Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Батзориг: Бидний өвөг дээдэс Хүннү нар дэлхий дээр анхдагч байдлаар шатар тоглож, хэрэглэж, ашиглаж байсан нь тогтоогдсон DNN.mn

Түүхийн шинжлэх ухааны доктор, Эртний шатар судлаач А.Батзоригтой ярилцлаа.


-Эртний Хүннү нар анх шатар тоглож байсан нь, таны хийсэн судалгаагаар тогтоогдсон гэж сонслоо. Иймээс шатрын спорт Энэтхэг биш Монголоос үүссэн болж таарч байна уу?

-Шатрыг Монголоос үүссэн гэж үзэх нь шинжлэх ухааны хувьд тийм ч оновчтой тайлбар биш. Түүхэнд Монгол гэх нэр тэмдэглэгдсэн цаг үе нь, шатрын түүхээс нэлээд залуу юм. Өөрөөр хэлбэл, шатар нь хөгшдөөд, Монгол нь залуудаад байна гэж ойлгож болно. Харин өнөөгийн Монгол Улсын газар нутаг дээр оршин байсан Хүннү нар шатар мэддэг, тоглодог, ахуй амьдралдаа хэрэглэдэг байж.

-Үүнийг та ямар баримтаар тогтоож байгаа юм бэ?

-Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумдын зааг, Бөхөн шарын нуруунд орших Хүннүгийн оршуулгын газар гэж нэрлэгддэг Гол мод1 гэх газарт, ШУА-ын Археологийн хүрээлэнгий нархеологич Ч.Ерөөл-Эрдэнээр ахлуулсан баг Францын археологичидтой хамтарч Хүннүгийн язгууртны 1 тоот булшинд 2001 онд малтлага хийсэн юм. Малтлагын явцад 17.5 метрийн гүнээс авсны өндөртэй чацуу түвшнээс, нэгэн хөлөгт тоглоом илэрсэн. Энэ тоглоомыг Францын музейн сэргээн засварлах газарт бэхжүүлэлт хийж, он цагийг нь тодорхойлох судалгаа хийхэд, одоогоос 2000 орчим жилийн өмнөх болох нь тогтоогддог. Тухайн үед археологич Ч.Ерөөл-Эрдэнэ, шууд шатар гэж хэлэх боломжгүй байсан. Учир нь шатрын тодорхойлолт нь 8х8 буюу 64 буудалтай гэж тодотгодог бол, тухайн олдсон тоглоом нь нэг тал хөлөг буюу 5 харьцах 11-ийн хэмжээтэй байсан. Иймээс олдворыг шатар гэхээс илүү хөлөгт тоглоомын ангилалд хамруулж байлаа. Миний бие 2019 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнд албан ёсны хүсэлт өгч, судлах боломжийг олж авсан юм. Судалгааны үр дүнд хөлөгт тоглоом бус харин Хүннүгийн үед тоглож байсан Тэнгэрийн нууцтай их шатрын хөлөг мөн гэдгийг нь тогтоолоо.

-Яаж тогтоов?

-Хоёр баримтаар тогтоогдож байна. Нэг нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг Шатрын хөндий, Шатрын ам гэх газарт амьдардаг Найдангийн удмынхан, түүний угсааны Пунцагийн Ядам гэх хүнээс, Шатар удмынхнаас шатрын тухай гайхалтай уран яруу өгүүлэх “Хөх өвгөн сахиустай, хөл модон шатрын туульс”-ыг анх удаа олж 99-н бадгаар тэмдэглэн авлаа. Энэ буурал одоо ч мэнд байгаа. Туульсд өгүүлснээр шатар гурван хэлбэртэй нь харагддаг. 1. Газрын сахиустай бага шатар. 2. Дайны сүлдтэй бүтэн шатар. 3. Тэнгэрийн нууцтай их шатрын тухай өгүүлэмжүүд гардаг. Энэ гурван шатрын талаар нарийвчилсан судалгаа хийхэд бага шатар нь 8х8 буюу 64 буудалтай, дайны сүлдтэй бүтэн шатар нь 10х10 буюу 100 буудалтай, Тэнгэрийн нууцтай их шатар бол 10х11+2 буюу 112 буудалтай хөлөгтэй шатрын тухай өгүүлэмжүүд бий. Туульсын өгүүлэмж, археологийн олдвор хоёр яг тохирч байгаа нь гайхалтай. Энэ бол Тэнгэрийн нууцтай их шатар мөн болохыг тогтоох эхний баримт нь.

