Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав.

Үүнд:

  1. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадарсайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав.

Санамж бичгийг байгуулснаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц, Парисын хэлэлцээрийн зорилгын дагуу тус тусын улсын үүрэг амлалтаа хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой болно. Талууд эрүүл, аюулгүй орчныг бий болгох, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжиж эдийн засгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг сайжруулах, хуванцар бохирдолтой тэмцэх, хүнсний алдагдлыг бууруулах чиглэлд шилдэг туршлагуудыг солилцож, хамтран ажиллахаар тохиров.

  1. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжье нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг авто болон төмөр замаар холбож дэд бүтцийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг санамж бичгийг байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлах юм.

  1. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд Цахим эдийн засгийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар гарын үсэг зурав.

Тус санамж бичигт гарын үсэг зурснаар цахим эдийн засгийг хөгжүүлэх, цахим салбар дахь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих юм. Энэ хүрээнд туршлага солилцох, инновацын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн арга хэмжээний үеэр хоёр талын дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:

  1. “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хөпин нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг хэлэлцээрийг байгуулснаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байна.

  1. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав.

Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улс хоорондоо хөгжлийн туршлагаа солилцох, бодлого төлөвлөлт, стратегийн уялдаа холбоог сайжруулах, макро эдийн засаг, хот төлөвлөлт, аж үйлдвэрийн төлөвлөлт болон “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгын хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тус тусын аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон боловсон хүчний солилцоог өргөжүүлэх боломжтой болж байна.

  1. “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнлянь нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсантай холбогдуулан Монгол, Хятад улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх, бусад ажлын хэсгийн уялдаа холбоог хангах зорилгоор 2014 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулав.

  1. “Хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав.

Уг санамж бичгийг байгуулснаар 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн  “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх чиглэлд чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

  1. “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав.

Энэхүү протоколоор талууд Монгол Улсаас БНХАУ-д “Үйлдвэрийн зориулалтаар  ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага”-ыг тохиролцов. Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдэг нь үхэр, хонь, ямаа, адууны яс, эвэр, туурай, өөх зэргийг хатаах, уураар жигнэх, өндөр даралтаар боловсруулах, өндөр даралтаар шүршиж хатаах аргаар боловсруулж гаргаж авсан техникийн зориулалт бүхий бүтээгдэхүүн буюу желатин, тос, уураг (пептон), буталсан яс, эвэр туурайгаар хийсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаа болно.

Түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар манжин, сонгино, сармисны үйлдвэрлэл 2.4 дахин өсчээ DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгээр Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо” төсөл 7 жилийн турш хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжиж, өнөөдөр төслийн хаалтаа хийлээ.

“Монгол ногоо” төслийг хэрэгжүүлснээр үр, сорт шинэчлэл, гибрид үр нийлүүлэх, хураалтын шинэ технологи, 1500 орчим ногоочдод зоорийн дэмжлэг зэргийг үзүүлсэн байна. Хүнсний ногооны шинэ сорт, үрийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байцаа, шар манжин, сонгино, сармисны үйлдвэрлэл өнгөрсөн оны байдлаар 2.4 дахин нэмэгджээ.

2015 онд хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 40 хувийг хангаж байсан бол 2023 онд 80 хувьд хүрсэн байна.

Мөн өөрсдийн тарьж, ургуулсан төмс, хүнсний ногоог зах зээлд борлуулах зорилгоор 7 сумын 120 гаруй тариаланчид нэгдэж борлуулалтын дундын хоршоо байгуулсан байна. Тус хоршоогоороо дамжуулан захиалгаар нийлүүлэлт хийж, хэрэглэгчдийн гарт гарал үүслийн баталгаат хүнсний ногоог хүргэж үйлчилж байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний ногооны хангамж 4 улирлын турш тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс хүнсний хангамж тасалдах асуудалтай тулгарахгүй DNN.mn

Барууны орнуудын зүгээс Оросын эсрэг хүнсний хангамжийн салбарт тавьсан хориг арга хэмжээ нь бусад улс орнудад сөрөг үр дагавар авчраад байгаа учраас хойд хөрш үйлдвэрлэл, ложистик, худалдаа, эдийн засгийн шинэ хэлхээ холбоотогтоож, гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж байна.

