Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр хорооллыг барилгажуулах компанийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлнө DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.23/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдолттой холбоотой асуудлыг шийдэх шаардлага байгаа учраас Засгийн газрын боловсруулсан холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, санал нэгдлээ” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “Covid-19 цар тахлаас хойш дэд бүтэцжүүлэх ажил хөрөнгө мөнгөнөөс болоод зогссон байсан. Бүлгийн хуралдаанд өнөөдөр орон нутагт орон сууц баривал татвараас хөнгөлөх асуудлыг оруулж ирсэн. Мөн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл бууруулахтай холбоотой багц хуулийн төслийг оруулж ирсэн. Ажил явах эхлэл тавигдсан гэж хэлж болно. Тухайлбал, Сэлбэ дэд төвийг түшиглээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт таван давхар орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх. Орон сууц барих аж ахуй нэгж байвал Гааль, НӨАТ-аас чөлөөлөх таатай заалтууд орж ирсэн.  Уг асуудлыг бүлэг агуулгын хувьд нь дэмжсэн. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөрөнгө мөнгийг суулгах асуудлыг нийслэл өөрөө хариуцаад явна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголоо муулж дэлхийд таниулахаа хэзээ болих бэ? DNN.mn

Сэр сэр салхинд сэтгэл эмзэглэв. Саяхан болоод өнгөрсөн Улаанбаатар Олон улсын XV дахь кино наадамд нээлтийн киногоор найруулагч П.Лхагвадуламын бүтээл ”СЭР СЭР САЛХИ” Монголын уран сайхны кино,тусгай үзвэр “Official selection” киногоор  Төрийн шагналт СГЗ Ш.Гүрбазарын жүжгийн зохиолоос сэдэвлэсэн найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “ШАР ГЭГЭЭ“ Монголын уран сайхны киноны нээлтийн үзвэрийг тольдон  тус тусад нь харьцуулан  бичсэнээ толилуулж байна.

“СЭР СЭР САЛХИ“ МУСК

Найруулагч: П.Лхагвадулам

Продюсер: Катя Хазак,Шарлот Винсент,Ц.Ариунаа,Филипа Рэйс,Рэйчел Дэйзи Эллис,Дэнис Васлин,Флер Кноппертс,Оливер Дэмиан

Кино зохиол:П.Лхагвадулам

Зураглаач:Васко Карвальо Виана

Эвлүүлэгч:Матью Тапонье

Хөгжим:Васко Мэндонса

Дууны найруулга:Бенжамин Сильвестр

Дүрүүдэд:Б.Тэргэл,А.Номин-Эрдэнэ,Ч.Булган,Ц.Ганзориг,Н.Цэнд-Аюуш

Киноны товч танилцуулга:Дунд сургуулийн төгсөх ангийн ЗЭ гэх 17 настай  даруухан хүү гэр хороололд амьдрах агаад өвөг дээдсийнхээ онгод тэнгэрийн улаач ажээ.Таньж мэдэх ойр хавийхандаа дэм болж амьдрах агаад нэгэн өдөр танихгүй айлд очиж онгод тэнгэрээ буулган удахгүй хагалгаанд орох гэж байгаа Маралаа охинтой танилцангэнэн томоогүй зангаар дотносон амьдралыг өмнөхөөсөө өөрөөр мэдэрч эхэлнэ.

Кино зохиол:Монгол бөө хүү гадныханд анхаарал татахуйц шинэлэг содон байж  болох ч,зохиол судалгаа муутай хангалтгүй бичигдсэн ньдраматургүйл явдал уйтгартай нэгэн хэвийнболоход нөлөөлжээ.Муу зохиолоор сайн кино,сайн зохиолоор муу кино бүтээж болдог гэдэг ч зохиол муу бичигдэхэд жүжигчин найруулагчийн ажиллагаа, дүр боловсруулах  жүжигчний тоглолт, зураглаачийн ажил, зураг авалтанд нөлөөлдөг муу талтай.Сайн кино хийхэд нэгдүгээрт зохиол,хоёрдугаарт зохиол…эцэст нь бас л зохиол гэдэг үг зүгээр нэг гараагүй бизээ.Манайд ч мөн ялгаагүй найруулагч,жүжигчин,зураглаачийн кино олноор хийгдэх болж монгол киноны үнэлэмж буурч,үзэгчиддээ гологддог болсон нь үүнтэй холбоотой.Өөрөө зохиолоо бичсэн ч  мэргэжлийн зохиолчдоор уншуулж зөвлөгөө авах,урлаг судлаачдаархянуулж байвал цаашдаа цэгцрэх бизээ.

Киноны зураглаач:Төгсгөлийн хэдэн сценээс бусад нь нэгэн хэвийн уйтгартай шинэлэг байж чадсангүй.Киноны зураг авалт,найруулгын шийдэл,мизансцёназураачийн ажиллагаа  мууажилласан байна.

Дүрийн боловсруулалт,жүжигчний тоглолт:Монголаав ээжүүд хүүхдүүдтэйгээ  хөндий,дотно бус байдаг гэхбуруу ойлголт төрүүлэхүйц хөндий харилцаанууд давамгайлсан,хүчирхийлэл,ёс суртахуунгаж буруу үйлдэл байнга гардаг дүрийн  нийтлэг зуршилэнэ киногүзсэн гадныханд монголчуудыг ийм нунж дорой үлбэгэр амьдралд бууж өгсөн хүсэл тэмүүлэл эр зориг байхгүй мухардсан дүрүүдтэйгэсэн ойлголт төрүүлэхүйц болжээ.Сургуулийн багш эмэгтэйгээс бусад нь дүрдээ хангалтгүй ажилласан нь киног хиймэл бүрхэг болоход нөлөөлжээ.

Гэрэлтүүлэг,хөгжим,зураач,жижиг хэрэглэл:Гэрэл чимэглэл,хөгжим монгол кино уран бүтээлчдээс авууштай онцлог харагдсангүй.Киноны постер зурагсодон өвөрмөцболжээ.Дуу чимээний илэрхийлэл  гол дүрийн онцлогт тохируулан төмөр хуур, овоо уулын салхи,хэнгэрэгийн дуу  чимээ голлосон нь нэн ядруу уйтгартай.Зураачийн ажил хангалтгүй.

