Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт эр хонь 145 мянган төгрөгийн ханштай байна DNN.mn

Үндэсний Статистикийн Хорооноос наймдугаар сарын малын зах зээлийн үнийн мэдээллийг танилцуулав.

Малын зах зээлийн наймдугаар сарын дундаж үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад

  • нас бие гүйцсэн ат 1.4 сая төгрөг болж, 3.1 мянган төгрөгөөр,
  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 63.5 мянган төгрөгөөр,
  • хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 121.2 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 223.4 мянган төгрөг болж, 6.4 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 149.5 мянган төгрөг болж, 0.1 мянган төгрөгөөр өссөн байна.

Нас бие гүйцсэн эр хонь Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 280 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 145 мянган төгрөгийн ханштай байна. Харин нас гүйцсэн эр хонины наймдугаар сарын улсын дундаж ханш 223 мянган төгрөг байгаа юм.

Тэгвэл Говь-Алтай аймагт нас гүйцсэн эр хонь 270 мянган төгрөгийн ханштайгаар Улаанбаатар хотын араас бичигджээ.

2020 оны наймдугаар сарын гунан үхрийн дундаж үнийг энэ мөн оны үетэй харьцуулахад 411 мянган төгрөгөөр өсжээ. Харин нас гүйцсэн эр хонь 49 мянган төгрөгөөр өссөн аж.

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn

Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар мэдээлэл өглөө.

Автомашингүй өдрөөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Иймээс тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 42 чиглэлийн 326 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орж байна.

-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, “Үндэсний шуудан”, Сансарын ШТС,

-Нарны замаар явах чиглэл нь “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”,

-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн,

-Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, Нарны титэм

-Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 “5 шар-Ботаник”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна.

Categories
мэдээ нийгэм

“Фронт” С.Цэгмидийн 101 насны ойг тэмдэглэжээ DNN.mn

Өнөө цагт Монгол Улсад аж төрж буй хамгийн өндөр настай түүхэн хүнийг тодруулах номинаци зарлавал “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайн малчин, Монгол улсын Гавьяат малчин, Дайнд оролцсон ахмад дайчин Сүрэнхорын Цэгмид” абугай ямар ч өрсөлдөгчгүй шалгарна гэдэгт итгэлтэй байна.
May be an image of 5 people and text
1941-1945 оны Аугаа их Эх орны дайны гал ид дүрэлзэж фашист Германы цэргүүд Москва орчимд тулж ирсэн хүнд цаг үед маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчдийн хамт бэлэглэлийн 3 дугаар цувааг хүргэхэд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Улсын сайн малчин С.Цэгмид явж Монголын ард түмний бэлгийг фронтын шугамд тулалдаж буй дайчдад гардуулсан түүхэн эмэгтэй юм. Энэ үеэр Монголын ард түмний хандивын хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкны цувааны шинэхэн танкнуудыг маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Улаан армийн танкны 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд гардуулахад С.Цэгмид “Дундговийн ардуудаас” гэсэн танкийг Сергей Волков даргатай экипажид хүлээлгэн өгчээ.
ЗХУ-ын төр засгийн тухайн үеийн тэргүүн, фашизмыг ялахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Иосиф Сталин Монголын төлөөлөгчдийг Кремльд хүлээн авахдаа тал нутгийн малчин эмэгтэй С.Цэгмидтэй гар барьсан гэдэг. Фронтод бэлэг хүргэх үеэрээ их бууны нэгэн ангид зочилж “Фашистуудад үхэл” хэмээн бичсэн сумаар гал нээсэн нь дайсанд амьд хүчний хохирол учруулсан мэдээ ирж байжээ. Энэ бүх хичээл зүтгэлийг нь Монгол Улсын БХЯ-наас үнэлж “Дайнд оролцсон ахмад дайчин” үнэмлэх тэмдгийг гардуулсан байна.
Энэхүү түүхэн эмэгтэйн үр хүүхдүүд, ах дүү нар нь санаачлан мэндэлснийх нь 101 насны баярыг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Галт хайрхан гэдэг газар ёслон тэмдэглэв. Сөлтэй намрын тос даасан дэнж дээр өнгө алагласан асар майхнууд дэрвүүлж, газар газраас зорин ирсэн олон түмэн мэнд усаа мэдэлцэн цэнгэж, ир бяр нь тэгширсэн хүчит бөхчүүдийн дэвээ шаваа мэлмий баясгаж, шандаст хурдан хүлгүүдийн хийморь лундаа оршиж, шагайн харваагаар цэц мэргэнээ сорин, дуу хуурын эгшиг аялгуу тэнгэрт хадаасан дэлгэр сайхан наадам боллоо.
Өндөр насны хутаг өргөх ёслолд Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, Сайхан-Овоо сумын Засаг дарга, ахмад дайчин С.Цэгмидийн зээнцэр Г.Лувсанрагва, Дэлгэрхангай сумын ИТХ-ын дарга Ц.Сансармаа, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим болон ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин, түүний туслах дэд хурандаа В.С.Буховец нарын албаны хүмүүс, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ, Улаанбаатар хотоос ирсэн ах дүүс, нутаг усных нь ахмад настнууд хүрэлцэн иржээ.
Өлгийтэй ирж гар дээр нь өсөж, өтөл насанд нь өргөж яваа зээнцэр Энхээгийн Мөнхтуяа ёслолыг нээж буурай ижийнхээ 101 насны ойд ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Оросын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин Элчин сайд ноён А.Н.Евсиковын мэндчилгээг сонордуулж ахмад дайчин С.Цэгмидэд гардууллаа.
Мөн Цэргийн штабын дарга дэд хурандаа Ө.Баясгалан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нарын мэндчилгээг уншин танилцуулж Засаг даргын дурсамж, дурсгалын зүйл, гарын бэлгийг гардууллаа гэж Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдээллээ. 
Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2023 оны наймдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 43,204,893 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,984
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,853
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 393
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: хоёр
  • 8 орон таарсан: хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 93957931

