Categories
мэдээ нийгэм

Сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ DNN.mn

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян өнөөдрөөс эхэллээ.

Монгол Улс болон АНУ хооронд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй (ХХГХ) тэмцэх чиглэлээр хамтарсан тодорхой зорилгод хүрэх амлалтыг баримтжуулан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-нд 2020 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм. Энэ гэрээний хүрээнд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг Дэлхийн Зөн Монгол болон Азийн Сан ОУ-ын байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь ХХГХ мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхдээ хохирогч төвтэй арга барилд тулгуурлах, хохирогч хүүхдэд учирсан бие махбод, сэтгэцийн гэмтлийг харгалзан цогц үйлчилгээ үзүүлэх, гэмт этгээдүүдэд зохих ял шийтгэл оногдуулах болон ХХГХ-т хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд оршино.

Энэ гэрээний хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Мэддэг мэдээлдэг байя” аяныг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр ХЗДХЯ, ХНХЯ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.

Аяны нээлт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ын 65 дугаар сургуулин гадна талбайд болов. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын Яамны дэд тэргүүн Мэтю Фэрэнс, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын Хүүхэд хамгаалал Компакт төслийн захирал Б.Дарьханд нар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын албаны хүмүүс болон багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Хүн худалдаалах гэмт хэрэг аль ч улсад үйлдэгдэх боломжтой бөгөөд Монгол Улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан, илтгэлд дурдагдаж байна. Уг гэмт хэргийн дийлэнх тохиолдол бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгддэг ба хүүхэд, эрчүүд ч өртдөг.

Монгол Улсын хувьд хүн худалдаалах гэмт хэргээр сүүлийн 3 жилийн хугацаанд 49 хүүхэд хохирогчоор илэрч бүртгэгдсэн байна.

Энэ гэмт хэрэгт ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг ба 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэй, хоёр нь охид байгаа бол нийт хохирогчдын гуравны нэг буюу 34 хувь нь хүүхэд байна гэж ХХГХ-ийн дэлхийн төлөв байдлын тайлан 2020-д дурджээ.

Иймд эрсдэлтэй тохиолдлыг мэдээлдэг, эрсдэл өндөр хүүхэд, хохирогчийг илрүүлэх, тэднийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандуулах, хамгаалах хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Мэддэг, мэдээлдэг байя” аяныг эхлүүлж, хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагч нарт контентоор дамжуулан мэдээллийг хүргэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны есдүгээр сарын 13, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Худалдааны түнш орнуудын инфляц саарч, худалдааны эргэлт сайжирч, тээврийн зардал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байсан нь импортын барааны үнийн өсөлт, улмаар инфляцыг саарууллаа. Цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэхээр байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байна.

skip-share

Гадаад, дотоод тодорхой бус байдал өндөр, инфляц зорилтот түвшин рүү буурах хурд удааширч байгааг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Эдийн засгийн өсөлт 2023 оны 2 дугаар улиралд хүлээлтээс өндөр гарахад нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнөөр уул уурхай, түүнээс хамааралтай салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн, төсвийн төлөв суларсан нь эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлэх нөхцөл боллоо. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын сэргэлт хүлээлтээс удаан байж, цаашид гадаад эрэлт, гол нэрийн түүхий эдийн үнийн төсөөлөл муудахаар байна. Түүнчлэн, геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд болж буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд гадаад эдийн засгийн төлөвт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Гадаад, дотоод тодорхой бус байдал өндөр, инфляц зорилтот түвшин рүү буурах хурд удааширч байгааг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Эх сурвалж: Мөнгөний бодлогын хороо

Categories
мэдээ нийгэм

Монголын элсний анхдугаар наадам Дундговь аймагт эхэллээ DNN.mn

Монголын үндэсний олимпын хороо болон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран гадаа талбайд эрүүл агаарт хичээллэх боломжтой спортын төрлүүдийг сурталчлах, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд Мандалговь хотноо Монголын элсний анхдугаар наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Түүхэндээ анх удаагаа болох уг элсний наадамд Дундговь, Өвөрхангай, Увс, Архангай аймаг, МУБИС, ШУТИС, ҮБТДС, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Хангай бөхийн клуб, Анхдагч клуб, Дэрэн клуб, Цаст тайга клуб, SRP клубийн нийт 130 гаруй тамирчид бадминтон, волейбол, бөх, текбол, нийт 4 спортын төрлөөр ур чадвараа сорих юм.

