Categories
мэдээ спорт

Монголын волейболын шигшээ баг өнөөдөр Пакистаны багтай эхний тоглолтоо хийнэ DNN.mn

Азийн наадамд оролцож буй Монголын волейболын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр Пакистаны багтай хийх гэж байна. Тус тоглолт өнөөдөр 14:30 цагаас эхлэх аж.

Өмнө нь 2018 оны Азийн наадамд мөн нэг хэсэгт багтан өрсөлдөхөд Пакистаны баг 3:0 (25–16, 25–19, 25–14) харьцаатай хожиж байсан.

Манай багаас тухайн үеийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан 4 тоглогч одоогийн шигшээ багт байна. Хэдийгээр Э.Энх-Амгалан, Б.Баярсайхан нарын чухал тоглогчид багийн бүрэлдэхүүнд багтаагүй ч манай баг бүрэлдэхүүн 5 жилийн өмнөхөөөс илүү ахисан тоглолтыг үзүүлнэ гэж итгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Номын баяраар нэг асрыг 850 мянган төгрөгөөр түрээслүүлжээ DNN.mn

Зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд үндэсний номын баяртай холбоотой асуудлаар мэдээллээ.

Энэ үеэр “Үүлэн сувд” компанийн төлөөлөл н.Баянбилэг “Сүүлийн жилүүдэд номын баярын асрын үнэ үндэслэлгүй нэмэгдэж байна. Нэг асрын гурван өдрийн зах зээлийн үнэ нь 300 мянган төгрөг. Гэтэл номын баярт оролцож байгаа хэвлэн нийтлэгч компани, номын худалдаачин, ном бүтээж байгаа хүмүүст нэг асрыг 850 мянган төгрөгөөр түрээслүүлж байна. Соёлыг түгээж байгаа хүмүүс яагаад заавал өндөр өртөг төлөх ёстой гэж? Номын баярт оролцож, асар түрээслэх эрхийг авахын тулд тухайн төрийн бус байгууллагын сэтгүүл дээр төлбөр төлж, материал гаргуулах хэрэгтэй шаардлага тулгардаг. Энэ талаар санал, шүүмжээ хэлсэн хүмүүст номын баярт оролцох дараагийн хүмүүс нь бэлэн байна гэдэг. Бидний саналыг огт хүлээж авдаггүй.

Үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өмчлөөд, дангаараа асуудал шийдмээргүй байна. Үндэсний номын баярын арга хэмжээ УИХ-ын даргын ивээл дор болдог юм бол номын баярыг яагаад номын баяр шиг зохион байгуулж болдоггүй юм бэ? Энэ талаар бид санал хүргүүлж байгаа юм.  Номын баярыг 2005 оноос хойш холбогдох байгууллагууд нь номын яармаг худалдаа нэрээр зохион байгуулж байсан. Харин одоогийн төрийн бус байгууллагын хүмүүс номын баярыг өмчилж аваад, өөрсдийн хараат болгосон” гэлээ.

Харин Монсудар хэвлэлийн газрын төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Үндэсний номын баяр хувийн ашиг сонирхлын шинжтэй байдлаар зохион байгуулагдаж байгааг эсэргүүцэж, бүх нийтийн соёл гэдэг утгаараа нийтэд зориулсан арга хэмжээ байх ёстой гэж үзэж байна. Номын баярыг зохион байгуулж байгаа хүмүүс мэдээж хэрэг ашиг олдог байж болно. Гэхдээ нээлттэй байдлаар ардчилсан зарчимд тулгуурласан, хамтын гэрээн дээр энэ үйл ажиллагаа явагдах ёстой. Хамтдаа хэлэлцэж асуудлаа яримаар байна. Соён гэгээрлийн энэхүү ажлыг хэрхэн хэн хэндээ ашигтай, таатай байдлаар хийх вэ гэдгээ л ярилцъя гэж байгаа юм. Хэрвээ ашиг олж байгаа юм бол төрийн бус байгууллага биш тодорхой менежменттэй компани байгуулж болно” хэмээв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Пүрэвтүвшин: “Халзан Бүрэгтэй” ордоос 7-8 төрлийн элемент илэрсэн. Үүнээс дөрөв нь эдийн засгийн хувьд үр ашигтай DNN.mn

 

“Халзан Бүрэгтэй” төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшинтэй ярилцаа.

-Халзан Бүрэгтэй төслийн ТЭЗҮ гарсан гэсэн. Ямар ТЭЗҮ гарав?

