Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоног хадгалдаг болжээ DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 90 хүртэл хоногоор хадгалдаг боллоо.

Тодруулбал, иргэд өөрийнхөө хэрэглэж байсан дугаарыг авч үлдээд дараагийн машинд тавих болон хил гааль дээр бүртгэлтэй дугаараа хадгалуулаад дараагийн машин дээрээ тавих зэрэг боломжуудыг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад олгож байна. 

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан бусдыг хүчиндэхийг завдсан гэх хэргийг шалгаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан хүчингийн гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …. зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: 87 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 6 иргэний гомдлыг шийдвэрлэлээ DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт 106 иргэн хандсанаас 115 утсанд 89, чатботод 6, и баримт апликейшн 7, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 4 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 87 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 6 иргэний 2.701.000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулж гомдлыг шуурхай шийдвэрлэлээ.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 49, харилцаа холбоо 15, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 5, барилга 3, боловсрол 4, контор 6, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 2, СӨХ 1, НӨАТ 3, эрүүл мэнд 2, тасалбар 1, бусад асуудлаар 14 иргэн хандсан байна.
Categories
мэдээ нийгэм

Тусгай зориулалтын 70 машиныг энэ ондоо багтааж авахаар төлөвлөжээ DNN.mn

Нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Захирагчийн ажлын албатай гэрээт 15 байгууллага цэвэрлэгээ, давс цацах зориулалтын машин техникийн шинэчлэлийг хийсэн.

Үер, усны гамшгийн үед ажиллах, халтиргаа гулгаа арилгах, цэвэрлэгээний тусгай зориулалтын 150 машин техник шаардлагатай байгаагаас 50 хүртэл хувийг буюу нэн шаардлагатай 70 машиныг энэ ондоо багтааж авахаар тусгай зориулалтын машин техник үйлдвэрлэгчид, банк санхүүгийн байгууллагуудтай уулзалт хэлэлцээр зохион байгуулж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Categories
мэдээ нийгэм

Богд уулын замд зам тээврийн ноцтой осол гарч долоон хүн гэмтжээ DNN.mn

Өчигдөр Богдхан уулын замд ноцтой зам тээврийн осол гарч 7 хүн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр өдрийн 10:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М 18 настай, эрэгтэй, Б 45 настай, эмэгтэй, Л 27 настай, эмэгтэй, Э 18 настай, эмэгтэй, М 18 настай, эрэгтэй, Э 20 настай, эрэгтэй, Б 20 настай, эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэсэн байна.

Харамсалтай нь иргэн Б 74 настай, эрэгтэй нь автомашины эд ангид хавчуулагдан нас барсан, иргэн Ү 20 настай, эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 23-нд автомашингүй өдөр болно DNN.mn

2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр тохиох гэж байна. Энэ өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлах юм байна. Ингэхдээ төв замын хөдөлгөөнийг хаах зураглал гарчээ.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулах юм байна. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг дороос авах, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд оролцох боломжтой аж.

Мөн гэр бүлээрээ алхах, унадаг дугуй унахыг уриаллаа.

Өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд нийслэлчүүд автомашингүй өдрөөр марафон гүйлтэд оролцож, хотын төвөөр гэр бүлээрээ алхаж, дугуй унаж, амралтаа амар тайван өнгөрүүлсэн юм.

 

Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хагааллын яам, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хамтран Дархан-Уул аймагт Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг иргэд олон нийт, даатгуулагчдад танилцуулах сургалт, Ажил олгогчдын зөвлөгөөнийг Залуучууд театрт зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнд мянга гаруй ажил олгогч ААНБ-ын төлөөлөл оролцлоо.  Сургалтаар:

– Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулга,

– НДС-аас олгох тэтгэврийн тухай хууль,

– НДС-аас олгох тэтгэмжийн тухай хууль,

– НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг тус тус танилцууллаа.

Мөн Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг тодруулан шагналаа. Шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Баярнам нарын албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ.

Шилдэг ажил олгогчоор:

– Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК

– Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК

– Дархан Ус Суваг ХК

– Анто-Од ХХК

– Газар буудай ХХК

– Дархан Комфорт цогцолбор ХХК  тус тус шалгарлаа.

Шилдэг шимтгэл төлөгч, сайн дурын даатгуулагчаар:

– Дархан-Уул аймгийн иргэн Б.Соёлоо тодорлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их хэмжээний бороо орсны улмаас ургац хураалт 5-10 хоногоор хойшилжээ DNN.mn

Их хэмжээний бороо орсны улмаас ургац хураалт 5-10 хоногоор хойшилжээ.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.