МҮОХ-ноос олон нийтэд спорт, олимпизм, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх үзэл баримтлалыг сурталчлах үйл ажиллагааны хүрээнд цаашид уг элсний наадмыг илүү өргөн хүрээтэйгээр тогтмол зохион байгуулахыг зорин ажиллах болно.

Categories
мэдээ спорт

“Белград-2023” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 10 жингийн барилдааны хуваарь DNN.mn

“Белград-2023” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 10 жингийн барилдааны хуваарийг зарласан. Тус хуваарийн дагуу өнөөдөр жин тус бүрийн сугалаа явагдлаа.
57 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Занданбудын Занабазар эхний тойрогт Беларусь Улсын тамирчин Шамела Дмитритэй
61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү эхний тойрогт Хойд Македон Улсын тамирчин өсвөр үеийн ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Бесир Алили, Кубын Жосеф Андрес Силва нарын ялсантай
65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александр Семисоровтой
70 кг-ын жинд залуусын ДАШТ-ий хүрэл, U23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Энхтуяагийн Тэмүүлэн, Гүрж улсын тамирчин U23 хүртэлх насны Дэлхийн аварга Жеорж Элбиказетай учраа таарлаа.
74 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү, Серби Улсын тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболовтой
79 кг-ын жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, БНХАУ-ын Ли Пейлонтой
86 кг-ын жинд залуусын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, БНСУ-ын тамирчин Кан Деакютай
92 кг-ын жинд U23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг, Израйл Улсын тамирчин Юри Калашников, Хажи Ражабау нарын ялсантай
97 кг-ын жинд спортын мастер Балтмөнхийн Бадамдорж, Молдова Улсын тамирчин Раду Лефтертэй. Түүнийг ялвал жингийн шилдэг Снайдер түүнтэй барилдах магадлалтай.
125 кг-ын жинд ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Дэн Живэйтэй тус тус учраа таарлаа.
Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр тохиож байна DNN.mn

Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр есдүгээр сарын 16-нд тохиодог. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө турш олон сайн зүйлийг бүтээсэн боловч тэдгээрээс бас нэлээд сөрөг үр дагавар бий болжээ. Түүний нэг нь агаар мандлын озоны давхаргын хомсдол юм. Энгийнээр Озоны давхарга бол нарнаас ирж буй хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалдаг давхарга юм.

1970-аад оны сүүлчээр ажиллаж байсан эрдэмтэд хүн төрөлхтөн энэхүү хамгаалалтын бамбайд нүх үүсгэж байгааг олж мэдээд тэд түгшүүрийн дохиог өгсөн гэдэг. Энэ нүх нь хөргөгч, агааржуулагч гэх мэт аэрозоль, хөргөлтөд ашигладаг озоны давхаргыг задалдаг хий (ODS) -ээс үүдэлтэй байсан тул арьсны хорт хавдар, катаракт өвчний тохиолдол нэмэгдэж, ургамал, таримал, экосистемд гэмтэл учруулах аюул заналхийлж байв.

Тиймээс хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1972 онд олон улсын хуралдаанаас санаачлан байгуулсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ивээл дор дэлхийн улс орнуудын энэ талаар мэдлэг чадвар бүхий эрдэмтэн мэргэд, олон улсын харилцааны мэргэжилтнүүд 1985 он хүртэл хэд хэдэн удаа хуран чуулж, тулгараад байгаа аюултай үзэгдэл асуудлаар санаа бодлоо солилцож, гарах арга замыг дипломат бодлогын хүрээнд олж тогтоосон нь аюулыг сөрөн зогсоох эхлэл болжээ.

Ийнхүү озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц буюу Монералын протоколыг 1985 онд Австри улсын нийслэл Вена хотноо баталсан байдаг. 