-Энэ төслийн анхны ТЭЗҮ 2015 онд батлагдсан. Монголын стандартаар, үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгээд, Халзан Бүрэгтэй төслийн ил уурхайг 33 жил ашиглана гэж батлагдсан. Гэхдээ тэр ТЭЗҮ дээр нэмж засч сайжруулах зайлшгүй шаардлагатай зүйлүүд байгаа. Яагаад гэвэл газрын ховор элемент өөрөө алт, нүүрс, зэс шиг хялбар боловсрогддоггүй. Технологийн нарийн дараалалтай. Эрсдэл өндөртэй. Хөрөнгө оруулалт их шаардлагатай. Тиймээс тэр үед хийгдэж байсан ТЭЗҮ-ийг олон улсын стандартаар шинэчлэх шаардлагатай болсон. Энэ ажил 2020 оноос эхэлсэн. Тухайн онд Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өндөр технологийн ашигт малтмалыг олборлох, тэр дундаа газрын ховор элемент олборлох, эдийн засгийн эргэлтэд оруулах урт хугацааны бодлого төлөвлөсөн. Тэр хүрээндээ барууны улс орнууд, Япон, Солонгос, Герман, АНУ-уудтай хамтран газрын ховор элемент олборлоно хэмээн тусгайлан яриа хэлэлцээрүүд үргэлжлээд явж байна. Энэ хүрээнд 2021 онд төслийн урьдчилсан эдийн засгийн үнэлгээг хийлгэсэн. Түүнийг өмнөх мэдээлэл дээр үндэслэсэн. Түүгээр эдийн засгийн үнэлгээг зайлшгүй цааш нь шалгах шаардлагатай буюу эдийн засгийн хувьд ашигтай байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан. Үүний дараагийн шат дамжлага урьдчилсан ТЭЗҮ. Тэгээд эцсийн ТЭЗҮ гарна. Одоогийн байдлаар урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж байна. Үүнийг олон улсад нэр хүнд бүхий Австралийн “Wood Plc” компани хийж байгаа. Энэ компани олон улсын маш олон төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан, метталургийн туршилт хийсэн, үйлдвэр барихад оролцсон Австралийн том компани. Одоогийн байдлаар ТЭЗҮ дээр “Wood Plc” компаниас гадна туслан гүйцэтгэгчээр дөрвөн компани ажиллаж байгаа. Нэг нь геологийн нөөц дээр, хоёр дахь нь хаягдлын аж ахуй буюу уурхайгаас гарах хаягдлыг хэрхэн зөөх, хадгалах, хэрхэн зөв боловсруулах, байгал орчинд хэрхэн ээлтэй байх вэ гэдэг дээр ажиллаж байна. Гурав дахь нь зах зээлийн судалгааг хийж байгаа. Цаашдаа газрын ховор элементийн үнэ ямар байх вэ, яаж борлуулагдах вэ гэх мэтийг судлан ажиллаж байна. Дөрөв дэх нь ерөнхий менежментийн зөвлөгөө өгөөд тогтмол ажиллаад явж байна. Жил гаруйн хугацаанд бидэнтэй хамтраад ажилласан. ТЭЗҮ дээр суурь судалгаа, хайгуулын судалгаа мөн хийгдэж байна. Нөөцийг баталгаажуулан тогтоосны дараа ТЭЗҮ-ийг хийдэг. 2013 оны нөөцийн тайланд үндэслэн 2015 онд Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулсан анхны суурь судалгаа байгаа. Тэрхүү судалгаа чанарын шаардлага хангахгүй учраас бид урьдчилсан ТЭЗҮ-д зайлшгүй шаардлагатай хайгуулын ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн. Үүн дээр үндэслэн геологийн нөөцийг тогтооно. Геологийн нөөцийг тогтоосны дараа ТЭЗҮ хийж байгаа эдийн засгийн гол ач холбогдолтой хэсгийг ялгана. Тэндээс нөөцийг 100 хувь гаргаж авч чадахгүй. Тиймээс нөөцөөсөө аль болох эдийн засгийн ашигтай байдлаар олборлохоор зорьж байна. Гэвч 20-30 хувь нь эдийн засгийн үр ашиггүй, дараа нь олборлох ёстой гэдэг байдлаар явагддаг.

-Хайгуулын дараагийн үе шатанд хэзээ хүрэх вэ?

-Геологийн үйл ажиллагаа дуусахаар маш олон дээжлэлт явагдана. Монгол Улсад газрын ховор элементийг шинжлэн судалдаг лаборатори байдаггүй. Тиймээс бүх дээж Австрали эсвэл европ руу явуулж шинжлүүлнэ. Шинжилгээний хариун дээр үндэслэн уурхай төлөвлөлтөө хийнэ. Төлөвлөлтөө хийсний дараа эдийн засгийн ач холбогдолтой хэсгийн судалгаа руугаа орно. Энэ бүх судалгаа шинжилгээний ажил ирэх жилийн зургадугаар сард дуусна гэдэг төлөвлөгөөтэй байгаа. ТЭЗҮ одоогоор ийм л шатандаа явж байна.

