Categories
улс-төр

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо энэ сарын 25-нд ерөнхийлөгчөө сонгоно DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт тэргүүтэй дэд нарга нар, АЭХ-ны удирдлагууд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга С.Баярцогт “П.Батчимэг дарга хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого, Ж.Баярмаа гадаад харилцаа, соёлын бодлого, С.Буяндэлгэр уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, П.Галиндэв зам тээврийн хөгжлийн бодлого, Ц.Жадамбаа мэдээлэл технологи, хүнс, эмийн бодлого, Ш.Жандос төсвийн бодлого, И.Мөнхжаргал боловсрол шинжлэх ухаан, Э.Одбаяр эрчим хүчний бодлого, Ч.Өнөрбаяр хууль зүйн бодлого, Т.Пүрэвхатан байгаль орчин аялал жуулчлал, Ш.Түвдэндорж батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого, Ц.Уртнасан хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого, Р.Эрдэнэбүрэн барилга хот байгуулалтын асуудал хариуцан ажиллаж байгаа. Манай намын даргын зөвлөлд байгаа дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллаж эхэлж байгаа.

Ирэх долоо хоногт хамгийн чухал асуудал бол намын дэргэдэх байгууллага болох Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулга уулзалт. Энэ хурлаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын дэд дарга, АЭХ-ын ерөнхийлөгч С.Одонтуяа: Есдүгээр сарын 5-нд АЭХ VI дэд чуулганаа хуралдуулна. Би энэ холбоог 2016 оноос хойш удирдан ажиллаж байгаа. Энэ хавар намын удирдлагадаа албаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өгсөн. Шинэ өнгө аяст тааруулж, шинэ залуучууд гарч ирээсэй, удирдаасай гэж хүсч байна.

Энэ чуулганаар бид шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Шинэ ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн багаа бүрдүүлж, сонгуульд эмэгтэйчүүдээ амжилттай оролцоход ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа.

-Зүрхний хэм алдалт олон төрөл байдаг гэсэн. Олдмол болон төрмөлөөс гадна ямар байдлаар зүрхний хэм алдалт үүсч болох вэ?

-Зүрхний хэм алдалтыг дотор нь гурав ангилж болно. Төрөлхийн, удамшлын, олдмол гэж. Удамшлын гэдэг нь генийн өөрчлөлтийн улмаас үүсдэг. Зарим хүмүүс төрөхөөсөө зүрхний хэм алдагдалтай байдаг. Тэр нь зүрхний хөгжлийнхөө явцад гарсан зарим нэг алдаанаас болж үүсдэг. Олдмол нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаарна. Үүнд эрүүл амьдралын хэв маягийг сахиж байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Удамшлын хэм алдагдлын үед урьдчилан сэргийлэх боломжгүй. Генийн өөрчлөлтөөс үүсч байгаа учраас тэр. Тухайн өвчлөлийг эрт илрүүлэх, хэм алдагдал нь амь насанд нь заналхийлж байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Ингээд зохих эмчилгээ хийх асуудал яригдана. Төрөлхийн гэдэг нь удамшлаасаа өөр. Зөвхөн тухайн хүн л өвддөг. Анх зүрх нэг бүхэл булчинлаг эд байгаад тэр нь салаад, хавхлагууд үүсээд, судасжилтууд үүсээд, хөндийнүүд үүсээд явдаг өвчлөл. Энэ нь явцын дунд нэг ширхэг булчин нь тасрах ёстой байсан бол тасрахгүй үлдчихдэг. Тэр нь хэм алдагдах өвчлөлийг үүсгэж болно.

-Олдмол зүрхний хэм алдалт яагаад үүсээд байна вэ?

-Бидний амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Тамхи татах, жин ихтэй байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, буруу хооллох, өөх тос ихтэй хоол идэх гэх мэтчилэн.

Энэ бүхнээс болоод зүрхэн дэхь өвчлөл үүснэ гэсэн үг. Тэр нь хэм алдагдлыг үүсгэх гол эрсдэл болдог.

-Энэ өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо цөөрөх, амьсгаадах, янз бүрийн зовиурууд илэрч болдог.

-Зүрхний хэм алдагдалттай гэдгээ хүн яаж мэдэх вэ. Үүнийг яаж оношлох вэ?

-Дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Яаж оношлох вэ гэхээр гол хүндрэлтэй тал нь зүрхний хэм алдагдаж байх үедээ л хэм алдагдах өвчин оношлогддог. Тийм учраас бид эмчлүүлэгчдээ үзээд энэ хүн яг ямар төрлийн зүрхний хэм алдагдал байж болох вэ гэдгийг хараад, түүнээс нь шалтгаалаад оношлогоонуудыг зөвлөдөг. Зарим хүнд 24 цагийн эмчилгээ хийдэг. Хэрвээ өдөр болгоны хэм алдагдалттай өвчтөн бол 24 цагийн дотор илэрдэг. Хэрвээ өдөр болгон зүрхний хэм алдагддаггүй бол 24 цагийн бичлэг нь тухайн хэм алдалтыг илрүүлэх магадлал буураад явчихдаг. Тэр тохиолдолд бид хэр их давтамжтай байна гэдгийг нь ерөнхийдөө хардаг. 5, 7, 9 хоногоор хэм алддаг байж болно. Цаашлаад арьсан дор суулгацууд суулгадаг. Тэр нь 2-4 жилийн турш буюу өөрийнхөө батарейг дуусах хүртэл тухайн хүний зүрхний хэмийг хянаж байна гэсэн үг. Зарим эмчлүүлэгчид жилдээ нэг удаа хянуулдаг. Бусад үед нь зүгээр явж байдаг. Зүрхний хэм алдаагүй үедээ бүх төрлийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй. Тэгэхээр жилдээ нэг л удаа зүрхний хэм алдагдаж байгаа тэр мөчийг л бичиж авах асуудал яригддаг.

-Тэгэхээр байнга бичээд байх боломжгүй биз дээ. Яаж жилд ганцхан удаа зүрхний хэм алдаж байгааг бичиж авах вэ?

-Бидэнд олон төрлийн шинжилгээний сонголтууд гарч ирсэн. 24 цагийн бичлэг. 5-9 хоногийн фолдерууд, 14 хоногоор бичих фолдер. Түүний дараа суулгацууд байна. Мөн энгийнээр хэлбэл хүмүүс халааслаад явж байдаг жижиг зүрхний бичлэгийн аппаратууд байдаг. Одоо Монголд ороод ирчихсэн. Тэрхүү аппаратууд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчлүүлэгчид өөрийнхөө зүрхний хэм алдаж зовиурласан үедээ тухайн аппаратаа гаргаж ирээд зүрхний бичлэгээ хийнэ гэсэн үг. Ихэнхдээ хүмүүст нийтлэг тохиолддог алдаа нь зүрхний хэм алдагдаад эхлэхээр шууд эмнэлэг рүү явдаг. Очиход нь нөгөө хэм алдагдалт нь зогсчихсон байдаг. Ингээд бичлэгээр гарч ирдэггүй. Хуучин ийм байдал маш олон давтагддаг байсан. Одоо олон төрлийн технологиуд гарч ирснээр оношлох боломжтой болсон.

-Зүрхний хэм алдагдал нь янз бүр байдаг уу. Хурдсах, удаашрах гэх мэт?