Монералын протоколын дагуу засгийн газрууд, эрдэмтэд, аж үйлдвэрүүд хамтран озон задалдаг бодисын 99 хувь багасгахын төлөө хамтран ажилласан. Энэ протоколын ачаар озоны давхарга нөхөгдөж, энэ зууны дунд үе гэхэд 1980 оноос өмнөх утгадаа эргэж орох төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчдийн II чуулган энэ сарын 28-нд болно DNN.mn

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулганыг есдүгээр сарын 28-29-ний өдөр хуралдуулахаар болжээ.

Нийт шүүгчийн чуулган нь тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцдэг бөгөөд тодорхой хэрэг маргаантай холбоотой асуудлыг хэлэлцдэггүй.

Ээлжит хоёрдугаар чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсож, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар зөвлөмж гаргах юм байна.

Categories
нийгэм цаг-үе

Өдөрт 1048 автобус үйлчилгээнд явж байна DNN.mn

Нийтийн тээвэрт сүүлийн 13 жил парк шинэчлэл хийгээгүй бөгөөд өнгөрсөн жилээс томоохон хэмжээний шинэчлэлийг хийж эхэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 107 чиглэлд 1048 автобус үйлчилгээнд явж байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:

Нийтийн тээвэрт 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр парк шинэчлэл хийж байсан. 2022 оны байдлаар нийт тээврийн хэрэгслийн 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн юм. Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглосон байдаг. Гэтэл эдгээр автобусыг 13 дахь жилдээ ашиглаж байсан. Иймээс Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болж, 2022, 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй автобус орж ирээд байгаа.

-Автобусны богино эргэлт, маршрутыг нэмж байгаа юу?

-Замын хөдөлгөөний түгжрэлтэй хэсгүүдэд богино эргэлтийг нэмж гаргадаг. Өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн чиглэлд богино эргэлтийг нэмсэн. Мөн цаашид богино эргэлтийг нэмэхээр замын хөдөлгөөний ачаалал, зорчигч урсгалын төлөвлөлтийг судалж байна.

-Шинээр оруулж ирсэн автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хашаанд хадгалж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хадгална гэдэг ойлголт байдаггүй. Нийтийн тээврийн үйлчилгээнд парк ашиглалтын коэффицент, мөн бэлэн байдлын коэффицент гэсэн ойлголт бий. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн өдөрт үйлчилгээнд явах тээврийн хэрэгслийн тоо, баазад байгаа тээврийн хэрэгслийн тооны харьцаа. Тодруулбал, нийт тээврийн хэрэгслийн 90 орчим хувийг ашиглана. 100 автобустай аж ахуйн нэгж байлаа гэхэд 90 нь үйлчилгээнд явж, үлдсэн 10 нь үйлчилгээнд гарсан автобус эвдэрч гэмтэх, осол аваар гарсан нөхцөлд нөхөж үйлчилгээнд гарах зориулалттай. Ингэж байж үйлчилгээний хэвийн байдлаа хангаж байдаг.

Г.Отгонбаатар: Шинэ автобуснууд 14 хоногийн хугацаанд үйлчилгээнд гарч байгаа

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Отгонбаатар цахим орчинд тархсан бичлэгийн талаар “Бичлэгийг амралтын өдөр болон шинэ автобуснуудыг дөнгөж оруулж ирж байх үед хийсэн болов уу гэж харж байна” хэмээн ярив. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Шинэ автобус орж ирснээсээ хойш хэдий хугацааны дараа үйлчилгээнд явж байгаа вэ?

-Шинэ автобуснуудад гэрчилгээ, дугаар авах, төхөөрөмж суурилуулах зэрэг ажил хийх бөгөөд орж ирснээсээ хойш 14 хоногийн хугацаанд үйлчилгээнд гарч байгаа.

-Яг одоо танай хашаанд хэдэн автобус байна вэ?

-16 автобус байгаагийн тав нь эвдрэлтэй, үлдсэн нь автобус эвдэрсэн, осол аваар гарсан нөхцөлд гарахаар бэлэн байгаа гэсэн үг. Энэ хашаанд мөн өглөө, орой автобусаа тавьдаг. Өнөө өглөө гэхэд эндээс 20 гаруй автобус үйлчилгээнд гарсан гэлээ.