-Хэчнээн төрлийн газрын ховор элемент Халзан Бүрэгтэйн ордод бий вэ?

-Газрын ховор элемент химийнхээ нэр томьёогоор 17 төрөл байдаг юм билээ. Гэхдээ зарим нь ямар ч эдийн засгийн үр ашиггүй. Зарим нь 1 кг нь 10 ам.доллар. Зарим нь бүр үнэтэй 1 кг нь 10 мянган ам.доллар гэх мэтчилэн. Манай төсөлд илэрсэн 7-8 төрлийн элемент бий. Үүнээс эдийн засгийн хувьд үр ашигтай дөрвөн элементийг сонгон авч, ялган боловсруулах үйлдвэрээ түүн рүү чиглүүлж ажиллуулж байгаа. Дэлхий даяар газрын ховор элементээс энэ дөрвөн төрлийг л боловсруулдаг. Нэгдүгээрт, неодиум гэж соронзонд хэрэглэгддэг материал. Парасидиум гээд бас соронзонд хэрэглэгддэг материал. NDPR гээд соронзны үндсэн түүхий эд. Үүнийг Австрали, АНУ, Африк, Канад гэх орнуудад боловсруулж цаашаа гуравдагч орнуудад нийлүүлдэг. Энэ хоёр дээр нэмээд тербиум, сприозиум гээд хоёр газрын хүнд ховор элемент байна. Мөн адил өндөр технологид хэрэглэгддэг. Энэхүү дөрвөн элемент нь хоорондоо тодорхой түвшинд орц найрлагуудыг тааруулж хэрэглэгддэг. Тербиум, сприозиум нь хүнд газрын элемент буюу эдийн засгийн хувьд өндөр үнэтэй элемент. Гэхдээ ялган авах технологи нь маш төвөгтэй. Бид энэ дөрвөн элементийг аль болох эцсийн шат хүртэл нь боловсруулахаар зорьж ажиллаж байгаа. Монголд энэ дөрвөн элементийг тусдаа салган авах ямар ч боломж байхгүй. Салгаж авах үйл ажиллагааг Хятад, Вьетнам зэрэг улсууд хийдэг. Өөрөөр хэлбэл, газрын ховор элементэд агуулагдсан эрдэсийг бид бүхэн маш олон шат дамжлагаар оруулаад, баяжуулаад, баяжмал гэх бүтээгдэхүүн гарган авдаг. Баяжмалыг дахин өндөр метталургийн аргаар химийн шинж чанар нь хөрвөх дахин боловсруулах үйлдвэр рүү оруулаад, газрын ховор элементийн холимог исэл гэдэг бүтээгдэхүүн гарч байгаа. Ийм хоёр шат дамжлага эдийн засгийн хувьд ашигтай гэдэг тооцоо гарсан. Бид энэхүү хоёр шат дамжлагыг агуулсан үйлдвэрийг барихаар төлөвлөсөн. Энэ бол өөрөө маш нарийн төвөгтэй процесс. Гэхдээ энэ технологийг олон улс ашиглаад ирсэн. Ислээс салгах технологи нь маш түвэгтэй. Бид ийм хэцүү технологийг Монголд хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Исэл нь өөрөө маш өндөр агуулгатай. Эдийн засгийн өндөр ашигтай. Ислийг цааш нь салгана гэхээр маш том химийн үйлдвэр барих шаардлага үүснэ. Түүнийг хувийн компани өнөө маргаашдаа хийчихнэ гэвэл өрөөсгөл. Ийм үндсэн технологийн дарааллаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн нь газрын ховор элементийн холимог исэл гэдэг бүтээгдэхүүн гарна. Үүнийг бид Япон, европ, хятадын зах зээл рүү борлуулна.

-Борлуулалтаа хэрхэн хийх талаар судалсан уу. Гадаад зах зээлд нээлттэй гарах боломж бий юу?

-Борлуулалтынхаа сувгийг бид бүхэн давхар судлаад явж байгаа. Тээвэр ложистик ямар байх вэ, баруун руу яаж гаргах вэ гэх мэтээр. Хятад руу асуудалгүй гаргах боломжтой. Монгол Улсын Засгийн газар газрын ховор элементээ баруун руу гаргах боломжийг эрэлхийлж байгаа. Бид ч бас тэр талаар судалгаа хийж байна.

-Халзан Бүрэгтэйн ордын хүдрийн агууламж хэр өндөр вэ?

