Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийхээр болжээ. Уг талбайд ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм байна.
Эл ажлыг манай улсын талаас БОАЖЯ БНСУ-ын талтай хамтарч хийж байгаа ажил ажээ. Энэ төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр хийх юм байна.
БНСУ-ын талаас таван жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлнэ. Нөхөн сэргээлт хийж ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүлээлгэн өгөх бөгөөд цаашид ашиглалт үйлчилгээ, менежментийг ямар байгууллага хариуцахыг тодорхой тогтох, саналыг БОАЖЯ-наас гаргажээ. Улмаар төслийн нэгжийг байгуулах юм байна.
Бүтээн байгуулалтын ажлыг 2024-2029 оны хооронд хийх юм.