Дүгнэлт:Хүүхэд аливаа юмыг шүүлтүүргүй шууд тусгаж авдаг.Кинонд онгод шүтээнээ буулгаж түмэн олонд сайн үйл буян хийх ёстой хүүхдээбуруу хүмүүжүүлсэн, халтар утаатай гэр хорооллын юм үзээгүй хүү болгож Марал охинд уруу татагдах нь хэтэрхий хиймэл үнэмшил муутай,бөөгийн ёс заншил цаашлаад монголчуудынхаа уламжлалт гэрийн хүмүүжил ёс суртахууныг сайн судлаагүй хийсэн нь өнөөгийн хүүхэд залууст буруу үлгэр дуурайл болхоор болжээМонголын амьдрал бүхэлдээ ийм харанхуй бүдүүлэг,энэ кинонд гарах гэр бүлүүд шиг ядуу даржин,дорой,өнгө гэрэлгүй бишээ.Дандаа бараан талаас нь түүж гаргах нь цаашдаа ч монгол уран бүтээлчийн зорилго байж болохгүй.

Монгол улсаа буруу аргаар дэлхийд таниулж нэрд гарах гэсэн ядмагхан зохиолтой даржин киногюунд ингэтлээ хөөргөн сүржигнэн рекламдана бэ?Царай муутай хүүхнээ торгонд булхангэрлүүлдэгтэй  агаар нэг бишүү?Ийм маягаар кино хийгээд байвал бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг сайн киноны жишиг алдагдах шинжтэй.Гадны кино фествальд оролцсон болхоор сайн гэх, гадаад хүмүүстэй хамтарсан гадаадаас шагнал авсан бас дахиад …гадаад,гадаад,гадаад? Гэсэн туйлшрал төөрөгдлөөс хэзээ салах бэ?Гадныхан бидний ахуй,өв соёл монгол хүний онцлогыг биднээс илүү урланбүтээнэ гэх гэнэн  ташаа ойлголт хөөс адил хөвөлзсөөр бидний дунд амь бөхтэй орших төөрөгдлийн бодит жишэээнэ кино байлаа.Эцэстээ гадаад гэсэн нь зүгээр л маркетингийн ядмаг арга болж хувирав.Магтаад байсан өнөө кино нь цуутай хүүхэн хуримгүй гэх үгийг эрхгүй санагдуулж“СЭР СЭР САЛХИ“кино 96 дахь Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор шалгарчээ.Монголоо төлөөлөх хэмжээний сайн кино болж чадсан бол мэдээжэсэргүүцэхгүй.Энүүхэндээ гэхэд постер зурагныхаа хэмжээнд хүрэх хүлээлттэй өвөрмөц сайн кино болж чадсангүй. Иймядмагхан даржин бүтээл шалгаруулсан шүүгчдийн чадварт эргэлзэж эхлэв.Олныг даган дуурайж Монголоо муулж дэлхийд таниулах гэсэн иймэрхүү кинонуудыг магтан дэмжсээр байх уу?Одоо больцгоо!хангалттай чимээгүй байлаа,хэнээс төрж хэнийг дандаа муулна бэ?Ишиг эврээ ургахаар ихийгээ мөргөдөг ч Оскарт шалгарах хэмжээний кино биш гэдгийг урлаг судлаач хүнийхээ хувьд хариуцлагатай хэлэх гэсэн юм.

“ШАР ГЭГЭЭ“ МУСК

Шар гэгээнд сэтгэл  шингэн уусав.

Найруулагч:Б.Батдэлгэр

Продюсер:Ү.Баяржаргал,Г.Гүенбаатар

Кино зохиол:Ш.Гүрбазар,Б.Батдэлгэр

Зураглаач:Г.Гүенбаатар

Эвлүүлэгч:Г.Гүенбаатар

Хөгжим:Б.Санчир

Дууны найруулга:Б.Санчир

Дүрүүдэд:Э.Батнямбуу,Н.Ялалт,Т.Энэрэл,Л.Жижжалам

Киноны товч танилцуулга:Үр заяасангүйд шаналж үрийн заяа гуйж яваа Дарим,Хажид нарт Дашжил,Хоролгарав хоёр хүүгээ өргүүлнэ.Учир нь тэдний хөвүүн хүүхэд энддэг тул хүүгээ хүн болгож тогтоох арга сэдэн айлд өргүүлнэ.Гэвч өргөж авсан хосын золгүй хувь заяа хүүг тойрсонгүй.Аль алиндаа хүний өртэй хүүгийн мөрөөсөл болсон гэр бүлийн хоорондын сэтгэл эмзэглэм харилцааг өгүүлэнэ.

Дүрийн боловсруулалт жүжигчний тоглолт:Хоролгаравын дүрд жүжигчин Л.Жижжалам тоглосон нь дэлгэцийн бүтээлд төдийлөн танигдаагүй шинэ жүжигчин,киноны өнгө төрх бүрдүүлэхэд өвөрмөцсонголт болж,жүжигчний дүртэйгээ ажиллах чадвар сайн болжээ.Хажидын дүрд жүжүигчин Т.Энэрэл,Дашжилд жүжигчин Н.Ялалт нар сайн тогложээ.Дэлгэцийн бүтээлд эсрэг дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Н.Батнямбуу эерэг дүр болох Даримд тоглосон нь анхаарал татхуйц содон байлаа.Ялангуяа гэрээс гаран цааш харан уйлан сууж буй тэр хэсэг хамгийн хүнд тоглолт шаардсан,чадварлаг тоглосонд баяр хүргэе.

Кино зохиол:Жүжгийн зохиолоос кино зохиол болгон бичиж найруулжээ.Кино зохиол сайн бичигдэх нь  сайн кино бүтэхийн үндэс гэдэг.Киноны эхэнд Дашжил буугаа овоон дээр орхиод ам тангараг тавиад буцдаг.Гэтэл хоёр жилийн дараа илүү гэрт өнөө буу нь байж байдаг нь жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэг монголчууд тэр тусмаа говийн ганц гэрээр байх айлын эр хүн анзаарч мэдэхгүй байх боломжгүй логик алдаа байлаа.Жүжгийн зохиол нь харилцан яриа ихтэй байдаг тул,найруулагч дэлгэцийн бүтээл болгохдоо тун чадмагаар аль болох харилцан яриаг танаж  жүжигчний тоглолтоор  гаргажчаджээ.Киноны  найруулагч болон найруулагчийн баг чадварлаг  ажилласан нь зохиол сайн бичигдсэний давуу тал ийнхүү нөлөөлжээ.