-Жишээ хэлэхэд, Халзан Бүрэгтэйн үндсэн хүдрийн агууламж 0.46 хувь. Зэс бас тиймэрхүү байдаг. Эрдэнэт үйлдвэрийнх 0.38. Оюу толгойн ил уурхайнх 0.35, далд уурхайнх нь 1.8 байдаг. Австралийн “Mountwell” гээд дэлхийн номер нэг газрын ховор элементийн ордын хүдрийн агууламж 8 хувь. Тэгэхээр Халзан Бүрэгтэйгээс 16 дахин өндөр агууламжтай гэсэн үг. Тийм өндөр агуулгатай хүдрийг үйлдвэр рүү оруулахаар 30 хувиа дороо алддаг. Геологийн төвөгтэй байдалд байна гэсэн үг.

-Энэ бүх үйл ажиллагааг хийгээд явж байхад баруун аймгийнхан яаж хүлээж авч байна. Тэдэнд зориулж танин мэдэх, сургалт сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-2021 оноос хойш манай компани Мянгат сумын ард иргэдэд тасралтгүй танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулж байгаа. Мянгат сум нь Ховд аймгийн төвөөс 45 км-ийн зайтай. Аймгийн төвөөс харьцангуй ойрхон. Нийт 6500 хүн амтай. Миний бодлоор сургалт сурталчилгаа хийснээс хойш сумын иргэдийн 90-95 хувь Халзан Бүрэгтэй гэж юу вэ, энд ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа вэ гэдгийг мэддэг болсон. Иргэдийн хувьд газрын ховор элемент нь хортой юу, хоргүй юу, цацраг идэвхит бодистой юу гэдэг асуултуудыг л тавьдаг. Түүнд л бид хариултыг нь бүрэн дүүрэн өгөхийг зорьж байгаа. Түүнээс сумын ард иргэд хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа. Баруун аймагт аж үйлдвэрийн томоохон төслүүд байгуулагдаасай гэж бүгд л хүсч байгаа. Хортой бол бид энэ ажилд оролцохгүй шүү дээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш бид тасралтгүй хоргүй гэдэг зүйлийг ойлгуулахын төлөө ажиллаж байна. Иргэд үүнийг тийм ч хурдан хүлээж авахгүй байна л даа. Гэтэл биднийг эсрэг талд хортой хэмээн сурталчлах, иргэдийг турхирах, хувийн, эдийн засгийн, улс төрийн ашиг сонирхолтой бүлэг хүмүүс байна л даа.

-Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжээд, үйлдвэр баригдаад ашиглалтад орчихвол эдийн засгийн ямар үр нөлөөтэй вэ. Түүнээс сум болон аймгийн ард иргэдэд хүртэх үр нөлөө нь хэр өндөр вэ?

-Мэдээж аливаа төсөлд шууд болон шууд бус дам нөлөөлөл гэж байгаа. Шууд хамаарал нь шинэ ажлын байрууд бий болно. Урьдчилсан тооцоогоор 500-600 шинэ тогтмол ажлын байр бий болно гэж гарсан. Үүний 10-15 хувь нарийн мэргэжлийн ажлын байрууд байна. Газрын тос боловсруулах том үйлдвэр баригдаж байна. Үүнд нарийн мэргэжлийн монгол ажилчид ажиллана. 80-иад хувьд нь орон нутгийн иргэд ажиллах бүрэн боломжтой. Мянгат сум 6500 хүн амтай гэж хэлсэн. Ихээр яривал иргэдийн 10 хувь нь тогтмол ажлын байртай болох бүрэн боломжтой. Дээр нь энэ үйлдвэр өөрөө маш том хэмжээнийх. Тэгэхээр дагаад хүнс, мах гурал, сүү будаа, ногоо гээд хүний хэрэгцээтэй бүх л зүйлийг авах шаардлага үүснэ. Мянгат сум өөрөө хүнсний ногоо тариалалтаараа аймагтаа тэргүүлдэг Буянт сумтай залгаа. Тэндээс худалдан авалтаа хийнэ. Ер нь тэгээд үйлдвэр баригдаад ашиглалтад орчихвол бүх л зүйл эдийн засгийн эргэлтэд орно. Хайгуулын ажлын явцад л аваад үзэхэд маш их эдийн засгийн нөлөө үзүүлж байгаа юм. Хувцас хэрэглэл, ахуйн хэрэглээ, хүнс гээд худалдан авалт нэмэгдэхийн хэрээр түүнийг дагаад үйлдвэрлэл урлал, төмс, хүнсний ногоо тариалалт гээд бүхий л салбар хөгжинө. Шууд нөлөө нь энэ. Шууд бус нөлөөлөл нь Халзан Бүрэгтэй ашиглалтад орвол дөрвөн том аж үйлдвэрийн цогцолбор бий болно. Халзан Бүрэгтэйн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эко цементийн үйлдвэр ашиглалтад орчихсон. Халзан Бүрэгтэйн ордоос Эко цементийн үйлдвэр 21 км зайтай. Маш ойрхон. Тэгээд Хөшөөтийн уурхай гээд дөрвөн том аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдана. Үүнийг дагаад аймгийн хэмжээнд ажил эрхлэлт нэмэгдэнэ. Баруун бүс рүү хүмүүс очиж амьдарна. Хотоос иргэдийн хөдөлгөөн тийшээ чиглэж, түгжрэлд ч шууд бусаар нөлөөлж болох үр ашигтай шүү дээ. Монгол Улсын хувьд хамгийн чухал зүйл уран, газрын ховор элемент гэдэг хоёр шинэ ашигт малтмал бий болно. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн хөрөнгө оруулалт нэмэгдэх гэх мэтчилэн шууд бус эдийн засгийн ач холбогдол маш өндөртэй. Миний төсөөллөөр хэрэв үйлдвэр барих ажил саадгүй үргэлжилбэл 2028 он гэхэд ашиглалтад орох боломжтой. Тэгэхээр хөрөнгө оруулалт маш их шаардлагатай. Урьдчилсан тооцоогоор манай үйлдвэр Эрдэнэт болон Оюу толгойгоос гурав дахин жижигхэн үйлдвэр баригдана гэж тооцож байгаа.

