Categories
мэдээ нийгэм

Хорих ангийн удирдах албан тушаалтан хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 70 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгааг мэдээллээ.

Түүнчлэн эрүүгийн 867 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  1. Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч “Х” нь “Эмээлт” захын шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд иргэн “Э”-аас хахууль авсан гэх;
  2. “М” нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын … дугаар нээлттэй хорих ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
  3. Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтан “Х”-аар дамжуулан тус газрын удирдах албан тушаалтан “У” нь бусдаас хахууль авсан гэх;
  4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан” музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ DNN.mn

“Чингис хаан” музейн үйл ажиллагаа 2023 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны тавдугаар сарын 14-нийг хүртэл өвлийн цагийн хуваарьт шилжлээ.

Ажиллах өдөр: Даваа – Ням гараг

(Мягмар гарагт амарна)

Ажиллах цаг: 09:00-17:00

Касс хаах цаг: 16:00

Музейн тасалбарын үнэ:

  • 0-16 насны хүүхэд үнэгүй
  • 17-18 настай ахлан ангийн сурагчид – 15,000 төгрөг
  • Бакалаврын оюутан – 15,000 төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэхтэй/ – 15,000 төгрөг
  • Ахмад настан /эр 60+, эм 55+/ – 15,000 төгрөг
  • Том хүн – 30,000 төгрөг
  • Гадаад иргэн – 30,000 төгрөг
  • Гадаад хүүхэд – 15,000 төгрөг

Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулж, алдаршуулах үүргийг хүлээн “Чингис хаан” Үндэсний музейг байгуулан 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Африкийн “Айргийн тав” DNN.mn

Африк бол Азийн дараа орох олон хүн амтай тив. Энэ тив арлуудаа оруулаад 30.3 сая км талбайтай, дэлхийн нийт гадаргуугийн зургаан хувийг эзэлдэг. Статистик мэдээллээс харахад 1.4 тэрбум гаруй хүн амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 18 гаруй хувийг эзэлж байна. Олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн 54 бүрэн эрхт улс, хүлээн зөвшөөрөгдөөгүй найм болон хоёр “де факто” бие даасан улсаас бүрддэг Африк тив дэлхийн хамгийн хүчирхэг тивийн нэг гэдэг байр сууриа хадгалсаар байгаа билээ.

Африкт авлига бол ноцтой асуудал болсон зүйл. Авлигатай тэмцэх дэлхийн байгууллага болох “ТTransparency International” байгууллагаас улс орнуудын төрийн салбар хэр авлигад автсанаар нь эрэмбэлсэн Авлигын индекс(CPI)-ийг тогтмол гаргадаг билээ. Энэхүү байгууллагын гаргасан Авлигын индексээр Африкийн улсуудын “Айргийн тав”-ыг энэ оны байдлаар араас нь жагсаах аваас:

  1. Бүгд найрамдах ардчилсан Конго улс. CPI: 19. Бүгд найрамдах ардчилсан Конго Улс нь зэс, кобальт, алмааз зэрэг байгалийн баялаг ихтэй Африкийн томоохон орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч тус улс олон арван жилийн турш мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдалд нэрвэгдсээр ирсэн. БНАКУ-д авлига өргөн тархсан бөгөөд төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс төсвийн хөрөнгийг шамшигдуулдаг. Тус улсын уул уурхайн салбар ч авлигад нэрвэгдэж, хууль бусаар ашигт малтмал олборлох, хууль бусаар хил нэвтрүүлэх явдал газар авчээ.
  2. Чад.CPI: 20. Чад бол газрын тосны экспортоос ихээхэн хамааралтай Төв Африкийн далайд гарцгүй орон юм. Гэсэн хэдий ч Чад улсад авлига өргөн тархсан. Тус улсад хээл хахууль түгээмэл байдаг бөгөөд засгийн газрын ил тод байдал хангалтгүй байгаа нь олон улсын тусламжид саад болдог. Тус улсын хүний эрхийн нөхцөл байдал ч мөн адил тун доогуур түвшинд оршдог. Засгийн газар нь сөрөг хүчнээ дарж, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарладаг.
  3. Судан.CPI: 20. Судан олон арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, мөргөлдөөн, иргэний дайнд нэрвэгдэж байна. Суданд авлига өргөн тархсан. Тус улсын шүүх засаглал ч авлигад идэгдсэн бөгөөд шүүгчид шүүхийн шийдвэрт нөлөөлөхийн тулд авлига байнга төлдөг.
  4. Комор.CPI: 20. Комор бол Зүүн Африкийн эрэг орчмын жижиг арлын улс юм. Коморт авлига өргөн тархсан. Шүүх засаглал нь авлигад идэгдсэн.
  5. Гвинейн Бисау. CPI: 21. Гвинейн Бисау бол олон арван жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, авлига хээл хахуульд нэрвэгдсэн Баруун Африкийн жижиг улс юм. Тус улсын эдийн засаг ноолуурын экспортоос ихээхэн хамааралтай ч энэ салбарын хөгжилт, өсөлтөд авлига саад болж байна. Гвинейн Бисаугийн төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын үүднээс төсвийн мөнгийг завшдаг.

