Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ DNN.mn

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн

  • Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,
  • Зам тээврийн осол болон саад 5-71.4 хувиар багассан байна.

Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан.

Ташрамд, Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхойлохдоо:

  • Хөдөлгөөнд оролцсон буюу зорчилт хийсэн тээврийн хэрэгслийн тоо,
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо,
  • Замын хөдөлгөөнд нөлөө үзүүлсэн зам тээврийн осол, саад,
  • Хуулийн дагуу хүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж буй тусгай зохицуулалт,
  • Цаг агаарын нөхцөл байдал,
  • Замын хөдөлгөөн ачаалал буурч, хэвийн болсон цаг гэх мэтийг харгалзан үздэг байна.

Тэрчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдөрт дунджаар 85 хувь, амралтын өдөрт 75 хувиар хэвийн хэмжээнээс илүү байдаг. Энэ нь 90 хувиас илүү гарч, тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 10км/цагаас бага болбол тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

34 дэх удаагийн Үндэсний номын баяр энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

“Илүү их уншъя” уриатайгаар 34 дэх удаагийн Үндэсний номын баяр өнөөдрийн бороотой хамт эхэллээ. Уг арга хэмжээ энэ сарын 17-ныг хүртэл төв талбайд үргэлжлэх юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.

Энэ удаагийн номын баярын онцлох зочдын нэг нь “Амьдрахуй”, “Вэн хот” зэрэг зохиолоороо монгол уншигчдын танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулснаар 120 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдаж, жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” юм.

Уг төслийг хэрэгжүүлснээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтарч ажилласан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Сэбастиен Сүрүн болон үе үеийн Элчин сайдууд, танай яамны хамт олон, төслийг хэрэгжүүлэгч бүх оролцогчдод Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Шадар сайдын зүгээс цаашид гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч, Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийг орчин үеийн, бие даасан мэргэжлийн аврах анги болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэлээ.

Харин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн “Бид энд төсөл, техник, сургалт, чадамж яриад байгаа мэт боловч үүний ард юугаар ч үнэлэшгүй хүний амь нас байгаа. Тиймээс Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа Онцгой байдлын байгууллагад маш чухал юм. Францаас ирж мэдлэг, туршлагаас гадна хүний мөн чанараасаа хуваалцаж байгаа мэргэжилтнүүддээ баярлалаа” хэмээв.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл 120 гаруй монгол хүний алтан амийг аварч, өдий хэмжээний айл өрх элэг бүтэн үлдсэн нь энэ ангид ажиллаж байгаа алба хаагч бүрийн гавъяа юм” хэмээн онцлов.

Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий ангар, эрэн хайх, аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зориулалтаар иж бүрэн тоноглогдсон нисдэг тэргүүдийг нийлүүлж, Монгол залуучуудыг нисэгч, инженер, техникийн ажилтнаар сурган дадлагажуулж үндэсний боловсон хүчнийг бэлтгэж байгаа юм.

Тухайлбал, Төслийн хүрээнд нисдэг тэрэгний 12 нисгэгч бэлтгэхээс найман анхлан сурагч, дөрвөн туршлагатай нисгэгчийг бэлтгэж, үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нисгэгч тус бүр 68 цагийн нислэг үйлдээд байна.

Түүнчлэн Агаараас эрэн хайх аврах 111 анги байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар 237 цаг 30 минутын нислэг үйлдсэн. Ослын улмаас бэртэж гэмтсэн болон эрүүл мэндийн хүнд заалттай газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах өндөр эрсдэлд орсон 120 гаруй хүний амь нас, аюулгүй байдлыг ханган анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй шуурхай хүргэж, амь насыг нь авран хамгаалсан үр дүнтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Чимэддорж: Хөдөлмөрлөсөн нь чинээлэг амьдардаг нийгэм байгуулахыг зорьж байна DNN.mn

 

АН-ын УТЗ-ийн гишүүн, Үндэсний баялгий н сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн М .Чимэд доржтой ярилцлаа.

– УИХ дах ь АН – ы н бүлэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон гэл үү. Хуулийн төсөлд ямар шинэлэг зохицуулалтуудыг тусгасан бэ?