Categories
мэдээ нийгэм

Гудамжинд хутгатай бусад руу дайрсан этгээдийг шалгаж байна DNN.mn

Цахим хуудаст гудамжид явж байгаа этгээд хутга барин иргэн рүү дайрч байгаа камерын бичлэг цацагдсан. Тус үйл явдал өнгөрсөн амралтын өдөр болсон бөгөөд дүрс бичлэгийг дараа өдөр нь цахим хуудаст нийтэлжээ.

Энэ талаар ЦЕГ “Энэ сарын 18-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Эх нялхас /ЭХЭМҮТ/-ийн орчимд машинтай хоёр иргэн замаар явж байсан иргэд рүү хутга барин дайрч, олныг айлган, цочирдуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Уг үйлдлийг бүртгэн шалгаж байгаа. Олон нийтийн газар бусад руу хутга гаргаж танхайрсан этгээдэд холбогдох хэргийг шалгаж дууссаны дараа ял шийтгэл тодорхой болно” гэлээ.

Categories
гадаад мэдээ

А.Лукашенког хам гэмт хэрэгтэн гэж зарлав DNN.mn

Европын парламент А.Лукашенког Украины эсрэг үйлдсэн Оросын гэмт хэргийн хамсаатан гэж албан ёсоор зарлав. Европын парламент Беларусийн нөхцөл байдлын тухай тусгай тогтоол баталж, тус улсын “де-факто” удирдагч Александр Лукашенко болон түүний доод албан тушаалтнуудыг Оросын арми Украинд бүрэн хэмжээний цэргийн дайралт хийсэн гэмт хэргийн хамсаатан гэж тодорхойлон шийдвэр гаргасан байна.

Европын парламентын цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт “Украины эсрэг Оросын үндэслэлгүй, түрэмгий дайн хийх нөхцөлийг хангаснаар Лукашенкогийн дэглэм Оросын үйлдсэн гэмт хэргийн хамсаатан болсон” гэж тэмдэглэжээ. Мөн “Энэ нь Украинд учирсан сүйрэл, хохирлыг хамт хариуцна гэсэн үг юм” гэж уг тогтоолд онцлон тэмдэглэсэн байна.