Киноны Зураглаач:Уг киноны зураглаачид онцгойлон баяр хүргэхийг хүсэв.Зураглаачийн ажилдаачадварлаг мэргэшсэн байгаа нь киногоо урлан хийснээс харахад хангалттай байна.Дэлгэцийн бүтээлд авьяаслаг зураглаач ямар чухал гэдгийг батлан харуулжээ.Ялангуяа шөнийн зураг авалтанд онцгой ач холбогдол өгч зохиолын  үйл явдалтай уялдуулан дэлгэцийн хэлашиглажээ.Эхнэрийн хажууд ярьж болохгүйзүйлээ гадаа уяан дээр харанхуй шөнө шивнэн тохиролцож буй гэмт үйлдлийг  метафор болгожээ.Бүх зүйлийн учиг гэмт эхлэл энэ гэдгийг тун өвөрмөц тодотгож чаджээ.Цээр болгож хөх дээс татсан айлд харанхуй шөнө ирээд орж төвдөлгүй буцаж байгаа эмзэглэл нь зохиолын хэлэх гэсэн үндсэн санааг метафор болгон шөнийн зураг авалтаар илэрхийлжнарийн хийцлэлд анхаарч ажиллажээ.Дэлгэцийн хэл гэгдэх план өгүүлэмж сайтай, байгалийн үзэсгэлэн, манан,шар гэгээ өнгө шүүлтийн хувьд онцгой  байснаараа киногоо чимж кино урлаг гэдэг  утгыг дахин сануулах шиг.Зураг авалтанд жүжигчний тоглолтоо тодруулахын тулд зураглаачийн нарийн мэдрэмж шаардсан зураг авалтууд киноны туршид ажиглагдаж кино амттай байж чадлаа.

Гэрэлтүүлэг:Шөнийн зураг авалтыг манай кино уран бүтээлчид цөөн авдаг ч энэ кинонд  нэлээн хэдэн шөнийн зураг авалттай сцен гарч байв.Гэрэлтүүлэгт онцгой ач холбогдол өгч  ажилласан нь харагдаж байв.Зарим сценыг уран зураг гэж андуурмаар гэрэл сүүдрийн зохицол анхаарал татсан нь хэлэхгүй байхын аргагүй агаад монголынхоо сайхан байгаль,бидний ондоошил ялгаралыг киногоороо дамжуулж дэлгэцийн хил ашиглан илэрхийлж чадсанд бас дахин баяр хүргэх шалтгаан минь энэ байлаа.

Хөгжим:Киноны хамгийн чухал хэл гэгдэх киноныхөгжимнь зохиолдоо тохирсон агаад зохиолын үйл явдалтайгаа бүрэн нийцэн уусч нэгдмэл болж чаджээ.Жүжигчний тоглолт сцен болгонд тохирсон шийдэл хөгжимтэй агаад,уянгалаг аялгуу нь үзэгчдийг өдөөн сэрээж чаджээ.Зарим хэсэгт уртын дууны шуранхай үзэгчдийн сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлж  чадахуйц байгаа нь монголчуудынхаа сэтгэлгээний онцлогыг мэддэг,хөгжмөөр  нөлөөлж чадах нөлөөллийг ашиглаж чадсан гэж дүгнэв.

Хувцас жижиг хэрэглэл,зураачийн ажил,нүүр будалт:Дашжил буюу Н.Ялалтын толгойгоо боосон цагаан алчуур хүн бүхний мэддэг социализмын үед айл болгонд байдаг Оросоос орж ирдэг дөрвөлжин нүхтэй юм оёдог алчуур,монголчууд бид ахуйдаа өргөн хэрэглэдэг учраас онцгой танигддаг,ер нь  тэр үеийн хэрэглээ биш гэдгийг бүгд мэдэх учраас энэ алдаа байсанг хэлэх хэрэгтэй.Мөн баян ноёны сахал тавилт одоо цагын орчин үеийн стильтэйхарагдаж байлаа.Кинонд шивээстэй хөмсөгтэй хүүхнүүд  нүүр хувиргалтанд шивээс нь төдийлөн далдлагдаагүй нь анзаарагдаж байсан алдаанууд харагдаж байв.Зураачийн ажил жижиг хэргэлэл сайн болжээ.

Дүгнэлт:Монголчуудын онцлог зан заншил,сэтгэлгээг харуулж чадсанаараа“ШАР ГЭГЭЭ” уран сайхны туулсын кино нь сүүлийн үед монголын үзэгчдэд хүлээлт үүсгэж байсантэр орон зайг нөхөж чадсан,нийгэмдэерэг өгүүлэмжтэй,бидний хүмүүжилд нэгийг бодогдуулсан үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чадахуйц уран бүтээл болжээ.Нийт кино уран бүтээлчдэд дахин баяр хүргэе!

96 дахь Оскарын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох даацтай чинсаатай  бүтээл бол “СЭР СЭР САЛХИ” МУСК гэхээсээ, эсрэгээрээ “ШАР ГЭГЭЭ” МУСК гэдгийг хэлье!Монголоо муулж ямарч хамаагүй аргаар нэрд гарах гэхээсээ,эерэг  сайхныг нь дэлхийд сурталчилан таниулах кино бидэнд үгүйлэгдэж байсанг “ШАР ГЭГЭЭ“ МУСК батлан харуулж чадав.Цаад утга нь бидний ондоошил ялгарал юм гэдгийг хэнч төвөггүй ойлгоно.Түүнээс дэлхийн хаана ч,аль ч улсад муу муухай зүйлс бүгд адилхан байж л байдаг.Улаанбаатар XV дахь Олон улсын кино наадамд Монголоос шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн кино судлаач,урлаг судлаач хүмүүс оролцож чадсан уу?Гэхэргэлзээ,мартагдахгүй нэхэл хатуутай бодогдсоор байгаагбичихгүй байж чадсангүй асуултаар үлдээв.Ахиад асууя?Монголоо муулж дэлхийдтаниулахаа хэзээ болих бэ?таван цаас олхын төлөө зүтгэж “СЭР СЭР САЛХИ“ шиг кино хийсээр байх уу?үүнийгээ  үнэнг шүүлтүүргүй гаргасан,кино бол бодит үнэнг хачир чимэггүй гаргах ёстой  гэж зөвтгөн мэлзсээр байх уу?уран бүтээлч хүний ухамсарт байж болохгүй алдаа бол эх орноо муулж алдаршин олз олох хомхой сэдэл юм.Яг ийм киног манай киноны баклаварын төгсөх ангийн  оюутнууд ч ядах юмгүй хийчихнэ.Өнөөдрийн хатуу бөгөөд бодит үнэн энэ юм.