-Өмнөговийн ард иргэд уул уурхайг ойлгож дэмжээд, эхнээсээ үр ашгаа хүртээд ногдол ашиг ч авдаг боллоо. Үүн шиг баруун аймгийн иргэдэд уул уурхайн үр нөлөөг яаж мэдрүүлэх вэ?

-Иргэд хариуцлагатай уул уурхайг дэмжинэ, хариуцлагагүй уул уурхайг дэмжихгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Хариуцлагатай уул уурхайг иргэд ч ойлгодог болж. Уул уурхайг дэмжээд, үр шимийг нь хүртэж байгаа олон аймаг манайд бий. Өмнөговь, Эрдэнэт, Дархан гээд. Дагаад үйлчилгээ, худалдаа, бизнес зэрэг маш олон секторууд хөгжсөн. Бүгд л харж байна. Иргэд нь орлоготой. Орлогоо дагаад бизнестэй болчихсон. Баруун аймгууд руу ийм болох бүрэн боломжтой. Иргэд өөрсдөө ч үүнд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй. Бид иргэдийг сургах, таниулах ажлыг их хийж байгаа. Манай компани ч иргэдэд нээлттэй байх, санал санаачилга иргэдэд хүргэсэн л дээ. Ашигт малтмалын тухай хуулиараа аж ахуйн нэгжүүд сумтай гэрээ байгуулж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах боломжтой. Энэ талаар бид 2023 оны нэгдүгээр сард суманд хүсэлтэй тавьж, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулъя гэдэг хүсэлтээ тавьсан. Жилд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэдэг санал тавьсан. Хэдийгээр бид одоогоор үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа ч гэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлаа хийх л болно. Энэ үр ашиг цаашид ч нэмэгдсээр л байх болно.

-Уран гэхээр орон нутгийн ард иргэд хортой, цацраг идэвхит бодис үүсдэг гэж хүлээж авдаг. Үүнийг ард иргэдэд яаж ойлгуулж байна вэ?

-Уран өөрөө цацраг идэвхит ашигт малтмал. Цөмийн энергийн тухай хуулиараа тэгж тодорхойлсон. Энэ ашигт малтмал газрын ховор элемент дээр дагалдах байдлаар байгаа. Үүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Уул уурхайн яам, Цөмийн энергийн комисс, Байгал орчны яамны хамтарсан ажлын хэсэг шалгалт хийгээд хүн, байгал орчинд нөлөөлөх түвшин байхгүй гэж дүгнэсэн. Гэхдээ энэ танилцуулгыг хийгээрэй гэдэг үүргийг манай компанид өгсөн. Тиймээс бид улирал болгон цацрагийн шинжилгээ хийлгэдэг. Сар бүр ажиллаж байгаа ажилчдынхаа авч байгаа цацрагийн тунд шинжилгээ хийлгэдэг. Энэ бүхэн байгал орчны нарийвчилсан үнэлгээнд орно. Өнөөдрийн байдлаар цацраг их хэмжээнд хүрсэн, онцгой ихэссэн зүйл байхгүй. Огт тийм зүйл болоогүй. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цацрагтай холбоотой аваар осол гарсан зүйл ч байхгүй. Энэ тухайгаа ч бид олон нийтийн сүлжээгээр байнга мэдээлсээр яваа.