Финландын чөлөөт санхүүгийн сонин “Kauppalehti” энэ оны 8-р сард тус улсын хамгийн үнэтэй бүтээгдэхүүний нэг бол хөлдөөсөн загас болсон бөгөөд өртөг нь 18%-иар өссөн гэв. Загас агнуурын бизнес эрхэлдэг компанийн тэргүүн Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээний гол шалтгаан нь өмнө нь ихэнх нийлүүлэлт Оросоос хийгддэг байсантай холбоотой гэж онцлов.

Польш Улсад ч хүнсний барааны үнэ өссөн байна. INN Poland хэвлэлд: “Польшчууд хоол хүнсэн дээр төдийгүй эрүүл ахуйн бүтээгдэхүүн дээр хүртэл хэмнэлт хийж эхэлсэн” гэж бичжээ. Польшийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-д хүмүүс хэрхэн амьдарч байгааг онцлон тэмдэглэсэн байна.”Хориг арга хэмжээ оросуудад төдийлөн нөлөөлөөгүй, дэлгүүрүүдийн лангуунууд бараагаар дүүрэн, үнэ нь тун боломжийн хэмжээнд байгаа” гэж оросын дэлгүүрүүд дэх барааны үнэ, бэлэн байдалд дүн шинжилгээ хийсэн o2 сэтгүүлийн сэтгүүлч тайлбарлав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ, энэ онд Орос Улс дахин их хэмжээний үр тариа хураах төлөвтэй байгаа бөгөөд Африкийн зургаан оронд 25-50 мянган тонн үр тариа үнэ төлбөргүй нийлүүлэхэд бэлэн байгаа гэв.

Барууны барааны хувьд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудаар дамжуулан ОХУ-д нийлүүлдэг гэж WSJ бичжээ. Энэхүү худалдаанымаршрут нь Москвахориг арга хэмжээг амжилттай тойрч гарч чадсаны нэг илрэл гэдгийг европын албаныхан онцлон тэмдэглэв. Нийтдээ АНУ, ЕХ-ноос Армен, Гүрж, Киргиз, Узбекистан, Казахстанд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 14.6 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 24.3 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Харин эдгээр орнуудын ОХУ экспортлох бараа бүтээгдээхүүний нийт хэмжээ бараг 15 тэрбум долларт хүрсэн байна.

ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байна. Тухайлбал ОХУшатахууны экспортыг түр хугацаагаар хязгаарласан боловч Монгол Улс руу тасралтгүй нийлүүлж байгаа. Шатахууны үнэ өсөхийн хэрээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, нийлүүлэлт тасалддаг нь нууц биш билээ. Монголын Барилгачдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбилэгийн ярьснаар манай улсын хүнс, барилгын материалын хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, ОХУ, тэр дундаа Эрхүү мужаас ирдэг чанартай бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр хэмжээнд байсаар байна. Эрхүү муж нь Монгол Улс дахьхудалдааны сүлжээ, бөөний болон ложистикийн төвүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой байгаа билээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Данзан: Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахгүй байхыг олон нийт ч, бөхчүүд ч дэмжихгүй гэдэгт итгэж байна DNN.mn