Гэвч Африкийн олон орон эдийн засаг, нийгмийн байдлаа эрчимтэй хөгжүүлж, дэлхийд байр сууриа бэхжүүлсээр байна. Эдгээр улсын хөгжлийн түвшнийг тодорхойлохын тулд нийт болон нэг хүнд ногдох ДНБ, орлогын хуваарилалт, хүн амын тоо, хүний хөгжлийн индекс (ХХИ) гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан үзэх шаардлагатай. Эдгээр үзүүлэлтээр хөгжлийг нь тодорхойлж олон улсад “Африкийн арслан улсууд” гэж нэрлэх болоод байгаа эхний таван улсыг хойноос нь жагсаавал:

  1. Алжир улс. Тусгаар тогтносон огноо: 1962.07.05 (Францаас).Нутаг дэвсгэр: 2,381,740 км. Хүн ам: 38,087,812.Засгийн газрын хэлбэр:Ерөнхийлөгчийн парламентын бүгд найрамдах улс. Алжир нь Хойд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй орон гэж тооцогддог. Хүчирхэг, тогтвортой эдийн засаг нь газрын тос, байгалийн хийн асар том ордуудад суурилдаг. Нүүрс устөрөгчийн экспорт нь бусад үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын хөгжлийг баталгаажуулдаг. Алжир бол Африк тивд олон улсад өргүй цорын ганц улс юм. Алжирын хамгийн том худалдааны түншүүд нь Европын орнууд юм. ДНБ нь 163 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 3943.17 ам.доллар, Африкт хүн амын дундаж наслалт хамгийн өндөр буюу ХХИ нь 0.748.
  2. Египет улс. Тусгаар тогтносон огноо: Эртний түүхтэй цөөн улсын нэг.Нутаг дэвсгэр: 1,001,450 км.Хүн ам: 100,704,000. Засгийн газрын хэлбэр: Ерөнхийлөгчийн парламентын бүгд найрамдах улс. Египет нь Африкийн хамгийн баян, эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг юм. Түүний хүчирхэг эдийн засгийн үндэс нь газрын тосны үйлдвэрлэл, хөгжсөн аялал жуулчлалын салбар, өндөр технологийн үйлдвэрлэл, хүчирхэг экспортын зах зээл юм. Иймээс ДНБ 404.1 тэрбум ам.доллар. Нийт 105 сая гаруй оршин суугчтай ч нэг хүнд ногдох орлого 3899 ам.доллар байдаг. Иргэдийн амьдралын чанар нэлээд өндөр, ХХИ 0.707 байна.
  3. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс.Тусгаар тогтносон огноо: 1961.05.31 (Их Британиас).Нутаг дэвсгэр: 1,219,912 км.Хүн ам: 54,956,900. Засгийн газрын хэлбэр: Парламентын бүгд найрамдах улс.Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нь Африк тивийн анхны өндөр хөгжилтэй орон гэж тооцогддог. Байгалийн баялгийн экспорт, эдийн засгийн хөгжингүй салбарууд болох эрчим хүч, санхүү, тээвэр, хууль эрх зүй, анагаах ухаан өндөр хөгжсөн. ДНБ 419 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох 5947.89 ам.доллар, ХХИ үзүүлэлт 0.707 бөгөөд тогтмол өсч байна. Өмнөд Африк бол “G20”-ийн гишүүн Африкийн цорын ганц улс юм.
  4. Маврики улс.Тусгаар тогтносон огноо: 1968.03.12 (Их Британиас).Нутаг дэвсгэр: 2040 км. Хүн ам: 1,295,789.Засгийн газрын хэлбэр: Парламентын бүгд найрамдах улс. Өмнөд Африкийн арлын энэ жижиг улсын ДНБ 11.53 тэрбум ам. доллар. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар энэ улс нь гадны хөрөнгө оруулалт, бизнесийн байршилд хамгийн таатай Африкийн орон юм. Амьдралын чанарыг нэг оршин суугчид ногдох орлого болох 9,703.52 ам. доллар нотолж байна. Сүүлийн жилүүдэд тус арлын дэд бүтэц өөрчлөгдөн хөгжиж, иргэдийн дундаж наслалт нэмэгдэж, мэдээллийн технологи, санхүүгийн салбар хөгжиж байна. Маврики улс нь хүний хөгжлийн индекс 0.804 буюу маш өндөр үзүүлэлттэй Африкийн цорын ганц улс юм.