-Хэрэв энэ төсөл ямар нэгэн байдлаар цаашид үргэлжлэх боломжгүй болбол дагаад ямар асуудал үүсэх бол?

-Монголд газрын ховор элементийн зөндөө олон илэрцүүд байгаа. 5-6 орд, 20 гаруй илэрц байна. Үүнээс арай ахицтай яваа нь манай төсөл. Үүнийг улстөржиж унагааж, гацаавал энэ салбар дахин босох гэж 10 гаруй жил болно. Удалгүй цикл нь ч алга болно. 2025-2026 онд зэрэг маш олон үйлдвэр ашиглалтад орох магадлал байна. Африкт маш олон үйлдвэрийн төсөл явж байгаа. АНУ, Канад гээд олон оронд үйлдвэрүүдийн төсөл явж байгаа. Барууны орнууд үүнийг хараад л байж байгаа шүү дээ. Монголд нэг ийм үйлдвэрийн төсөл явж байгаа юм байна. Ашиглалтад орвол хамтран ажиллая, орохгүй бол өөр газартай хамтрана гээд ажиглаж л байгаа. Хэрэв иймэрхүү төслүүдээ эсэргүүцээд, гацаагаад байх юм бол бид бүхэн зах зээлээ л алдана гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүн циклтэй. 2012-2014 онуудад өсч яваад, 2014 оноос огцом унасан. Зэс 2016 онд 4800-5000 ам.долларын үнэтэй байсан. Саяхан 12 мянган ам.доллар болоод одоо 8000 ам.долларын үнэтэй байна. Дахиад унахыг үгүйсгэхгүй. Эдийн засаг тогтворгүй байна. Зэсийн ордууд ховордож байна. Энэ мэтчилэн газрын ховор элемент 2022 оны нэгдүгээр сард үнэ нь маш өндөр өссөн. Гэтэл өнөөдөр 40 хувиар уначихсан. Урт хугацаандаа л өснө гэж ярьж байгаа болохоос үүнийг баталгаатай гэж хэн ч хэлэхгүй. Унаад эхэлбэл яах вэ, олон үйлдвэр ашиглалтад ороод нийлүүлэлт ихэсвэл зах зээлийн ханшаараа үнэ нь унаж л таарна. Тэр үед нь бид шинэ газрын ховор элементийн төсөл яриад нэмэргүй. Тэр үед уйлаад ч нэмэргүй болно. Харин өнөөдөр богино хугацаанд эдийн засгийн эргэтэд оруулаад үйлдвэрээ босгоод авчихсан байхад ашигтай зарах, ашиггүй зарах нь дараагийн асуудал. Үйлдвэр ашиггүй байвал зарж болно. Ашигтай байвал улсад татвараа төлөөд л явна гэсэн үг.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ DNN.mn

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны есдүгээр сарын 20-22-ны хооронд зохион байгуулахаар товложээ.

Энэ удаагийн шалгалтын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна.

Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан.

Улмаар энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон зохион байгуулж байна.

Энэ удаагийн буюу гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 316 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 103 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 213 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 10 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

“Шүүр” ажиллагааны хүрээнд 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргасан эрсдэл өндөртэй 354 мэдүүлэг гаргагчийн мэдээллийг нарийвчлан шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын экспорт 29.2 хувиар өсөв DNN.mn

Энэ оны эхний наймдугаар сард Монгол Улс 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16 тэрбум, үүнээс экспорт 10 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 тэрбум буюу 19.6 хувь, экспорт 2.3 тэрбум буюу 29.2 хувь тэрбум, импорт 347.1 (6.2 хувь) сая ам.доллароор өсжээ. Харин энэ оны 8 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 160 (14 хувь) сая, импорт 172.8 (23 хувь) сая ам.доллароор өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сард 4.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (89.5 хувь) тэрбум ам.доллароор өссөн бол энэ оны 8 дугаар сард 382 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 12.8 (3.2 хувь) сая ам.доллароор буурав.