-Ардчилсан нам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх цогц бодлогын хүрээнд “Тусгаар тогтнол” гэсэн тодотголт о й г о о р боловсруулсан. Хуулийн үзэл санаа нь авлигын үүр уурхай болсон сангуудыг цэгцлэхээс гадна урт хугацааны хөгжлийн баталгаа бий болгох, уул уурхай, ашигт малтмалын салбарын реформ, эдийн засгийн бодлогын салшгүй хэсэг гэж авч үзсэн.

-Уул уурхайн баялгаа зөв ашиглах, удирдах, ил тод болгох асуудлыг цогцоор нь шийднэ гэж байна. Ямар шийдэл байна вэ?

-Юуны өмнө газрын хэвлий дэх баялагт төрийн нэрээр нам эзэн суучихдаг, уул уурхайн салбарын орлогыг авлигын уут болгодог байдлыг таслан зогсоох шаардлагатай. Хуулийн төсөл ч үүнд чиглэгдэж байгаа. Өнөөдрийн төрийн өмчит гэгддэг ч үнэн хэрэгтээ намын өмч болчихсон шүү дээ. Ийм компаниудыг олон нийтийн болгох замаар бизнесийн зарчмаараа ажилладаг, ашиг алдагдлаа дэнсэлж шийдвэр гаргадаг байгууллага болгон өөрчлөх реформын шинжтэй бодлогод үндэслэж байгаа. Ардчилсан намын үзэл баримтлал ч тэр. Төр бизнес хийх биш нийгэм эдийн засгийн зөв бодлогодоо төвлөрөх ёстой. Ингэж байж бид авлигаас сална. Өнөөдрийн хамгийн т о м х у л г а й н ү ү р с н и й х у л г а й х а а н а а с г а р а в . Төрийн өмчтэй “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудын охин компаниудаас гарч байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр ч эрх баригчдын х а л а а с ы г т ү н т и й л г э д э г хэрэгсэл болсон.

-Баялгийн сан улс төр, эрх баригчдын нөлөөллөөс яаж ангид байлгах юм бэ?

– Б а я л г и й н с а н д хуримтлагдсан хөрөнгийг ирээдүйн өв сан, төсвийн т о г т в о р ж у у л а л т ы н с а н , хүртээмжтэй өсөлтийн сан гэсэн гурван бүрэлдэхүүн сантай байхаар зохицуулсан. Тогтвортой хөгжлийн суурь зарчим нь өнөө үеийнхний хөгжлийн замнал нь ирээдүй ү е и й н х н и й х э р э г ц э э г э э хангах чадамжид сөргөөр нөлөөлөхгүй байх явдал юм. Үүнийг Монгол хөрсөнд буулгавал өнөөдөр газрын хэвлийг хөндөж байгаа эксваторын шанага болгоны тодорхой хэсэг нь ирээдүй үеийнхэнд зарцуулагдах ёстой шүү гэсэн үг юм. Т и й м э э с и р э э д ү й н ө в сан бол маш чухал сан. Ардчилсан нам ирээдүйн өв санг санаачлан хуримтлал үүсгэж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид ирээдүйн өв сангийн хуулийг өөрчилж халамж болгоод тараачихлаа. Ардчилсан нам хойч үеийнхээ боломжийг хулгайлахгүй учраас энэ сангаа бэхжүүлэх саналыг д э в ш ү ү л ж б а й г а а ю м . Төсвийн тогтвортой байдлын сан нь макро эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогыг х э р э г ж ү ү л э х з о р и л г о о р б а й г у у л а г д с а н . Э р д э с баялгийн салбар бол үнийн хэлбэлзэлд өртдөг эрсдэл өндөртэй салбар. Бараа үйлчилгээний зах зээлд гарсан эрэлтийн өчүүхэн жижиг өөрчлөлт түүхий эдийн зах зээлд цунами болж уламжлагддаг. Үүнийг ухаардаггүй, мэдсэн ч үл тоодгийн гайгаар өнөөдөр б и д ө р и й н д а р а м т а д орчихоод сууж байна. Зүй нь үнэ өссөн үед хуримтлуулаад огцом буурсан үед эдийн засгаа тэтгэх чадавхтай байх ёстой юм. Гэхдээ энэ бол улстөрчдийн хүслийг биелүүлдэг, төсвийн цоорхой нөхдөг хэрэгсэл биш. Үүнийг хамгаалсан зохицуулалтууд суусан.