Одоо болих цаг болсоныг хоёр киноноос харьцуулж харахад хэнд ч ойлгомжтой.Монгол залуус дагнан бүтээсэн“ШАР ГЭГЭЭ“ уран сайхны киноны онцлог давуу талыг гадныхантай хамтарсан алдарт “СЭР СЭР САЛХИ “ уран сайхны кинотой харьцууландүгнэхэд гадаад фествальд оролцсон,гол дүр шагнал авсан,өмнө нь найруулагчийн  бүтээсэн бусад кинонууд гадаад фествалиас  шагнал авч байсан нь  үнэн боловч(бид тэдгээр уран бүтээлийг задлан шинжлээгүй,энд үзүүлсэн киног задлан шинжилж энэ кинон дээр ярилцав) гадаад гэсэн хөөсрөл маркетинг  болж,монголчуудад гадных гэвэл сайн гэсэн буруу ташаа ойлголт нийтийг хамарсан амь бөхтэй оршин байгаа нь шинэ залуу уран бүтээлчдэд андуу буруу жишиг тогтохуйц хамгийн том эмгэнэл нь монголоо  үгүйсгэх харуусал болж байгааг хэлэх цаг болжээ.Өв соёлоо дэлхийд сурталчилна гэдэг муулна гэсэн ойлголт биш юм.Сайн кино бүтээхэд зохиол хамгийн чухал байсаар ирсэн ч үндэснийхээ шинж чанарыг харуулсан сайн зохиол бичиж чадахгүй бол цаашдаа мэргэжлийн зохиолчдод хандахыг зөвлөе.Эцэст нь  хоёр киног харьцуулахад нэг нь мэргэжлийн алдартай зохиолчийн бүтээлийг сонгон, сэтгэл зүрхээ зориулж амжилттай кино бүтээсэн дан монгол залуучуудбайгаа бол нөгөө нь зохиол судалгаагүй гоомой хандсан,хэт гадаад гэж хөөсөрсөн,гадаад фестивальд оролцсоноо түрий барьж ам хаах гэсэн амар хялбар аргаар үзэгчдийг өөр дээрээ татан нэрд гарах гэсэн явцуусанаархал,сүржин маркетингтай даржин зохиолтой  киног  үзээд гэртээ харих замдаа  мартах хэмжээний газар тэнгэр шиг ялгаатай байгааг урлаг судлаач хүнийхээ хувьдхэлхийг хүсэв.Шүүмжлэлт сэтгэлгээ газар авсан өнөө цагт нэгнийхээ хийсэн бүтээсэнг муулчлан шүүмжлэв гэхээсээ мэргэжлийн хувьд анхаарахгүй байхын  аргагүй алдаануудыг баримт нотолгоо түшиглэн ийнхүү бичив.

 

МЗЭ-ийн гишүүн,кино судлаач, докторант Ч.Хулан

2023.10.22

 

 

 

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө DNN.mn

Энэ өвөл гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.

Тус хороо “Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн мөрдөгдөнө. Айл өрхүүдийн шөнийн тарифыг хөнгөлөх чиглэлд төсөвт хангалттай мөнгө тусгасан байна. Гэхдээ өмнөх хуримтлагдсан өр төлбөр байгаа” гэв.

Эрчим хүчний яамнаас “Энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан” гэдгийг хэллээ.

Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100%-аар хөнгөлдөг. Ингэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт/цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг байхаар тогтоосон байдаг. Үүнээс илүү гарсан хэрэглээний үнийг иргэд өөрөө төлөх журамтай.
Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНСУ-д ажлын айлчлал хийлээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн урилгаар 10 дугаар сарын 18-21- ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.

May be an image of 13 people

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон Шиг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хүлээн авч, албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр сайд нар батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, стратегийн түншлэлийн түвшинд шат ахин хөгжиж буй хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлж буйг харилцан илэрхийлж, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн хоёр улсын цэргийн аж үйлдвэр, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан тохиролцов.

May be an image of 3 people

Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны батлан хамгаалах яамд хоорондын гэрээ, хэлэлцээр болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүх түвшний харилцан айлчлал хийх, яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн мэргэжилтэн харилцан сургах, хамтарсан сургалт дадлага явуулах, олон улсын хурал, семинар, үзэсгэлэнгийн арга хэмжээнд харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжсөөр ирсэн юм.

May be an image of 3 people and clarinet

Ташрамд дурдахад БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шиг нь сайдын албан тушаалд томилогдоод албан ёсоор хүлээн авч уулзсан анхны гадаадын сайд нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр байлаа.

Мөн сайд Г.Сайханбаяр айлчлалынхаа хүрээнд БНСУ-д зохион байгуулагдсан “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” болон “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д тус тус оролцов.

“Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд дэлхийн 30 орчим улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, 62 орны 1000 гаруй олон улсын эрдэмтэн, судлаач оролцсон бөгөөд оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, түүний дотор олон улсын аюулгүй байдлын тогтворгүй нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтууд зэрэг аюулгүй байдлын нийтлэг асуудлаар харилцан ярилцаж, байр сууриа илэрхийлэв.

Сайд Г.Сайханбаяр “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд оролцох үеэр Австрали Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Ричард Марлес болон Япон Улсын Олон улсын асуудал эрхэлсэн батлан хамгаалахын дэд сайд Киёши Серизава нартай тус тус хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

May be an image of 2 people

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д оролцож, батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, орчин үеийн цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 гаруй оронд үйлдвэрлэгдсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 орчим аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Сайд Г.Сайханбаяр айлчлалын үеэр Монгол Улсаас БНСУ-ын цэргийн их, дээд сургууль, академи, дамжаанд суралцаж буй цэргийн алба хаагчидтай уулзаж, ярилцлаа. Монгол Улс, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.

Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой айлчлал боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо DNN.mn

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2013 оноос эхлэн жил бүр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

May be an image of 5 people and text that says "ASIAN CHALLENGES IN NORTHEAST ASIAN SECURITY ENVIRONMENT INTERNATIONAL CONFERENCE Ulaanbaatar ጥጠ 66aRpmarHaй"

Энэ удаагийн хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал” сэдвээр 2023 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд бүс нутгийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх зорилтын хүрээнд амжилттай зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн ажлын алба, Гадаад харилцааны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монголын дипломатын академи, ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ-ын зочин илтгэгчид, Монгол Улсад суугаа гадаад улсуудын батлан хамгаалахын атташе нар оролцлоо.

