Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс дээж авчээ DNN.mn

Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхнаас тодруулав.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:

-Сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийсэн. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна. Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 дээж авлаа. Эдгээр дээжийг лабораторид хүргүүлж,  56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байгаа. Үүнээс түрээсийн гал тогоотой 18, зориулалтын гал тогоогүй 31 сургууль бий. Сургуулиудад боловсон хүчин болон тоног төхөөрөмж дутагдалтай дүгнэлт гарсан. Энэ онд 6381 хүүхдийн хүчин чадалтай 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төв ашиглалтад ороод байна хэмээлээ.

Categories
мэдээ спорт

Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн.

Шөвгөрсөн нэг бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнгөрсөн долоо хоногт Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан. БНСУ-ын лаборатори тухайн бөхийн Б сорьцын шинжилгээний албан ёсны хариуг гаргажээ. Тухайн бөх өөрийн Б сорьцтойгоо өнөөдөр танилцсан байна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст албан ёсны хариу өнөөдөр хүргэгдэж байгаа юм байна. Ингэснээр допинг илэрсэн бөхийн Б сорьцын шинжилгээний хариуг албан ёсоор нийтэд нээлттэй зарлахыг эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад он гарснаас хойш 480255 жуулчин иржээ DNN.mn

Монгол Улсад 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 480255 жуулчин иржээ.

Ирж буй жуулчдын 37633 хувийг ОХУ, 22.55 хувийг БНХАУ, 16.87 хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм.  Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ЦЕГ: Осол гаргасан жолооч эмэгтэй биш эрэгтэй, согтуу биш эрүүл байсан DNN.mn

Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Согтуу жолооч гарцаар гарч байсан хоёр сурагчийг дайрч, нэг нь газар дээрээ нас барсан хэрэг гарлаа” хэмээх мэдээлэл цацагдаад байна. Энэхүү мэдээллийн дагуу сурвалжлав. Албаны мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзоригоос тодрууллаа.


-Гарцаар гарч явсан хоёр сурагчийг согтуу жолооч мөргөсөн гэх хэргийг тодруулахгүй юу?

-Олон нийтийн зарим мэдээллийн хэрэгслээр согтуу жолооч гэсэн байна лээ. Тээврийн цагдаагийн албанаас албан ёсоор манайд өгсөн мэдээллээр 27 настай Н гэж эрэгтэй хүн приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд Тахилтын буудал орчимд явган хүний замаар гарч байсан 12-13 насны хоёр сурагчийг мөргөж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Нөгөө хүүхэд нь Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол бүртгэгдсэн. ТЦА-наас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Тухайн жолооч согтуу байсан гэх мэдээлэл үнэн үү?

-Манайд ирсэн мэдээллээр тухайн жолооч эмэгтэй биш эрэгтэй хүн. Согтуу биш эрүүл гэсэн мэдээлэл урьдчилсан байдлаар мэдээлсэн. Баттай бус мэдээллээр тухайн газар дээр нэг эмэгтэй хүн явж таарсан юм шиг байна лээ. Тэгээд осол гарахаар нь хүүхдэд туслах гээд дэр тавиад үйлдэл хийхэд нь тухайн эмэгтэйг жолооч гэж ойлгосон юм шиг байна лээ. Жишээлбэл, тухайн осол гаргасан жолоочийг драйгерыг үлээлгэхэд хажуунаас нь зураг хөргийг нь дардаг. Тиймээс тухайн жолоочийн нотлох баримт, зураг сэлт бүгд мөрдөн шалгах ажиллагааных нь материалууд дунд байгаа учраас ТЦА-наас ирсэн албан ёсны мэдээлэл нь ийм байгаа.

-Тухайн жолоочийг 115 км.цагийн хурдтай явсан гээд байгаа. Энэ талаарх хяналт шалгалтыг хийж байгаа юу?

-Хэдэн км.цагийн хурдтай явж байсныг техникийн дүгнэлтээр гаргах байх. Одоогийн байдлаар есдүгээр сарын 21-ний өдөр гарсан хэргийг шалгаад явж байгаа учир бүх талын дүгнэлтүүд гараагүй байгаа учраас урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтүүдийн явцад тодорхой болох байх.

Жолооч гарц ойролцоо үед хэдэн км.цагийн хурдтай явах, согтуу байсан бол ямар хариуцлага тооцох, хурд хэтрүүлсэн бол ямар хуулиар зохицуулахыг “Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч Б.Жигмэддоржоос тодрууллаа.

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр 115 км.цагийн хурдтай явсан тохиолдолд дүрэм зөрчсөнд тооцох уу. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтоох зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдан гарсан байдаг.

Мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж маш тодорхой зааж өгсөн байгаа. Мөн “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг … дагаж мөрдөнө.” “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр 115 км/цагийн хурдтай явсан бол хурд хэтрүүлсэн байна. Энэ тохиолдолд гаргасан зөрчил, хор уршгаас нь шалтгаалж Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

-Согтуугаар жолоо барьж яваад зам тээврийн осол гаргавал хүндрүүлэх нөхцөл болох уу?

-Хэн ч зам тээврийн ослыг санаатайгаар үйлддэггүй, санамсар болгоомжгүйгээр үйлддэг. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргавал гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж буй үйлдэлдээ санаатай, энэ гэмт хэргийн улмаас учруулж буй хохирол, хор уршигт болгоомжгүй юм. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүндрүүлж зүйлчилнэ. Үүнийг Монгол Улс Эрүүгийн хуульдаа тухайлан зохицуулж өгсөн байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 27.10.3. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

27.10.4.1-т зааснаар дээрх гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байна.

-Гарцаар гарч явсан хүүхдийн амь насыг хохироосон. Үүнд ямар хуулийн зүйл заалтаар хариуцлага тооцох вэ?

-Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний гарц хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.”, “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасч байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож…” гэх мэт байдлаар жолоочийг үүрэгжүүлсэн байдаг. Үүнийг зөрчиж зам тээврийн осол гаргаж хүний амь нас эрсэдсэн бол дээр хэлсэнчлэн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

-Дахин нэг хүүхэд гэмтсэн байгаа. Энэ нь дахин хүндрүүлэх нөхцөл мөн үү?

-Хоёр дахь хүүхэд нь хүнд гэмтсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүндээ багтана.

-Сургуулийн орчинд жолооч ямар дүрэм баримтлан хөдөлгөөнд оролцох ёстой вэ?

-Боловсролын ерөнхий хуульд “Боловсролын сургалтын байгууллага нь болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах аюулгүй байдлыг хангасан, суралцагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн орчин бүрдүүлсэн байна” гэж үүрэгжүүлсэн байдаг. Сургуулийн орчинд замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэлийг стандартын дагуу байршуулах ёстой. Үүнийг тухайн орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага, сургууль хийж гүйцэтгэх үүрэгтэй. Жолооч тухайн тэмдэг, тэмдэглэлийг мөрдөж хөдөлгөөнд оролцоно.

-Одоогийн хууль болон замын хөдөлгөөний дүрэмд согтуу жолоочид оногдуулах хариуцлага нь ямар байгаа вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25.2-т зааснаар Эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Ингэхдээ тухайн хүний гаргасан хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар зэргээс харгалзаж үзнэ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. Харин дээр дурдсанчлан гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Жишээлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасч зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин хүний амь нас хохирсон бол дээр дурдсан байдлаар хариуцлага хүлээнэ.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 83 хувьтай байжээ.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хараа хяналт сул, хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэж болзошгүй, тэнэмэл зэрэг нийт 226 хүүхдийг олж тогтоосон байна. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн 123 иргэнийг 7-30 хоног баривчлуулж, хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхарсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн 128 иргэнд торгууль ногдуулжээ.

Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл, авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах үүрэг өгсөн. Авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлийн хүрээнд нийт 16 байршилд 9.21 км авто замд засварын ажил хийхээр төлөвлөснөөс 14 байршлын 8.51 км замд засвар шинэчлэл хийлээ. Хоёр байршлын 0.7 км замын засварын ажил үргэлжилж буй бөгөөд 90.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн гол болон туслах 148 гудамж, замд 82,803 ам метр нүхэн эвдрэл засварлаж, 87.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Төрийн Думын дарга бараалхлаа DNN.mn

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг онцолж, уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.  Мөн Ерөнхийлөгч В.В.Путинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

Төрийн Думын дарга В.В.Володин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтарсан Комисс ажлаа эхэлсэн нь хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Aзи, номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулган Монголд болно DNN.mn

Хиймэл оюуны ухааныг маркетингийн судалгаанд хэрхэн ашиглаж байна вэ. Энэ тухай “(AI) Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци” сэдэвт Ази номхон далайн судлаачдын чуулган Монголд болох гэж байна. Чуулганд Ази номхон далайн 11 улсын топ 50 гаруй маркетингийн судалгааны агентлаг, 800 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцоно. Азийн топ экспертүүдийн илтгэлийг сонсож, воркшопд оролцсоноор tech, дата аналитик суурьтай, хүн төвтэй бизнес процессын шилжилт, CX, дижитал худалдан авалтын замнал, маркетинг судалгаанд AI-д ашиглаж буй ОУ-ын шилдэг туршлагуудаас суралцах болно. Мөн Монголын топ компаниудын СEO 2023 судалгааны тайлангийн нээлт хийж ирсэн хүн бүрд тайланг бүрэн эхээр нь дижиталаар хүргүүлэх юм.