-Зүрхний хэм алдагдал дотроо зүрх цөөрдөг 20-30 төрлийн хэм алдагдал байдаг. Зүрх нь олон цохидог 20-30 төрлийн хэм алдагдал байна. Нарийвчлаад аваад үзвэл маш олон төрлийн хэм алдагдлууд бий. Яг аль нь вэ гэдгээс хамаараад эмчилгээний сонголтууд нь бас өөр өөр. Зүрх цөөрдөг үеийн хэм алдагдалд бидний гол хардаг зүйл нь зүрх зогсолт байна уу, хориг байна уу, ажиллах ёстой зүрхний хэсгүүд дэс дарааллынхаа дагуу ажиллаж байна уу, үгүй юу, эсвэл тэр дотор ямар нэгэн саад байна уу гэдгийг харна. Тэгэнгүүтээ ачаалал даах чадвар буюу хүн дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний зогсолтын тоо өсөх, тайван үед нь буцаад буурах чадвараа хадгалж байна уу, үгүй юу гэдгийг үзнэ. Тэгэхгүй алхаад явж байсан ч зүрх цөөрөөд, гүйж байсан ч цөөрөөд байвал болохгүй гэсэн үг. Иймэрхүү тохиолдлууд аюултай гэж үзнэ. Энэ тохиолдолд суулгац эмчилгээнүүдийг их хийдэг. Зүрхний цохилтын тоог дээш нь өсгөж өгдөг. Зүрх нь ажиллахгүй цөөрсөн үед түүнийг нь өсгөж өгдөг. Бусад үед нь хянаж байдаг суулгац бий. Үүнийг фэйсмэйкер гэж нэрлээд байгаа.

-Энэ төрлийн өвчний тохиолдол нэмэгдсэн үү. Ямар эмчилгээнүүд хийдэг вэ?

-Манай эмнэлгээр жилдээ 250-300 хүнд энэ төрлийн өвчний мэс заслыг хийж байна. Бусад эмнэлгүүдээр жилдээ 20-30 тохиолдол хагалгаанд ордог гэж сонссон. Эдгээр нь зүрх цөөрдөг хэм алдалтын үед хийдэг эмчилгээ. Нөгөө талд зүрхний цохилтын тоо олширдог хэм алдагдлууд байгаа. Олон цохилдог гэсэн үг. Олон цохилдог хэм алдагдлын үед ихэвчлэн электрофизиологи оношилгоо, эмчилгээ хийдэг. Электрофизиологи оношилгоо, эмчилгээнд цавины венийн судсуудыг ашигладаг. Цавины венийн судас руу уян зүү хатгаад, жижигхэн гуурснууд тавьчихдаг. Түүн дотроо нарийхан цахилгаан мэдрэгч гуурсуудыг гүйлгэж зүрхэнд нь оруулаад, зүрхэн дотор болж байгаа цахилгааных нь үйл ажиллагааг шинжилдэг. Хаана нь цахилгаан ирж байна. Хаашаа тархаж байна. Хаана нь очиж байна. Яг явах ёстой замуудаараа явж байна уу. Эсвэл цахилгаан үүсэх ёсгүй газраа цахилгаан цэнэг үүсээд байна уу. Явах ёсгүй газраар цахилгаан цэнэг дамжаад байна уу. Түүнээсээ болоод хэм алдаад байна уу гэдэг байршлыг нь олоод, тэрүүхэн тэнд нь голомтыг нь түлдэг. Тусгай долгион ашиглаж халалт үүсгээд, тэрүүхэн хэсэгт нь түлээд сорвижуулах эмчилгээг хийнэ. Түлээд сорвижуулах эмчилгээ хийсний дараа түлсэн хэсэг сорви болчихвол тухайн хэм алдагдал эмчлэгдэнэ гэсэн үг. Хүн гараа зүсэхээр заримдаа сорвитой, заримдаа сорвигүй эдгэдэг шүү дээ. Түүн шиг сорвигүй эдгэчих юм бол тухайн хэм алдагдал давтагдах боломжтой. Олон улс болон манай эмнэлгийн өөрсдийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 7-15 хувь нь дахидаг гэсэн судалгаа гарсан. Дахисан тохиолдолд бид эргээд түрүүнийхээ үйлдлийг дахин хийнэ гэсэн үг. Үүний дараа дахих магадлал нэг хувиас доош буурч ирдэг. Энэ эмчилгээг хийхгүй бол тухайн зүрх дэлсдэг хэм алдагдал нь эмийн эмчилгээгээр эдгэдэггүй.

-Зүрх олон цохилдог хэм алдагдлын үед бас энэ эмчилгээг хийх үү?

-Бүх төрлийн хэм алдагдалд энэ эмчилгээг хийнэ гэсэн үг биш. Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг. Манай амбулториор эмчлүүлэгчдийн 60-аад хувь нь дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай, зүрхний суурь дасгалжилт алдагдсан хүмүүс байдаг. Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг. Энэ үед ерөөсөө л дасгал хий гэдэг. 2-3 сар дасгал хийгээд, зүрх нь дасгалжаад үйл ажиллагаа нь сайжраад, хэм алдагдал нь арилдаг. Зарим хүмүүстээ бид эм уулгадаг. Дэмжих төрлийн эмийг уулгаад, зүрхний үйл ажиллагааг буцаагаад жигдрүүлэхээр оролддог. Үнэхээр эмгэг голомтууд байгаа тохиолдолд хэм алдагдлыг үүсгээд байгаа, тусгай биеэ даасан хэм алдагдлын өвчинүүд үүсгэгч байгаа тохиолдолд бид электрофизиологи оношилгоо, эмчилгээг хийнэ. Энэ дотор нэг өвөрмөц хэм алдагдлын тухай бас ярих ёстой тэр нь тосгуурын жирвэгнээ гэх хэм алдагдалт. Тосгуурын жирвэгнээ ихэвчлэн амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин. Таргалалт, тамхи татах маш их нөлөөлдөг. Мэдээж нас хүйс нөлөөлнө. Түүнийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ тамхи, таргалалт, хооллолт, дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг хүн бүр өөрчлөх боломжтой. Эдгээрийн буруу хэвшилтэй байснаас болоод зүрхэн дотор жижиг сорвижилтууд үүсдэг. Түүнээсээ болоод тосгуурын жирвэгнээ гэдэг хэм алдагдалт үүсэх эрсдэлтэй.

-Энэ төрлийн зүрхний хэм алдагдалт хэр аюултай вэ?

-Тосгуурын жирвэгнээ өвчин нь ямар аюултай гэхээр цус шахах үйл ажиллагаагаа алдчихдаг. Шахах үйл ажиллагаа нь алдагдчихаар цусны урсгал удаашраад хуйлраад эхэлдэг. Жижиг хөндийнүүдэд нь бөглөм үүсдэг. Цусны гүйж байсан хорууд цусны эсэд наалддаг. Тэр нь тасраад явчихвал зүрхнээс гараад хамгийн эхэнд очдог гурван том судсанд наалдана. Энэ гурван том судас бүгдээрээ тархи руу явж байдаг. Түүнээс болж харвалт үүснэ. Тухайн хэм алдагдал нь өөрт онцлох зовиургүй яваад байж болно. Тийм учраас хүмүүс мэдэхгүй явж байснаа гэнэтхэн харвачихдаг. Ийм тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байгаа.

-Одоо залуу хүмүүс гэнэт зуурдаар нас барах боллоо гээд байгаа нь үүнтэй холбоотой байж болох уу?