БНХАУ-тай энэ оны эхний 8 сард 11.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байлаа. БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар Улсад экспортолсон барааны 99.6 хувийг алт эзэлжээ. Энэ оны эхний 8 сард экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2 тэрбум, газрын тос 135.1 сая, жоншны хүдэр, баяжмал 96.9 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 91.5 сая, адууны мах 66.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 30.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Наймдугаар сард алтны хилийн дундаж үнэ өмнөх сарынхаас кг тутамд 1481.1 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 0.4 ам.доллароор буурч, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 16.4 ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 1.6 ам.доллароор өссөн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 8 дугаар сард 7.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 1.3 сая тонноор, үнийн дүн 785.5 сая ам.доллар болж, 141.3 сая ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

С.Лавров өөрийн хочийг баталж магадгүй болов DNN.mn

Үйл ажиллагаа нь эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаан болох юм. Энэхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Германы канцлер Олаф Шольц Украины эсрэг хийсэн Оросын дайны талаар илтгэл тавих болсон юм байна. Түүний илтгэлийн гол сэдэв нь Украины эсрэг Оросын түрэмгий дайн ба түүний дэлхийн сөрөг үр дагавар байх аж. Холбооны Канцлерын ажлын албанаас “Цэргээ Украины нутаг дэвсгэрээс бүрэн гаргах хүртэл бид Орос улстай хэвийн харилцаатай болох ямар ч боломжгүй” гээд Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдаан дээр Германы канцлер Олаф Шольц “НҮБ-ын бараг бүх гишүүн улсуудад Орос яаж сөргөөр нөлөөлж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрхэн ноцтой зөрчсөн тухай сэдвээр илтгэл тавих болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн Германы канцлер Олаф Шольцийн зөвлөхүүдийн тэмдэглэн хэлснээр “Канцлер дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүдэд энэхүү дайны бүх аймшиг, гамшиг, Орос улс олон улсын хууль тогтоомжийг яаж зөрчиж буй цар хүрээг тодорхойлон хэлэхээс гадна дэлхийн эрчим хүчний хямрал, хоол хүнсний хомсдол, бүх зүйлийн үнэ өсч иргэдийн амьдрал доройтож буй нь зөвхөн Оросын үйл ажиллагааны үр дагавар гэдгийг нотлох болно” гэж мэдэгдсэн байна.

Украины дайны асуудлыг энэ сарын 20-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар нээлттэй хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанд Украины ерөнхийлөгч В.Зеленский оролцож үг хэлэх тов гараад байгаа билээ. Харин урьд өдөр нь гишүүн улсуудын тэргүүн нар НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд Ерөнхийн санал, шүүмжлэл тавьж дэвшүүлсэн асуудлуудаа нэгдсэн санал хураалтаар шийдвэрлэх юм. Тэгвэл эдгээр НҮБ-ын хуралдааны өмнөхөн Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок НҮБ-д зарчмын шинэчлэл хийхийг уриалав. Германы ГХЯ-ны тэргүүн “Өнгөрсөн зууны төлөөлөл болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ зууныхаа шаардлагад нийцэхгүй болчихоод байна. НҮБ оршин буй зууныхаа шаардлагад нийцэн өөрчлөгдөж гэмээнэ хамтран хэлэлцэж, асуудлаа шийдвэрлэдэг дэлхийн хамтын нийгэмлэгийн үүргээ НҮБ биелүүлж, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжтой болно” гэж мэдэгдэв. Бербок мөн “Герман улс НҮБ-ын тогтолцоог илүү шударга, илүү хүртээмжтэй, илүү чадавхтай болгохыг хичээн ажиллаж байгаа бөгөөд Берлин НҮБ-ын дүрэм болон түүний зарчмуудыг тууштай баримтлахын төлөө байна” гэдгийг онцлон тэмдэглэж, “Украинд ч бай, өөр хаана ч бай эдгээр зарчмуудыг алдагдуулж, зөрчсөн тохиолдолд бид үүний эсрэг түншүүдтэйгээ хамтран тэмцсээр байх болно” гэж мэдэгджээ.

Саяхан Энэтхэгт болж өнгөрсөн “G20”-ын чуулганаас гаргасан хамтарсан мэдэгдэлд хэдийгээр Оросыг эзлэн түрэмгийлэгч гэж дурдаагүй ч “Аль ч тусгаар тогтносон улс бусад тусгаар тогтносон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд үүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров гарын үсэг зурчихсан юм. Мөн уг чуулганаар “Африкийн улсуудын нэгдэл”-ийг “G20”-ын бүлэгт албан ёсоор элсүүлсэн нь өнөөдөр болон НҮБ-ын нэгдсэн чуулганы Ерөнхийн санал шүүмжлэлээр гишүүн улсуудын 2/3 саналаар НҮБ-ын дүрэмд ардчилалд ашигтайгаар өөрчлөлт орох боломж бүрэн бүрдсэн гэсэн үг.