Нөгөө баримт нь Иран улсын төв Көк саран тосгонд байрлах Аль амулидигийн эртний Персийн судар бичгийн хүрээлэнгээс “ТНГР ИН ШИД ИРҮ” гэх нэртэй судар оллоо. Энэ судар нь эртний монгол хэлээр, эртний перс үсгийн нэг хэлбэр болох авестан бичгийн хэлбэрийг ашиглаж бичигдсэн байна. Ийм учраас өнөөг хүртэл хүний анхаарал таталгүй, тайлагдаж уншигдалгүй ирсэн байх. Энэхүү судрыг тайлах ажил үндсэндээ дуусч байна.

Тоймлон өгүүлбэл сударт Хурмаст тэнгэр, Ашим бөө, Төмөр хаан гурвын хоорондын яриа, яруу найраг мэт дүрслэлээр бичигджээ. Тэд 10х11+2=112 буудал бүхий шатрын хөлөг дээр 44 түм, хоёр ойрадыг бүтнээр өрж, ес есөн тэнгэр босгон, улс орныг хэрхэн удирдах, гадаад улс оронтой хэрхэн харилцах, хэрхэн хаан байх, хурмаст тэнгэрийн өмнө хэрхэн ивээлд нь багтах, эртний бөөгийн жидага гэх хоёр хэлбэрийн зан үйлийг хэрхэн хийх гэх мэт их сонирхолтой зүйлсийг эртний шатрын дүрмээр өгүүлж буй тухай гарна. Энд өгүүлэх шатрын хөлөг мөн л 112 буудалтай юм. Иймээс Археологийн олдвор болох хөлөг бол шатар мөн, он цагийн хувьд 2000 жилийн өмнөх Хүннүгийн үед хамаарна. Эдгээр нотолгооны зүйлсийн үр дүнд 1500 жилийн түүхтэй гэх шатрын түүх 500 жилээр урагшилж 2000 жилийн түүхтэй болж байгаа юм. Өнөөгийн баримтаар бол үүссэн гэж тайлбарлаж болохгүй ч Хүннү нар шатрыг анхдагч байдлаар мэддэг байж, тоглодог байж, ахуй амьдралдаа хэрэглэдэг байжээ. Дашрамд өөр нэгэн сонирхол татах баримт хэлье! Эртний Хүннү нарын тухай өгүүлэх Давс, төмрийн өгүүллийн Гавьяаны анги гэх бүлэгт.“Хүннүгийн шаньюу, ван ноёд нь их хуралдай хийхдээ …мод хавтаслаж ясаар хийсэн нэгэн зүйлээр хоорондоо харилцаад байна, энэ бол бичиг үсэг биш…” гэх өгүүлэмж бий. Шатрын түүх судлаач хүний хувьд энэ өгүүлж буй зүйлийг эргэлзээгүй шатар гэж боддог.

-Шатар Энэтхэгт үүссэнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Үүнийг та яаж няцааж байгаа юм бэ?

-Түүхийн шинжлэх ухаан анхдагч эх сурвалжийг чухалчилдаг. Анхдагч эх сурвалжийн судалгаа ихээхэн ач холбогдолтой. Ямарваа зүйлийн бүрэн хэмжээний судалгаа нь, дараа дараагийн цаг үедээ эш татагдаж, тайлбар болж явдаг. Зарим түүхчид анхдагч эх сурвалжийг анхааралгүй, дахин судалгаа хийлгүй үнэн мэтээр тайлбарлаад явдаг тохиолдол ч бий. Магадгүй, ийм байж болзошгүй байна, би ийм таамаглал дэвшүүлж байна гэх мэтээр бичигдсэн зүйлийг, гарцаагүй нотлогдсон мэтээр эх сурвалж болгон авч ашиглах гашуун сургамжууд одоо ч мэр сэр ажиглагдсаар байна. Шатрын түүх яг л энэ зам мөрөөр явж 100 гаруй жилийг өнгөрөөжээ. Иймээ

шатар Энэтхэгээс үүссэн гэх дүгнэлтэд гарцаагүй хариу олох зорилгоор анхдагч эх сурвалжийн судалгааг хийлээ. Шатрын түүхийг бүрэн хэмжээнд шинжлэх ухааны түвшинд судалсан анхны бүтээл бол яах аргагүй 1913 онд Оксфордын их сургуульд хэвлэгдсэн H.J.R Murray “A History of chess” гэх бүтээл болох нь тодорхой болсон. Жишээ нь Дэлхийн шатрын холбооны албан

ёсны веб сайт, Британика нэвтэрхий толь, Wikepedia болон бусад эх сурвалжуудыг харахад бүгд “А History of chess” номыг анхдагч эх сурвалж болгосон байна. Энэ бүтээлээс анхаарал татах хоёрхон эшлэл хэлье!