Ирээдүйн өв сангаас т о д о р х о й х у г а ц а а н д н и й г м и й н д а а т г а л ы н сангийн төрөөс төлөх ёстой б о л о в ч х у р и м т л а г д с а н өрийг санхүүжүүлэх замаар н и й г м и й н д а а т г а л ы н санг бие даан ажиллах боломжтой болгохыг зорьсон зохицуулалтыг хуулийн төсөлд суулгасан. Манай НДС бол хоосон, алдагдалтай, цаашид алдагдлыг нь төсөв дийлэхээргүй хэмжээнд ирсэн. Өнөөдөр НДШ төлж б а й г а а и р г э д и й н м ө н г ө өчигдөр шимтгэлээ төлчихсөн хүмүүсийн тэтгэврийг төлж дийлэхгүй болсон. Гэтэл өнөөдөр шимтгэл төлсөн хүний мөнгө ирээдүйнх нь баталгаа болж байх ёстой. Үүнийг засч залруулах нь бидний үеийнхний хамгийн т о м с о р и л т б о л ч и х о о д байгаа.

-Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг ард түмэн хэрхэн хүртэх вэ. Том зургаараа эдийн засагтаа ямар ач холбогдолтой байх вэ?

-Баялгийн сангаас иргэд шу у д б о л о н д а м ө г ө ө ж хүртэнэ. Шууд өгөөж нь өнөөгийн төрийн өмчит к о м п а н и у д ы г н э э л т т э й болгохдоо тогтмол өгөөж а в д а г д а в у у э р х т э й х у в ь ц а а т а й б о л г о х о о р зохицуулсан. Давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг нь хүртээмжтэй өсөлтийн санд төвлөрч шууд иргэдийн дансанд очдог байх зарчмыг баримталж байгаа. АН бол нийгмийн халамжийг нэмдэг нам биш. Нөгөө талаас у у л у у р х а й н б а я л г и й н хуваарилалт нь улстөрчдийн шийддэг зүйл биш. Энэ бол Монголын ард түмний баялаг. Баялгийн тодорхой хэсэг нь өнөө үеийнхэнд ногдож байх ёстой. Тиймээс давуу эрхийн хувьцааны ногдол ашиг бол эзэндээ очиж байгаа өгөөж нь энд төр оролцохгүй байх ёстой. Баялгийн сангийн дам өгөөж нь нийт эдийн засгийн тогтвортой, баталгаатай байдал юм. Баялгийн сангийн хуримтлал нэмэгдэхийн хэрээр манай улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Баялгийн сангийн хөрөнгө нь дэлхийн зах зээлийн өсөлтөөс өгөөж авдаг болно. Ингэснээр манай зээлжих зэрэглэл сайжирна, хөрөнгө оруулалт хямдарна. Энэ бол бизнес цэцэглэх эдийн засгийн суурь нөхцөлийг, орчныг бүрдүүлж байна гэсэн үг.

-Норвегийн үндэсний б а я л г и й н с а н г и й н з о х и ц у у л а л т д э л х и й н х а м г и й н с а й н ж и ш и г гэгддэг. Тэгэхээр манай у л с ы н х у в ь д с а н г и й н үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих ёстой вэ. Үүнийг яаж хуульчилж байгаа вэ?