-Зүв зүгээр байж байснаа гэнэт харвачихлаа гэж яригдаад байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр цаанаа суурь байх магадлал өндөр байдаг. Энэ хэм алдагдлын үед яах ёстой гэхээр цусны бүлэгнэлтийн эсрэг эм уулгадаг. Иргэд цус шингэлэх эм гэж ойлгоод уугаад байна. Гэтэл цусыг шингэлэх гэдэг ойлголт нэг өөр. Цусны бүлэгнэлт, бөглөм үүсэхээс сэргийлэх гэдэг ойлголт нэг өөр. Зарим эмнүүд эсүүд хоорондоо наалдахаас сэргийлж, бөглөмөөс хамгаалж байдаг. Зарим нь цусны бүлэгнэх тогтолцоонд нь нөлөөлж бөглөмөөс сэргийлж байдаг. Тэгэхээр эмч ямар эм бичиж өгсөн түүнийг маш сайн зөв уух ёстой. Зүгээр л эмнэлэг ороод цус шингэлэх эм уух гэсэн юмаа гээд л буруу ойлголцоод, буруу эм уугаад байдаг. Нэгдүгээрт, цусны бүлэгнэлийн эсрэг тусгай эмнүүдийг уудаг. Хоёрдугаарт, бидний хийж эхэлсэн хөлдөөх эмчилгээ гэдэг зүйл орж ирдэг. Эдгээр эмчилгээг эхэн үед нь хийлгэвэл өндөр ач холбогдолтой. Хэрвээ зүрхний хэм алдагдал нь удаан байнгын болчихсон байгаа тохиолдолд үр дүн бага. Дээрээс нь энэхүү хэм алдагдлын үед зүрхний хөндийнүүд тэлээд томрох гээд байдаг. Хэт томорчих юм бол бас үр дүн багатай болчихдог. Тийм учраас иргэд аль болох зовиуртай байсан ч, зовиургүй байсан ч 40 болон түүнээс дээш насандаа жилдээ нэг удаа зүрхний бичлэгээ хийлгэчихдэг, зүрхний ЭХО хийлгэдэг, суурь шинжилгээнүүдээ хийлгээд хянаж байх ёстой. Эрт оношилчихвол тосгуурын жирвэгнээ өвчний эмчилгээ буюу түлэх эмчилгээг хийж болно. Хөлдөөж ч болдог. Түлэх эмчилгээний үед нийт ажилбарын цаг их удаантай. 4-5 цаг болдог. Хүн хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Тэгэхээр бүрэн унтуулганд оруулдаг. Ихэнх тохиолдолд унтуулна. Дээрээс нь эмгэг голомтыг түлэх процесс нь өөрөө 2-3 цагийн турш явагддаг. Тэгэхээр нэлээд удааширсан процесс өрнөнө.

-Та бүхний шинээр нэвтрүүлсэн хөлдөөх эмчилгээ түлэх эмчилгээнээсээ давуу талтай юу?

-Одоогийн бидний шинээр нэвтрүүлсэн эмчилгээ нь хөлдөөх төрлийнх. Энэ нь катетр гээд зүрхэнд ордог хэсгийн урд талд баллоон буюу шаар хэлбэрийн зүйл байж байдаг. Түүнийг голомт дээрээ аваачиж нааж байгаад хөлдөөх процессийг явуулдаг. Азотын хийг түүнд ашигладаг. Хөргөх процесс явуулаад, эдийг нь хөлдөөж сорвижуулдаг гэсэн үг. Процетурын хувьд 1-1.5 цаг орчим болдог. Ихдээ л 2 цаг орчим үргэлжилдэг. Хөлдөөх процесс нь өөрөө 20-30 минут хийгддэг. Тэгэхээр нөгөө мэс заслаа бодвол хамаагүй цаг хугацааны хувьд хурдан. Эмчлүүлэгч унтуулганд орох шаардлагагүй болчихдог. Хөнгөн тайвшруулах эмчилгээ хийж байгаад, тухайн эмчилгээгээ хийчихнэ. Дээрээс нь процедур хурдан хийгдэнэ гэдэг нь хагалгааны өрөөнүүд хурдан ашиглагдах боломжтой. Тэр хэрээр олон хүнд хүрнэ. Ийм давуу талуудтай гэсэн үг.

-Зүрхийг хөлдөөнө гэхээр тэр хооронд цусаа яаж шахах вэ. Хиймэл аппарат ашиглах уу?

-Зүрх зүгээр ажиллаж л байна. Бид жижигхэн голомтыг л түлж байгаа юм. Тэрхүү жижигхэн голомт хэсгээ л хөлдөөнө. Зүрхээ тэр чигт нь хөлдөөгөөд байгаа асуудал байхгүй. Тэнд байгаа жижигхэн хэм алдагдал үүсгэгч судсуудын булчинлаг хэсгийг л жаахан хөлдөөдөг. Тэгэхээр зүрхийг зогсоогоод, цусны эргэлтийг зогсоох зүйл байхгүй. Хүн өөрөө сэрүүн хагалгаанд ордог. Нөгөө түлэх эмчилгээний аргаасаа цаг хэмнэсэн, өвчтөнд илүү таатай, мэргэжилтнүүдийн хувьд дадлагажих боломж нь илүү өндөр. Цөөхөн тохиолдолд ороход бүрэн туршлагажаад, цаашид хийгээд явах боломжтой ажилбар.

-Ковид цар тахлаас хойш вакцин хийлгэснээс болж цус өтгөрөөд, залуу хүмүүс гэнэт нас бараад байна гэсэн ойлголтууд яваад байгаа. Үүнийг эмч мэргэжилтнүүд хэрхэн харж байна вэ?

-Бидний харж байгаагаар вакцин хийлгэнэ гэдэг нь өвчин тусахаасаа ялгаатай. Адилхан зүйлийг ашиглаж, дархлалыг өрнүүлж байгаа. Хүний биед өвчилсөн юм шиг процессийг үүсгэдэг. Гэхдээ өвчин үүсгэхгүй. Халдварлагдвал өвдөнө гэсэн үг. Өвдвөл тэр өвчний цаанаас эдгэрч гарах уу гэдэг асуудал яригдана. Вакцин хийлгээд өвдсөн юм шиг дархлалын урвалыг өрнүүлэх болохоос биш өвчлөлийг үүсгэхгүй. Нэг адилхан зүйл нь юу гэхээр энэ бол хүнд хэлбэрийн халдвар. Тиймээс түүний эсрэг бие тэмцэхэд маш их энерги хүч зарцуулдаг. Үүнээсээ болоод зүрхний суурь дасгалжилт, зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Зүрх нь олон цохилдог. Ядарчихдаг. Спортын тамирчдад энэ байдал их анзаарагддаг. Олимп дэлхий аваргад оролцож байсан өндөр зэрэглэлийн тамирчид гүйж чадахаа болиод суугаа болчихдог. Анхан шатны тамирчин шиг дасгалаа эхнээс нь хийж эхэлдэг. Иймэрхүү байдал маш их ажиглагдсан. Өвдсөний дараа бүр их ажиглагдсан. Вакцины дараа зарим тохиолдолд иймэрхүү зүйлүүд байсан. Энэ нь цусаа өтгөрүүлээд байгаа гэхээсээ илүү ерөнхийдөө бие махбодь энэ өвчний эсрэг тэмцэж байхдаа маш их туйлдаж ядарсны улмаас зүрх дасгалжилтаа алдаж байгаа нь илүү харагдсан. Үүнийг эдгээх ямар арга байна гэхээр буцаагаад зүрхнийхээ дасгалжилтыг сайжруулах. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эм уух биш эсрэгээрээ дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй гэсэн үг.

