг-ын жинд хүрэл/
  • Г.Алтанбагана /жүдо 90 кг-ын жинд хүрэл/
  • Д.Номинзул /жүдо 70 кг-ын жинд хүрэл/
  • О.Цэцэнцэнгэл /жүдо 90 кг-ын жинд хүрэл/
  • Б.Ням-Эрдэнэ /жүдо 70 кг-ын жинд хүрэл/
  • Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх 68 кг-ын жинд хүрэл/
  • Г.Ганхуяг /чөлөөт бөх 97 кг-ын жинд хүрэл/
  • Т.Тулга /чөлөөт бөх 65 кг-ын жинд алт/
  • С.Мөнхдуулдах /чөлөөт бөх дасгалжуулагч/
  • Б.Мянганбаяр /чөлөөт бөх дасгалжуулагч/
  • Б.Ариунцэцэг /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
  • Ц.Болорцэцэг /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
  • Ө.Индра /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
  • Э.Нарангоо /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
  • А.Лхагва /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
  • Б.Сүхбат /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
  • М.Өлзий-Орших /сагсан бөмбөг 3х3 хүрэл
  • Ц.Батзаяа /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
  • Б.Цэлмэн /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
  • О.Буянтогтох /сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/
  • Д.Лхагваа / сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/
  • С.Отгондаваа /цахим спорт дота-2 мөнгө/
  • Б.Наранханд /цахим спорт дота-2 мөнгө/
  • Т.Дашзэвгэ /цахим спорт дота-2 мөнгө/
  • М.Батцоож /цахим спорт дота-2 мөнгө/
  • Б.Алтангинж /цахим спорт дота-2 мөнгө/
  • Э.Тэмүүжин /цахим спорт дота-2 дасгалжуулагч/
  • Т.Төгөлдөр /дугуй дасгалжуулагч/
  • М.Даваадорж /жюү жицү хүрэл/
  • Б.Ариунцог /жюү жицү дасгалжуулагч/
  • Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • Н.Насанбуян /чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/
  • Б.Баяраа /чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/
  • Э.Жамбалнямбуу /чөлөөт бөх эмч/
  • О.Есүгэн /буудлага багийн хийн урт бууны 10 метр хүрэл/
  • Н.Баяраа /буудлага/
  • С.Жамбалжамц /дугуй хүрэл/
Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт хүйтэрч, цас орно DNN.mn

Цаг уурчдын мэдээлснээр ирэх долоо хоногоос эхлэн ихэнх нь нутгаар хүйтэрнэ. 14-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 14, 18-нд тал, хээрийн нутгаар, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн төв хэсгээр дулаан байх боловч, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 14-нд, 17-нд, 18-нд  баруун хойноос секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 15, 16-нд дулаан шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад хугацаанд бага зэрэг хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-10 градус, бусад хэсгээр 0…-5 градус, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд бөөрний дутагдалтай 6000 гаруй иргэн байна DNN.mn

Улсын хэмжээнд бөөрний дутагдалтай 6000 гаруй иргэн байна

Бөөр нь цусан дахь илүүдэл бодисыг шүүх чадвараа алдахыг “бөөрний дутагдал” гэнэ. Бөөрний цэвэршүүлэх үүрэг алдагдахад цусанд хорт бодисууд хуримтлагдаж эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсдэг.

Бөөрний дутагдал нь хэдэн цагийн дотор эсвэл хэдэн өдрийн дотор хүндрэх аюултай бөгөөд яаралтай эмнэлэгт очиж, эмчийн хяналтад орох шаардлагатай. Бөөрний архаг дутагдал аюултай өвчин боловч эдгэрэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн зам дагуу байрлуулсан зарим хайс, хашааг буулгана DNN.mn

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлж, хайс байрлуулсан.

Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Хотын ерөнхий Менежер М.Баяраа Наадамчдын замын дагуух дайрагдсан, эвдэрсэн, өнгө үзэмжгүй, гэрэлтүүлгийн шон, хайс хашлага, явган зам, ногоон байгууламжийн хашлага зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгүүдийг Дүүрэг, ашиглалт арчлалт хариуцсан байгууллагууд  засварлаж, өнгө үзэмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.

Энэ дагуу автомашины хөдөлгөөнд саад учруулж буй хайс, хашлагуудыг татан авах ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар Хотын менежер М.Баяраа “Есдүгээр сарын 5-наас эхлэн сар гаруйн хугацаанд энэхүү хайсыг байрлууллаа. Үр дүнд нь автобусны эргэлт, зорчигчийн тоо нэмэгдсэн гэх мэтээр эерэг тал гарсан. Цаашид шаардлагатай газруудад нь хайсыг үлдээнэ. Жишээ нь автобусны буудал, сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангах үүднээс үлдээх юм. Харин автомашины хөдөлгөөнд саад болоод байгаа хэсгүүдэд байрлуулсан хайснуудыг татаж, замыг чөлөөлж байгаа” гэв.