-Хуулийн төсөл боловср у у л а х ш а т а н д ө н д ө р мэдлэг, туршлагатай, санхүү, э д и й н з а с г и й н с а л б а р т мэргэшсэн мэргэжилтнүүд оролцсон. Дэлхийн олон сангийн дотоод засаглал, ашигт ажиллагааны талаар судалсан. Мэдээж сан бүрт өөрийн онцлог байна. Бид эдгээр сангуудаас хамгийн сайн туршлага, тогтвортой ажиллаж байгаа зарчмуудыг нь нутагшуулахыг эрмэлзсэн. Юуны өмнө сангийн хөрөнгийг захиран зарцуулах, хөрөнгө оруулах шийдвэрийг улс төрөөс ангид байх нөхцлүүдийг хуульд оруулсан. Түүнчлэн сангийн удирдлага, бүтэц зохион байгуулалтын хувьд ч бие даасан мэргэжлийн шийдвэр гаргах шаардлагыг тусгасан. Х э р э в и н г э ж ч а д а х г ү й бол улстөрчдийн гарын салаагаар урсдаг цоорхой шанага л болно.

– И н г э х э д б а я л г и й н үр өгөөжийг иргэн бүрд хүртээхдээ халамжийн бодлогоос яаж ялгаатай байлгах вэ?

-Түүхий эдийн үнийн өсөлтийн үед халамжаа тэлчихээд, үнэ унахаар төсвийн алдагдал, өрөнд ордог чөтгөрийн тойргоос гарах үндсэн арга зам бол төсвийн зардлыг хумих, ажлын байрыг урамшуулах юм. Та бид чөлөөт нийгэмд, х ү н ө ө р и й н х ө ө г а р а а р ө ө р и й н х ө ө а м ь д р а л ы г б о с г о д о г , ө р с ө л д д ө г , хөдөлмөрлөсөн нь чинээлэг а м ь д а р д а г н и й г м и й г байгуулахыг зорьж байна. Гэтэл коммунизмын уриа дуудлага цангинаж, халамж амлаж төрийн эрхийг аваад өөрсдийгөө гахай илүү тэгш эрхтэй гэж зарлаж явдаг авлигачдыг дээрээ залаад амьдарцгааж байна. Үнэнтэй нүүр тулах цаг болсон. Хөдөлмөрийн чадвартай, ажиллах хүсэл сонирхолтой хүн ажлаа хийгээд сайхан амьдардаг нийгмийнхээ төлөө хамт явцгаая. Уул уурхайн орлогоо халамжид б и ш б о л о в с р о л , э р ү ү л мэнддээ зарцуулдаг байя л гэсэн санаа.

-Танай намын боловср у у л с а н у г х у у л и й н төсөлтэй зэрэгцээд Засгийн газрын боловсруулсан Ү н д э с н и й б а я л г и й н с а н г и й н х у у л и й г э н э намрын чуулганд оруулж ирнэ. Хоёр тусдаа хууль хэлэлцэж таарах нь. АН-ын бүлгийн боловсруулсан хууль зарчмын хувьд юугаараа онцлог вэ?

-Эрх баригч МАН бүхнийг төрд авна, чөлөөт зах зээл байхгүй гэсээр өнөөг хүрсэн. Төрийн компаниудыг улам олон болгосон. Одоо 95 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Харин эрх баригч намын бага хурлын гишүүд төрийн өмчит компаниудын эзэн болчихсон, зарим нь авлигын хэрэгт шалгагдаж, зарим нь шалгагдах ээлжээ хүлээгээд сууцгааж байна. Харамсалтай нь та бид хоёрын ярилцаж байгаа энэ үед ч хэзээ нэг өдөр шалгагдах оффтейк гэрээний н ө х ц ө л ө ө ө в ө р з у у р а а тохиролцоод сууцгааж байна. АН-ын бүлэг зуны сард амралгүй ажиллаж хуулийн төсөл боловсруулахтай зэрэгцээд эрх баригчид бас төсөл бэлтгэж байгаа зураг хөрөг олон нийтийн с ү л ж э э н д т а в ь ц г а а ж байна. Бололгүй яахав, хамтраад эрдэс баялгийн салбартаа реформ хийгээд, баялгийн сангаа улс төрөөс ангид болгоод явцгаавал дэмжээд, хамтраад явмаар. Харамсалтай нь эрх баригчид нэг талаас АН-ын реформын санааг бүдгэрүүлэх гэсэн явцуу улс төр. Нөгөө талаас баялгийн сан нэрийн дор 2024 оны сонгуулиар мөнгө тараах гэсэн хорон бодлого гаргаж байна. АН хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргэсэн, х э л э л ц ү ү л э г и д э в х т э й ө р н ө ж б а й н а . О й р ы н хугацаанд иргэний нийгмийн б а й г у у л л а г у у д , н а м ы н бодлогын байгууллагуудаар х э л э л ц ү ү л э г з о х и о н байгуулаад УИХ-д өргөн барина. Тэр үед нь ялгаа, зөрүү нь харагдах биз. Өнөөдрийг хүртэл миний авсан мэдээллээр бол үзэл баримтлалын хувьд зөрүүтэй хоёр хуулийн төсөл болох болов у