-Дасгал нь ямар байх вэ. Хэт өндөр ачаалал гэнэт авч болохгүй байх?

-Тухайн хүнийхээ биеийн байдал хэр их дасгалжилт алдсан бэ гэдгээсээ хамаарч хийнэ. Зарим хүмүүс алхаж чаддаггүй. Тийм хүмүүст олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөхдөө өдөр бүр долоон минут тасралтгүй алхах. Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж. Тэгэхээр маш бага багаар ачаалуулж байгаа юм. Бидний хувьд ажиглагддаг зүйл нь дасгал хий гэхээр маргааш нь фитнесст оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжгэнд явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй. Тийм учраас бид зөвлөхдөө ядаж эхний нэг сар зөвхөн кардио дасгал хий. Кардио дасгалыг буюу зүрхний цохилтыг өсгөх бууруулах, өсгөх бууруулах дасгал хий. Тэр нь юу байх вэ гэхээр алхах, дугуй унах, жаахан хурдан алхах, хэрвээ чадаж байвал хөнгөн гүйх. Гол нь үүнийгээ өдөр болгон тогтмол хугацаатай хийх. Тэгээд дор хаяж нэг сарын туршид хийх ёстой. Ингээд суурь дасгалжилт, кардио дасгалжилт сайжирсны дараа заалны дасгал гэх мэтээ нэм гэдэг асуудал яригдаж байгаа.

-Хүн өөрөө зүрхний хэм алдагдалтай гэдгээ мэдэхгүй, хааяа хааяа нэг зүрхний бичлэг хийлгэчихдэг. Ингэхдээ өөр өөр газарт очдог. Түүгээр нь хэм алдагдал нь үнэн зөв гарах уу. Та түрүүн хэлсэн. Жилд нэг удаа хэм алдагдах ч тохиолдол байдаг гэж. Энэ тохиолдолд онош үнэн зөв тогтоогдох уу?

-Олон давтамжтай үзүүлбэл эргээд илрэх боломжийг ихэсгэнэ. Ганцхан удаа үзүүлээд тэр нь зүгээр гарчихдаг. Түүгээр нь хэм алдагдал оношлогдохгүй. Тэгвэл хоёр удаа үзүүлбэл арай илүү. Гурван удаа үзүүлбэл бүр л магадлал ихэснэ. Гэхдээ бидний хувьд удаашруулсан байдлаар заавал эмнэлэгт ханд гэдгээсээ илүү хүмүүс анзаарч байгаа бол кино, гадны нэвтрүүлгүүдээр их гардаг болсон. Хүмүүс өөр өөртөө 24 цагийн эмчилгээ хийдэг болчихсон. Цээжиндээ 24 цагийнхаа аппаратыг зүүгээд гараад гүйдэг. Гараад алхдаг. Өөрсдөө зүрхний цохилтынхоо тоог хянадаг. Биедээ хэр хэмжээний ачаалал авах вэ, хэдэн минут дасгал хийх вэ, зүрхнийхээ цохилтын тоог тэдэд хүргэх ёстой гээд хүргэдэг. Энэ бүгдээ яаж хянаад байна гэхээр өөрсдөд нь хувийн хяналтын аппаратууд байдаг. Зүрхний цохилтын тоог хянадаг. Бичлэгээ хийчихдэг. Халааслаад явж байдаг. Тийм аппаратаар өөрийгөө хянаад, зүрхнийхээ суурь цохилтын тоогоо зохицуулаад, ачааллаа тааруулаад хянаад явж байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал уг нь Монголд үүсэх хэрэгтэй л байгаа юм.

-Монголд энэ төрлийн аппаратууд хэр элбэг вэ. Хүмүүс худалдаанаас авч болох вэ?

-Элбэг байгаа. Монголд оношилгооны зүйлүүд хангалттай ороод ирсэн. 24 цагийн эмчилгээг маш олон эмнэлэг хийж байна. 2-4 жилээр ажилладаг суулгацыг олон эмнэлгүүд хийдэг болсон. Улсаас дийлэнх мөнгийг дааж байна. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийдэг гар аппаратууд бий. Иргэд өөрсдөө тодорхой хэмжээгээр санаачлаад өөрөө яаж эрүүл байх вэ гэдгээ бодоод, өөрийгөө хянаад дасгал хийгээд явах бүрэн боломжтой.

-Зарим эмчилгээний үед эм зөвлөдөг гэсэн. Эмийг заавал эмчийн заавраар уух уу?

-Хэм алдагдлын өвчний үед зайлшгүй 100 хувь эмчийн хяналтаар эм уух ёстой. Яагаад гэхээр хэм алдагдлын эсрэг ууж байгаа эм болгон эргээд хэм алдагдал үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүрхнийхээ цохилтын тоог цөөлөх гээд ууж байгаа эм зүрхний цохилтыг тоог унагаах цөөрүүлэх боломжтой. Хэт цөөрүүлэх тохиолдол байдаг. Ингээд эрсдэлд өртөх магадлалтай. Эмнүүдээ мэдэхгүй нэг төрлийн эмийг өөр өөр нэршлээр үйлдвэрлэгдсэнийг давхар уух, хослуулж хэрэглэх, хавсарч уух зэргээр эсрэг хэрэглээд байдаг. Ялангуяа зүрх дэлсэх хэм алдагдлын үед хүмүүс их эм уудаг. Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг. Сандраад нэг эмийг давхар уудаг. Олноор нь уучихдаг тохиолдлууд их гардаг. Иймээс эмийн эмчилгээний үед заавал эмчийн хяналтаар уух ёстой.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм

“Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг болно DNN.mn

НЗДТГ-аас “Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газраас “Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг – үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд салбарын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хөдөлмөр, халамжийн үйлчилгээг нэг дороос хүргэх юм. Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Өдөрлөгт:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
-Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар
-Төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
-10 гаруй ажил олгогч байгууллага
-60 гаруй бичил бизнес эрхлэгч иргэн оролцож, дараах үйл ажиллагааг нэг дор зохион байгуулна.
-Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
-Ажлын байранд бүртгэх, байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлах үйлчилгээ
-Анхан шатны ажлын ярилцлага, хүний нөөц бүрдүүлэлт
-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээ
-Нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө
-Хөдөлмөр, халамжийн салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, сурталчилгаа
Categories
мэдээ нийгэм

Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 50.0 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ.

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 61 байгууллага болон 14471 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Х.Мөнгөн-Өлзий: Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг DNN.mn

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа


– Зүрхний хэм алдалт олон төрөл байдаг гэсэн. Олдмол болон төрмөлөөс гадна ямар байдлаар зүрхний хэм алдалт үүсэж болох вэ?

– Зүрхний хэм алдалтыг дотор нь гурав ангилж болно. Төрөлхийн, удамшлын, олдмол гэж.

Удамшлын гэдэг нь генийн өөрчлөлтийн улмаас үүсдэг. Зарим хүмүүс төрөхөөсөө зүрхний хэм алдагдалтай байдаг. Тэр нь зүрхний хөгжлийнхөө явцад гарсан зарим нэг алдаанаас болж үүсдэг.

Олдмол нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаарна. Үүнд эрүүл амьдралын хэв маягийг сахиж байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Удамшлын хэм алдагдлын үед урьдчилан сэргийлэх боломжгүй. Генийн өөрчлөлтөөс үүсэж байгаа учраас тэр. Тухайн өвчлөлийг эрт илрүүлэх, хэм алдагдал нь амь насанд нь заналхийлж байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Ингээд зохих эмчилгээ хийх асуудал яригдана.