1.Сейшелийн арлууд улс.Тусгаар тогтносон огноо: 1976.06.29 (Их Британиас). Нутаг дэвсгэр: 455 км².Хүн ам: 90,024. Засгийн газрын хэлбэр: Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс. Сейшелийн арлууд нь зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тухайн улс, иргэн бүрийн амьжиргааны түвшнийг тодорхойлж байдгийн тод жишээ юм. Сейшелийн ДНБ ердөө 1.454 тэрбум доллар боловч оршин суугч бүрд 27.000 доллар ногддог. Мэдээжийн хэрэг, цөөн тооны оршин суугчид үүнд том үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ улсад нийт 107 мянга гаруй хүн амьдардаг. Гэвч ДНБ-ий хурдацтай өсөлт нь эдийн засаг, тэр дундаа аялал жуулчлалын бүтцийн шинэчлэлийн хөгжилтэй шууд холбоотой байдаг. Тус улсын хүний хөгжлийн индекс 0.796 хүрчээ. Дэлхийн банкны мэдээгээр өнөөдөр Сейшелийн арлууд улс нь эдийн засгийн хувьд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй орон юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр оройн 21:00 цагт эрчим хүчний хэрэглээ хамгийн их буюу 1089 МВт хүрчээ DNN.mn

Эрчим хүчний системийн 2023 оны есдүгээр сарын 11-нээс 2023 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны есдүгээр сарын 17-ний өдрийн 21:00 цагт 1089 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 127 МВт-аар өссөн байна.
Мэргэжилтнүүдийн судалгаа дүгнэлтээр халаалтад хэрэглэж байгаа дулааны эрчим хүчний 50 хүртэл хувийг цонхоороо алддаг байна. Иймд хуучин цонхнуудаа 2-3-н давхар шилтэй вакуум цонхоор сольж тавих, дулааны алдагдлыг бууруулах нь үр ашигтай. Үүний үр дүнд өрөөнийхөө температурыг 4-50 С -ээр нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөрсөн дээр хасах 5 хэм хүрч цочир хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn

Өнөө шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.


20-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд  нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Categories
мэдээ

ГХЯ: Өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлдэг DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ГХЯ-аас дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна.

Тодруулбал,

1. БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.do цахим хуудаснаас авна уу/.

2. Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.

3. Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

4. БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр . Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно.

Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Чинзориг: Донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгсөн нь бидний алдаа DNN.mn

Хүний эд эс, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэл хийлээ.


Тэрбээр “Зүрх нь зогсоогүй амьд хүнээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Эрүүл Мэндийн Яамны зүгээс мэдээллийг авсан даруйд уг асуудлаар дүгнэлт гаргах баг томилж, хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсны дүгнэлт гарч, үүссэн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явагдсан эсэх талаар үндэслэлтэй, тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно.

Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг манай улсад Донорын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд 2018 оноос амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдүүлж, 58 хүний амь насыг аварсан байна.

Нэг амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг нарийн хяналт дор 50-60 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 баг хэрэгжүүлдэг тул эд, эрхтний хулгай, наймаа явагдах ямар ч боломжгүй, энэ мэдээлэл нь үндэслэлгүй юм. Харин донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах явцад ар гэрт нь мэдээллийг дутуу өгч, сайтар ойлгуулаагүй нь бидний алдаа болжээ.

Ер нь амьгүй донороос эс, эд, эрхтэн авах зөвшөөрөл авах үйл явц нь амаргүй нөхцөлд явагддаг. Ойр дотны хүнээ алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд донор болох санал тавьж, тайлбарлан ойлгуулахад маш хүнд байдаг.

Нийгмийн сүлжээгээр “зүрх нь зогсоогүй амьд хүн”-ээс эд, эрхтнийг нь авсан мэтээр мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

Донорын тухай хуулийн 15.1-д “тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна”, 15.3-т “амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана” гэж маш тодорхой зохицуулсан байна.