Монгол үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан, МУСГЗ, доктор Д.Данзантай ярилцлаа.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (уржигдар) Засгийн газраас хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэхдээ допингийн асуудлаар олон нийтээс санал авна. Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй гэх утгатай мэдэгдэл хийсэн. Та Монголын үндэсний бөхийн холбоонд олон жил ажилласан хүний хувьд энэ талаарх байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Юуны өмнө хэлэхэд Д.Амарбаясгалан сайд яг авахгүй гэсэн утгаар хэлээгүй шүү. Олон нийтийн санал авах тухай л ярьсан. Энэ зөв. Яагаад гэвэл манай зарим хүмүүс үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах шаардлагагүй гэж ярих нь бий. Иймд олон нийтийн саналыг аваад мухарлах нь дээр. Дахиж ийм юм ярихгүй болно шүү дээ. Ингэж хэлэхийн учир нь хэрэв олон нийтээс үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй байх асуудлаар санал авбал үүнийг дэмжих хүн бараг гарахгүй гэдэгт би баттай итгэж байна. Тухайлахад, бөхчүүдээс эхлээд үүнийг огт зөвшөөрөхгүй. О.Хангай аварга “Хэрэв тэгвэл бөхөө барилдахаа болихоос өөр аргагүй” гэж байна лээ. О.Хангай аварга ухаандаа тийм зүйлийг хэзээ ч хэрэглэхгүй гэдгээ хэлж байна шүү дээ. Тэгэхээр ид залуу насандаа яваа сайхан бөхчүүд барилдахаа болих зам руу орно. Тэгээд монгол бөх гэдэг өв соёл байхгүй болно. Нөгөө талаас олон улс үндэснийхээ спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаггүй жишээ ярьж байна. Бид олон улсын юм болгоныг дууриах албагүй. Монгол Улсад өөрийн гэсэн онцлог, ондоошил гэж юм байх ёстой. Үүнийг саналаа өгөх олон түмэн мэднэ. Допингийн хор холбогдлыг тамирчид байтугай жирийн хүн ч сайн мэддэг болчихсон шүү дээ.

Бас нэг сайн мэдээ нь 32 бөхөөс шинжилгээ авахад нэг л бөхөөс илэрлээ шүү дээ. Энэ бол манай бөхчүүд допинг хэрэглэж болохгүйг бүрэн ойлгочихсон байгаагийн шинж. Өмнө нь 16 бөхөөс авахад 3-4 гарчихдаг байсан.

-Допинг хэрэглэх нь ямар хор хохиролтой вэ?

-Допинг хэрэглэсэн дугуйн тамирчин уралдааныхаа замд нас барсан тохиолдол бий. Хүндийн өргөлтийн тамирчин штангаа өргөж байгаад гар нь хугарсан баримт ч байдаг. Дэлхий дахин допингийг эсэргүүцээд байхад бид дэлхийн нэг эд эс юм бол, дэлхийн нэг л бүрэлдэхүүн юм бол бас л эсэргүүцэх ёстой. Монгол бөх маань манайд хөгжиж буй бөхийн төрлийн бүх спортын үндэс суурь болдог. Монгол бөхөөрөө барилддаг бөхчүүд л чөлөөт, жүдо, самбоор барилддаг. М.Лхагвагэрэл заан дэлхий, олимпод амжилт гаргахын төлөө зүтгэж байгаа. Үндэсний бөхдөө аварга, арслан болохын төлөө зүтгэж байгаа. Тэгэхээр М.Лхагвагэрэл ухаандаа түүнийг хэрэглэж болох уу.

-Болохгүй л дээ.

-Болохгүй байгаа биз. Миний хэлэх гол зүйл манай үндэсний спорт манайд хөгжиж байгаа дэлхийн олон спортын суурь болдог. Бусад улс гүрэнд байдаг үндэсний гэх спортуудтай огт адил биш. Дахин хэлэхэд Д.Амарбаясгалан сайд шууд болиулъя гэж хэлээгүй. Хүний хэлсэн үгийг бид зөвөөр ойлгох хэрэгтэй. Ард түмнээс санал асууя гэсэн. Тэгвэл ард түмэнд тийм үзэл бодол байхгүй гэж би бат итгэж байгаа. Тийм учраас тэгж бардам хэлсэн байх гэж бодож байна.

