Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Трампаас Нямбаатар хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Дотоод орчны агаарын чанарт судалгаа хийсэн багийн гишүүн О.Оюун-Эрдэнэ “Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хортой” гэснийг VI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хуульч Г.Цолмонгэрэл “Тээврийн хэрэгсэл бол цэнэгтэй
буу. Тиймээс жолооч замын хөдөлгөөнд үргэлж сэрэмжтэй
оролцох ёстой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Трампаас Нямбаатар хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Геологич  Ц.Мөнгөншагай “Ашигт малтмалын тухай хуулийн
төсөлд хөрөнгө оруулагчдыг улам түлхсэн шийдлүүд
орсон нь тун харамсалтай” гэлээ.

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын
охин Хишигсүрэн “Намайг Япон явахад аав минь Далай
ламын бэлэглэсэн эрхийг өгч билээ” хэмээв.

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Трампаас Нямбаатар хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Трампаас Нямбаатар хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт 1620 камер суурилуулжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр хяналтын камерууд байршуулжээ.

Тодруулбал, сургууль, цэцэрлэг, орон, сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 1620 орчим камер шинээр суурилуулсан аж. Тэдгээр камерын засвар үйлчилгээнд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг, Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно DNN.mn

Өнөө шөнө буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг болон Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно.

Маргааш өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 27-нд Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно.

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн шаардлагагүй тохиолдолд дараах чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулж байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Жанжин клубын нүхэн гарц хүртэлх замыг засварлаж байна DNN.mn

Баянзүрх дүүрэг 12-р хороо Оргил худалдааны төвөөс урагш Жанжин клубын нүхэн гарц хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас 2023 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хашлага шинээр суурилуулах, явган замын ажил, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

May be an image of map, floor plan, road and text

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан. Энэ өдрүүдэд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн. Үүний хүрээнд УУХҮЯ-наас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлээд байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ДЭЭД ШҮҮХ: Намын даргын бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол ирүүлжээ DNN.mn

Иргэний зориг ногоон намын (ИЗНН)-ын Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга гэх А.Баярхүүгээс тус намын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан “ИЗНН-ын Их хурлаас сонгогдсон Б.Батбаатарыг намын даргаар бүртгүүлэх тухай” өргөдөлтэй холбоотой асуудлаар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гомдол ирүүлжээ.

Уг гомдол нь “дээрх өргөдлийг хэн гаргасан нь тодорхойгүй, Их хурлыг эрх бүхий этгээдээс зарлаагүй, намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн агуулгатай байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай мэдээлэл өглөө.

Түүний хэлж байгаагаар  118,000 тонн түлшийг 58 агуулахад нөөцлөөд байгаа юм байна. Нийт борлуулалтын 650 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 500 цэг ажиллаж байгаа гэлээ.  Үлдсэн цэгүүдийг аравдугаар сарын нэгэн гэхэд үе шаттайгаар ажилахаар болжээ.  Түлшнээс 24 дээж авахад сайжруулсан шахмал түлшний стандартыг хангасан гэж гарсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж байхаар болж байна.

 

Categories
гадаад нийгэм

Асуудал болж байсан “ATACMS пуужин” DNN.mn

Олон удаа Украины талаас хүсэлт гаргаж байсан холын тусгалтай “ATACMS” пуужинг АНУ нийлүүлэхийг зөвшөөрөв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ATACMS”-ийг ихэвчлэн алсын тусгалтай пуужин гэж нэрлэж байгаа нь буруу юм. Үнэндээ энэ нь Оросын “Точка У”, “Искандер” эсвэл Украины “Алдер”-тай адил тактикийн пуужингийн ангилалд багтдаг пуужин. Украйн улс 2022 оны зунаас хойш ашиглаж байгаа “GMLRS” гэх өндөр нарийвчлалтай тусгалтай, 90 км-ийн зайд тусдаг пуужингуудаас хамаагүй хол буюу 300 км зайд бай устгах чадвартай учир “ATACMS”-ыг ингэж буруу нэрлээд байгаа билээ. Учир нь тактикийн пуужинг бодвол хамгийн ойрын зайн алсын тусгалтай баллистик пуужингийн тусгал нь 500 км-ээс эхэлдэг билээ.