Categories
нийгэм

Нийслэлийн долоон дүүрэгт 492 цэгээр шахмал түлш борлуулж байна DNN.mn

Тавантолгой түлш компани жил бүрийн есдүгээр сарын 15-нд галлагааны улирлыг эхлүүлж, шахмал түлшээ борлуулж эхэлдэг.

Үүний дагуу 2023-2024 оны галлагааны улирал өчигдөр эхэлж, Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэг ажиллаж байна.

Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Тэдгээр цэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд тэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байна. Үлдсэн 163 цэгийн борлуулагчдыг тодорхой сургалтад хамруулж мэдээлэл, арга зүйгээр хангасны дараа ирэх сарын 1-ээс үйл ажиллагааг үе шаттай эхлүүлнэ.

Тавантолгой түлш компани өчигдрийн байдлаар шахмал түлшний 118 мянган тоннын нөөцтэй байна. Шахмал түлшний түгээлтийн үйл ажиллагаа эрхлэх 31 компанийн 400 гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэр болон агуулахаас шахмал түлшийг тээвэрлэн борлуулалтын цэгүүдэд түгээж байна.

Энэ жил Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрт 4 шугам, Төвийн үйлдвэрт 2 шугам, Зүүн үйлдвэрт 7 шугам, нийт 13 шугам ажиллана.  Хоногийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 2,500-3,500 тонн байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхийн түлшний хэрэгцээг хангах үүргийг Тавантолгой түлш компани таван жилийн турш хариуцлагатай гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд шахмал түлшний технологийн горимд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, түлшний чанар муудаагүй гэдгийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээний дүн баталдаг юм. Баяжуулсан нүүрс буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэх нь эхний алхам буюу богино хугацааны зорилт байсан бол Тавантолгой түлш компани дараагийн алхам болох хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд хагас коксоор шахмал  түлш үйлдвэрлэж буй олон улсын чиг хандлагаас суралцаж, судалгаа, туршилтын ажлыг явуулж, технологи нэвтрүүлж, хагас коксын үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг шийдэх ажлуудыг шат дараатай хийж байна.

Шахмал түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхаарууллаа. Хавар, намрын улиралд тэр тусмаа бороотой өдрүүдэд монгол гэрт амьдарч байгаа айл өрхүүд зуухан дахь түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа сугалж өрхөө бүтээж угаартах эрсдэлд ордог байна. Иймд ямар ч тохиолдолд яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

40, 50 мянгатын орон сууцнуудад үндсэн хийц бүтээцийг өөрчилж, хана буулгасан зэрэг зөрчлүүд илэрчээ DNN.mn

БХБЯ-ны Салбарын хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрх одоо ашиглагдаж байгаа 40, 50 мянгатын нийт 64 барилгын судалгааг гаргаад байгаа аж. 

Тус барилгуудын ашиглалтын төлөв байдалд Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулиудад заасан норм, стандартын дагуу үнэлэлт дүгнэлт гаргах, мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү хяналт шалгалтыг явуулж байгаа юм байна.

Шалгалтыг 2023.08.29-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд өдрийн байдлаар 18 барилгын 76 өргөтгөлийн барилгад 94 иргэн, хуулийн этгээдэд хяналт шалгалт хийж, холбогдох баримт бичиг шалгуулах тухай мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

1 хүн нарын зураг байж магад

Шалгалтаар үндсэн хийц бүтээцийг өөрчилсөн, 2 өрөө болон 3 өрөө байрыг нийлүүлж, өрөө тусгаарласан ханыг буулгаж, заал хэлбэртэй болгосон, газрын болон барилгын зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрчээ. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.

гудамж нарын зураг байж магад

5 хүн, гэрэлтүүлэг, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалт эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудезийн урилгаар Хавана хотноо болж байгаа Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Хавана” олон улсын хурлын төвд хүрэлцэн ирэхэд БНКУ-ын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез угтан мэндчилэв.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтыг БНКУ-ын Ерөнхийлөгч нээж үг хэллээ.

Тэрбээр 77-гийн бүлэг нь НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр, дэлхийн нийт хүн амын 80 хувийг төлөөлж байгааг хэлээд, энэ удаагийн уулзалт хүн төрөлхтөн хэдэн арван жилийн өмнө төсөөлж ч байгаагүй шинжлэх ухаан, технологийн ололтод хүрсэн цаг үед болж байгааг тэмдэглэв.