  1. Энэтхэгүүдийн шатрын хөлгийг зээлдэн авч шинээр зохион бүтээсэн “ЧАГТУРАНГA” гэх тоглоом нь бидний судалж буй шатартай огтхон ч хамаагүй тоглоом…
  2. Энэтхэгчүүдийн тайлбарлаж буй МАХАБХАРАТА гэх сударт үнэхээр Чагтуранга гэх тоглоомын тухай өгүүлж байвал Шатрын түүх МЭ-V зуунаас эхэлнэ… гэсэн байдаг.

Энэхүү судрыг олж үзэхэд чагтуранга гэх өгүүлэмж хавсралт судар болох Вухнугийн гэр бүл буюу ХАРТВАМСА судрын 1504-р мөрнөөс эхэлж байгаа ч шатрын эсвэл тоглоомын тухай өгүүлэхгүй байна. Чагтуранга гэх эртний Хиндигийн цэргийн армийн бүтцийн тухай л өгүүлсэн байна. Иймээс шатрын анхны хэлбэр мөн хэмээн мэлзэж байгаа Чагтуранга гэх тоглоом болон чагтурангийн тухай өгүүлэх эртний туульс нь авцалдаж холбогдохгүй байгаа юм. Чагтуранга гэх тоглоом нь болох дөрвөн тал болох Заантай цэрэг, Сүйх тэрэгтэй цэрэг, Морин цэрэг, явган цэргүүд 64 буудалтай хөлөг дээр, шоо хаяж азад найдсан хэлбэрээр тоглодог тоглоом. Шатрын цорын ганц гайхамшиг нь хэзээ ч азад найддаггүй, зөвхөн оюун ухаанаараа өрсөлдөхийг чухалчилдаг. Энэ болзолыг төөрөгдүүлэн мэлзсэн Чагтуранга гэх тоглоом хангадаггүй юм.

-Энэ анхдагч эх сурвалж гэж үзээд байгаа H.J.R Mur­ray “A History of chess”-д монгол шатрын тухай юу гэж өгүүлсэн байдаг вэ?

-Английн судлаач H.J.R Murray “A History of chess” бүтээлээ 13 жил судалж байж хэвлүүлсэн байдаг. Энэ хугацаандаа Хойд Манж буюу Монгол Улс руу шатрын судалгааны ажлаар ирэхийг хүсч байж. Харамсалтай нь, Манж нар хилээр оруулаагүй байдаг. Анхны хэвлэл дээр нь “Хойд Манж буюу Монгол Улсад судалгаа хийхээр хандсан ч хилээр нэвтрүүлсэнгүй. Миний чадах зүйл бол Орос улсаас Хойд Манж улсад

суух Элчин сайдын яам руу захидал бичсэн. Захидалд Монгол Улсад шатартай холбоотой ямар нэгэн баримт байвал өгч тусална уу хэмээн онцлов. Захидал хүлээж авснаас хойш долоо хоногийн дараа Элчин сайдын яамны ажилтан Падрин гэх хүн “Хойд Манж буюу Монгол бол хамгийн ядуу, хоцрогдсон улс. Энд шатрын өв соёлын талаар өчүүхэн ч зүйл байхгүй. Шатар мэддэг цөөн

хүн байж магадгүй. Тэд Төвд рүү мөргөл үйлдэх замдаа сурсан байж магадгүй” гэх хариу ирүүлсэн” гэж онцолсон байгаа юм. Судлаач Mur­ray захидлын доор тайлбар бичихдээ “Би үүнд итгэхгүй байна. Учир нь Хойд Манж улсыг хойд талаар тойрсон бүс нутгаар судалгаа хийхэд нэр томьёоны хувьд бүгд монгол үгтэй шатрууд байдаг. Ат, буур, нохой, гөлөг гэх мэт. Тийм учраас төв нь Монгол гэж ойлгогдож байгаа. Харамсалтай нь намайг оруулсангүй. Судалгаагаа хийж чадсангүй, энд хүрээд өндөрлөе” гэж тэмдэглэсэн байгаа юм. Ингээд монгол шатар дэлхийн түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй түүхтэй.

-2016 оноос хойш хийсэн таны судалгааны ажлуудын гол ач холбогдол нь юу вэ?

-Аливаа улс үндэстэн түүхийн дурсгалт зүйлээ үнэлж, хүндэлж, ойлгож байх ёстой. Бидний өвөг дээдсээс өнөөдрийг хүртэл уламжлагдаж ирсэн энэ гайхамшигтай тоглоом хэд хэдэн шалтгааны улмаас дарагдаж, танигдахаа больж, мартагдсан явдал монгол шатрын түүхэнд хар мөр үлдээжээ. Шатартай байлгахгүй гэсэн Манжийн үеийн санаархал оролдлого, Элчин сайдын яамны хариуцлагагүй албан тушаалтнууд, өөрсдийн мэтээр тайлбарлаж өнөөдрийг хүрсэн судлаачдаас болж монголчуудын шатрын соёл мартагдах дээрээ тулсан нь эмгэнэлтэй. Үүнийг залруулж үнэн баримтыг гаргаж ирсэн нь миний судалгааны гол ач холбогдол. Монгол шатрын түүхийг дэлхий нийтэд үнэн зөвөөр нь таниулах нь судлаач миний үүрэг гэж боддог. Үр хойчдоо үнэн зөв түүхийг үлдээх ёстой. Гэхдээ өнөөдөр ганц би хэлснээрээ шийдэгдэх асуудал биш, Дэлхий нийтээрээ хэлэлцэнэ. Иймээс монголчууддаа юуны өмнө танилцуулж байгаа минь энэ. Миний судалгааг үгүйсгэх баримтууд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өнөөдрийн түвшинд олдсон баримтуудаар “Бидний өвөг дээдэс болсон Хүннү нар дэлхий дээр анхдагч байдлаар шатар тоглож, хэрэглэж, ашиглаж байсан нь тогтоогдлоо”.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үйлчлүүлэгч С.Мягмар: Хэрэглэгчээ боддог газар үйлдвэрлэгчийн үнээр хямд зараад болоод л байна DNN.mn

Ахуйн болон хүмүүсийн байнга хэрэглэдэг барааны үнийг сурвалжиллаа. Эхлээд фэйсбүүкт “Guren online shop хэмээн нэрлэгдсэн дэлгүүрийн 32 тойрог дахь салбарыг зорин очлоо. Энэ дэлгүүр бидний ярьж заншсанаар Сөүл эмнэлгийн чанх ард хоёр давхар байранд байрладаг юм байна. Дэлгүүр тус байрны хоёр давхарт аж. Яваад ортол өөдөөс цуваа үүсгэн хүмүүс очерлон зогссон нь тооцоогоо хийхээр хүлээж байв. Хориод хүний урт дараалал үүсчээ. Тасаг лангуу болгоноор хүмүүс бужигнан сагстай, тэрэгтэй худалдан авалт хийж байлаа. Дэлгүүрийн менежер Д.Гантунгалаг бараагаа танилцуулан мэдээлэл өгөв.


-Танай дэлгүүрийн хамгийн хямд үнэтэй бараа юу вэ?

-Ер нь манай бүх бараа хямд үнэтэй. Хүмүүс орж ирэхээрээ ямар хямдхан юм бэ гэж гайхдаг. Дээр нь бичсэн үнийг харчихаад энэ үнэ нь мөн үү гэхээр нь тийм ээ л гэдэг. Жишээ нь, манайх нойтон сальфитикийг бүх төрлөөр нь оруулж ирдэг. Машины салоны, гутлын, хэрэглээний, гал тогооны гээд маш олон төрөлтэй.

-Дандаа солонгосоос оруулж ирдэг үү?

-Солонгос, хятад, европ гээд бүх газраас оруулж ирнэ. Гүрэн гэдэг утгаараа бүх газраас бараа оруулж ирэхийг эрмэлздэг. Орос, Америк, Хятад, Солонгос зэрэг олон улсын бараа бий. Ер нь өргөн хэрэглээний бараа хаана хямд байна, тэндээс оруулж ирэхийг эрмэлздэг.

-Монгол брэндүүд бас бий юу?

-Манайх монголчуудаа, монгол брэндээ дэмжихийг эрмэлздэг. Горгаз манайхтай хамтран ажиллаж байгаа. наадмаас хойш манайх горгазыг зарж эхэлсэн. Манайх Халгай брэндийг мөн зардаг. Эдгээр бүх барааг бид ямар нэгэн нэмэгдэлгүй зардаг. Монгол брэндүүдээ ч нэмэгдэлгүй, үйлдвэрийн үнээр нь зарж байна. Аму гээд Солонгост оёдол хийдэг монгол эмэгтэй бидэнтэй хамтран ажилладаг. Түлхүүрийн оосор хийж зардаг залуугийн үйлдвэрлэлийг бид дэмжин хамтран ажилладаг. Гэх мэтээр хамтран ажиллах тохиолдлууд их.

