2023 оны 10 дугаар сарын 16-наас 2023 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч, тал, хээрийн нутгаар салхитай байна.
Хур тунадас: 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд Халх голын сав газраар ялимгүй хур тунадас, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав нутгаар, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 17-20-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 16-нд баруун аймгуудын нутгаар, 17, 18-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 17-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: 17-18-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-10 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, 20-наас бага зэрэг дулаарч шөнөдөө -2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.