Төрөлхийн гэдэг нь удамшлаасаа өөр. Зөвхөн тухайн хүн л өвддөг. Анх зүрх нэг бүхэл булчинлаг эд байгаад тэр нь салаад, хавхлагууд үүсээд, судасжилтууд үүсээд, хөндийнүүд үүсээд явдаг өвчлөл. Энэ нь явцын дунд нэг ширхэг булчин нь тасрах ёстой байсан бол тасрахгүй үлдчихдэг. Тэр нь хэм алдагдах өвчлөлийг үүсгэж болно.

– Олдмол зүрхний хэм алдалт яагаад үүсээд байна вэ?

– Бидний амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Тамхи татах. жин ихтэй байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх. буруу хооллох, өөх тос ихтэй хоол идэх гэх мэтчилэн.

Энэ бүхнээс болоод зүрхэн дэх өвчлөл үүснэ гэсэн үг. Тэр нь хэм алдагдлыг үүсгэх гол эрсдэл болдог.

– Энэ өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо цөөрөх, амьсгаадах, янз бүрийн зовууриуд илэрч болдог.

– Зүрхний хэм алдагдалттай гэдгээ хүн яаж мэдэх вэ. Үүнийг яаж оношлох вэ?

– Дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Яаж оношлох вэ гэхээр гол хүндрэлтэй тал нь зүрхний хэм алдагдаж байх үедээ л хэм алдагдах өвчин оношлогддог. Тийм учраас бид эмчлүүлэгчдээ үзээд энэ хүн яг ямар төрлийн зүрхний хэм алдагдал байж болох вэ гэдгийг хараад, түүнээс нь шалтгаалаад оношилгоонуудыг зөвлөдөг.

Зарим хүнд 24 цагийн эмчилгээ хийдэг. Хэрвээ өдөр болгоны хэм алдагдалттай өвчтөн бол 24 цагийн дотор илэрдэг. Хэрвээ өдөр болгон зүрхний хэм алдагддаггүй бол 24 цагийн бичлэг нь тухайн хэм алдалтыг илрүүлэх магадлал буураад явчихдаг. Тэр тохиолдолд бид хэр их давтамжтай байна гэдгийг нь ерөнхийдөө хардаг. 5, 7, 9 хоногоор хэм алддаг байж болно.

Цаашлаад арьсан дор суулгацууд суулгадаг. Тэр нь 2-4 жилийн турш буюу өөрийнхөө батарейг дуусах хүртэл тухайн хүний зүрхний хэмийг хянаж байна гэсэн үг. Зарим эмчлүүлэгчид жилдээ нэг удаа хянуулдаг. Бусад үед нь зүгээр явж байдаг. Зүрхний хэм алдаагүй үедээ бүх төрлийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй. Тэгэхээр жилдээ нэг л удаа зүрхний хэм алдагдаж байгаа тэр мөчийг л бичиж авах асуудал яригддаг.

– Тэгэхээр байнга бичээд байх боломжгүй биз дээ. Яаж жилд ганцхан удаа зүрхний хэм алдаж байгааг бичиж авах вэ?

– Бидэнд олон төрлийн шинжилгээний сонголтууд гарч ирсэн. 24 цагийн бичлэг. 5-9 хоногийн фолдерууд, 14 хоногоор бичих фолдер. Түүний дараа суулгацууд байна. Мөн энгийнээр хэлбэл хүмүүс халааслаад явж байдаг жижиг зүрхний бичлэгийн аппаратууд байдаг. Одоо Монголд ороод ирчихсэн. Тэрхүү аппаратууд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчлүүлэгчид өөрийнхөө зүрхний хэм алдаж зовууриласан үедээ тухайн аппаратаа гаргаж ирээд зүрхний бичлэгээ хийнэ гэсэн үг.

Ихэнхдээ хүмүүст нийтлэг тохиолддог алдаа нь зүрхний хэм алдагдаад эхлэхээр шууд эмнэлэг рүү явдаг. Очиход нь нөгөө хэм алдагдалт нь зогсчихсон байдаг. Ингээд бичлэгээр гарч ирдэггүй. Хуучин ийм байдал маш олон давтагддаг байсан. Одоо олон төрлийн технологиуд гарч ирснээр оношлох боломжтой болсон.

– Зүрхний хэм алдагдал нь янз бүр байдаг уу. Хурдсах, удаашрах гэх мэт?

– Зүрхний хэм алдагдал дотроо зүрх цөөрдөг 20-30 төрлийн хэм алдагдал байдаг. Зүрх нь олон цохидог 20-30 төрлийн хэм алдагдал байна.

Нарийвчлаад аваад үзвэл маш олон төрлийн хэм алдагдлууд бий. Яг аль нь вэ гэдгээс хамаараад эмчилгээний сонголтууд нь бас өөр өөр. Зүрх цөөрдөг үеийн хэм алдагдалд бидний гол хардаг зүйл нь зүрх зогсолт байна уу, хориг байна уу, ажиллах ёстой зүрхний хэсгүүд дэс дарааллынхаа дагуу ажиллаж байна уу, үгүй юу, эсвэл тэр дотор ямар нэгэн саад байна уу гэдгийг харна. Тэгэнгүүтээ ачаалал даах чадвар буюу хүн дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний зогсолтын тоо өсөх, тайван үед нь буцаад байна уу, үгүй юу гэдгийг үзнэ.

Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг

Тэгэхгүй алхаад явж байсан ч зүрх цөөрөөд, гүйж байсан ч цөөрөөд байвал болохгүй гэсэн үг. Иймэрхүү тохиолдлууд аюултай гэж үзнэ. Энэ тохиолдолд суулгац эмчилгээнүүдийг их хийдэг. Зүрхний цохилтын тоог дээш нь өсгөж өгдөг. Зүрх нь ажиллахгүй цөөрсөн үед түүнийг нь өсгөж өгдөг. Бусад үед нь хянаж байдаг суулгац бий. Үүнийг фэйсмэйкер гэж нэрлээд байгаа.

– Энэ төрлийн өвчний тохиолдол нэмэгдсэн үү. Ямар эмчилгээнүүд хийдэг вэ?

– Манай эмнэлгээр жилдээ 250-300 хүнд энэ төрлийн өвчний мэс заслыг хийж байна. Бусад эмнэлгүүдээр жилдээ 20-30 тохиолдол хагалгаанд ордог гэж сонссон. Эдгээр нь зүрх цөөрдөг хэм алдалтын үед хийдэг эмчилгээ.

Нөгөө талд зүрхний цохилтын тоо олширдог хэм алдагдлууд байгаа. Олон цохилдог гэсэн үг. Олон цохилдог хэм алдагдлын үед ихэвчлэн электрофизиологи оношилгоо, эмчилгээ хийдэг. Электрофизиологи оношилгоо, эмчилгээнд цавины венийн судсуудыг ашигладаг. Цавины венийн судас руу уян зүү хатгаад, жижигхэн гуурснууд тавьчихдаг. Түүн дотроо нарийхан цахилгаан мэдрэгч гуурснуудыг гүйлгэж зүрхэнд нь оруулаад, зүрхэн дотор болж байгаа цахилгааных нь үйл ажиллагааг шинжилдэг. Хаана нь цахилгаан ирж байна. Хаашаа тархаж байна. Хаана нь очиж байна. Яг явах ёстой замуудаараа явж байна уу. Эсвэл цахилгаан үүсэх ёсгүй газраа цахилгаан цэнэг үүсээд байна уу. Явах ёсгүй газраар цахилгаан цэнэг дамжаад байна уу. Түүнээсээ болоод хэм алдаад байна уу гэдэг байршлыг нь олоод, тэрүүхэн тэнд нь голомтыг нь түлдэг.