Арга хэмжээнд оролцсоноор,

  • Салбартаа 30+ жил ажилласан Азийн топ экспертүүдээс дараах зүйлсийг суралцах боломжтой:
    • Маркетингийн судалгаанд AI-ийг ашиглах шинэ боломжууд
    • Qualtrics компани нь “CX” туршлагын менежментийн Дэлхийн тэргүүлэх платформ хэрэглэгчээ ойлгох, харилцах чиглэлд CX платформд суурилан хэрхэн дижитал шилжилт хийж байгаа бодит туршлагууд
    • Зан төлөвийн эдийн засгийг маркетингд ашиглах нь
    • Хүн төвтэй бизнес хөгжүүлэлтийн процесс ба дизайн сэтгэлгээ
    • Дижитал худалдан авалтын замнал
    • E спорт онлайн тоглоом X, Y үеийнхэнд нөлөөлөх Азийн N1 суваг болж буй талаар
    • Хэрэглэгчийн туршлагыг судлах, сайжруулах замаар Дэлхийд тэргүүлэх Хятадын автомашины салбарын бодит туршлага
    • Топ 50 CEO-гийн судалгаанаас Монголын болон Глобал бизнесийн 2024 оны тренд харьцуулалт, тулгамдаж буй асуудлуудын талаар гүнзгийрүүлэн судалсан хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй танилцаж, networking хийх боломж нээгдэнэ.

Хэрхэн оролцох вэ,

  • Конференс: Олон улсын топ 10 экспертийн илтгэлийг сонсох, мэдлэгээ нэмэгдүүлэх.
  • Воркшоп: Дараах 2 воркшопд хамрагдах боломжтой. Үүнд:
    • Датанаас (insight) гол мессежийг олж илрүүлэх нь /Дэлхийн судалгааны ESOMAR байгууллагын шилдэг воркшоп/
    • Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт (NPD) – Инновацын загварууд – /Кэйсүүд/
  • Ивээн тэтгэх: Олон улсын мэргэжилтэн экспертүүд, судалгааны агентлагууд, дотоодын 800 гаруй оролцогчийг хамруулсан энэхүү арга хэмжээнд өөрийн байгууллагын үнэ цэнийг өсгөх, лого, сурталчилгаа, бүүтийг байршуулах зэргээр хамтран ажиллах боломжтой.

Чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг та доорх холбоосуудаас авах боломжтой.

Event page: Энэ линкийг холбох: “APRC-2023” Conference /Marketing Research & AI/

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны 5450 орчим байранд халаалт өгөөд байна DNN.mn

Хотын дарга Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагаа, шугам сүлжээний их, урсгал засварын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Хотын хэмжээнд халаалт авах орон сууцны 5500 байр байдгаас 5450 орчим нь дулаанд холбогдсон. 150 сургууль, 195 цэцэрлэг, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж дулааны эрчим хүчээр хангагдаад байна. Халаалт аваагүй орон сууцны 50 гаруй байр байгаа нь шугамын гэмтэлтэй холбоотой” гэлээ.

Харин Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр “Манай газрын шугам сүлжээний их болон урсгал засварын ажил дууссан. Халаалт өгч эхэлснээс хойш олон гэмтэл гарсныг тухай бүр засаж, янзалсан. Одоо дөрвөн гэмтлийг засаж байна. Халаалтгүй байгаа 55 байрнаас 24-ийг нь өнөөдөр орой гэхэд дулаанд холбоно. Бусад гэмтлийг ойрын хугацаанд засаж дуусгана” хэмээн ярилаа.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник, ашиглалт засварын хэлтсийн дарга Ш.Хосбаяр “Өвөлжилтийн бэлтгэл, техник засварын ажлыг зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд хийж дуусгахаар гүйцэтгэл 85 хувьтай байна. Урсгал засварын ажлыг хийж дууссан. Өвлийн их ачааллын үед найдвартай ажиллагааг хангах зорилгоор гурван шугамд их засварын ажлыг хийсэн. Хоёр шугамын ачааллыг нэмэгдүүллээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Булган боомтоор гурван улсын тээвэр явж эхэллээ DNN.mn

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шинжаань Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт амралтын өдрөөр Ховд аймгийн Булган боомтоор амжилтай нэвтэрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэжээ. Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шинжаань Өрөмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч, ОХУ-ын Новосибирск хот хүртэл тээвэрлэлт гүйцэтгэх юм.

Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иуд тээвэрлэлтийг гүйцэтгэж байгааг ЗТХЯ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 26-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  26-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 26-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.