ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: Одонтой ээжүүд тэмцэл хийнэ
Month: September 2023
2023-10-02
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
2023-10-01
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
“Ханжоу 2022” Азийн наадмын хөлбөмбөгийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.
Монголын баг эхний тоглолтоо Вьетнамын шигшээтэй хийж 4:2 харьцаатай ялагдал хүлээсэн. Тус тоглолтод манай шигшээ багаас У.Тэмүлэн 46′, Б.Батмөнх 90+5′ нар гоол оруулсан билээ.
Манай багийн хоёр дахь тоглолт өнөөдөр 16:00 цагт Саудын Арабын эсрэг өрнөх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
2023-09-30
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
2023-09-29
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Арслантай гүүрийг нурааж, шинээр барьж, холбоос зам тавих зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээнд 120 сая төгрөгийн тендер зарлажээ.
Тодруулбал, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас нийслэлийн төсвийн хөрөнгөөр уг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Дэлхийн улс орнуудын нийт өр энэ оны эхний хагасын байдлаар 307 их наяд ам.долларт хүрснийг Олон улсын санхүүгийн судалгааны хүрээлэнгийн (Institute of International Finance, IIF) мэдээлэл харууллаа.
Тодруулбал, засгийн газрууд, компаниуд, өрхүүдийн өр төлбөрийг оролцуулаад нийт өрийн хэмжээ оны эхний зургаан сард 10 их наяд доллароор өссөн нь 2022 оны эхэнд тогтоосон “рекорд”-ыг шинэчилсэн байна.
Нийт өрийн дэлхийн ДНБ-д эзлэх хувь 1-6 дугаар сард 2 нэгжээр нэмэгдэж, 336 хувьд хүрчээ. Эл үзүүлэлт коронавирусний цар тахлын үед 360 хувьд хүрч байв.
Манай улсын 13 үйлдвэр Хятад руу гурил экспортлох эрхээ авчээ
Монгол Улсад 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1778 жуулчин иржээ.
Ирж буй жуулчдын 37.39 хувийг ОХУ, 22.56 хувийг БНСУ, 16.82 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.
Жуулчдын тоон мэдээллийн дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс харна уу.