Тусгай долгион ашиглаж халалт үүсгээд, тэрүүхэн хэсэгт нь түлээд сорвижуулах эмчилгээг хийнэ. Түлээд сорвижуулах эмчилгээ хийсний дараа түлсэн хэсэг сорви болчихвол тухайн хэм алдагдал эмчлэгдэнэ гэсэн үг. Хүн гараа зүсэхээр заримдаа сорвитой, заримдаа сорвигүй эдгэдэг шүү дээ. Түүн шиг сорвигүй эдгэчих юм бол тухайн хэм алдагдал давтагдах боломжтой.

Олон улс болон манай эмнэлгийн өөрсдийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 7-15 хувь нь дахидаг гэсэн судалгаа гарсан. Дахисан тохиолдолд бид эргээд түрүүнийхээ үйлдлийг дахин хийнэ гэсэн үг. Үүний дараа дахих магадлал нэг хувиас доош буурч ирдэг. Энэ эмчилгээг хийхгүй бол тухайн зүрх дэлсдэг хэм алдагдал нь эмийн эмчилгээгээр эдгэдэггүй.

– Зүрх олон цохилдог хэм алдагдлын үед бас энэ эмчилгээг хийх үү?

– Бүх төрлийн хэм алдагдалд биш. Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг. Манай амбулаториор эмчлүүлэгчдийн 60-аад хувь нь дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай, зүрхний суурь дасгалжилт алдагдсан хүмүүс байдаг.

Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг. Энэ үед ерөөсөө л дасгал хий гэдэг. 2-3 cap дасгал хийгээд, зүрх нь дасгалжаад үйл ажиллагаа нь сайжраад, хэм алдагдал нь арилдаг. Зарим хүмүүстээ бид эм уулгадаг. Дэмжих төрлийн эмийг уулгаад, зүрхний үйл ажиллагааг буцаагаад жигдрүүлэхээр оролддог. Үнэхээр эмгэг голомтууд байгаа тохиолдолд хэм алдагдлыг үүсгээд байгаа, тусгай биеэ даасан хэм алдагдлын өвчнүүд үүсгэгч байгаа тохиолдолд бид электрофизиологи оношилгоо, эмчилгээг хийнэ.

Энэ дотор нэг өвөрмөц хэм алдагдлын тухай бас ярих ёстой тэр нь тосгуурын жирвэгнээ гэх хэм алдагдалт. Тосгуурын жирвэгнээ ихэвчлэн амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин. Таргалалт, тамхи татах маш их нөлөөлдөг. Мэдээж нас хүйс нөлөөлнө. Түүнийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ тамхи, таргалалт, хооллолт, дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг хүн бүр өөрчлөх боломжтой. Эдгээрийн буруу хэвшилтэй байснаас болоод зүрхэн дотор жижиг сорвижилтууд үүсдэг. Түүнээсээ болоод тосгуурын жирвэгнээ гэдэг хэм алдагдалт үүсэх эрсдэлтэй.

– Энэ төрлийн зүрхний хэм алдагдалт хэр аюултай вэ?

– Тосгуурын жирвэгнээ өвчин нь ямар аюултай гэхээр цус шахах үйл ажиллагаагаа алдчихдаг. Шахах үйл ажиллагаа нь алдагдчихаар цусны урсгал удаашраад хуйлраад эхэлдэг.

Жижиг хөндийнүүдэд нь бөглөм үүсдэг. Цусны гүйж байсан хорууд цусны эсэд наалддаг. Тэр нь тасраад явчихвал зүрхнээс гараад хамгийн эхэнд очдог гурван том судсанд наалдана. Энэ гурван том судас бүгдээрээ тархи руу явж байдаг. Түүнээс болж харвалт үүснэ. Тухайн хэм алдагдал нь өөрт онцлох зовуурьгүй яваад байж болно. Тийм учраас хүмүүс мэдэхгүй явж байснаа гэнэтхэн харвачихдаг. Ийм тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байгаа.

– Одоо залуу хүмүүс гэнэт зуурдаар нас барах боллоо гээд байгаа нь үүнтэй холбоотой байж болох уу?

– Зүв зүгээр байж байснаа гэнэт харвачихлаа гэж яригдаад байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр цаанаа суурь байх магадлал өндөр байдаг. Энэ хэм алдагдлын үед яах ёстой гэхээр цусны бүлэгнэлтийн эсрэг эм уулгадаг. Иргэд цус шингэлэх эм гэж ойлгоод уугаад байна. Гэтэл цусыг шингэлэх гэдэг ойлголт нэг өөр. Цусны бүлэгнэлт, бөглөм үүсэхээс сэргийлэх гэдэг ойлголт нэг өөр. Зарим эмнүүд эсүүд хоорондоо наалдахаас сэргийлж, бөглөмөөс хамгаалж байдаг.

Зарим нь цусны бүлэгнэх тогтолцоонд нь нөлөөлж бөглөмөөс сэргийлж байдаг. Тэгэхээр эмч ямар эм бичиж өгсөн түүнийг маш сайн зөв уух ёстой. Зүгээр л эмнэлэг ороод цус шингэлэх эм уух гэсэн юмаа гээд л буруу ойлголцоод, буруу эм уугаад байдаг. Нэгдүгээрт, цусны бүлэгнэлийн эсрэг тусгай эмнүүдийг уудаг.

Хоёрдугаарт, бидний хийж эхэлсэн хөлдөөх эмчилгээ гэдэг зүйл орж ирдэг. Эдгээр эмчилгээг эхэн үед нь хийлгэвэл өндөр ач холбогдолтой. Хэрвээ зүрхний хэм алдагдал нь удаан байнгын болчихсон байгаа тохиолдолд үр дүн бага. Дээрээс нь энэхүү хэм алдагдлын үед зүрхний хөндийнүүд тэлээд томрох гээд байдаг.

Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж

Хэт томорчих юм бол бас үр дүн багатай болчихдог. Тийм учраас иргэд аль болох зовиуртай байсан ч, зовуурьгүй байсан ч 40 болон түүнээс дээш насандаа жилдээ нэг удаа зүрхний бичлэгээ хийлгэчихдэг, зүрхний ЭХО хийлгэдэг, суурь шинжилгээнүүдээ хийлгээд хянаж байх ёстой. Эрт оношилчихвол тосгуурын жирвэгнээ өвчний эмчилгээ буюу түлэх эмчилгээг хийж болно. Хөлдөөж ч болдог.

Түлэх эмчилгээний үед нийт ажилбарын цаг их удаантай. 4-5 цаг болдог. Хүн хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Тэгэхээр бүрэн унтуулгад оруулдаг. Ихэнх тохиолдолд унтуулна. Дээрээс нь эмгэг голомтыг түлэх процесс нь өөрөө 2-3 цагийн турш явагддаг. Тэгэхээр нэлээд удааширсан процесс өрнөнө.

– Та бүхний шинээр нэвтрүүлсэн хөлдөөх эмчилгээ түлэх эмчилгээнээсээ давуу талтай юу?