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын эрэгтэйчүүдийн холбооны зөвлөх Д.Бадамцэцэг: Жилд 400 эрэгтэй амиа хорлож байна DNN.mn

“Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, санаачлагч, зөвлөх Д.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Танай багийн зүгээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаар судалгаа явуулжээ. Үр дүн нь яаж гарав?

-Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.7гоор зөрүүтэй байна. Эрэгтэй хүмүүс тэтгэвэрт гараад л нас барж байгаа нь судалгаанаас харагдлаа. Эрэгтэйчүүд богино насалж байгааг судлаад үзэхэд үндсэн дөрвөн хүчин зүйл байгаа нь ажиглагдсан. Нэгдүгээрт эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал. Хоёрдугаарт боловсролын байдал богино наслахад нөлөөлж байна. Гуравдугаарт хөдөлмөр эрхлэлт түүний аюулгүй байдал. Дөрөвдүгээрт эрэгтэйчүүдийн сэтгэл гутрал.

-Эрэгтэйчүүд эрүүл мэндээ анхаарахгүй байгаа нь голлох үзүүлэлт болж байна уу?

-Тийм. Би эмнэлэг ч орж үзээгүй, эм уудаггүй гэх яриа эрчүүдийн амнаас түгээмэл гардаг. Ийм хэнэггүй хандлага нь богино наслахад нөлөөлж байна. Эрүүл мэндийн явуулын үзлэг орон нутагт ажиллахад эмэгтэйчүүд л түлхүү хамрагддаг. Эрэгтэйчүүд цааргалах нь бий.

Эрэгтэй хүн өвдөх эрхгүй, өвдсөн ч тэвчих ёстой гэх хэвшмэл ойлголт богино наслахад хүргэж байна л даа.

-Боловсролын асуудал дундаж наслалтад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Айл хүү, охинтой байлаа гэж үзэхэд хүмүүжлийн өөр өөр арга хэлбэр явагдаад байдаг. Ижилхэн хүүхэд гэж ханддаггүй. Хүйсээр нь ялгаварладаг. Боловсрол эзэмшүүлэхэд нэгдүгээрт охиноо тавьж, хүүгээ хойшлуулдаг. Ийм хандлагаас шалтгаалж хүү нь боловсролгүй болж үлдэх нь түгээмэл. Ингэхлээр эрэгтэйчүүд дунд түвшинд ажиллах боломжгүй болж байгаа юм. Нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлж чадахгүй, биеийн хүчний, хүнд хөдөлмөр эрхэлж амьдарна. Энэ нь эрүүл мэндээр хохироход нөлөөлж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдлаа. Мөн уул уурхай, цагдаа, цэрэг гэхчлэн хүнд салбарт эрэгтэйчүүд л ажиллаж байна. Энэ салбарт ажиллаж байгаа улс шөнийн цагаар ажиллах нь түгээмэл. Цагдаа нарыг анзаарахад 24 цаг ажиллачихаад амрахгүй үргэлжлүүлээд хэрэг бүртгэл дээрээ суух нь бий. Уул уурхайн салбарт адилхан. Шөнийн цагаар ажиллах нь түгээмэл. Энэ нь эрүүл мэндээ л хорлож байгаа хэрэг. Ингээд харахад хамгийн эрсдэлтэй, хүнд ажлыг эрэгтэйчүүд хийж байдаг.

-Энд сэтгэл санааны гутрал гэх үзүүлэлт анхаарал татаж байна.