-Олимпод цагаан тугийн доор орох эрсдэл үүссэн байгаа энэ үед ийм шийдвэр гарвал манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-Дээд зэргийн муугаар нөлөөлнө. Б.Бат-Эрдэнэ сайд өөрөө тамирчин хүн. Допингийн асуудлаар маш шаргуу ажиллаж байгааг би сайн мэдэж байна. Хууль дүрмийг нь дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлээд, спортын тухай хуульд тусгай бүлэг оруулах гээд ажиллаж байгаагаа хэлж байна лээ. Тэгэхгүй бол болохгүй. Энэ чинь цаг авдаг ажил шүү дээ. Зөндөө ахиц гарч байгаа юм байна лээ. Допингийг оруулж ирдэг сүлжээг уг үндсээр нь тасалж болно. Хил, гааль, тагнуултайгаа хамтраад энэ ажлыг Спортын хороо, Олимпын хороо хийж байгаа гэж ойлгож байна. Энэ бүгдээ ном ёсоор нь болгоод Дэлхийн допингийн эсрэг байгууллага, ОУОХ-ндоо мэдэгдэх бололцоотой гэж бодож байна.

-Нөгөө талаас Допингийн үндэсний хороо бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, сорьцыг сольдог гэх мэт мэдээлэл явлаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Би тийм зүйл байхгүй гэж бүрэн итгэдэг хүн. Гэтэл таагүй мэдээлэл гарсан нь даанч харамсалтай. Үүнийг хуулийнхан шалгаад, эцэслэн тогтоох байх. Тэр болтол юу ч хэлэх боломж алга. Одоогоор хардлага, таамаглалын төдий л байна шүү дээ. Хэрэв хардлага үнэн байвал мөн ч харамсалтай юм болно доо. Жилийн өмнө 38 бөхийн тухай шуугиад намдсан, тэр илрэх байх, завшсан, хохирсон бөхчүүд ч олноор гарах байх. Энэ төр засаг чинь шударга бус бүхнийг хайр найргүй илчилж, засах гээд зүтгээд байна шүү дээ.

С.ОТГОНБАЯР

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Гал-Очир: Манайд чанарын лабораториуд хөгжөөгүй, бизнесийн зорилготой тоон шинжилгээнүүд л сайн хийгдэж байгаа DNN.mn

Нийслэлд тодорхойлох боломжгүй үнэр гарч, үргэлжлүүлээд дунд сургуулийн нэг ангийн сурагчид дахин дахин хордож байгаа тохиолдлыг холбогдох байгууллагууд шалтгааныг нь тодорхойлж, шинжилж чадахгүй байна. Энэ нь манай улсын лабораторийн хүчин чадалтай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм. Энэ талаар хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа.

– Баян зүрх дүүрэг т учир битүүлэг үнэр гарч, онцгой байдал, цагдаа, тагнуул ч хариулт гаргаж чадсангүй. Араас нь дунд ангийн сурагчид хордож, шалтгааныг тодорхойлж чадахгүй цаг алдаж байна. Энэ нь лабораторийн хүчин чадалтай холбоотой гэдэг үнэн үү?

-Лаборатори гэдэг бол химийн шинжлэх ухааныг ашиглад тухайн гарч байгаа хий байна уу, хортой шингэн байна уу, хорт бодис байна уу, үүний найрлагыг тодорхойлж байх ёстой. Химийн шинжилгээг чанарын болон тоон шинжилгээ гэж ангилдаг. Чанарынх нь химийн арга зүйг ашиглаад үл мэдэгдэх бодис байлаа гэхэд ямар бодис болохыг яг таг тодорхойлж байдаг. Харин тооны шинжилгээ нь ямар нэгэн бодис байлаа гэхэд хэр хэмжээтэй байгааг гаргаж ирдэг . Манайд байгаа лабораторийн хүчин чадал тоон шинжилгээн дээр суурилчихсан гэж хэлж болно. Ялангуяа уул уурхай, хүнсний лабораториуд энэ талаар нэлээд хөгжсөн. Хүнсний лаборатори гэхэд бүтээгдэхүүнд байгаа илчлэг, чанар, уураг нь хэд байна. Тос нь, нүүрс ус нь хэд байна гэж гаргачихдаг. Харин чанарын шинжилгээний лаборатор их өгжөөгүй . Тиймээс өнөөдөр ямар үнэр гарсныг тодорхойлж чадахгүй байгаа юм.

