Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Таван толгой” ХК-иас 1.5 их наяд төгрөгийн хөрс хуулалтын хоёр багц тендер зарлажээ DNN.mn

2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас 1,5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй  ХӨРС ХУУЛАЛТ, НҮҮРС ОЛБОРЛОЛТИЙН ХОЁР БАГЦ ТЕНДЕР зарласан. Харин өнгөрснийг эргэж харвал иймэрхүү тендерт ямагт өмнөд хөршийн компаниуд шалгарч, монгол компаниуд зөвхөн туслан гүйцэтгэгчээр нь  ажилладаг жишиг тогтоод удаж байна. Харамсалтай нь Монголд, монголын аж ахуйн нэгжүүдэд үлдэх ёстой ашиг нь хилийн чанад руу урсдаг гэсэн үг.

Тэгвэл өнөөдөр Монголын үндэсний оператор компаниуд энэхүү тендерт оролцох бүрэн нөөц бололцоотой, ажиллах хүчний болон техникийн бүрэн дүүрэн чадамжтай болжээ. Ийм ч учраас Монголын үндэсний оператор компаниуд уг сонгон шалгаруулалтад оролцох сонирхолоо илэрхийлж, холбогдох бичиг баримт материалуудаа өгөөд байгаа юм байна.

Үндэсний компаниудын техникын хүчин чадал, боловсон хүчний мэдлэг чадвар дэлхийн хэмжээнд нэгэнт хүрсэн, тийм ч учраас зарлагдсан ямар нэгэн тендерт оролцохдоо бүхий л шаардлагуудыг хангаж, нэгэнт гологдохооргүй болсон. Төрийн зүгээс ч үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барина гэсэн байдаг учир өрсөлдөж байгаа байгууллагууд энэ удаа уг тендерт амжилт үзүүлнэ гэсэн итгэлтэй байгаа юм байна.

Тус тендерт оролцож байгаа үндэсний оператор компаниудад амжилт хүсье!

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Өөрийн болон гэр бүлийнхээ мэдээллийг хамгаалахыг сэрэмжлүүлж байна DNN.mn

Иргэн тань руу хэн нэгэн мэдээлэл шинэчлэлийн хүрээнд холбогдож байна гээд регистрийн дугаар, утасны дугаар, өрхийн мэдээлэл, бусад мэдээллийг авна гэвэл холбогдох мэдээллийг өгч болохгүй.

Учир нь Төрийн мэдээллийн санд иргэн таны мэдээлэл хадгалагдаж байдаг учраас болзошгүй эрсдэлээс сэргийлж өөрийн болон гэр бүлийнхээ мэдээллийг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

18-р сургуулийн сурагчдын хордсон гэх шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна DNN.mn

18-р сургуулийн 6-р ангийн сурагчид тодорхой шалтгаангүйгээр сургууль дээрээ хоёр удаа хордлогод орж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл одоогоор хүүхдүүдийн хордсон шалтгааныг тодруулаагүй байна. Энэ талаар ЦЕГ-аас,

“Нэг ангийн хүүхдүүд 2 удаа учир шалтгаан тодорхойгүй хордсон гэх асуудлыг Прокуророос харьяаллыг МБА-нд тогтоохоор болсон. Уг асуудалд 5 байгууллагын 8 төрлийн шинжилгээ хийлгэж байгаа. Мөн Цагдаа шалгахаас гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан 22 байгууллагын төлөөлөл оролцсон дээрх асуудлын учир шалтгаан нөхцөлийг олон талаас нь нарийвчлан тогтоохоор Ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ олон байгууллага бүх талаас нь дэмжлэг үзүүлж, ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022 онд 0-17 насны 61.016 хүүхэд осол гэмтэлд өртсөнөөс дийлэнх нь тархины хүнд гэмтэл авчээ DNN.mn