Хүний тархины бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдахыг тархины үхэл гэж үздэг. Харин амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг нь эмийн бэлдмэл, аппаратын тусламжтай зохиомлоор дэмжиж, тодорхой хугацаанд цусан хангамжийг тогтвортой байлгаж, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлдэг” гэлээ.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойн ДЦС-ын тендер шалгаруулалтын ажил 14 хоногоор хойшилжээ DNN.mn

Өмнөд бүсийн уул уурхайн эрчим хүчний хэрэгцээг хангах ёстой Таван толгойн дулааны цахилгаан станц (ДЦС) барих төсөл үнэхээр яст мэлхийний хурдтай явж ирлээ. Энэхүү 450 MBт-ын хүчин чадалтай ДЦС нь Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн босох юм. Сүүлийн үеийн мэдээллээр энэ мега төслийн тендерт “Моннис” компани шалгарсан гэж яригдаж байв. Гэвч юу болсон нь мэдэгдэхгүй цуцлагдсан. Ингээд дахин тендер зарлагдахад Лаосын компани шалгарсан дуулдаж байлаа. Тэгвэл дахиад л энэ компани ажлаа эхлүүлэх эсэх нь бүрхэг болжээ. Яагаад гэвэл дээрх төсөлд дахин тендер зарлагдчихаж.

Ингэхдээ сонгон шалгаруулалт нь 14 хоногоор хойшилжээ. Үүн дээр судлаачдын харж байгаагаар “Би хийхгүй бол чи бас хийхгүй” гэдэг монголчуудын бие биеэ татаж унагадаг зарчим үйлчлэв бололтой. Монголчууд өөрсдөө хийхгүй бол бусдаар хийлгэхгүй гэдэг муухай араншинтай улс. Энэ хандлага Монгол Улсын хөгжилд саад тушаа болж ирсэний тод жишээ бол Таван толгойн ДЦС-ын төсөл юм. Уг станц ашиглалтад орсноор жил бүр төсөвт 34.5 сая ам.долларын татвар төвлөрүүлнэ. Ингэснээр говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Таван толгойнүүрснийбүлэг ордуудын болон Оюу толгойг 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчээр хангана. Жил бүр гадагшаа урсад буй 120 сая ам.долларыг дотооддоо үлдээх ач холбогдолтой. Барилга угсралтын явцад давхардсан тооогоор 2000 ажилчид, ашиглалтад орсны дараа 300 байнгын ажлын байр шинээр бий болно.

Монголын том эрх ашиг болсон Таван толгойн ДЦС-ыг хурдан баримаар байна.

М.ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Монгол-Хятадын сэтгүүлчдийн XIV форум болж байна DNN.mn

БНХАУ-ын Өвөр Монголын Улаанцав хотноо Монгол Улсын 40 хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, БНХАУ-ын 70 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөл хуран чуулж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулан Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн салбарын 14 дүгээр форумыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил сэдвийн дор зохион байгуулж байна.

Форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн салбарын бүхий л төлөөлөл оролцож байна. БНХАУ-ын талаас Бүх хятадын сэтгүүлчдийн холбооны байнгын дэд Ерөнхийлөгч Лю Сыян тэргүүлэн оролцож байна.

Форумын үеэр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн батлав. Уг санамж бичгийн хүрээнд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, бүс ба зам санаачилгыг таниулах зэрэг ажлыг тусгаж өглөө.

Хоёр тал харилцан суралцах, техник технологийн шинэчлэлийг хамтран хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд харилцан дасан зохицох зэрэг саналуудыг зөвлөлдлөө

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хураасан хүнсний ногоо 14.4 хувиар өсөв DNN.mn

 Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд есдүгээр сарын нэгний байдлаар 107.7 мянган тонн хадлан бэлтгэн, 19.5 мянган тонн хүнсний ногоо, 8 мянган тонн төмс хурааж, 2.5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 15.8 мянган тонн буюу 17.2 хувь, хүнсний ногоо 2.5 мянган тонн буюу 14.4 хувиар өсөж, харин төмс 5.1 мянган тонн буюу 39.1 хувь, гар тэжээл 3.1 мянган тонн буюу 55.8 хувиар буурав. Хураасан төмс өмнөх оны мөн үеийнхээс Дундговь, Баянхонгор, Завхан, Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Төв, Сэлэнгэ аймагт 0.7-4.7 мянган тонноор буюу 9.1- 99.7 хувиар буурч, харин Улаанбаатар хот, бусад аймагт 0.9 тонноос 289.5 тонн буюу 0.7 хувиас 87.8 дахин өсжээ.

Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеийнхээс Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан, Дорноговь, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай, Хэнтий, Ховд, Сэлэнгэ аймагт 1.4 тонноос 4.6 мянган тонн буюу 5-96.7 хувиар буурч, харин нийслэл болон бусад аймагт 0.1-5.2 мянган тонноор буюу 6.9 хувиас 30.5 дахин өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ.