Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтийн улмаас Мароккод 2100 хүн амиа алдлаа DNN.mn

Баасан гарагт Марокко улсад болсон газар хөдлөлтийн улмаас 2122 хүн амиа алдаж, 2400 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв нь Мароккогийн өмнөд хэсэгт байжээ. Эхний газар хөдлөлтөөс 19 минутын дараа 4.9 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ.

Мароккогийн олон суурин, тосгод нурангид дарагдсан тул онцгой албаныхан иргэдийг аврахаар цаг мөчтэй уралдаж байна. Алсагдмал тосгодод учирсан хохирлын хэмжээ тодорхойгүйн зэрэгцээ аврах ажиллагаа явуулах техник хэрэгсэл дутмаг тул оршин суугчид нурангиас амьд хүмүүсийг гаргахын тулд гар аргаар ухаж байгаа тухай өгүүлжээ.

Сүүлийн 60 жилд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлтийн улмаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Марракешийн хуучин хот сүйрчээ. Мароккогийн хаан Мохаммед VI бямба гаригт үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Зургаан иргэний 6.980.000 төгрөгийн хохирол барагдууллаа DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 96 иргэн хандсанаас 115 утсанд 87, чатботод 5, и-баримт аппликейшнд 2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 2 гомдол мэдээлэл ирлээ.

Үүнээс 77 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 6 иргэний 6.980.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж мөн 2 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 36, харилцаа холбоо 15, шатахуун 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 2, банк, санхүү, даатгал 4, барилга 6, боловсрол 4, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 2, контор 8, НӨАТ 2, СӨХ 2, тасалбартай холбоотой 1 ,өрсөлдөөн 1, бусад асуудлаар 11 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ үндэсний-бөx

Намрын нээлтийн барилдаанд Улсын харцага Ш.Пүрэвгарьд түрүүлжээ DNN.mn

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. 27 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд 33-н улсын цолтон, 94-н аймгийн цолтон, 1 сумын цолтон зодогложээ.

Энэхүү намрын нээлтийн барилдаанд “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээ, “Мөнхөд Ашидын Зам” ХХК-ий бөх Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд долоо даван түрүүлж, “Алдар”спорт хороо, “Түшээт Ханы Аварга” дэвжээ “Пирамид Орд” ХХК-ий бөх Монгол Улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэлээ.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Харин дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай холбоотой,

  • осол 7
  • гал түймрийн тохиолдол 45
  • биологийн гаралтай аюулт үзэгдэл 2 бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний даваа гарагт хийх засварын хуваарийн мэдээллийг хүргэж байна. Иймээс хэрэглэгч та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг: www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг танилцуулж байна.

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ сайтаас шалгах боломжтой.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, оюутан сард 5,500 төгрөг, жилд 66,000 төгрөгийг өөрөө хариуцан төлнө. Харин 0-18 насны хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцаж байна.

Эрүүл мэндийн даатгалын 2023 оны шимтгэлийн хувь хэмжээ:

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦУОШГ: Уулархаг нутгаар цочир хүйтрэл эрт эхэлнэ DNN.mn

Манай орны уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ.

Далайн түвшнээс 2000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулст намрын цочир хүйтрэл наймдугаар сарын 20-ноос эрт эхэлсэн.

Харин 1000 метрээс дээших нутагт наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд, хээрийн бүсийн хойд талын нутгаар есдүгээр сарын 10-20-ны хооронд, хээрийн бүсийн урд хэсэг, говийн нутагт есдүгээр сарын 20-ноос хожуу хугацаанд цочир хүйтэрч эхэлнэ.

Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой /хожуу/ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 градусаар илүү байдаг.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 84 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр нийт 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1420, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чойжин ламын сүм музейн 10 танкэ зургийг сэргээн засварлажээ DNN.mn

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулсан.

Тодруулбал, Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгааны үндсэн дээр музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах юм.

Тэгвэл Соёлын өвийн үндэсний төв Чойжин ламын сүм музейн 10 танкэ зургийн хийц, будгийн орц найрлагыг судлан тогтоож, сэргээн засварласан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор түр хугацаанд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь сүүлийн орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Энэхүү тэгш, сондгойгийн хязгаарлалт есдүгээр сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.

Үлдэж буй хугацаанд

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны есдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг есдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.