Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 5.7 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ  оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 33.2 их наяд төгрөгт хүрч,өмнөх оны мөн үеэс 5.7 (20. 9%) их наяд төгрөгөөр өсчээ.

Ингэж  өсөхөд төгрөгийн харилцах 1.9 (34.9%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 1.0 (23.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 2.3 (18.3%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж есдүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 410.0  (2.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.3 (18.3%) их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн хадгаламжийн 13.0 (87.7%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 1.8 (12.3%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 89.0 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 451.4 (9.8%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрч , өмнөх сараас 13.7 (1.2%) тэрбум төгрөгөөр буурч , өмнөх оны мөн үеэс 83.7 (8.4%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ DNN.mn

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан “Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал”-ын талаарх зааврын дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийг шинэчлэн, уг дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад чиглэсэн зохих дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын хувьд өдөр тутмын шийдвэр, үйл ажиллагааны хувьд хараат бус байх нь зүйтэй боловч өнгөрсөн хугацаанд ил тод, нээлттэй байх, мэдээ, тайлан солилцох, спортын бусад байгууллагатай хамтран ажиллах зэрэг Дэлхийн допингийн эсрэг код болон Үндэсний дүрэмд заагдсан үүргээ биелүүлж ажиллаагүй байна.

Цаашид тус байгууллагын удирдлага, үйл ажиллагаа нь цөөн хүнээс хамааралтай байдлыг арилгаж Монгол Улсын тамирчид олимпод “цагаан туг”-ын дор орох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг зайлшгүй авах шаардлага тулгарч байна. Үүнд:
-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрмийг Дэлхийн Допингийн эсрэг байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу шинэчилж, үүсгэн байгуулагчаас хамааралтай байдлыг арилгах, улмаар тус байгууллагын Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон дэргэдэх хороодын бүтцийг бий болгож, эрх хэмжээг тодорхой болгох;
-Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнтэй байгааг өргөтгөх,
-Үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй болгох,
-Гүйцэтгэх удирдлага, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг болно.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2023 оны аравдугаар сарын 11-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөлөөс Ц.Уугангэрэлийг тус байгууллагын ерөнхийлөгчөөр томилсон байна.

Товч мэдээ
·      Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2023 оны аравдугаар сарын 29-өөс арваннэгдүгээр сарын 4-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Байгалийн хийн олон улсын чуулга уулзалт”-д оролцоно.
·      Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
·      Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын зөвлөл Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах боловсрол шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд олгов.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.10.18/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Чуулганы эхэнд хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулж, байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Зарим хэрэг дээр өршөөл үзүүлэхгүй байх, магадлангаар оруулахгүй байх заалтуудыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах ялын бодлоготой холбоотойгоор хуулийн байгууллагын ажилтнууд гэмт хэргийн нууцыг задруулахад хариуцлагыг нь нэмэгдүүлэх нь зөв гэж бодож байна. Гэхдээ баримт мэдээллийг задруулсан гэдэг дээр ямар нэг хэрэгт холбогдоход мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас хамаагүй юм ярьж болохгүй байсан. Нууцлалтай холбоотой асуудлаа ялгаж, тодруулах хэрэгтэй байна.  Нууцалбал зохих баримт мэдээлэл гэдгийг тодорхой болгохгүй бол бүх зүйл нууц болох гээд байна. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа бүтээн байгуулалт, автосны тендер ч гэсэн нууц болоод байна. Тиймээс юуг нууц гэх вэ, юуг нууцад оруулахгүй гэдгээ нэг тодорхой болгох хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжлээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотынавто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт даалгалаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийн тухай хуулийн төслөөр нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний төлбөртэй бүсийг тогтоож замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эрх зүйн асуудлыг цогцоор нь шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдаж 27 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар танилцууллаа” гэж хэллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгалаа.
-Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох;
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Ард нийтийн санал асуулга хууль бусаар явуулах, Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох өөрчлөлттэй уялдуулан хэргийн харьяаллыг тогтоох өөрчлөлт, хүндрүүлэх нөхцөл байдалтай залилах гэмт хэргийн цагдан хорих хугацааг шаардлагатай бол сунгах;
-Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох;
-Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасах, тухайлбал, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгт хүнийг алах /ЭХ 10.1/, Хүчиндэх /12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/; Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг; Авлигын гэмт хэрэг; Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг; Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалахгэмт хэргүүдийг хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг хамааруулж, Хулгайлах, Мал хулгайлах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэргийн зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнээс бусад гэмт хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.
Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Нямбаатар: Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрхийг хуулиар хязгаарлана DNN.mn

Хотын дарга Х.Нямбаатар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэрээ “Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрхийг хуулиар хязгаарлана. Харин захын гурван дүүрэгт Засаг дарга нар шинээр газар олгох эрхээ үргэлжлүүлэн олгоно.

Томоохон бүтээн байгуулалтын төслүүд газар чөлөөлөлтийн улмаас гацдаг, цаг алддаг. Иргэд, ААН-үүд газраа өндөр дүнгээр үнэлдэг тул хэлэлцээ удааширлаг, төсөвт ачаалал үүсдэг.

Иймд энэ асуудлыг хуулиар зохицуулна. Тухайн бүсэд буюу газар чөлөөлөх шаардлагатай бүсэд оршин суудаг нийт иргэдийн 65 хувь нь зөвшөөрвөл бүх хүн газраа шууд чөлөөлөх үүрэг хүлээнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгчээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн хүсэлтээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгчээ.

Тодруулбал, Боксын холбооны удирдах зөвлөлийн хурлын үеэр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд 2021 оны есдүгээр сард Монголын боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорлоо DNN.mn

Өнгөрсөн сарын 01-нээс 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг өнөөдөр сугалааны тохиролд хамруулав. Ингэхэд нэг супер азтан тодорчээ. Тэрээр бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч, 5-30 сая төгрөг авна.

Өнөөдрийн тохиролд нийт 41 сая ширхэг баримт хамруулсан байна. Үүнээс 41 268 ширхэг орон таарчээ. Тохирлын дүн:

3 орон таарсан 37169
4 орон таарсан – 3697
5 орон таарсан –361
6 орон таарсан – 34
7 орон таарсан – 6
8 орон таарсан – Нэг баримт тус тус байна.

Categories
мэдээ нийгэм

ДЭЭД ШҮҮХ: Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаалаа DNN.mn

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

  1. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нь шүүгчийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй, холбогдох баримтыг дутуу ирүүлсэн тул “тус намын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх”-ийг хүссэн өргөдлийг буцаав.
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-аас 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ирүүлсэн “намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”-ийг буцааж шийдвэрлэжээ.

Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 34 дүгээр тогтоолд заасан зөрчлийг арилгаагүй дахин хандсан өргөдөл гэж үзэн, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

Ургийн гажиг шинжилгээний зардлыг ЭМД-аас хариуцна DNN.mn

Пренатал илрүүлэг шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Өөрөөр хэлбэл, пренатал илрүүлэг шинжилгээ буюу төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх, урагт удамшлын эмгэг байгаа эсэх, түүний эрсдлийг үнэлж байгаа ургийн эмгэгийн илрүүлэг шинжилгээний хоёрол болон гурвал тестийг эмчийн заавраар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх бөгөөд нийт төлбөрийн 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө.

Уг гурвалсан тестийн нийт төлбөр нь 120 мянган төгрөг байх бөгөөд ЭМД-ын сангаас 84 мянган төгрөгийг хариуцан төлж, жирэмсэн эмэгтэй 36 мянган төгрөгийг өөрөө төлөх юм байна.