-Танай дэлгүүрт хямдрал явагддаг гэж байсан. тэр тухай мэдээлэл өгөөч?

-Манайх зарагдаж байгаа бараандаа тухайн үйлдвэрлэгч нь хямдрал зарлахаар огцом огцом хямдрал зарладаг

Одоо л гэхэд шингэн вок, хуурай вок, аяга таваг (жимс ногоо) угаагчийг комоор нь 25900 төгрөгөөр аваад гурван төрлөөс нэг нэг ширхгийг бэлгэнд өгч байна.

-Танайх ямарч нэмэгдэлгүй зараад яаж ашгаа олж байна вэ?

-Бусад дэлгүүрүүд үйлдвэрлэгчээс нь аваад ашгийн 20-30 хувийг нэмж зардаг. Манайх ерөөсөө тэгдэггүй. Яагаад гэвэл манайх хөл хорионы ид хямралын үеэр нээгдэж

байсан. Тиймдээ ч манай дэлгүүрийн уриа “Хямралын эсрэг хамтдаа” гэдэг. Манайх үйлдвэрлэгчидтэй шууд гэрээ байгуулан хамтран ажилладаг. Тиймээс л үндсэн болон бөөний үнээр ямар нэгэн нэмэгдэлгүй зардаг.

-Танай салбарууд бий юу. Цагийн хуваарийн мэдээллээ өгөөч?

-Манайх нийт дөрвөн салбартай. Нэгдүгээр салбар 13 дугаар хороолол Баянзүрх захын зүүн урд К-4 байранд байрладаг. Салбар-2 нь Төмөр зам Варьетта чуулгын баруун талд Venera төвийн хоёр давхарт бий. Гуравдугаар салбар Улаанбаатар их дэлгүүрийн замын ард. Дөрөвдүгээр салбар 32-ын тойрог явах шинэ зам дагуу Сөүл эмнэлгийн чанх ард хоёр давхарт байрладаг, энэ салбар гэсэн үг. Цагийн хуваарь өглөө 09:00 цагаас оройн 20:30 цаг хүртэл ажиллаж байна.

-Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ. Нэг салбартаа хэдэн ажилтантай вэ?

-Үйлчлүүлэгчээ тоолж байгаагүй юм байна. Гэхдээ ер нь хүний хөл тасардаггүй дээ. Нэг салбартаа арав гаруй ажилтантай.

-Барааны төрлийн хувьд хичнээн төрөл бий вэ?

-Зөвхөн нэг салбар дээр л 3000 гаруй төрлийн бараа борлуулж байна.

-Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж салбар нэмэх үү?

-Нэмнэ. Манайх одоогоор Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт салбаргүй. Яваандаа энэ хоёр дүүрэг болон хөдөө орон нутагт салбараа нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай дэлгүүрийн фэйсбүүк хуудаст хөдөө

орон нутгийнхан салбар нээгээч гэж маш их ханддаг. Цаашид орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд ч салбараа нээхээр зорин ажиллаж байна гэв.

Ингээд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг судаллаа. Maxim кофе ширхэг нь 350 төгрөг. Вакусны төрлүүдийг мөн гэрээгээр оруулж ирдэг. 10 ширхэгтэй вакус 7500 төгрөг. Коллагентай вакус ширхэг нь 2800 төгрөг. Хүүхдийн кальцтай вакус 13500 төгрөг. Бэмэксийн компанийн кофе, цайг хүмүүс их хэрэглэдэг