May be an image of 10 people

 Хурлын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай баяр хүргэж, үг хэлэхдээ: “ … аюулгүй байдлын орчинд нөлөөлж байгаа сорилт бэрхшээлийг даван туулахад бүс нутгийн улс орнууд хамтран ажиллах арга замыг тодорхойлох нь чухал байгааг онцлон энэхүү хурлын арга хэмжээ бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов

May be an image of 4 people and text

. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид өөрсдийн үзэл бодол, оюун ухаанаа уралдуулж Зүүн хойд Азийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, уг асуудлыг шийдвэрлэх арга зам, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

May be an image of 1 person, dais and text

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Г” нь бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Б” нь Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хэсгийн байцаагч “М” нь бусдыг залилсан гэх;
  • Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх;
  • Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын (хуучнаар) байгаль орчны хяналтын улсын байцаагч “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын (хуучнаар) удирдах албан тушаалтан “Ц” нь хахууль авсан гэх;
  • Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Талийгаач охины ар гэр зөвшөөрвөл дуртай тоглоом, нэрээр нь нэрлэсэн хүүхэд хамгааллын шинэ бодлого бий болгох боломжтой DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай хүүхдийн эрхийн талаар ярилцлаа.


– Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийг таслан зогсоох талаар ярихын тулд энэ төрлийн хэргийн кейс баримтууд сөхөгдөж таардаг. Та бол хохирогчидтой тулж ажилладаг өмгөөлөгч хүн. Өнөөдөр ер нь нөхцөл байдал ямар байна вэ?

– ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гаргасан тоон судалгаанаас харахад сүүлийн 10 жилд хүүхэд хохирсон 16,544 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийслэлд 10,601 буюу 64 хувь, орон нутагт 6,436 буюу 36 хувь нь бүртгэгдсэн байдаг.

Насанд хүрээгүй хүн өртөж. хохирсон, холбогдсон хэргийн дийлэнх хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд эзэлдэг. Ялангуяа хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр байна. Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэг 2014 онд 125, 2015 онд 139 бүртгэгдэж байсан бол 2018 оноос эрс өсөж 238, 2019 онд 253, 2021 онд 278, 2022 онд 362 болсон байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 2,000 гаруй хүн дээр судалгаа хийхэд 23 хувь нь үл таних, 78 орчим хувь нь зүс таних хүн байсан гэсэн дүгнэлт гарсан. Зүс таних гэдэгт гэр бүлийн хамаарал буюу хойд эцэг, өвөө. төрсөн эцэг, нагац авга ах нар хамаардаг.

– Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол шалтгаан нь юу байгаад байна вэ?

– Хүүхэд гэмт хэрэгт өртөөд байгаа гол шалтгаан нөхцөл бол эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдээ үл хайхрах явдал хавтгайрсантай шууд холбоотой.

Хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гэр бүлийн гишүүдийн хоорондын зөрчил, архидан согтуурч үүргээ ухамсарладаггүй байдал гол суурь шалтгаан болоод байгаа юм. Нөгөөтээгүүр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хүүхдийн бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж халдаад байгаа этгээдүүдийн зан байдалд мэргэжлийн болон төрийн байгууллага тусгайлан судалгаа явуулж дүгнэлт хийх хэрэгтэй.

Яагаад хүчиндэх гэмт хэрэг үйлдэж ял эдэлсэн этгээдүүдийн 30 хувь нь давтан үйлдээд байна вэ. Энэ тооны цаана нэг учиг байгаа даа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ төрлийн гэмт хэргийн материалтай танилцаж байхад гэмт этгээдийн зан үйл, хувийн байдлыг тогтоох ажиллагаа тун учир дутагдалтай байдаг. Гэмт хэрэгтнүүдийн дотор педопил хэв шинж бүхий сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй, бага насны хүүхэд шохоорхдог гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгсөн этгээдүүд ч байдаг.

– Криминологийн судалгааг орхигдуулаад байна гэж судлаачид онцолж байгаа. Яг л энэ байх нь ээ дээ?

– Өнөөдөр Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж дахин шинэчлэн боловсруулах ажлыг нэн даруй хийх түвшинд хүрсэн байгаа. Яагаад гэвэл хүүхдэд халдаад байгаа этгээдүүд ямар нэгэн эмгэг өөрчлөлтөд орсон байна. Ийм хүмүүс бидэнд мэдэгдэхгүйгээр гудамжаар дүүрэн явж байхыг үгүйсгэхгүй. Энэ төрлийн гэмт этгээдүүдийн арга нарийсаж цахим орчин ашиглаж, охидын сэтгэлийг хөдөлгөсөн гоё сайхан уран цэцэн үг, шүлэг, зураг илгээх зэрэг байдлаар хүүхдийн ертөнцөд хууран мэхлэх аргаар нэвтэрдэг.

Сүүлдээ танилын харилцаа үүсгэж байгаад гэмт үйлдлээ үйлдэж байна. Ийм учраас хүүхэд гэмт хэрэгт өртөөд байгаа болон холбогдоод байгаа нөхцөл байдалд тусгайлан судалгаа хийж бодитой хандах хэрэгцээ шаардлага байгааг онцгой анхаарах хэрэгтэй.

– Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай бяцхан охин энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, харамсалтайгаар амиа алдлаа. Охиныг эрэн хайсан гурав хоногийн хугацаанд, түүнээс хойш ч манай улсад хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлсэн нийгмийн тогтолцоо хангалтгүй байгааг нийтээрээ харлаа. Та эдгээрээс юуг онцолж харав?

– 12 настай бяцхан охин гэмт хэргийн хохирогч болсонд үнэхээр их харамсаж байгаа. Олон мянган охидын хүүхдийн эрхийн хамгаалал, эрх зүйн зохицуулалт өөр шинэ түвшинд байх шаардлагатай болсныг нотлон илэрхийлсэн үйл явдал байлаа. Энэ утгаараа гэмт хэргийн хохирогч болсон тэр сахиусан тэнгэрт бид хүндэтгэлтэй хандах учиртай. Хамгийн гол зүйл бол Монгол Улсад хууль нь байдаг хэдий ч хэрэгждэггүй. Түүний араас төр, эрх бүхий албан тушаалтан. эцэг эх, олон нийт бид бүгдээрээ үүргээ ухамсарлаж хуулиа хэрэгжүүлдэггүй гэдгийг тод томруунаар харууллаа.

Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох хуулийн зохицуулалттай. Гэтэл бодит амьдрал дээр гэмт хэрэг үйлдээд хорихоос суллагдсан этгээдүүдэд эрх бүхий хуулийн байгууллагууд огтхон ч анхаарал тавьдаггүй. Анхаарал хяналт тавих систем тогтолцоог шинэ шатанд гаргаагүй, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэх нээлттэй нөхцөл. нийгмийг бүрдүүлж байсныг л илтгэж байна.

