Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 19, Бархасбадь гариг. Билгийн тооллын 5, эрхтний тэнгэрт одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 07:17 минутад мандан, 17:58 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 10 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нд нутгийн зүүн хэсгээр  зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. 20-ноос ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малын амь аврах хөдөлгөөн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Ерөнхийлөгч У.хүрэлсүх, В.В.Путин нар бээжинд уулзахдаа Монголын бараанд ногдуулдаг татварыг бууруулахаар тохиров” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

SPEAK OUT: “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох боломжтойг эрдэмтэн, судлаачид хэлж байна” гэв

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

АТГ-аас нийслэлийн зарим байгууллагын дарга, ажилтныг ямар учраас шалгах болов?. Энэ тухай I болон VI нүүрээс уншаарай

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малын амь аврах хөдөлгөөн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. 

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал “Хамба Д.Чойжамц албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гандантэгчэнлин хийдийн захиргаанд өгсөн” гэлээ.

Хүнсний инженер О.Гал-Очир “Манайд чанарын лабораториуд хөгжөөгүй, бизнесийн зорилготой тоон шинжилгээнүүд л сайн хийгдэж байгаа” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

О.Номинчимэгийг Нийслэлийн Засаг даргын орлогчоор томиллоо DNN.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын орлогч нараа томилжээ. Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар сонгогдохдоо удирдлагын багийг өөрчилж, шинэ багтай ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрээр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан З.Төмөртөмөөг чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргаар ажиллаж байсан О.Номинчимэгийг томилсон байна.

О.Номинчимэг гэж хэн бэ

Тэрээр хуульч мэргэжилтэй, Колумб болон Нью Йоркийн хуулийн сургуулийг дүүргэсэн, англи, япон хэлтэй юм байна.

БОЛОВСРОЛ: 

  • Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.

  • LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar  .

  • Токиогийн Их сургууль, Токио, хууль зүйн магистр.

  • Токиогийн Их Сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.

  • Хэл: Англи, Япон.

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 2022 оноос: Улсын Их Хурлын даргын зөвлөх.

  • 2021-2022 он: Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд дарга.

  • 2019-2021 он: Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН, захирал.

  • 2011-2016 он: Хоган Ловеллс Монголий ХХН, ахлах хуульч.

  • 2010-2011 он: Мицубиши корпораци, Улаанбаатар оффис, хуулийн зөвлөх.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн айл өрхүүдэд галын аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлээ DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийлээ. Тус ажилд Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, “Таван толгой түлш” ТӨХК-ийн ажилтан, хороодын хэсгийн ахлагч зэрэг давхардсан тоогоор 1100 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм.

Аяны хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, 13700 өрхийн 19250 иргэнд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, 21500 санамж материал тараав. Тус үзлэг шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан норм стандарт, дүрэм, журам зөрчсөн 6200 зөрчил илрүүллээ. Тодруулбал,

  • Цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан 2598,
  • Гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчсөн 621,
  • Үнс, нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй 435,
  • Пийшин, зуух гэмтэлтэй 360,
  • Яндангийн хамгаалалт хийгээгүй, залгаас буруу 1145,
  • Бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхисон 79,
  • Шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж 69,
  • Өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман доор буусан 65,
  • Цонолт өгөх магадлалтай 98,
  • Пийшин зуухны амны дор металл хуудас байрлуулаагүй 256,
  • Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангаагүй 172,
  • Яндангаа хөөлөөгүй 302 зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэн, 280 зөрчлийг газар дээр нь арилгуулав.

Эдгээр зөрчил дутагдалд хайхрамжгүй хандсанаар гал түймэр, гамшиг осол үүсэх эрсдэлийг бий болгож, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд үнэлж баршгүй хохирол учруулж болзошгүй юм.

“Эрсдэлгүй Улаанбаатар” аян хүрээнд зохион байгуулж байгаа нэгдсэн арга хэмжээ ирэх долоо хоногт Хан-Уул дүүрэгт үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Манай дугуйчид дахин олимпийн эрхийн “UCI” таван оноо авчээ DNN.mn

Парисын олимпийн дугуйн спортын эрх өчигдрөөр хаагдаж байна. Монголын анхны мэргэжлийн баг “Ферей Монгол” болон Улсын шигшээ багийн тамирчид энэ оны сүүлийн эрх авах тэмцээндээ Түвдийн өндөрлөгт “Trans Himalaya”  “UCI-2.2” тэмцээнд амжилттай уралдаж багаараа хоёрдугаар байрт оржээ.