Хатан цай 30 ширхэгтэй нь 9670 төгрөг. Bestcup брэндийн 30 ширхэгтэй кофе 11850 төгрөг. Гүрэн дэлгүүр Disney брэндийг шинээр оруулж иржээ. Нялх хүүхдүүд хэрэглэх харшил өгөхгүй сальфетка 168 тасдагчтай нь 13000 төгрөг. Алчуур хэрэглэдэггүй угаагаад хэрэглэх боломжтой сальфетка юм байна. Jobi брэндийн 3 литртэй шингэн вок 23000 төгрөг, 2 литртэй нь 18000, 500 гр-тай нь 5000 төгрөг. Шингэн саван 3500-9800 төгрөг хүртэл. Аяга угаагч 5000-18000 төгрөг хүртэл зарагдаж байна. Хүүхдийн 6 кг-тай орос угаалгын нунтаг 51430 төгрөг. 9 кг-тай нь 74560 төгрөгөөр зарагдаж байна. Чийгний гудас дөрвөн ширхэгтэй эвлүүлдэг нь 18000 төгрөг. Амны цаас 100 ширхэгтэй нь 3500 төгрөг. Газ солонгос нь 3300, монгол нь 2800 төгрөг. Нойлын цаас бор өнгөтэй 60 ширхэгтэй нь 14000 төгрөг. Цагаан нь 15000 төгрөг. Дөрвөн ширхэгтэй нойлын цаас хамгийн хямд нь 4500 төгрөг. 15 ширхэгтэй хүүхдэд зориулсан нойлын цаас 6500, 32 ширхэгтэй нь 8500 төгрөг. Солонгос савангууд ширхэг нь 1800 төгрөгөөс эхэлнэ. Солонгос нүүрний маск ширхэг нь 450 төгрөгөөс эхэлж байна. Мөн Гүрэн дэлгүүр электрон барааны Hobmess брэндийг оруулж ирдэг. Энэ брэндийн гал тогооны комыг оруулж ирдэг. Гурван хос сав нь 110 мянган төгрөг. Ёроол нь есөн давхар материалаар хийгдсэн. Дундаа хөнгөн цагаантай. Хоол амттай хэрнээ хурдан болно хэмээн менежер нь хэлж байв. Аяганы төрлүүд маш олон. Граммтай, соруултай тагтай аяга гэхэд л 5500 төгрөг. Лаанууд 4800-18900 төгрөгөөр зарагдаж байна. Хичээлийн хэрэгсэл, хүүхдийн тоглоомын хувьд модон тоглоом 6900 төгрөг. Хүүхдийн цүнхийг 9900 төгрөгөөр зарж байна. Эко брэндийн бараанууд энд мөн л үйлдвэрийн үнээр зарагддаг. Оо сойз ариутгагчтай өлгүүр 40000 төгрөг. Машины халдаг суудал, руль гээд зарагддаг. Мэргэжлийн массажистын хэрэглэх бумба 16 ширхэгтэй, гуаша, жажим, спирттэй хөвөнтэйгөө дагалдаад 33900 төгрөг. 12 ширхэгтэй нь 26900 төгрөг. Таван ширхэгтэй никель савууд комоороо 53900 төгрөг. Wanli брэндийн будаа агшаагчууд хэмжээнээсээ хамаараад 75 мянгаас эхлээд 90 мянган төгрөг хүртэл зарагдаж байна. Жижиг мини угаалгын машин 7.8 литртэй пүүз угаагчтай 145000 төгрөг. Нэг хүний хөнжил 24900 төгрөгөөс эхэлнэ. Хоёр хүнийх нь 34900 төгрөгөөр зарагдаж байлаа.

Тус дэлгүүрийн үйлчлүүлэгч С.Мягмар ярихдаа “Гүрэн” дэлгүүрт гэр ахуйн болон ахуйн хэрэглээний бараанууд маш хямд үнэтэй байдаг. Бараг захын үнээс ч хямд шүү. Өмнө нь зах руу явах гэж түгжрэл дунд цаг алдаад, халуун халж, хүйтэнд даарч явдаг байсан бол энд эсрэгээрээ. Тав тухтай орчинд хямд чанартай бараа авна гэдэг хэн бүхний л хэрэгцээ болсон. Би эндээс нойлын цаас болон ахуйн хэрэглээний бараануудаа байнга авдаг болоод байгаа. Хорооллын дэлгүүрүүд болоод, захын үнээс хямд байхад заавал цаг алдаж, түгжрэл дунд стресстэж хол явахгүй үнэхээр амар болоод байгаа. Эднийх үйлдвэрлэгчийн үнээр зардаг болохоор НӨАТ төлдөггүй юм билээ. Өөрөөр яах ч билээ. Хямд үнээр авч байгаа болохоор хэрэглэгчид ч НӨАТ нэхдэггүй. Хямд чанартай барааг үйлдвэрийнх нь үнээр зарж байхад бид ч НӨАТ-ын баримт нэхээд байхгүй нь ойлгомжтой. Бусад адил төрлийн бараа оруулж ирж зардаг дэлгүүр худалдааны төвүүд эднийхээ жишээ авч өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа үед хэрэглэгчдээ бодож ажилламаар л байгаа юм. Лангуу түрээслэдэг, өндөр үнэ төлдөг гэх мэт шалтгаанууд байдаг л байх. Гэхдээ хэрэглэгчээ боддог газар үйлдвэрлэгчийн үнээр зараад болоод л байна шүү дээ. Эднийх дөрвөн салбартай. Би бүх салбараар нь орж үзсэн. Бүх салбарынх нь үнэ адилхан. Байс гээд л бараандаа хямдрал зарлана. Азтан тодруулна. Олон боломжит зүйлүүдийг нэмж санал болгодог. Эднийх ч гэсэн түрээсийн байранд л адилхан хүмүүсээ цалинжуулаад л ажиллуулж байгаа шүү дээ. хэрэглэгчээ боддог газар өөр байгаа биз. Зөвхөн нэг тиркон дээр жишээ аваад үзье. Шилэн тирко энд 3500. Зах дээр хамгийн хямд нь 5000 төгрөг. Арай зузаан нь энд 5000 төгрөг бол зах дээр 8500 төгрөгөөр зардаг. Бүр зузаан өвлийн тирко энд 8000 төгрөг. Зах дээр 20000 төгрөг. Ямар ялгаатай нь шууд мэдэгдэж байгаа биз дээ. Ийм байхад даарч хөрөөд, түгжрээд зах руу явахыг хэн хүсэх вэ дээ” гэлээ.