Сүүлийн 30 жилд технологийн хурдацтай хөгжил явагдсан ч дэлхий даяар ядуурал нэмэгдэж, 2005 оноос хойш өлсгөлөн хамгийн дээд цэгтээ хүрснийг хэлэв.

Тухайлбал хөгжиж буй орнуудад 80 сая гаруй хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй, 60 гаруй сая хүн цахилгаангүй. Буурай хөгжилтэй орнуудад хүн амын 36 хувь нь интернэт хэрэглэдэг бол аж үйлдвэржсэн орнуудын хүн амын 92 хувь нь интернэт хэрэглэж байгааг жишээ болгов.

Бүгд Найрамдах Куба Улс хөгжиж буй орон боловч цар тахлын эсрэг вакцинаа өөрсдөө үйлдвэрлэсэн нь шинжлэх ухааны хөгжлөөрөө дутуу үнэлж болохгүй түвшинд хүрсний нэг илэрхийлэл гэдгийг хэллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:

“Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн орнууд бол тогтвортой хөгжлийн хөдөлгүүр. Зарим гишүүн ядуурлыг бууруулж чадсан бөгөөд нийтлэг шийдэл олох, нэгдмэл байдлыг бэхжүүлэх НҮБ-ын зорилгод нэгдсэн билээ.

Гэхдээ ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн давтамж нэмэгдсээр. Дүгнэлт маш тодорхой. Дэлхий нийт хөгжиж буй орнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Үүнийг өөрчлөхийн тулд үндэсний түвшинд сайн засаглалыг бэхжүүлж, нөөцөө тэгш хуваарилж, тогтвортой хөгжлийг нэн тэргүүнд авч үзэх нь чухал. Харин олон улсын түвшинд хүний эрхийг дээдэлсэн, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн эрх ашгийг бүх түвшинд хамгаалсан олон улсын тогтолцоог бий болгохын төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Бүгдийн төлөөх тогтолцоог хөгжүүлэхэд Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дуу хоолой маш чухал бөгөөд НҮБ-ын тавцанд үргэлж чухал байр суурь эзлэх болно” гэв.

Монгол Улс хөгжиж буй орнуудтай хамтран нийтлэг асуудлаар эрх ашгаа хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах зорилгоор 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна.

Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, бичиг үсгийн болон ардчиллын боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага зэрэг асуудлыг урагшлуулах, Монгол Улсын санаачилсан тогтоолын төслүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгануудаар хэлэлцүүлж батлуулахад 77-гийн бүлгийн гишүүн орнууд дэмжлэг үзүүлж иржээ.

1964 онд НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын анхдугаар хуралдаанаар хөгжиж буй орнуудын хамтын тунхаглалыг баталснаар 77-гийн бүлгийг байгуулсан түүхтэй.

Анх хөгжиж буй 77 орон байгуулсан бүлэгт одоо 134 орон нэгдэж, НҮБ дахь Засгийн газар хоорондын хамгийн том бүлэг болоод байна.

Энэ бүлэг эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын системийн хүрээнд болж буй эдийн засаг, хөгжлийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандах,  хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг тодорхой асуудлаар тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, хэлэлцээр боловсруулахын зэрэгцээ НҮБ болон түүний системийн байгууллагын хүрээнд болдог хурал, чуулганд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаар хамтарсан мэдэгдэл хийх, тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх, төсөл хэрэгжүүлэх зэргээр ажилладаг.

Тухайлбал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дугаар хороогоор хэлэлцдэг тогтоолуудын 70 гаруй хувийг 77-гийн бүлэг санаачилдаг байна.

Олон улсын эдийн засгийн холбоотой асуудлаар шийдвэр гаргахад хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг хөгжингүй орнуудаас шаардах нь 77-гийн бүлгийн анхаарлын төвд байдаг.

Бүлгийг Ази, Номхон далай, Африк, Латин Америкийн бүсээс нэг жилийн хугацаагаар ээлжлэн сонгосон улс даргалдаг. 2023 онд Бүгд Найрамдах Куба Улс даргалж байна.