-Энд харамсалтай тоон үзүүлэлт дурдах болох нь. Жилд 400 эрэгтэй амиа хорлож байна. Хүн амтай нь харьцуулаад харахад энэ бол дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Энэ тоо жилээс жилд зогсолтгүй өсч байгаа. Дээрээс нь зам тээврийн ослоор 300 гаруй эрэгтэй нас бардаг судалгаа бий. Ингээд харахад 1000 эрэгтэйгээ ганцхан жилд л алдаж байна. Энхийн цагт бол байж болохгүй л үзүүлэлт.

Эрэгтэйчүүд амиа хорлож байгаа нь тухайн хүний сэтгэл санааны байдал тогтворгүй, асуудлаа даван туулж чадахгүй, хаана хандахаа мэдэхгүйгээс хамаарч байна. Энэ нь эрэгтэй хүүхдээ хоёрдугаарт тавьдаг буруу ойлголттой хамааралтай. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нь чулуунд бүдрэхэд охиндоо хошуу дэвсээд хүүгээ тоодоггүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм гээд загнаад босгодог. Угтаа бол хүүхэд л бол хүүхэд. Хүйсээр нь ялгаварладаг нь байж болохгүй үзэгдэл. Эрэгтэй хүн уйлдаггүй, олон юм ярьж болдоггүй гэх хэвшмэл ойлголтыг багаас нь суулгачихдаг. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарладаг. Ийм нөхцөлд өссөн хүүхэд насанд хүрээд болж бүтэхгүй байгаа зүйлээ ярилцаж чадахаа больдог. Асуудлаа дотроо хадгалаад л яваад байдаг.

Түүнчлэн эрэгтэй хүн амьдралаа үүрч явах ёстой гэх хэвшмэл хандлага бий. Энэ нь эхнэр, нөхрийн хэн хэнийх нь л хариуцлагатай холбоотой

асуудал. Хүйсээр ялгаварлах асуудал огт биш. Багаасаа боловсрол нь орхигдсон эрчүүд гэр бүлдээ тодорхой байр суурь эзэлж чадахаа больдог. Гэр бүлээ манлайлаад явах хүн орлогогүй болохоор сэтгэлээр унана. Энэ үед нь тал талаас нь хэмлэнэ. Ингээд зарим тохиолдолд бор дарс балгана. Энэ бугласан бүхэн тэсрээд л амиа хорлох сонголт хийдэг. Уул нь ярилцаад дотор бугласан зүйлээ гадагшлуулах нь зөв. Энэ нь хүн бүрийн л хэрэгцээ.

-Эрэгтэй хүн хүчирхийлэлд өртлөө гэх асуудал тэр бүр дуулддаггүй шүү дээ.

-Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллиийг шүүхэд эрэгтэй хүн хүчирхийллээ гэх мэдээлэл гарч ирэхгүй. Энэ нь эрэгтэй хүн хүчирхийлэлд өртөхгүй байна гэх ойлголт биш. Монгол эрэгтэйчүүд бие махбодийн хүчирхийлэлд өртөж байгааг цахилгаан шатанд эхнэртээ зодуулаад цусаа урсгаж буй саяхны жишээ харууллаа. Ийм төрлийн хүчирхийлэл өнөөдөр түгээмэл болсон. Нөхрийнхөө биед халдах нь хэвийн үзэгдэл болсон. Хууль хүчний байгууллага нь ч тэр бүр тоодоггүй. Саяны жишээн дээр л гэхэд нийгмийн сүлжээнд цацагдсаны дараа цагдаагийн байгууллага хөдөлж байгаа юм. Гэтэл хаалганы цаана эмэгтэй хүн хашхирахад л хажуу айл нь цагдаа дууддаг. Ингээд нөхрийг нь шууд ачаад явдаг. Эрэгтэй хүн зодуулаад хэвтэж байхад хэн ч тоогоогүй нь бичлэгээс харагддаг. Ер нь эхнэртээ цохиулаад цагдаад дуудлага өгөх хүн байдаггүй.

