Categories
story-news

Агаарын тээврийн тухай Монгол, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Агаарын тээврийн тухай Монгол, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Categories
story-news

С.Бямбацогт: Драгон авто вокзалыг нүүлгэхдээ нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан

С.Бямбацогт: Драгон авто вокзалыг нүүлгэхдээ нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан

Categories
мэдээ нийгэм

Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу 2023 оны есдүгээр сарын 14-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.
Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүй https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт усан замын тээврийн хөвөлтийн улирлыг энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болгоно DNN.mn

Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан болзошгүй осол, эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл нуурт усан замын тээврийн хөвөлтийн улирлыг 2023 оны есдүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан.

Иймд усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулахгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэн хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг гол, мөрөн, нуурт тавьж ашиглахгүй байхыг иргэд та бүхэнд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Чалко” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын “Чалко” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байдаг.

“Чалко” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт өчигдөр бүрэн төлж, барагдуулжээ.

Компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан бөгөөд олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр өрийг төлж дууссан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгааг тус компаниас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Манай улс жил бүр 1-4 тэрбум төгрөгөөр сурах бичиг хэвлэж байна DNN.mn

Энэ хичээлийн жилд ашиглах 1-12 дугаар ангийн 138 төрлийн сурах бичгийг засварлаж, дахин хэвлэж байгаа аж.

Учир нь Монгол хэлний журамласан толь бичигтэй уялдуулж сурах бичгүүдийг зассан байна. 1.5 сая ширхэг номыг засварлан, хэвлэхэд 4.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичиг л хэвлэлтээс гарч, сурагчдын гарт очжээ.

ЕБС-ийн хөтөлбөр агуулгыг сүүлийн 15 жилд дөрвөн удаа өөрчилжээ. 2005 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэний дараа сургалтын хөтөлбөр, агуулгад нийцүүлэн 1-12 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиож байжээ. Манай улс жил бүр 1-4 тэрбум төгрөгийг сурах бичгийг дахин хэвлэхэд зарцуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Агаарын тээврийн тухай Монгол, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа DNN.mn

Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Америкийн Нэгдсэн Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан болно.
“Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ийнхүү байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр манай улсын иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна DNN.mn

Өнөөдөр (2023.09.13) НИТХ-аар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ.

Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжид ашиглаж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт ихсэж, хотжилт нэмэгдэж байгаа энэ үед Бумбатын булгийг унаган төрхөөр нь хамгаалж, иргэдийг хэрэглээний болон ундны усаар хангах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалж үлдэх хэрэгцээ шаардлага тулгарчээ.

Усны нөөцийг хамгаалснаар ус бүрэлдэн тогтох, цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, байгалийн аясаар нөхөн сэргэх бүх боломж хангагдах юм. Мөн орон нутгийн хамгаалалтай газрын хамгаалалтын горимд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа шинжилгээний ажил явуулах, ургамал амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх аж.

Categories
мэдээ спорт

Морьт харвааны дэлхийн аваргад Монгол Улсын баг хоёрдугаар байрт оржээ DNN.mn

Монгол Улсын соёлын биет бус өвийн төрөл болох Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа энэ сарын 07-10-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулжээ.

  • 1-р байранд – Франц Улсын баг тамирчид
  • 2-р байранд – Монгол Улсын баг тамирчид
  •  3-р байранд – Казахстан Улсын баг тамирчид тус тус шалгарлаа.

Монголын өнө эртний уламжлалт соёлын өв “Морьт харваа” нь Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг билээ. Түүнчлэн, морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн бай-д сум тавьдаг гэдгээрээ онцлог юм.

Categories
нийгэм улс-төр

Н.Учрал: Монгол Улс НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилсан DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “НҮБ-аас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байр урагшилж, 74 дүгээр байрт орсон. Энэ үзүүлэлт цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулахаар хүлээгдэж байна

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд 5Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг явуулж, үлгэр загвар болох нээлттэй засаглалын бодлого хэрэгжүүлснийг олон улс өндрөөр үнэлж байна.

Өнгөрсөн хугацаанд shilen.gov.mn нээлттэй мэдээллийн нэгдсэн санд 750 мянган мөр өгөгдлийг байршуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 мэдээллийг олон нийт нээлттэй хэрэглэх боломжоор хангуулсан. Цаашид үүнийг машинд уншигдахаар, томоохон дата хэлбэрээр боловсруулж, хувийн хэвшил, төрийн байгууллагууд хэрэглэх бололцоог хангуулахаар ажиллаж байна. Мөн энэ ажлыг ч өндрөөр үнэлсэн байна” гэв.