Зарим улсад талийгаач охидын нэрээр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, охидод зориулсан хүний эрх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх төв байгуулсан зэрэг туршлагууд ч байдаг

Эрүүгийн хуулийн 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдсан иргэн цагдаагийн хяналт болон олон нийтийн хяналтыг чангатгаж, тухайн иргэнийг нийгэмшүүлэхэд, хаана ямар үйлдэл эс үйлдэхүйг хийж байгааг хүртэл хянах төрийн хараа хяналтыг тодорхой болгож цахимжуулах шаардлагатай байгаагийн илрэл. Олон улсын зарим нэг тэргүүн туршлага байдаг. Тухайлбал, урьд өмнө нь хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ялаа эдэлсэн ч гэсэн ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан хэмээн цахим санд нээлттэй бүртгэдэг.

Цагдаагийн тодорхойлолт авахад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан гэдэг тодотголтойгоор гарч ирдэг юм билээ. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүлийн гишүүдийнх нь хамт зураг хөрөгтэй нь байрлуулах ёстой гэсэн туйлширсан мэдээллүүд цахим орчинд түгж байсан. Нэг этгээдийн гэм буруутай үйлдлийн цаана байгаа хүүхэд. эсвэл эцэг эх, гэр бүл нь давхар яллагдах учиргүй. Үүнийг ялгаа заагтай харах хэрэгтэй.

– Гадны улс оронд нийгмийг цочроосон гэмт хэргийн дараа хууль эрх зүйн өөрчлөлт болон нийгмийн өөрчлөлт хийгдсэн жишээ баримтууд олон байдаг. Хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, дараа дахин ийм гэмт хэргийг гаргахгүйн тулд хохирогчдын нэрээр нэрлэсэн өөрчлөлтүүд байдаг. Манайд гэхэд дээрх хохирогчийг эрэн хайх явцад камерын хяналтын системээс эхлээд хуулийн орчноо эргэж дүгнэх шаардлагатай олон өнцөг яригдсан шүү дээ?

– Ер нь олон улсад олон туршлага жишээ баримтууд байдаг. Хэрэв талийгаач охины гэр бүл зөвшөөрвөл олон зуун охидын эрхийн хамгааллын үүднээс тодорхой санал санаачилга. бүтээн байгуулалт. бодлогын эрх зүйн баримт бичгийг гаргаж болно.

Миний харж байгаагаар гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд, охидод хууль зүйн болон сэтгэл заслын эрүүл мэндийн иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулбал маш үр дүнтэй дээ гэж хардаг. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж сэтгэл зүйн том гэмтэл авсан олон зуун охидод амьдрах итгэлийг өгч, тэдэнд шаардлагатай үйлчилгээг нэг цэг дээрээс өгөх эерэг ач холбогдолтой.

Магадгүй ар гэр нь зөвшөөрвөл талийгаач охины гэгээн дурсгалд зориулж түүний дуртай зүйл. тоглодог бамбаруушны нэр. эсвэл өөрийнх нь нэрээр ч байж болно. Нэрээр нь нэрлэгдсэн хүүхэд хамгааллын шинэ бодлогыг ч бий болгож болох юм. Зарим улсад талийгаач охидын нэрээр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, охидод зориулсан хүний эрх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх төв байгуулсан зэрэг туршлагууд ч байдаг.

Энд нэг зүйлийг онцлох ёстой. Талийгаач охиныг хичээлдээ ирээгүй тухай хоёр цагийн дотор ар гэрийнхэнд нь мэдэгдсэн багш бий шүү дээ. Энэ бол маш сайн тэргүүн туршлага. Багшийн энэ үйлдлийг бид онцлон тэмдэглэх учиртай. Дунд сургуульд хүүхэд хоёр цаг битгий хэл хоёр хоног хичээлдээ ирээгүй байхад анхаараагүй тохиолдол байж л байдаг. Дээрх тохиолдолд багшийн ар гэрийнхэнд хандсан нь хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо маш чухал гэдгийг харуулсан.

Ялангуяа боловсролын орчинд хүүхэд хамгааллын харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг маш сайн мөрдөн хэрэгжүүлж. шуурхай мэдэгдсэн. Энэ явдал олон багш, сурган хүмүүжүүлэгчдэд үлгэр жишээ болж. ажилдаа хэрэгжүүлээсэй гэж харж байна.

– Хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт бий болгож болох вэ?

– Хүүхэд эрх хамгааллын хуулийг яаралтай горимоор УИХ-д хэлэлцэх боллоо шүү дээ. Мэдээж сайшаалтай явдал. Энэ бол энэ харамсалтай явдлаас үүдэлтэй үйл явц гэж харж байна. Гэхдээ бид энэ асуудалд тун нухацтай хандаж, хүүхдийн эрх хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг. өдөр тутамдаа хэрэглэдэг. Хүүхдийн эрхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг алба хаагчид, хуулийн байгууллагын ажилтнууд, хороо болон хамтарсан багийн гишүүд, хүүхдийн эрхийн байцаагч. боловсролын байгууллагынхан. нийгмийн ажилтнуудын байр суурь, санал дүгнэлтийг илүү их анхаараасай гэж хүсэж байна.

Хүүхдийн эрх, эрхийн зөрчлийг дийлэнх хувь нь гэр бүлийн түвшинд үүсэж байгаа учраас гэр бүлд төвтэй хөгжлийн бодлогыг хүүхэд хамгааллын хуульд илүү тусгаж өгөх шаардлагатай байгаа юм. Тиймээс Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо болон Хүүхдийн эрхийн дэд хорооноос “Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт ХНХЯ, прокурор, цагдаагийн байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МЭХ, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачилсан Хүүхдийн хуульчдын клуб гэсэн төлөөлөлтэйгөөр зохион байгууллаа. Оролцогчид ажил амьдрал дээрээ тулгамдаад байгаа асуудлууд, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд төр. олон нийтийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал дүгнэлтийг дэвшүүлсэн.

Ингээд эдгээр санал дүгнэлтүүдийг нэгтгэн хууль тогтоогчдод бид хүргүүлэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь хууль бодит амьдралд нийцсэн, хүүхдийн төлөө хүн бүрийн хариуцлагыг тодорхой зохицуулсан амьд хууль байх ёстой. Тиймдээ ч хүүхэд хамгааллын гардан тулаанд анхан шатан дээр ажилладаг алба хаагчдын санал дүгнэлтүүд, тодорхой шийдэл эрэлхийлсэн зөвлөмжүүд хуулийн төсөлд үнэтэй байр суурь эзлэх болов уу гэж харж байна. Мэдээж энэ үйл явц ч хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон ноцтой кейсээс үүдэлтэйгээр өрнөж байгаа өөрчлөлтүүд гэж хэлж болно.

– Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог асуудал ч өнөөдөр тулгамдаж байгаа. Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү харамсалтайгаар амиа алдлаа. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах тодорхой гарц шийдэл нь юу юм бэ?

– Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн 75 орчим хувь нь 26-45 насны хооронд байна гэсэн статистик бий.

Хүчирхийлэл үйлдэгчдийн талаас дээш хувь нь ажилгүй иргэд. Тэдний 80 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар үр хүүхдээ зодох, харгис хэрцгий хандах зэрэг авир үйлдлийг удаа дараа гаргаж хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байдаг. Улсын Ерөнхий прокуророос хийсэн судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхдүүдийн 51.7 хувийн эрх зөрчигдсөн тоон мэдээлэл байгаа юм. Тэдний дийлэнх нь сэтгэл санааны мөн бие махбодын хүчирхийлэлд өртдөг.

Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн гол шалтгаан нь архидан согтуурал гэдэг нь энэ судалгаагаар тогтоогдсон. Тиймээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг тодорхой хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ авч хэвших нь зүйтэй юм.

Бодит амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед хүүхэд дам байдлаар хохирсон байдалд хуулийн байгууллага төдийлөн дүгнэлт хийдэггүй, хүүхдээс мэдүүлэг ч авахгүй орхигдуулдаг нийтлэг дүр төрхтэй байна.

Эндээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох, энэ талаарх мэдээллийг авч хэвших нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эсэхийг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хохирогч хүүхдүүдэд сэтгэлзүйч томилж сэтгэл заслын эмчилгээнд хамруулж хэвших тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Хүүхдийн эрүүл мэндэд хохирол учраагүй байсан ч сэтгэл санааны хохирол учирсаар байдаг. Энэ байдал ужгирал эмгэг үүсгэх сөрөг үр дагавартай. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох нь нэн чухал юм.

Сэтгэл зүйн эмчийн онош. дүгнэлт нь гэмт хэргийн үйл баримтыг давхар нотлох. сэтгэл заслын эмчилгээний хэлбэр. хугацаа. төлбөр зардлыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтой.

– Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлах шийтгэл авсан этгээд гарч ирээд гэр бүлдээ улам бүр дарамталдаг, байнгын сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг тухай ярьдаг. Ингээд гэр бүлийн хүчирхийлэл улам хүнд нөхцөл рүү ордог гэдэг шүү дээ?

– Яг тийм. Энэ талаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон олон бүсгүй ханддаг. Хүчирхийлэл үйлдсэн нөхөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад баривчлах шийтгэлээ эдлээд ирэхдээ танигдахын аргагүй уур уцаартай, хэрцгий догшин болоод ирлээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүр байхгүй болж, хамт байхаас эмээдэг боллоо гэсээр ханддаг. Энэ бол нуух зүйл биш. Олон хүчин зүйл харагддаг. Эхлээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хариуцлагын асуудлыг эргэж харъя.

Амьдралын чухал үе дээрээ алдаа гаргасан залуучууд гэмт хэрэгт дахин холбогдохгүй байх, алдаагаа ухамсарлах улмаар нийгэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр анхаарах цаг болсон

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.4-д зааснаар албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалттай. Сануулах. торгох. алдаагаа ухамсарлан уучлал гуйж буруу зан үйлээ засах хугацаа өгөх зохицуулал т байхгүй. Шууд императив арга хэмжээ нь зөрчил гаргагчийн сэтгэл зүйд өөрийнхөө үйлдлийг ухамсарлахаас илүү өөрийгөө хаацайлах хандлагыг төрүүлж, улмаар шийтгэлээ хүлээж гарч ирээд улам бүр хүчирхийлэл үүсгээд байна уу гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Нөгөөтээгүүр баривчлах шийтгэлээ эдэлж байх үед буруу зан үйлдлээ ухамсарлах, засах талаарх сургалт нөлөөллийн ажил үр дүн муутай байна. Энэ сургалтынх нь хөтөлбөр төлөвлөгөөг анхаарч үзэх хэрэгтэй.

– Хүүхдийн эрх хамгааллын өнөөгийн хуульд зайлшгүй зохицуулах шаардлагатай ямар харилцааг та нэмж хэлэх вэ?

– Хууль бол нийгмийн амьдралыг зохицуулдаг луужин. Энэ утгаараа хүүхдийн эрх. хамгааллын асуудлын хүрээнд хамаарал бүхий бүх төрлийн харилцаанууд ямар нэгэн байдлаар хуулийн зохицуулалтад орсон, хамаарсан байх ёстой. Тухайлбал хүүхэд өнөөдөр гэр бүлийн харилцан адилгүй орчинд өсөж торниж байна. Асрамжийн газарт ч хүүхэд өсөж байна. Тэгвэл хуулиараа асрамжийн газар гэр бүл гэдэг ойлголтод хамаарч байна уу гэхээр нэлээд эргэлзээтэй, ойлгомжгүй.

Үүнийг хуулийн зохицуулалттай уялдуулан тайлбарлая л даа. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид “2.2-т асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн” гэж тусгасан боловч асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага нь “гэр бүл” гэсэн ойлголтод хамаарахгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн гуравдугаар зүйлд “3.1.2. “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг 3.1.4.”гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн. дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг” ойлгоно гэж тодорхойлсон байна.

– Асрамжийн газарт байгаа хүүхдийн эрх нэлээд ноцтойгоор хөндөгдөх нь ээ?

– Тийм. Гэр бүл гэсэн орчныг бүрдүүлсэн газар буюу хүүхэд асрах байгууллагын статусыг ямар ч хуульд тодорхой тодорхойлоогүй байдаг. Мөн өвөө, эмээ, ах дүү, хамаатныхаа асрамжид байгаа, албан ёсоор үрчлэгдээгүй хүүхдийн амьдарч байгаа орчин нь гэр бүл гэсэн ойлголтод бас хамаарахгүй. Тиймээс шинэ хуульд энэ харилцааг тодорхой оруулж өгөх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхэд асрамжийн Олон улсын байгууллага болон Гандан хийд зэрэг зарим тусгай байгууллага, хуулийн этгээдэд сурч хүмүүжиж байгаа хүүхдийн хараа хяналт. сурч боловсрох эрхийн хэрэгжилт зэргийг мөн л нарийвчлан зохицуулах хэрэгтэйг олон жишээ баримт илтгэж байна. Дараагийн нэг санал бол өнөөдөр Хүүхдийн эрхийн хуулийн шинэчлэл яригдаж байгаа энэ үед 18 насанд хүрээд гудамжинд шууд гарч байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгээ хуульд тусгамаар байна.