21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Стэнфордын их сургуулийн судлаач оюутнууд Монголд иржээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга судлаач оюутнуудыг багийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, адилхан Стэнфорд их сургуулиар овоглодгийн хувьд шинэ үеийн манлайлагчдын төлөөлөлтэй уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлэв.

Манай оронд хүрэлцэн ирсэн судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын докторант Нова Брэдфорд, эдийн засгийн ухааны докторант Оливиа Мартин, Нигери гаралтай, анагаах ухааны докторант Бумми Фарийке, бизнесийн удирдлагын магистрант Кортни Бюртон, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө шинэ технологи, санаачилгыг эрэлхийлэгч, бизнесийн удирдлагын магистрант Рагав Манимаран, шинэ үеийнхэнд ээлтэй боловсролын болон шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийг эрмэлздэг Сямантак Паяра гэхчлэн салбар бүрд манлайлсан залуу судлаачид багтсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний сүүлийн үеийн судалгааны чиглэл, дэвшүүлж буй санал, санаачилгуудаас сонирхож, нээлттэй ярилцлаа. Ялангуяа дэлхий нийтийн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулж яваа оюутан залуус цөөнгүй байв.

Тухайлбал Хүрээлэн буй орчны мэргэжилтэн, бизнесийн удирдлагын магистрант Мэдисон Фриймэн, тогтвортой хөгжилд суурилсан бизнес загварын өөрчлөлтийн судлаач Эмира Хэннон, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй Саммер Шау, нийгмийн хөгжил, олон нийтийн инновацийн салбарт тэргүүлэгч Жеффри Реппучи, агаарын тээврийн инженерчлэлээр мэргэшсэн Никита Козак, механик инженерээр докторын хөтөлбөрт суралцаж буй Элизабет Чайлд, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын сэдвээр судалгаа бүтээлээ туурвидаг Макс Клессер нарыг энд дурдаж болно.

Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Стэнфордын их сургуулийг зорин ирж, улс төр, эдийн засаг, анагаах ухаан, мэдээллийн технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарт өөрсдийн эх орны туршлага, өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.

Эдгээрээс Харвардын их сургуулийн төгсөгч, Стэнфордын их сургуулийн түүхийн шинжлэх ухааны докторант Жулиа Фаян, Пуэрто Рикогоос ирсэн хууль зүйн ухааны докторант Гектор Рейес, Энэтхэг гаралтай хүний эрхийн мэргэжилтэн, анторопологийн шинжлэх ухааны докторант Хюзафа, Канадаас ирсэн Эллиот Рэйчард, Израилиас ирсэн бизнесийн удирдлагын магистрант Ури Кедем, Авсралиас ирсэн биологийн шинжлэх ухааны докторант Чинмай Сонавэнэ нар өөрсдийнхөө хэрэгжүүлсэн санаачилгууд, ойрын зорилтоосоо хуваалцсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, оюутнуудад хандан, мэдлэгийн эдийн засаг бол аль ч улс орны хөгжлийн хөшүүрэг гэдгийг тодотгоод инновацад суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, илүү ээлтэй нийгэм, орчныг цогцлоохын тулд залуу судлаачдын хамтарсан судалгааны ажлуудыг дэмжин хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд оюутнуудын зүгээс УИХ-ын даргад хандан сонирхсон асуултаа тавьж, хариулт авцгаасан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Допинг илэрсэн бөх БНСУ-ын лабораторид очиж, Б сорьцоо шинжилгээнд өгчээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн.

Допингийн төрлийн бодис илэрсэн бөх А сорьцын шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Б сорьцоо шинжлүүлэхээр болсон. Тухайн бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнөөдөр Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Б сорьцын хариу хэзээ гарах нь тодорхойгүй бөгөөд тухайн тамирчны амжилттай холбоотой асуудал учир сайн нягтлах шаардлагатай байдаг аж.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн шээсийг А, Б гэсэн хоёр саванд хуваан хийдэг байна. Тухайн бөхчүүдийн А болон Б сорьцыг долдугаар сарын 12-ны өдөр авсан бөгөөд маргааш нь БНСУ-ын лаборатори руу явуулжээ.

32 бөхийн А сорьц долдугаар сарын 17-ны өдөр шинжилгээнд орж, наймдугаар сарын 21-нд 32 бөхийн А сорьцын хариуг зарласан. Ингэхэд нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд Б сорьцоор баталгаажуулсны дараа тухайн бөхийн нэрийг зарлана хэмээн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн билээ.