Categories
гадаад мэдээ

Хятад улс шинэ хиймэл дагуул хөөргөжээ DNN.mn

Хятад улс өнөө өглөө дэлхийг ажиглах шинэ хиймэл дагуулыг “Long March-2D” зөөгч пуужингаар хөөргөжээ.

“Юньхай-1 04” кодтой хиймэл дагуулыг Бээжингийн цагаар өглөөний 8:54 цагийн орчимд Хятадын баруун хойд нутгийн Жючуань хотын хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн бөгөөд удалгүй тойрог замд орсон байна.

Энэхүү хиймэл дагуул агаар мандал, далай, сансрын орчныг ажиглах, гамшгаас урьдчилан сэргийлэхээс гадна шинжлэх ухааны туршилт хийх ажээ. “Long March” цуврал пуужингуудын хувьд 491 дэх удаагаа хиймэл дагуулуудыг тойрог замд оруулсан нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 261 гомдол, хүсэлтийг хүлээн авсан DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 261 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 876 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 181 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 695 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой байгаа бол 251 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 11 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 24 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эх баригч, сувилагчид БНСУ, БНХАУ-д суралцана DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Сувилагчдын өдөр”-өөр салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, сувилагч, эх баригч мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэн ажлын байран дээр нь тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа сувилагч, эх баригчдыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар амласан.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 30 сувилагч есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн сургалтад амжилттай хамрагдаад ирсэн билээ.

Энэ удаа БНСУ руу 17 сувилагч, эх баригчийн бүрэлдэхүүнтэй эхний ээлж, ӨМӨЗО-ы Хөх хот руу 34 сувилагчийн бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлж ийнхүү замдаа гарах гэж байна.
Сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүдтэй ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа уулзаж мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргээд сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн гадаад сургалт үргэлжлэх тул өндөр хариуцлагатай оролцохыг онцлон захилаа.

Мөн ЭМЯ, ЭМХТ-өөс энэ оны арваннэгдүгээр сард багтаан үлдсэн сувилагч, эх баригчийг БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлсэн.
Мэргэжилтнүүдийг ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороо, БНСУ-ын “Soonchunhyang University Hospital” эмнэлэг дээр хүлээн авах ба сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, сувилагч, эх баригч мэргэжилтний гүйцэтгэж буй үүрэг, шинэ сувилагч, эх баригчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар болон өвчтөний биеийн байдлыг хэрхэн үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагч мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүй зэрэг сэдвээр хичээл зааж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах юм.

БНСУ-д сургалтад хамрагдахаар болсон Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Сувилахуйн албаны дарга С.Оюун “Би эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад улсад тэтгэлгээр суралцаж байгаагүй. Тиймээс надад маш том боломж нээгдсэн гэж бодож байгаа” гэв.

Мөн ӨМӨЗО-ы Хөх хотод хоёрдугаар ээлжийн сургалтад хамрагдахаар болсон Дундговь аймгийн Адаацаг сумын ЭМТ-ийн багийн эмч Д. Отгонбаяр салбартаа 20 орчим жил ажиллаж байгаа юм. Тэрбээр хөдөө сум, багт ажиллаж байгаа тусгай мэргэжилтнүүд гадаадад суралцах боломж хомс байсныг Эрүүл мэндийн сайд бодлогын түвшинд анхаарч ажил хэрэг болгосонд талархлаа илэрхийлж, сургалтаар эмнэлгийн тусгай мэргэжилтэн, сувилагчдын мэдлэг боловсрол дээшилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэдэгт итгэлтэй байгаа талаар сэтгэгдлээсээ хуваалцлаа.

БНСУ-ыг зорих эхний ээлжийн багийг ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан шинжээч О.Батбаяр ахлан явах бол Хөх хотын сургалтын хоёрдугаар ээлжийн багийг ЭМХТ-ийн Захиргаа, санхүү удирдлагын албаны дарга Л.Оюунчимэг ахлаж, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад таваас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа шилдэг 51 сувилагч, эх баригч явж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг ирэх 7 хоногт олгоно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг ирэх долоо хоногт олгоно.

Categories
мэдээ цаг-үе

АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаарт 250 дуудлага ирсэн DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 58.0 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 250 дуудлага хүлээн авчээ.

Categories
мэдээ цаг-үе

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлжилж байна DNN.mn

Шүлхий өвчингүй тайван байх 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дугаар тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалтын арга хэмжээнд нийт 6.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад шаардагдах вакциныг 6 ажлын хэсэг зориулалтын тээврийн хэрэгслээр бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүллээ.

Дархлаажуулалтын арга хэмжээг аравдугаар сарын 5-ны өдрөөс улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө шуурхай хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчин, малтай иргэд оролцоогоо ханган дэмжиж, хамтран ажиллахыг хүсч байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.