Гэр бүл гэсэн орчныг бүрдүүлсэн газар буюу хүүхэд асрах байгууллагын статусыг ямар ч хуульд тодорхой тодорхойлоогүй байдаг

Мөн өсвөр насны хүүхдийн асуудлыг хөндөхгүй орхиж болмооргүй. 18 насны төрсөн өдрөөрөө гэмт хэрэгт холбогдож гэмт хэрэгтэн болж байгаа хүүхдүүд ч байна. Төр насны хязгаарыг тодорхой зохицуулж өгөхгүй бол хууль болгон дээр харилцан адилгүй зохицуулалт бий. Тухайлбал Согтууруулах ундааны тухай хуульд 21 нас гэж заасан мөртлөө Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насаа 18 хүрснээр тооцож хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө заавал авч үзэх асуудлын нэг болоод байна.

18-21 насны хүүхэд залуучууд гэнэн томоогүй байдлаасаа гэмт хэргийн ертөнцөд хальтран орж цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүсийн тодорхой хувийг эзлэх боллоо. Тэд эрүүгийн элементүүдтэй нэг өрөөнд байхаас өөр сонголт алга. Олон улсын стандартыг дагаад 19 магадгүй 20 нас болгох боломжтой. Амьдралын чухал үе дээрээ алдаа гаргасан залуучууд гэмт хэрэгт дахин холбогдохгүй байх, алдаагаа ухамсарлах улмаар нийгэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр анхаарах цаг болсон.

– Хүүхдийн эрхийн зөрчлүүд бүх түвшинд байгааг таны ярианаас харж байна. Хариуцлагын тогтолцоог өөрчлөх ёстой юм биш үү гэж харагдаж байна, зөв үү?

– Маш олон асуудал байна. Хүүхдийн 108 утасны дуудлагаас дүгнэлт хийхэд архидан согтуурсан. үр хүүхдээ хаяж гээсэн эцэг эхчүүд бүр тоогоо алдлаа. Хөөе. төр өө энэ хүүхдээ ирж ав гээд байж байгаа согтуучуудтай төр ямар хариуцлага тооцох юм бэ. Үүнийг л хуульд сайтар оруулж өгөх хэрэгтэй. Тэдгээр нөхдийг зан үйлийн сургалтад сургах, ажил хөдөлмөр хийлгэх. албадан ажил хийлгэх байдлаар нийгэмшүүлсний дараа үүрэг хариуцлагын асуудлыг хөндөх ёстой.

Мөн насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон бол түүнийг зохицуулах холбогдох тусгай журам байхгүй. Энэ харилцааг шинэ хуульд тусгах хэрэгтэй. Мөн хүүхэд хамгааллын тухай хуульд тухайн хүүхдийн хэрэг шалгагдаж дууссаны дараа хохирогч болон холбогдогч хүүхдийг хараа хяналтгүй хаяхгүйгээр цаашид 3-6 cap хяналт тавьж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 хуулийн 300,000 төгрөгөөр торгох санкцыг болиулж албадан сургалт. албадан ажил хийлгэх болгож өөрчлөх шаардлагатай. Өсвөр насны хохирогч, холбогдогч хүүхдүүдийг ял авснаас хойш, ял эдэлж дууссаны дараа нийгэмшүүлэх тодорхой ажиллагаа заавал хийх хэрэгтэй байна. Хариуцлагын тогтолцоонд торгох, хорих гэхээсээ илүү албадлагын арга хэмжээнүүдийг эцэг эхэд авдаг байх.

Албадан хөдөлмөрлүүлэх, албадан сургалтад хамруулах гэх мэт. Түүнээс гадна хүүхэд үрчлүүлж, асруулж байгаа хүүхдийг эргэж хамгаалах, эргэх холбоотой байх асуудал орхигдож байна. Энэ нь хүүхэд алга болох, худалдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хүүхдийг дотоод болон гадаадад үрчлүүлсэн бол үрчлэгдсэн хүүхдийн өсөлт, бойжилт, эрүүл байгаа эсэхэд 16 нас хүртэл хяналт тавих зохицуулалтгүй байна. Хүүхдээ үл хайхрах. гэмтэл учруулаагүй бага зөрчилд албадан хөдөлмөр эрхлүүлэх, тохирсон шийтгэл оногдуулах нь зүйтэй. Эсрэгээрээ гэр бүлээ анхаарч, хөгжиж байгаа гэр бүлийг дэмждэг, урамшуулдаг, шагнадаг тогтолцоог бий болгомоор байна. Өөрөөр хэлбэл гэр бүлээс хүүхдийг салгах. хариуцлага хүлээлгэх асуудлаас илүү “гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого” дутагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ковидын үеийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ DNN.mn

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Оны эхний есөн сард нийт 63 удаа газар хөдөлжээ DNN.mn

Аюулт үзэгдэл, ослын 3234 тохиолдол 2023 оны эхний есөн сард бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 70 (2.2%)-гаар өссөн үзүүлэлт юм. 

Оны эхний 9 сарын байдлаар:

  • Үер 107
  • Газар хөдлөлт 63
  • Объектын түймэр 2188
  • Ой, хээрийн түймэр 85
  • Усны осол 68 тус тус бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна ууОны эхний есөн сард нийт 63 удаа газар хөдөлжээ

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Хоёр иргэний амь нас, 690 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аврах ажиллагааны 4, гал түймрийн 43 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. Ууланд төөрсөн, сураггүй болсон 2 иргэнийг эрэн хайж, зам тээврийн ослоос 1 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа.

Долоо хоногийн гал түймрийн дуудлага мэдээллээс үзэхэд хогийн сувагт хог шатсан, хашааны шар өвс шатсан дуудлага зонхилж байна. Тодруулбал ил галаас 32, цахилгаан ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаагүй 5, яндангийн цонолт 4, автомашин техникийн аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас нэг удаагийн дуудлага ирсэн байна.

Иргэдэд болзошгүй гал түймэр, аюул ослоос сэргийлэн, гэр, орон сууцны аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас зөвлөж байна.