– Одоогийн бидний шинээр нэвтрүүлсэн эмчилгээ нь хөлдөөх төрлийнх. Энэ нь катетр гээд зүрхэнд ордог хэсгийн урд талд баллон буюу шаар хэлбэрийн зүйл байж байдаг. Түүнийг голомт дээрээ аваачиж нааж байгаад хөлдөөх процессыг явуулдаг. Азотын хийг түүнд ашигладаг. Хөргөх процесс явуулаад, эдийг нь хөлдөөж сорвижуулдаг гэсэн үг. Процетурын хувьд 1-1.5 цаг орчим болдог. Ихдээ л 2 цаг орчим үргэлжилдэг. Хөлдөөх процесс нь өөрөө 20-30 минут хийгддэг. Тэгэхээр нөгөө мэс заслаа бодвол хамаагүй цаг хугацааны хувьд хурдан.

Эмчлүүлэгч унтуулгад орох шаардлагагүй болчихдог. Хөнгөн тайвшруулах эмчилгээ хийж байгаад. тухайн эмчилгээгээ хийчихнэ. Дээрээс нь процедур хурдан хийгдэнэ гэдэг нь хагалгааны өрөөнүүд хурдан ашиглагдах боломжтой. Тэр хэрээр олон хүнд хүрнэ. Ийм давуу талуудтай гэсэн үг.

– Зүрхийг хөлдөөнө гэхээр тэр хооронд цусаа яаж шахах вэ. Хиймэл аппарат ашиглах уу?

– Зүрх зүгээр ажиллаж л байна. Бид жижигхэн голомтыг л түлж байгаа юм. Тэрхүү жижигхэн голомт хэсгээ л хөлдөөнө. Зүрхээ тэр чигт нь хөлдөөгөөд байгаа асуудал байхгүй. Тэнд байгаа жижигхэн хэм алдагдал үүсгэгч судсуудын булчинлаг хэсгийг л жаахан хөлдөөдөг. Тэгэхээр зүрхийг зогсоогоод, цусны эргэлтийг зогсоох зүйл байхгүй. Хүн өөрөө сэрүүн хагалгаанд ордог. Нөгөө түлэх эмчилгээний аргаасаа цаг хэмнэсэн, өвчтөнд илүү таатай, мэргэжилтнүүдийн хувьд дадлагажих боломж нь илүү өндөр. Цөөхөн тохиолдолд ороход бүрэн туршлагажаад, цаашид хийгээд явах боломжтой ажилбар.

– КОВИД цар тахлаас хойш вакцин хийлгэснээс болж цус өтгөрөөд, залуу хүмүүс гэнэт нас бараад байна гэсэн ойлголтууд яваад байгаа. Үүнийг эмч мэргэжилтнүүд хэрхэн харж байна вэ?

– Бидний харж байгаагаар вакцин хийлгэнэ гэдэг нь өвчин тусахаасаа ялгаатай. Адилхан зүйлийг ашиглаж, дархлалыг өрнүүлж байгаа. Хүний биед өвчилсөн юм шиг процессыг үүсгэдэг. Гэхдээ өвчин үүсгэхгүй. Халдварлагдвал өвдөнө гэсэн үг. Өвдвөл тэр өвчний цаанаас эдгэрч гарах уу гэдэг асуудал яригдана.

Вакцин хийлгээд өвдсөн юм шиг дархлалын урвалыг өрнүүлэх болохоос биш өвчлөлийг үүсгэхгүй. Нэг адилхан зүйл нь юу гэхээр энэ бол хүнд хэлбэрийн халдвар. Тиймээс түүний эсрэг бие тэмцэхэд маш их энерги хүч зарцуулдаг. Үүнээсээ болоод зүрхний суурь дасгалжилт, зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Зүрх нь олон цохилдог. Ядарчихдаг. Спортын тамирчдад энэ байдал их анзаарагддаг.

Дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжгэнд явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй

Олимп дэлхий аваргад оролцож байсан өндөр зэрэглэлийн тамирчид гүйж чадахаа болиод суугаа болчихдог. Анхан шатны тамирчин шиг дасгалаа эхнээс нь хийж эхэлдэг. Иймэрхүү байдал маш их ажиглагдсан. Өвдсөний дараа бүр их ажиглагдсан. Вакцины дараа зарим тохиолдолд иймэрхүү зүйлүүд байсан. Энэ нь цусаа өтгөрүүлээд байгаа гэхээсээ илүү ерөнхийдөө бие махбод энэ өвчний эсрэг тэмцэж байхдаа маш их туйлдаж ядарсны улмаас зүрх дасгалжилтаа алдаж байгаа нь илүү харагдсан. Үүнийг эдгээх ямар арга байна гэхээр буцаагаад зүрхнийхээ дасгалжилтыг сайжруулах. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эм уух биш эсрэгээрээ дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй гэсэн үг.

– Дасгал нь ямар байх вэ. Хэт өндөр ачаалал гэнэт авч болохгүй байх?

– Тухайн хүнийхээ биеийн байдал хэр их дасгалжилт алдсан бэ гэдгээсээ хамаарч хийнэ. Зарим хүмүүс алхаж чаддаггүй. Тийм хүмүүст олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөхдөө өдөр бүр долоон минут тасралтгүй алхах. Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж. Тэгэхээр маш бага багаар ачаалуулж байгаа юм.

Бидний хувьд ажиглагддаг зүйл нь дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжигт явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй. Тийм учраас бид зөвлөхдөө ядаж эхний нэг cap зөвхөн кардио дасгал хий.

Кардио дасгалыг буюу зүрхний цохилтыг өсгөх бууруулах, өсгөх бууруулах дасгал хий. Тэр нь юу байх вэ гэхээр алхах, дугуй унах, жаахан хурдан алхах, хэрвээ чадаж байвал хөнгөн гүйх. Гол нь үүнийгээ өдөр болгон тогтмол хугацаатай хийх. Тэгээд дор хаяж нэг сарын туршид хийх ёстой. Ингээд суурь дасгалжилт, кардио дасгалжилт сайжирсны дараа заалны дасгал гэх мэтээ нэм гэдэг асуудал яригдаж байгаа.

– Хүн өөрөө зүрхний хэм алдагдалтай гэдгээ мэдэхгүй, хааяа хааяа нэг зүрхний бичлэг хийлгэчихдэг. Ингэхдээ өөр өөр газарт очдог. Түүгээр нь хэм алдагдал нь үнэн зөв гарах уу. Та түрүүн хэлсэн. Жилд нэг удаа хэм алдагдах ч тохиолдол байдаг гэж. Энэ тохиолдолд онош үнэн зөв тогтоогдох уу?

– Олон давтамжтай үзүүлбэл эргээд илрэх боломжийг ихэсгэнэ. Ганцхан удаа үзүүлээд тэр нь зүгээр гарчихдаг. Түүгээр нь хэм алдагдал оношлогдохгүй. Т эгвэл хоёр удаа үзүүл бэл арай илүү. Гурван удаа үзүүлбэл бүр л магадлал ихэснэ. Гэхдээ бидний хувьд удаашруулсан байдлаар заавал эмнэлэгт ханд гэдгээсээ илүү хүмүүс анзаарч байгаа бол кино, гадны нэвтрүүлгүүдээр их гардаг болсон.

Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг

Хүмүүс өөр өөртөө 24 цагийн эмчилгээ хийдэг болчихсон. Цээжиндээ 24 цагийнхаа аппаратыг зүүгээд гараад гүйдэг. Гараад алхдаг. Өөрсдөө зүрхний цохилтынхоо тоог хянадаг. Биедээ хэр хэмжээний ачаалал авах вэ, хэдэн минут дасгал хийх вэ. зүрхнийхээ цохилтын тоог тэдэнд хүргэх ёстой гээд хүргэдэг. Энэ бүгдээ яаж хянаад байна гэхээр өөрсдөд нь хувийн хяналтын аппаратууд байдаг. Зүрхний цохилтын тоог хянадаг. Бичлэгээ хийчихдэг. Халааслаад явж байдаг. Тийм аппаратаар өөрийгөө хянаад, зүрхнийхээ суурь цохилтын тоогоо зохицуулаад, ачааллаа тааруулаад хянаад явж байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал уг нь Монголд үүсэх хэрэгтэй л байгаа юм.

– Монголд энэ төрлийн аппаратууд хэр элбэг вэ. Хүмүүс худалдаанаас авч болох вэ?

– Элбэг байгаа. Монголд оношилгооны зүйлүүд хангалттай ороод ирсэн. 24 цагийн эмчилгээг маш олон эмнэлэг хийж байна. 2-4 жилээр ажилладаг суулгацыг олон эмнэлгүүд хийдэг болсон. Улсаас дийлэнх мөнгийг дааж байна. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийдэг гар аппаратууд бий. Иргэд өөрсдөө тодорхой хэмжээгээр санаачлаад өөрөө яаж эрүүл байх вэ гэдгээ бодоод, өөрийгөө хянаад дасгал хийгээд явах бүрэн боломжтой.

– Зарим эмчилгээний үед эм зөвлөдөг гэсэн. Эмийг заавал эмчийн заавраар уух уу?

– Хэм алдагдлын өвчний үед зайлшгүй 100 хувь эмчийн хяналтаар эм уух ёстой. Яагаад гэхээр хэм алдагдлын эсрэг ууж байгаа эм болгон эргээд хэм алдагдал үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүрхнийхээ цохилтын тоог цөөлөх гээд ууж байгаа эм зүрхний цохилтыг тоог унагаах цөөрүүлэх боломжтой. Хэт цөөрүүлэх тохиолдол байдаг. Ингээд эрсдэлд өртөх магадлалтай. Эмнүүдээ мэдэхгүй нэг төрлийн эмийг өөр өөр нэршлээр үйлдвэрлэгдсэнийг давхар уух, хослуулж хэрэглэх, хавсарч уух зэргээр эсрэг хэрэглээд байдаг.

Ялангуяа зүрх дэлсэх хэм алдагдлын үед хүмүүс их эм уудаг. Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг. Сандраад нэг эмийг давхар уудаг. Олноор нь уучихдаг тохиолдлууд их гардаг. Иймээс эмийн эмчилгээний үед заавал эмчийн хяналтаар уух ёстой.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.

”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх ньТогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна.  

Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.      

Эрхэм чуулганы дарга  аа,

Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан “Энх тайвны шинэ хөтөлбөр”-т олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна.

Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна.

Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна.

Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.

Эрхэм чуулганы дарга аа,

Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. 

Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн.  

Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоохитгэлцлийг бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизм онцгой чухал талбар болж байна” хэмээн онцлон дурдсан билээ.    

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн бол саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна.

Тэрбээр “Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолжаливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүйхэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн дэлхий нийтэд уриалсан.

Эрхэм чуулганы дарга  аа,

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ.  

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг.

Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны зургаадугаар сард “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон.

Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.    

Эрхэм чуулганы дарга  аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай.

Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.  

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилтбэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна.

Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ.

Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ.  

Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ.

Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна.

Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан.

Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.

Эрхэм чуулганы дарга  аа,

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэжэх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна.

Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл”-ийн 2023 оны илтгэлийн дүнгээр Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно гэдгийг онцлон сануулжээ.

Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх  шаардлагатай байна.  

Энэ ч үүднээс Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон.

Манай улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамжаюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгуулсан.

Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.    

Эрхэм чуулганы дарга  аа,

Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг  хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг.

Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.  

Тухайлбал, 2022 оны есдүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичиг”-ийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно.

Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг.

Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.

Эрхэм чуулганы дарга  аа,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна  гэдэгт итгэлтэй байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно.

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичиг”-ийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна.

Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.  

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан хүчин зүтгэсэн тус байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.

Эрхэм чуулганы дарга аа,

Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан.

Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэгхариуцлага юм.

Аливаа улс үндэстний эв найрамдалхөгжил цэцэглэлтгэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэгоролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдалхөгжил дэвшилд эмэгтэйчүүдэмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.

Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан.

Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна.

Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.  

Эрхэм чуулганы дарга  аа,

Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэжбайна.  

Ирэх 2024 оны есдүгээр сард “Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд” сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.

Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил  цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлогосанал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй.

Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн газарт барилгын компани хууль бусаар халджээ DNN.mn

ГССҮТ-ийн газарт “Шүүт” хотхоны барилгын компани хууль бусаар халджээ.

Тодруулбал өчигдөр “Соргог баян далай” ХХК-ийн “Шүүт” хотхоны барилгыг барихад саад болж буй цахилгаан болон сангийн шугам хоолойг шилжүүлэх нэрийдлээр шөнө оройн цагаар төрийн байгууллага болох Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн газарт хууль бусаар халдсан үйлдэл гарсан байна.

Тус төвөөс албан ёсоор зөвшөөрөл авалгүй хийгдэж буй хууль бус үйл ажиллагаа тул ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг нар газар дээр нь ажиллаж, таслан зогсоожээ.

Мөн тухайн барилгын өргөгч кран нь ГССҮТ-ийн нисдэг тэрэгний талбайд хүнд өвчтөн зөөвөрлөж ирдэг нисдэг тэрэг буухад ч хүндрэл учруулж байгаа аж.

Улсын хэмжээнд гэмтэл, согогийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй ГССҮТ-ийн ойр орчимд энэ мэт орон сууцны барилгууд шахаж барьсны улмаас орц гарцны хэсэгт замын бөглөрөл үүсэж, яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирж буй иргэд үйлчлүүлэгчдэд хугацаа алдах, ачаалал нэмэгдэх зэрэг төвөгтэй байдал үүсэж байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Д.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д тав дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй барилдаж 0:10 харьцтайгаар ялагдлаа. Ингэснээр чөлөөт бөхийн 50 кг жинд ДАШТ-ээс хос мөнгөн медаль хүртэв.

ОУХМ Д.Отгонжаргал хоёр жил дараалан Сүсаки Юитэй ДАШТ-ий аваргын төлөө барилдаж ялагдал хүлээлээ. Сүсаки Юи нь чөлөөт ДАШТ-д дөрөв дахь удаагаа түрүүлснээр 50 кг жингээ тэргүүлж байгаа юм.

Д.Отгонжаргал гурван дэлхийн аварга дараалж медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Тэрбээр 2021 оны ДАШТ-ээс хүрэл, 2022, 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтын эзэн боллоо.

Маргааш 72 кг жинд ОУХМ Э.Даваанасан АНУ-ын тамирчин Амит Элортой, 68 кг жинд ОУХМ

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг энэ сарын 28-нд товлолоо DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт товлолоо.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашингүй өдрөөр төв талбай дээр шүдний эмнэлгүүд ажиллана DNN.mn

Энэ сарын 23-ны өдөр автомашингүй өдөр болно.

Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

Тухайлбал ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллана.

Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээллээ.

Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

  1. Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд
  2. Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд
  3. Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд
  4. Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд
  5. Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд
  6. Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болох аж.