Эсвэл өөр газар үл мэдэгдэх бодис асгарсан байлаа гэхэд яг ямар бодис вэ гэдгийг тодорхойлж чадахгүй суугаад байна. Тэгэхээр чанарын шинжилгээний лаборатори Монголд байхгүй, хөгжөөгүй гэсэн үг.  Энэ байдал хуванцар хэрэглээн дээр илүү тодорхой харагддаг. Хуванцар бүтээгдэхүүнээс хор ялгараад тэр нь хүнсийг хордуулж байна гэж нийтээрээ ярьцгаадаг даа. Гэтэл хуванцар гэдэг нийтлэг нэр. Хуванцар дотроо олон төрлийн найрлагатай байдаг. Бид чанарын лабораторитой бол үүнийгээ тодорхойлчих байсан юм. Хорт бодис ялгарч байгааг нь ялгаад л хүнсэнд хэрэглэхийг  тухайлсан саван дээр хориглох ёстой. Гэвч өнөөдөр аль ч төрлийн хуванцраас ямар бодис ялгараад байгааг тодорхойлж, шинжилж чадахгүй байгаа болохоор хуванцар л бол хортой гэсэн нийтлэг ойлголтоор явж байна.

Лабораторитой байх ёстой. Тэр нь бүр маш сайн чанартай байх ёстой болов уу?

-Тухайн лабораторийн өөрийнх нь шинжилгээний хамрах хүрээ гэж байдаг. Манайд сайн чанарын лаборатори Стандарт хэмжил зүйн төвд ч байхгүй, өөр бусад газарт ч байхгүй.

Геологийн төв лаборатори, SGS гэх мэт лаб байгаа шүү дээ. Эдгээр нь уул уурхайн бүтээгдэхүүн, жишээ нь хүдэрт тооны шинжилгээ хийдэг. Нэг ёсондоо зорилго нь илүү бизнесийн болоод явчихсан. Ингээд харахаар манай улсад бизнес, ашиг олох зорилготой лаборатори хүчин чадал илүү хөгжсөн гэж харагдаж байгаа юм.

-Энэ нь нийгмийн эрүүл мэндийн төлөө, ашгийн бус лаборатори, судалгаа шинжилгээ хангалтгүй гэсэн үг?

-Тийм. Маш өндөр чанартай лаборатори авах хэрэгтэй. Үүний тулд маш өндөр мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай. Гэтэл өнөөдрийн байгаа байдал бол нууцгүй хэлэхэд манай улс химийн багшгүй болж байна. МУБИС-ийг 2023 онд улсын хэмжээнд долоон хүүхэд л төгсч байна. Нэг ёсондоо химийн салбар уналтад орчихсон байна.

Лабораторийн тоног төхөөрөмж аваад байгуулчих шиг амархан юм байхгүй. Гол нь лаборатори сайн ажиллагаатай байх нь боловсон хүчнээс хамаарна. Тиймээс эхний ээлжинд боловсон хүчний асуудалд маш том бодлого хэрэгтэй.

-Ойрын хоёр тохиолдол дээр ийм нөхцөл байдалтай байгаа юм чинь цаашид яах вэ. Нийтийг хамарсан том асуудал үүсэхэд үүнээс ч хүндрэх юм биш үү?

-Агаарын бохирдол гэдэг маш том асуудал байна. Нүүрс гэдэг олон органик нэгдлээс тогтдог. Нүүрсний шаталт олон янзын хийг ялгаруулна. Энэ болгоныг гаргаж ирж шинжилж чаддаг лаборатори хэрэгтэй. Гэвч манайд алга. Одоо бид агаарын чанарын хяналт гэдэг хэдэн детекторуудаар л үзэж байгаа шүү дээ. Уг нь үүнийг химийн шинжилгээгээр хянах ёстой.

Үүний араас нь хөрсний бохирдол орно. Улаанбаатар хотод 1.7 сая хүн ам амьдарч байна. Монгол Улсын хүн амын тал нь нэг цэг дээр байгаа нь хөрсний бохирдол үүсгэхээс аргагүй. Үүнийг ч ямар хор хөнөөлтэй байгааг хянаж чадахгүй байна. Сүүлийн үед барилгын материалаас формальдагид гэх хорт бодис ялгардаг талаар яригдаж байна. Формальдагид барилгын материалын хавтангуудад байдаг. Өөр ч материалуудад бий. Үүнийг лабораторид л хянах ёстой. Ингэж байж нийгэмд гараад буй өвчлөлүүдийн үндсэн шалтгааныг олж тогтооно. Агаарт юу байгааг, гэрт дотоод орчинд юу байдгийг, хөрсөндөө ямар байгааг мэдэхгүйгээр ямар ч асуудалд ул суурьтай хандаж чадахгүй.

