Аргын тооллын аравдугаар сарын 18, Буд гариг. Билгийн тооллын 4, онгоц одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:15 цагт мандан, 18:00 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
Month: October 2023
10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна. 2023 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. 20-ноос ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Жилд 2500 гадаадын хөрөнгө оруулагч шинээр орж
ирдэг байсан бол 10 болтлоо буурсан” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д. Ганхуяг “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг хуулийн шинэчлэлтэй
холбоотойгоор зөрчил буурч байн” гэлээ .
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “ПЭДОФИЛ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Б.Чойжилсүрэн сайд аа нийслэлийг утаанаас салгах хагас
коксон түлшээ оруулж ирье
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн “Монгол Улсын далайд гарах
гарцыг нэмэгдүүлэх боломж бий” гэв
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд энэ сарын 17-21-ний өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэх тул хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зорчуулах аж.
Дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх тул иргэд, зорчигчдыг зам, барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг ЗТХЯ-наас хүслээ.
Жирэмсэн үед эхээс урагт олон төрлийн халдвар дамжих магадлалтай байдаг. Эдгээр халдваруудаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн шинжилгээ хийдэг ба үүний нэг нь TORCH-ийн шинжилгээ юм.
Уг шинжилгээний 70 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх аж.
ТORCH вирусын шинжилгээний нийт төлбөр 35 мянган төгрөг бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Чингэлтэй дүүрэгт аравдугаар сарын 15-ны өдөр сураггүй алга болсон таван настай хүүг хорооллын автобусны эцсийн буудлын Түргэн хоолны газраас эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын 4 дүгээр гудамжинд бага насны хүүхэд аравдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 16-ны өдрийн 04:46 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран бага насны хүүхэд Б/5 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд аравдугаар сарын 16-ны өдрийн 13:30 цагт 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлын Түргэн хоолны газраас тухайн хүүхдийг эсэн мэнд олсон тухай мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
“Yahoo” дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 орныг жилийн дундаж PM2.5 агууламжаар нь эрэмбэлсэн байна. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 орныг жагсаалтыг доорх таван улс тэргүүлсэн байна.
1. Чад Жилийн дундаж PM2.5 агууламж (мкг/м³): 89.7 2.
2. Ирак Жилийн дундаж PM2.5 агууламж (мкг/м³): 80.1 3.
3. Пакистан Жилийн дундаж PM2.5 агууламж (мкг/м³): 70.9
4. Бахрейн Жилийн дундаж PM2.5 агууламж (мкг/м³): 66.6
5. Бангладеш Жилийн дундаж PM2.5 агууламж (мкг/м³): 65.8
Харин Монгол Улс хамгийн бохирдолтой 30 улсын 28 дугаарт бичигджээ. Монгол Жилийн дундаж PM2.5 агууламж (мкг/м³): 29.5 байна. Урд талаараа Хятад, хойд талаараа Оростой хиллэдэг Монгол Улс нь Зүүн Азийн далайд гарцгүй, өргөн уудам газар нутаг, нүүдэлчдийн соёл иргэншлээрээ алдартай орон юм. Монголд хотжилт, нүүрс түлдэг зуух зэрэг нь агаарыг бохирдуулахад нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Түүнчлэн, олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар, эрчим хүчний шаталт болон үйлдвэрлэлийн үйл явцаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) дэлхийн хэмжээнд ялгарах хэмжээ 0.9 хувь буюу 321 метр тонноор нэмэгдэж, 2022 онд бүх цаг үеийн дээд хэмжээ буюу 36.8 гигатонд хүрсэн байна.
Есдүгээр сарын 8-нд Ройтерс агентлаг “Climate Central”-аас гаргасан судалгаагаар дэлхийн нийт хүн амын 98 орчим хувь нь 6- 8-р сар хүртэл хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж өндөр температурт өртсөн байна. Агаар дахь PM2.5 нь өргөн тархсан бөгөөд хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хамгийн аюултай агаар бохирдуулагч гэж тооцогддог. PM2.5-ыг нэг куб метрт микрограммаар (μг/м³) хэмждэг.
Эх сурвалж: Yahoo News
Гадаад Харилцааны Яам(ГХЯ) Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан есөн монгол иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тайгаа хамтран эх оронд нь авчраад байна.
Газын зурвас дахь нөхцөл байдал хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байгаа тул Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн та эх орондоо буцах болон бусад асуудлаар
- ГХЯ-ны +976-83042222,
- Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408,
- Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.
Эх сурвалж: ГХЯ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох юм.
Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
АНУ-ын сансар судлалын NАSА агентлагийн “Parker Solar Probe” автомат станц цагт 635 266 км хурдалж хүний гараар бүтээгдсэн төхөөрөмжийн хамгийн хурдны амжилт тогтоов. Уг станц өнгөрсөн сарын 27-нд наранд 17 дахь удаагаа хамгийн ойр очихдоо ийнхүү дээд амжилт тогтоосон бөгөөд өмнөх үзүүлэлт нь 586 863,4 км/цаг байсан аж. Станцөөрийн хүчирхэг хөдөлгүүрийг Сугар гаргийн таталцалтай хослуулж чадсанаар ийнхүү хурдалж чаджээ.Хэрэв нисэх онгоцоор ийм хурдтай нисвэл нэг цагийн дотор дэлхийг 15 удаа тойрох ажээ.
Уг станцыг 2018 оны наймдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Мөн оны 10 дугаар сарын сүүлчээр “Parker” Герман-Америкийн “Helios 2” сансрын аппаратны наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг эвдсэн байна. Нийт 1.5 тэрбум орчим ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү станцад шинжлэх ухааны дөрвөн багц төхөөрөмж суурилуулсан бөгөөд Цельсийн 1 400 хэм хүртэлх халууныг тэсвэрлэх 11.43 см-ийн зузаантай нүүрстөрөгчийн шилэн бүрхүүлээр хамгаалагдсан юм байна. НАСА-гийн судлаачид Нарыг судлах энэхүү төсөл нь “нарны титмийн халалт” болон нарны салхи (нарны титмээс ялгарах ионжсон бөөмсийн урсгал) хэрхэн үүсдгийг судлахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Уг станцыг 1958 онд Нарны салхи байдаг гэх таамгийг дэвшүүлж байсан Америкийн одон орны физикч Евгений Паркерын нэрээр нэрлэжээ
Г.АМАРСАНАА