Энэ мэт хүчирхийллийг тэвчиж байгаа нь өөгшүүлсэн хэлбэр. Цаг тухайд нь хууль хяналтын байгууллагад мэдэгдээд явах ёстой. үүнийг тэвчиж явснаараа өнөөдрийн нөхцөл байдал бий болж байгаа юм. саяных нь бол ганцхан жишээ. Гэр хороололд нөхөртөө бие махбодийн хүчирхийлэл үйлдээд, цагдаагаар айлган сүрдүүлээд сууж байдаг эхнэрүүд олон бий. Бид эрэгтэй хүн уйлдаггүй гэх хэвшмэл ойлголтоо яг одоо цэгцлэх хэрэгтэй. Хүүхдээ хүйсээр нь ялгаварлахгүй хүмүүжүүлэхээс энэ ажил эхэлнэ.

Эмнэлэгт очдоггүй хэнэггүй хандлагаа гээх цаг болсон. Эрүүл мэнддээ анхаарахад хань ижил нь ч дэм болох хэрэгтэй. Эрэгтэйчүүд маань гавьяаны амралтаа аваад ач, зээгээ торгуулж суулгүй тэнгэрт дэвшээд байна. Жилд нэг удаа эмчийн хяналтад заавал орох ёстой.

-гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн зүйл заалт эрэгтэйчүүдэд халгаатай гэх гомдол байдаг. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Гэр бүлийн хүчирхийлэл үзүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад очиход л шууд баривчилдаг. Эхний тохиолдолд долоо хоног. Дараагийн тохиолдолд 14-30 хоног баривчилна. Гурав дахь удаа бол шууд эрүүгийн хэрэг үүсээд явдаг. Энд сануулга ч юм уу, торгуулийн санкц байхгүй. Гэр бүлд ялихгүй маргаан гарахад л шууд цагдаа ирээд л нөхрийг нь ачаад явдаг. Ахуйн хүрээний маргаан гэдэг хоёр хүн байж л бий болно. Хэн хэнээсээ шалтгаалсан байж болно. Гэтэл шууд л эрэгтэйг нь бариад хорьдог тогтолцоо бий болоод байна. Согтуу эмэгтэй нөхрийнхөө нүүр амыг улаан эрээн болтол нь маажаад, нүдийг нь хөх алаг болгочихоод байхад л нөхрийг нь 14 хоног хорьсон бэлэн жишээ байна. Эхлээд буруутай этгээдийг тогтоох хэрэгтэй. Эрэгтэйгээрээ энэ л хүчирхийлэл үйлдсэн байна гэх байдлаар хандаж болохгүй. Хуулийн байгууллага бол мэргэжлийн ур чадвартай. Хэн хүчирхийлэл үйлдсэнийг тогтоох хэрэгтэй. Өнөөдөр эхнэрийнхээ хүчирхийлэлд өртсөн олон залуу торны цаана сууж байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 16, Санчир гариг. Билгийн тооллын давхарласан 1, одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6:30 цагт мандан, 19:4 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

 09-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 0…-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй DNN.mn

Намрын бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш буюу есдүгээр сарын 16-нд 10.00 цагаас нийслэлийн хэмжээнд эхэлнэ. Энэ үеэр гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хайс, хашлага, гэрлийн шонг угаах юм.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг албаныхан уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Давс, бодисын нөөц бүрдүүлэлт 93 хувьтай байна DNN.mn

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто болон явган замын халтиргаа гулгааг арилгахаар 6235,7 тонн давс, 6056,8 тонн бодисын нөөцийг бүрдүүлэх ёстой. Нөөц бүрдүүлэлтийн гүйцэтгэл 93 хувьтай байна.

Агуулахад буусан давс бодисоос дээжийг авхуулан ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд шинжилгээг давтан хийлгэж, чанарын асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч, 242 га талбай шатжээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Хажуу” гэдэг газар хээрийн түймэр гарч, ойролцоогоор 2.2х1.1 км орчим хэмжээтэй 242 га талбай шатжээ.

Энэ тухай дуудлагыг ОБГ есдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийнхан 19:20 цагт түймрийн голомтод очиж 1 цаг 50 минут ажиллаж 21:15 цагт бүрэн унтраасан байна.