Мөн Азийн шилдэг багаар тодорч, ОУХМ Б.Мягмарсүрэн нийлбэр дүнгээр долдугаар байрт орж Монголдоо олимпын эрхийн таваг оноо авчирсанаар Дугуйн холбоо нийт 1372 оноогоор олимпын эрхээ улам баталгаажууллаа. Ийнхүү олимпийн эрхийн оноо өнөөдрөөр хаагдсан ч Монголын дугуйчид олон улсын уралдаануудад арваннэгдүгээр сарын эх хүртэл уралдах болно.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: СЕХ-ны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.8-д “… Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч танилцуулав.

Уг саналд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг чөлөөлж, дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/342 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулсан байна.

Байнгын хороонд ирүүлсэн саналтай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн “17.1.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.”, 18 дугаар зүйлийн 18.7-д “… Сонгуулийн ерөнхий хорооны … ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.” гэж тус тус заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны дээд хязгаарыг тогтоолгох, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” 2019 оны 02 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтад тус тус өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулжээ.

Мөн “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар, тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох төсөв, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар зохицуулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьж, УИХ баталсан Улс төрийн намын тухай хууль улс төрийн салбарын хамгийн том өөрчлөлтийн нэг байсан. Намуудад тавигдсан том шалгуурууд чухал өөрчлөлтийг авчирна. Намууд нийгмийн өмнө ямар нэг үүрэг хүлээдэггүй, эрх мэдэлд тэмүүлсэн хүмүүсийн бүлэглэл бөөгнөрөл, улс төрд гарсан хойноо бялуу хуваах институц гэсэн ойлголт тогтоод 30 жил болсон. Үүнийг өөрчлөх шинэчлэл нь Улс төрийн намын хууль. Хуулийг хэрэгжүүлж, хяналт тавих гол институт бол сонгуулийн төв байгууллага. Тийм учраас бид сонгуулийн төв байгууллагын хүний нөөц болоод хяналт тавих үүрэг функцийг өргөжүүлэх нь зүйтэй. Улс төрийн намууд сонгуульд чиглэсэн цаг зуурын өрсөлдөөн явуулдаг этгээдүүд биш иргэдийнхээ өмнө үүрэг хүлээдэг, иргэдийн улс төрийн боловсролд хөрөнгө оруулдаг, сургалт хийдэг болж, энэ бүх үйл ажиллагааг сонгуулийн төв байгууллага хянах учиртай. Тийм учраас сонгуулийн төв байгууллагын хүний нөөцийг өргөжүүлэх шаардлагатай. Сонгуулийн төв байгууллага байнгын үйл ажиллагаатай,  сонгогчдод сонгуулийн үйл явцын талаар, улс төрийн боловсролын талаар мэдээлэл өгдөг байгууллага болох ёстой. УИХ шаардлагатай хүний нөөцийн болон төсвийн дэмжлэгүүдийг өгөх ёстой хэмээсэн.

УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Батноров суманд түймэр гарч 24 га талбай шатжээ DNN.mn

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх 7 дугаар багийн “Суварга” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Бэрх хотын Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 24 га орчим талбай шатжээ.

Categories
мэдээ нийгэм

“IHC” койны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ DNN.mn

“Ихбит” ХХК-ийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд Inflation Heding Coin буюу “IHC” койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал “Г”, “М” нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний “IHC” койн гаргаж арилжсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өндөг, төмсний үнэ өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 16-ны байдлаарх өргөн хэрэглээний хүнсний үнийг мэдээлэв.

Ингэхэд арван төрлийн барааны үнэ өмнөх сар, өмнөх долоо хоногоос бага зэрэг буурчээ. Харин дараах барааны үнэ өссөн байна.

Бараа 10.09-ний үнэ 10.16-ны үнэ
Цөцгийн тос, 200 гр 7451 7436 8163
Элсэн чихэр, кг 3759 5023 5042
Өндөг, ш 478 567 585
Төмс, кг 1352 1562 1575
Дизелийн түлш, л 3580 3670 3690

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо