Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан DNN.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгаар нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, хөрсөн дээр цочир хүйтэрч, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 25-ны 20 цагаас 09-р сарын 26-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

2023 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 27, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Ардын намын сонгуульд ялах тактик Оросоор айлгах юм шиг байна” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийгмийн ухааны
доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж “Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ганцхан сар тэсчихвэл сонгууль хүртэл ажрахгүй” хэмээн өгүүллээ.

“Олимпын наадамд цагаан тугаа өргөх анхааруулгын цаад шалтгаанууд” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардын намын сонгуульд ялах тактик Оросоор айлгах юм шиг байна” гэв.

Шүүхээр “гал” атгуулж хүссэндээ хүрсэн “Монгол Ураниум Ресурс”-ийн ил эзэн Х.Бүрэн-Эрдэнэ.

“Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” эхэллээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Ардын намын сонгуульд ялах тактик Оросоор айлгах юм шиг байна” гэв

ТОЙМ: “Ардын намын сонгуульд ялах тактик Оросоор айлгах юм шиг байна” гэв

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төмөр замын хонгилон гарц барьжээ DNN.mn

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн.

Энэ удаа УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ийн 1-р зуутад байрлах гармыг ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарц болгон өөрчилж барих ажлыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд хийж дуусгалаа.

Хөдөлгөөний ачаалал өндөр тус гармыг хонгилон гарц болгон өөрчилснөөр төмөр замын аюултай бүсээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, ард иргэдийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гурван дүүрэгт нохой, муурын үржил хязгаарлах ажил хийгдэж байна DNN.mn

Нийслэлийн гурван дүүрэгт нохой, муурын үржил хязгаарлах ажил эхлээд байна.

Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 14 дүгээр хороо, Сэлбэ цэцэрлэгт хүрээлэнд байрлаж буй Дабль Өү Ветер компани нохой, муурын үржил хязгаарлаж байгаа бол Хан-Уул дүүрэгт 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байх Анд клиник компани хийж байгаа юм байна.

Нохой, муурын үржил хязгаарлах ажил Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 8 дугаар сард эхэлсэн. Энэ жил 2,000 гаруй нохой, муурын үржил хязгаарлах ажил хийгдэхээс Чингэлтэй дүүрэгт гэхэд 333 нохойд хийжээ.

Иргэд нохой, муураа авч очин үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх боломжтойг УБЗАА-наас мэдээллээ.

Эдгээр дүүрэгт хийж дууссаны дараа Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд үржил хязгаарлах ажлыг зохион байгуулах аж.

Улаанбаатарын хэмжээнд 48,128 нохой, 2.139 муур тэжээвэр буюу эзэнтэй бөгөөд 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоос сэргийлэх сургалт, өдөрлөг зохион байгуулна DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай:

-Сайжруулсан шахмал 118 мянган тонн түлшийг 58 агуулахад нөөцлөөд байна. Нийт борлуулалтын  650 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 500 цэг ажиллаж байгаа. Үлдсэн цэгүүдийг аравдугаар сарын 1-н гэхэд үе шаттайгаар ажиллуулна. Түлшнээс 24 дээж авахад сайжруулсан шахмал түлшний стандартыг хангасан гэж гарсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулна гэлээ.

Хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, удаашраалтай байгаа ажлуудаа эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах.
  • Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, Улсын комисст хүлээлгэж өгөх ажлуудаа шуурхай зохион байгуулах.
  • Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.
  • Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэх.
  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах.
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах.
  • Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлаг болон дүүргүүд төрийн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь НЗДТГ хяналт тавьж ажиллах.
  • Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах.
  • Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгөв.
Categories
мэдээ нийгэм

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Увс аймгийн Тэс сумын төвөөс баруун зүгт 41 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт Улаанбаатарын 1.22 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр“-ийн удирдах албан тушаалтанд хахууль өгсөн гэх хэргийг прокурорт шилжүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 1 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал,

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдах албан тушаалтан “И” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлсний хариуд гаалийн улсын ахлах байцаагч “Н” нь бусдаас хахууль авсан гэх;
  • БНХАУ-ын иргэн “Ф” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан Н, Ц, Д, Э, З, Д нарт хахууль өгсөн гэх;
  • Иргэн “Д” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ удирдах албан тушаалтан “Ц”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Э”, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан “О” нартай бүлэглэн өөрийн ойрын харилцаатай “Б”-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль өгөхийг шаардсан гэх;
  • Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан “Л” нь бусдаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дэлхийн эм зүйчдийн өдөр“ тохиож байна DNN.mn

Өнөөдөр /2023.09.25/ “Дэлхийн эм зүйчдийн өдөр” тохиож байна.

Эл өдрийн хүрээнд СХДЭМТ-ийн эм зүйн тасгаас “Метернил, Эквамер шинэ эмийн сургалт”-ыг зохион байгуулсан байна. Дээрх сургалтад СХДЭМТ-ийн зургаан эм зүйч, 13 эмч хамрагдлаа.

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Монгол Улсын нийт эм зүйчдэдээ “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас хойш 44 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгджээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр он гарснаас хойш манай улс 44 сая тонн нүүрс экспортолсон байна. Төсвийн тодотголоор нүүрсний экспорт 50 сая тонн болсон, энэ тоо хангалттай биелэх нь тодорхой болов.

Манай улсын экспортолж буй нүүрсний 97 хувь нь коксожсон нүүрс.

Мөн энэхүү үзүүлэлт ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны нүүрсний экспортын түвшинд хүрснийг эдийн засагчид онцолж байна. Тухайн үед Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан юм. Харин 2022 онд нийт 27 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байв.