Хүүхэд хамгаалал, эрсдэлийг бууруулах арга хэмжээг орон даяар эхлүүлж байгаа талаар Боловсролын Ерөнхий газар болон Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГБХЗХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Өлзийхутаг “Орон даяар “Хамтдаа шалгая, хамгаалъя” гэсэн арга хэмжээг орон даяар эхлүүлж байна. Энэ нь хүүхдийг ахуйн болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Ингэхдээ өөр өөрийнхөө орчинд байгаа аюултай зүйлсийг илрүүлнэ. Учир нь ГССҮТ-д сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн гэмтлийн 157 мянган дуудлага мэдээлэл ирж, эмчлүүлсэн байна.

Үүнээс 330 хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Зөвхөн 2022 онд 0-17 насны 61.016 хүүхэд осол гэмтэлд өртсөн. Дийлэнх нь тархины хүнд гэмтэл авсан. Тиймээс аюулгүй орчныг бүрдүүлэхэд байгууллага хамт олон нэгдэж, өөр өөрсдийнхөө орчинд байгаа эрсдэлийг илрүүлж, зөрчлийг арилгуулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө болж байна.
Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдлөө.
Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд Ираны тамирчид алт, хүрэл медалийн тавцанд гарлаа. Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл (“Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө) медаль хүртэж байна.
Э.Содномпилжээ “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Энэ тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Иран (2 тамирчин) улсын шилдэг долоон тамирчин эрх авч өрсөлдлөө.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ирэх сарын 01-05-ны өдөр БНСВУ-д төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцана.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол, Вьетнамын бизнес форум”-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ DNN.mn

Энэ оны гуравдугаар улиралд буюу 7-9 дүгээр сард “Ebarimt” цахим системд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Буцаан олголтод 10 сарын 8-ны 12:59 цагаас өмнө бүртгүүлсэн баримт хамаарах юм.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Нийт 34104 хүн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой.
Categories
мэдээ спорт

О.Сарантуяа хүрэл медаль хүртлээ DNN.mn

Саудын Арабын Рияадх хотод Дэлхийн тулааны спортын наадам үргэлжилж байна.

Өчигдөр Кураш бөхийн тамирчид тэмцээнээ эхлүүлж эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн О.Сарантуяа Сербийн тамирчныг ялж хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна DNN.mn

Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1070 дугаартай Төлөвлөгөө  батлах тухай захирамжийн дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж буй.

Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа. Тус вакцин нь хадгалах горим, баталгаат хугацаа, гарал үүслийн эх сурвалжтай, олон улсын эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан эм бэлдмэл юм.

Томуу нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд

  • Улирлын томуугийн вакцинд хамрагдах
  • Хувийн ариун цэвэр сахих
  • Дархлаагаа дэмжих
  • Гараа тогтмол угааж хэвших
  • Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
  • Чанартай хоол хүнс хэрэглэх
  • Сайтар унтаж амрах
  • Амны хаалтыг олон нийтийн газар тогтмол зөв зүүж дадах шаардлагатай. Арван хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг.

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлж, амны хаалт зүүн, олон нийтийн газраар зорчилгүй эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ, зөвлөгөө авна уу.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортолжээ DNN.mn

Манай улсын махны экспортын хэмжээ нэмэгдэж байгааг ХХААХҮЯ-наас онцоллоо. Он гарсаар 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортлоод байна.

Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Үхрээс бусад махны экспортод квот тогтоохоо болиод байсан. Харин энэ сарын эхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс үхрийн махыг квотгүй болгосон. Ингэснээр бүх төрлийн махыг квотгүйгээр экспортод гаргаж байна. Цар тахлаас өмнө нь буюу 2019-2020 онд хамгийн ихдээ 20 мянга гаруй тонн махыг гаргаж байв. Махны экспорт сайжирч байгаа бөгөөд энэ хэвээрээ байвал 2023 онд урьд өмнөх жилүүдээс өндөр хэмжээний мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа” гэв.