-Нүүрсэнд угаартсан хүмүүс өөрсдийнх нь буруу болж хоцордог. Гэхдээ нүүрсэнд яг юу байгаад ингэж хордуулаад байгаа талаар нарийн мэргэжлийн тайлбар байдаггүй байх аа?

-Угаар гэдэг химийн нэгдлийн хувьд яривал нүүрстөрөгчийн дутуу исэл. Үүнийг хүн бүр маш сайн ойлгочих хэрэгтэй. Энэ нь нүүрсийг, шатдаг материалыг дутуу шатаасан гэсэн үг. Дөл үүсэхгүйгээр уугисаар байгаад нүүрстөрөгчийн дутуу исэл үүсч байгаа. Энэ нь физикийн шинж чанарын хувьд мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр амтгүй, үнэргүй, өнгөгүй байдаг. Амтгүй, өнгөгүй, үнэргүй гэхээр дутуу исэл үнэртэж мэдэгдэхгүй. Ингээд л хорддог. Иргэд угаартай холбоотой мэдлэг мэдээллээ маш сайн дээшлүүлэх нь эрсдэл  үүсэхээс сэргийлж чадна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 20, Сугар гариг. Билгийн тооллын 6, Гар одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 07:18 цагт мандан, 17:56 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал (19ц 58м) эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

2023 оны  10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22, 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Америк хүчтэй тэгээд ардчилсан байдаг нь дэлхий нийтийн зол юм” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Ханшийг
богино хугацаанд буулгах боломж манай улсын хувьд их хязгаарлагдмал асуудал” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Судлаач Ч.Сосормаа “Татварын дарамтаа багасгая гэж байгаа бол НӨАТ-ыг шууд таван хувь болгоод бууруулчих” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Америк хүчтэй тэгээд ардчилсан байдаг нь дэлхий нийтийн зол юм” хэмээн өгүүллээ

Монгол үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан, МУСГЗ, доктор Д.Данзан “Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахгүй байхыг олон нийт ч, бөхчүүд ч дэмжихгүй гэдэгт итгэж байна”  гэв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.nmma.co/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм

“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” үзэсгэлэн худалдаа болж байна DNN.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2 мэргэжлийн холбоодын санаачилгаар “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жил хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.

Арьс шир, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо компани хамтран зохион байгуулдаг юм. Үзэсгэлэнд:

  • Нэхий дээл, үслэг хувцас;
  • Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас;
  • Савхин хувцас, арьсан гутал, цүнх;
  • Хүнсний бүтээгдэхүүн;
  • Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ДАРХАН НЭХИЙ ХК, ДАРХАН МИНЖ ХХК, БУЛИГААР ХК, МОН ИРЭЭДҮЙ ХХК, АГНИ ХХК,  БРЭНД ГУТАЛ ХХК, АЛТАЙ КАШМИР ХХК, ГОВЬ ХК, ГОЁО ХХК, БЛЮ СКАЙ КАШМЕР ХХК зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.

100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж аравдугаар сарын 19-23-ны өд

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэхээр иргэдийн саналыг авч эхэлжээ DNN.mn

D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан. Уг системд иргэн Ү.Баярын зүгээс ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх санал асуулгыг эхлүүлсэн байна.

Одоогийн байдлаар 6700 гаруй хүн саналаа өгчээ. Хэрвээ 30 хоногийн дотор 100.000 мянган хүн саналаа өгвөл уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Мөн иргэд та бүхэн саналаа өгөхийг хүсвэл энд дарж, тоон гарын үсэг болон дан системээр нэвтрэн саналаа өгөх боломжтой.

Уг санал асуулга 10 дугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд сарын дараа хаагдах юм.