Аюулгүйн зөвлөлийн маргааш болох нээлттэй хэлэлцүүлгийн явцад ОХУ-д Украинаас бүх цэргээ гаргах нэг арга байгаа ч энэ тохиолдолд В.Путины нэр хүнд дотооддоо гадна байгаатай адил түвшинд дөхөж очно. Хамгийн гол нь аль ч дарангуйлагч дэглэмд дайн хийж байх нь иргэдийнхээ дургүйцэл, бослого, хөдөлгөөнийг хазаарлах хамгийн сайн арга болдог учир Кремль цэргээ Украинаас гаргах нь юу л бол. Иймээс зөвлөлийн энэхүү нээлттэй хуралдаанаар Гадаад хэргийнх нь сайд С.Лавровын дээрх хамтарсан мэдэгдэлд зурсан гарын үсэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс ОХУ-ыг түдгэлзүүлэх, магадгүй бүр мөсөн хасах гол шалтгаан болох нөхцөл болох гээд байна. Энэ нь С.Лавров өөрийн үг хэл, үйл ажиллагаагаар олон улсад “ярьдаг морь” хочтой болчихоод байгаа бөгөөд үүнийгээ өөрөө баталж магадгүй боллоо гэсэн үг юм. Дашрамд дурдахад НҮБ-ын өмнө “Үндэстнүүдийн лиг” хэмээх олон улсын хамтын ниймгэмлэгийн байгууллага байсан бөгөөд бусдын нутагт халдан довтолж дайн хийсэн хэмээн фашист Герман энэ байгууллагаас хөөгдөж байсан юм. Энэ удаа рашист Оросын ээлж ирж байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа нисэх буудал долоо хоногт 60 нислэг авчээ DNN.mn

Буянт-Ухаа нисэх буудал 2023 оны есдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд олон улсын гурав, орон нутгийн 57 нислэг авчээ.

Чингис хаан нисэх буудал ашиглалтад орж, Хөшигийн хөндий рүү нүүснээс хойш ийн тусгай үүргийн, түргэний, ерөнхий зориулалтын, дадлагын, шалгалтын-6, хөөлтийн, захиалгат нислэгүүд хийж, тус нисэх буудлынхан  нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлаа ханган ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Иргэн “Э”-ийн граж дотор угаартаж нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn

“Ихбит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр зуурдаар таалал төгссөн. Тэгвэл энэ талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр иржээ.

Тэгвэл Б.Эрхэмбаярыг Сүхбаатар дүүрэгт байрлах гэрийнхээ гражид автомашиндаа угаартаж, нас барсан байдалтай байхад нь олсон талаар эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар ЦЕГ  “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.

Categories
спорт цаг-үе

Америкийн “San Francisco Chronicle” сонины тэргүүн нүүрт Ш.Энхийн-Одын тухай томоохон нийтлэл гарчээ DNN.mn

Америкийн томоохон сонин болох “San Francisco Chronicle” спорт булангийнхаа тэргүүн нүүрэнд Ш.Энхийн-Одын тухай “Үндэстнийхээ бахархал” хэмээх гарчигтай нүүр дамнасан томоохон нийтлэл гаргажээ.
Ш.Энхийн-Одыг NBA-гийн шилдэг тамирчин болох ирээдүйтэй гэдгээ гуравхан сарын дотор батлан харуулж чадсан Монгол хэмээх үндэстний бахархал нь яахын аргагүй мөн хэмээн тус нийтлэлд бичжээ.
Түүнийг долоон настай байхад нь аав нь Буянт-Ухаа спортын ордонд хүргэж өгч сагсан бөмбөгийн спортод хөтлөн оруулж байв. Ийн АНУ-ын сагсанбөмбөгийн академийн тамирчнаар сонгогдон АНУ-д ирж байсан Ш.Энхийн-Одын нэр хүнд сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсад алдаршиж эхэлсэн гэдгийг ч тус сонин онцолжээ.
May be an image of 5 people and text that says "San Francisco Chronicle W”EKEND SPORTING VBPBASKEYBALL Sharavjamts, eft, drawn big following Iongolian population The face of a nation 'Mongolian Mike' chases NBA dream as his country' first D-I athlete Francisco's guard transferred larg- and10,000Mon USF continues B6 Sharavjamts, whose father Tserenjankhar Mongolian-born player sign Santlago Harlem Globetrotters, Chro first han-Morris"
Түүний багш нь Ш.Энхийн-Одыг холын зайны шидэлтдээ онцгой сайн тухай тус сонинд ярьжээ. Харин Ш.Энхийн-Од “Би зөвхөн мөрөөдөлдөө хүрэхийг л зорьж байна. Бусад зүйлсэд огт санаа зовдоггүй” хэмээн ярьсан байна.
May be an image of 6 people and text that says "jan Division ational $117,000 where talked Mongol second, Mik "Can haravjamtsf picture?" portal NCAA's a-new been Dons head coach Chris neau@sfchronicle.com"