“Гүрэн” дэлгүүрээс гараад “Их тойруу” худалдааны төв болон 3, 4 дүгээр хорооллын адил төрлийн бараа зардаг дэлгүүрүүдээр сонирхлоо. 230 ширхэгтэй Мaxim кофе 81500 төгрөгөөр зарагдаж байна. Дээрх дэлгүүрт байгаатай яг адилхан материалтай гурван хос савыг тус бүрд нь салгаад 65, 75, 85 мянган төгрөгөөр зарж байлаа. Нойлын цаас хамгийн хямд нь 20 ширхэгтэй нь 15 мянган төгрөгөөс эхэлж байна. Шилэн тирко хямд нь 5000. Дээшээ 25 мянган төгрөгт хүрч байв. Граммтай, тагтай, соруултай аяга ширхэг нь 10 мянга. Хятад будаа агшаагч хамгийн жижиг нь 70 мянгаас эхлээд 300 мянган төгрөг хүртэл үнэтэй. Коллагентай вакус ширхэг нь 3200-3500 төгрөг. Нэг хүний хөнжил 70 мянган төгрөг. Хоёр хүнийх нь 95 мянга. Ариун цэврийн өрөөний сойз ариутгагч 68 мянга. Таван ширхэгтэй никел савны ком 70 мянга. Солонгос нүүрний маскууд ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй. 100 ширхэгтэй амны цаас 5500 төгрөгөөс эхлээд 7800 төгрөг хүртэл зарагдаж байна. Чийгний гудас эвлүүлдэг дөрвөн ширхэгтэй нь 30 мянга. Jobi брэндийн шингэн вок 3 литртэй нь 35 мянга. Горгаз болон солонгос газ ширхэг нь 5000-5500 төгрөгийн үнээр зарагдаж байлаа.

Эндээс харахад ахуйн хэрэглээний барааны үнэ онлайн шопуудад энгийн дэлгүүрээс харьцангуй хямд үнээр борлуулагдаж байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 28, Санчир гариг. Билгийн тооллын 15, Шийдэм одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 07:30 цагт мандан, 17:42 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -7…-12 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус дулаан, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.  30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Нийслэлийн өдрийн барилдааны түрүү бөхийн шагнал 10 сая төгрөг DNN.mn

Нийслэлийн өдрийн барилдаан” маргааш буюу 2023 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагт эхэлнэ.

Энэхүү уламжлалт 256 бөхийн барилдааны түрүү бөх 10,0 сая, үзүүр бөх 8,0 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5,0 сая төгрөгний бай шагнал гардах бөгөөд шагналын сан өндөртэй энэ намрын хамгийн том барилдааны нэг юм.

Маргааш 13:00 цагт эхлэх уг барилдааны цахим бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаах бөгөөд тасалбараа www.ticket.mn-ээс захиалан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн байрны орчин, нөхцөлийг шалгана DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд байрлах нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын жүдочдын баярын өдөр маргааш болно DNN.mn

Дэлхийн жүдочдын баярын өдөр аравдугаар сарын 28-ны өдөр тохиож байна. Энэхүү өдөр жүдо бөхийн “BEAR HUG JUDO”  клуб маргааш 13.00-16.00 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөг зарлаж байгаа юм. Тус арга хэмжээнд урилгаар спортын сэтгүүлч, жүдо бөх тайлбарлагч Сосорбарамын Шижирбат оролцоно. Тэрбээр жүдогийн тамирчидтай нээлттэй ярилцлага хийж, өдөрлөгт оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 54 зөрчил бүртгэгдэж, 113 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр нийт 1882 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1435, гэмт хэргийн шинжтэй 116 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 54, хүний биед халдсан 104, эрүүлжүүлэх байранд хоносон 113 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийг 5 хувь болгох санал асуулгад 6 хоногт 104 мянган хүн дэмжин гарын үсэг зурсан тул уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар хэлэхдээ “Хуульд заасан үндэслэлүүдийн дагуу D-Parliament цахим системд нийт 489 санал ирж үүний 50 хувь нь НӨАТ-тай холбоотой санал ирсэн бөгөөд албан бичгээр МҮХАҮТ, CEO клубээс олон давтамжтай ирсэн тул 2023 оны 10-р сарын 17-ны өдөр цахим өргөдлийг хүлээн авсан. 10-р сарын 23-ны өдөр буюу зургаан хоног хүрэхгүй хугацаанд 104,791 иргэн дэмжиж, ДАН системээр цахим гарын үсэг зурсан. Энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон үйл явдал боллоо. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийж байна.

ДАН системээр өгсөн санал нь иргэд зүгээр нэг дэмжсэн санал биш тодорхой зорилготойгоор өгснөө илэрхийлсэн байна. Иргэдийн санал 100 мянгад хүрсэн бол 30 хоногоос өмнө хааж болно, үр дүнг ажлын гурав хоногт багтаан хүргүүлнэ, журамд заасан шаардлагыг хангасан бол холбогдох байнгын хороо 14 хоногт авч хэлэлцэнэ, УИХ-ын дарга чуулганы хуралдаанд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ гэж заасны дагуу нийтийн өргөдлийн дүнг мэдээлж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг холбогдох санал дүгнэлтийг хийсэн. Иргэдээс ирсэн саналыг нийлүүлэн би цахим систем оруулсан” гэлээ.

УИХ анх удаа нийтийн өргөдлийг хуулийн дагуу хэлэлцэх гэж байгааг тэрбээр дурдаад улсын төсөвт тодорхой хэмжээний ачаалал үүсгэх ч эерэг сөрөг талыг хууль журмын дагуу нарийвчлан хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн юм.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжиж, 104,791 иргэн санал өгсөн бөгөөд хүйсээр нь авч үзвэл,

  • 30.4 хувь нь 18-25 нас,
  • 21.8 хувь нь 26-30 нас,
  • 22.3 хувь нь 31-35 насныхан байна.

Харин хүйсийн хувьд 70 хувь нь эмэгтэйчүүд байсан хэмээн УИХ-ын дарга танилцууллаа.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэхэд улсын төсөвт 635 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан эсрэг байр суурьтай байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ыг нэмэх ямар ч боломжгүй. НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг нэмэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого юм. Ийнхүү буцаан олгох хэмжээг нэмэгдүүлэхэд төсөвт нэмэлт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэнэ” хэмээн тайлбарлаад байгаа юм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Шунхлай ШТС-ын барилгыг нураахад 300 сая төгрөг зарцуулна” гэв DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дунд голын эрэг дагуу баригдаж буй “Aqua Garden” барилгын хоёр блок, S’outlets дэлгүүрийн барилга, Шунхлай ШТС-ын барилгыг нураах захирамж гаргасан.

Тэгвэл өнөөдөр Шунхлай ШТС-ын барилгыг нурааж эхэллээ. Шунхлай ШТС-ын барилгыг нураахад 300 сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Харин “Aqua Garden” барилгын хоёр блокийг нураах боломж одоогоор байхгүй байгаа юм. Учир нь манай улс өмнө нь 20 давхар барилгыг нурааж байсан туршлага байхгүй. Мөн “Aqua Garden”-ын асуудал шүүхийн шатанд явж байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Өмнөх захирамж албадан буулгах чиглэлтэй байсан бол бид хувийн хэвшилтэйгээ зөвшилцөж байна. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Хавар шар усны үер буух магадлал байна. Тиймээс аль аль талаасаа тохиролцоод газраа чөлөөлж байна. Магадгүй Шунхлай ШТС-ын барилгыг нураагаад өөр газар олгох ч юм уу байдлаар хувийн хэвшлийнхтэйгээ ойлголцоод явж байна. Шунхлай ШТС-ын барилгыг нураахад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Яг энэ барилгыг мэргэжлийн байгууллага нураах шаардлагатай юм билээ.