Үүнтэй холбогдуулан “Оросын Украины эсрэг үйлдсэн түрэмгийллийн гэмт хэргийн олон улсын тусгай шүүх нь зөвхөн Путин болон Оросын цэрэг-улс төрийн удирдлага төдийгүй Беларусийн удирдагчдыг шалгах эрх мэдэлтэй байх ёстой” гэж Европын парламентын гишүүд тэмдэглэжээ. Мөн Европын парламентчид Европын холбоо болон Европын холбооны улс орнуудад хандан түрэмгийллийн гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, Украины эсрэг үйлдсэн геноцидын гэмт хэрэгт холбогдсон Беларусийн албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдлыг баталгаажуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг уриалсан байна. Энэхүү тогтоолд Беларусийн эрх баригчид Оросын армийг нутаг дэвсгэртээ байлгахыг зөвшөөрч, сум, техник хэрэгслээр тусалсан гэдгийг тусгажээ. Мөн нэмж дурдахад тэд “Вагнерын PMC”-ийн дайчдыг тус улсад нэвтрүүлэхийг зөвшөөрч, Украины Зэвсэгт хүчний ангиудыг байлдаанд оролцохыг хязгаарлах зорилгоор Украины хилийн ойролцоо өөрийн улсын цэргийг байршуулсан гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. Беларусийн эрх баригчид бас Украины хүүхдүүдийг албадан гаргахад оролцож, тэдний заримыг “Беларускали” компанийн эзэмшдэг Беларусийн Дубрава зусланд байршуулсан гэдгийг дурдсан байна. Иймээс Европын парламент Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс Лукашенког Владимир Путин, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарын нэгэн адил баривчлах шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байна.

Лукашенкогийн дэглэм ОХУ-ын үйлдсэн гэмт хэргийн хамсаатан болохын хувьд Украинд учруулсан сүйрэл, хохирлын хариуцлагыг хамтран хүлээнэ гэж уг баримт бичигт мөн онцлон тэмдэглэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
story-news

А.Батпүрэв: Бодит цалинг өсгөхийн тулд бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой

А.Батпүрэв: Бодит цалинг өсгөхийн тулд бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой

Categories
story-news

Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоциклийн хэрэглээг хориглоно

Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоциклийн хэрэглээг хориглоно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашингүй өдрөөр 12 зах, худалдааны төв ажиллахгүй DNN.mn

Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ.

Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 үйлчилгээний газар иргэдэд үйлчилнэ.

Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар зургаан цэгт ажиллана. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм. Харин Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд, Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд, Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд ажиллаж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болохоос гадна төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна.

Categories
мэдээ нийгэм

QPay үйлчилгээ нь Монголын бүх банкуудтай хамтран ажилладаг боллоо DNN.mn

Монголын анхны QR төлбөрийн шийдэл болох “KKTT ХХК”-ийн QPay үйлчилгээний экосистемд Монгол улсын томоохон банкнуудын нэг болох Голомт банк нэгдэж аппликэйшн суурьтай бэлэн бус төлбөр тооцоо, QR төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээг бий болголоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банкны SocialPay аппликэйшний хэрэглэгч нар QPay үйлчилгээний 180,000 гаруй QR кодуудыг уншуулан төлбөрөө төлөхөөс гадна системийн холболттой 13,000 гаруй бизнесийн үйлчилгээг хурдан шуурхай авч үнэт цагаа хэмнэх боломжтой болж байна.

QPay үйлчилгээ нь нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж буй Jet Scooter, Hi Sainuu түрээсийн скүүтер, дугуйн үйлчилгээ зэрэг аппликэйшн суурьтай бизнесийн байгууллагуудын төлбөр тооцоог саадгүй шийдвэрлэж тогтвортой үйлчилгээ үзүүлж байгаа ба Голомт банк X QPay хамтын ажиллагааны хүрээнд SocialPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх сонголт ийнхүү нэмэгдэж байна.

QPay үйлчилгээ нь Монголын бүх арилжааны банкуудтай хамтран ажиллаж буй анхны төлбөр тооцооны байгууллага болж байгаа ба Монголын бэлэн бус төлбөр тооцооны зах зээл улам өсөлттэй, хэрэглэгчдэд ээлтэй болж байгаагаас гадна мерчант буюу бизнес эрхлэгч нарын холболтын зардал, үйл ажиллагааны зардлыг бууруулж байгаа нь арилжааны бизнес, технологи суурьтай бизнесийг дэмжсэн томоохон алхам боллоо.

Хамгийн өргөн сүлжээтэй төлбөрийн гарц

Хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар Голомт банкны бүх салбарууд болон QPay үйлчилгээний 7610-2211 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.