“ATACMS” болон “GML­RS” пуужинг “HIMARS” болон “MLRS M270” хөөргөгчөөс харвадаг. Харин “ATACMS” пуужинг хөөргөхдөө зургаан жижиг пуужин харвадаг суурьны оронд нэг том суурь ашигладаг. Энэ нь “HIMARS”-аас нэг, харин “MLRS M270”-аас хоёр “ATACMS” пуужин харвана гэсэн үг.

“ATACMS” гэх тактикийн пуужин нь дайсны фронтын удирдлагын төв, харилцаа холбооны төвүүд, их бууны болон агаарын довтолгооноос хамгаалах систем, нисэх онгоцны буудал, гүүр, цэргийн бөөгнөрөл зэргийг устгах зорилгоор бүтээгдсэн. Иймээс “АТАКМС”-ын 300 километрийн тусгал нь Украины Зэвсэгт хүчин Оросуудад стратегийн зорилттой цохилт өгч, дайны үр дүнд нөлөөлөх бүрэн боломжтой юм.

“ATACMS” пуужингуудыг 1970-аад оны сүүлээс боловсруулж эхэлсэн бөгөөд 1991 онд “Цөлийн шуурга” ажиллагааны үеэр байлдаанд анх ашигласан бөгөөд маш үр дүнтэй зэвсэг болох нь тэр дороо батлагдсан. Энэ пуужин гүүр, бункер зэрэг бэхлэгдсэн байг онох өндөр тэсрэх чадвартай байлдааны цэнэгт хошуутай, том талбай дахь байг онох зориулалттай задардаг сумтай гэсэн хоёр янз байдаг. АНУ эхний ээлжинд Украинд задардаг пуужин нийлүүлэхээр болсон байна. “ATACMS” -ийн задардаг пуужин нь дотроо “HIMARS” болон “MLRS M270”-ийн зургаа эсвэл 12 пуужин нэгэн зэрэг харваж 12.5 болон 25 мянган ам.м талбайд ил байгаа цэрэг, хөнгөн хуягтыг устгадаг задардаг пуужинтай адил, мөн 13 задарч тус бүр нь бусадтайгаа давхцахгүйгээр өөрсдөө байгаа сонгон танк болон бэхлэлт устгадаг гэсэн хоёр янз байдаг. Энэхүү хоёр төрлийн задардаг пуужинг Украин эхний ээлжинд авах гэж байна. Гэхдээ “АТАКМС” бол Киевийн авах цорын ганц холын тусгалын пуужингийн систем биш юм. Герман, Шведийн хамтран үйлдвэрлэсэн 500 км тусдаг “Taurus” далавчит пуужинг тэд тун удахгүй хүлээн авах бол өнөөдөр Украины арми Английн 560 км-т тусдаг “Storm Shadow” далавчит пуужинг Оросын армийн эсрэг маш амжилттай ашиглаж байна.

Categories
мэдээ нийгэм

2022 оны эхний хагаст 16.8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан.

Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар мэдээлэл өгөв.

Эхний ээлжинд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан.

2022 оны эхний хагаст 16,8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулсан бол энэ оны мөн үед 14.6 сая литр болж, 2.2 сая литрээр буурсан байна. Мөн импортоор авсан архи, согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багасчээ.

2023 оны эхний найман сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж, 46.5 хувь нь нийслэлд, 2089 буюу 53.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БАГАССАНААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД:

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар,
Шалгагдсан зөрчил 13.6 хувиар,
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон торгуулж, эрхээ хасуулсан зөрчил 26.0 хувиар,
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар,
Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 76.0 хувиар буурсан байна.
Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу архи, согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Эхний зургаан сарын байдлаар тус санд 4.3 орчим тэрбум хуримтлагдаад байна.

Холбогдох байгууллагууд хамтран “Намайг алгас” зэрэг нөлөөллийн аян болон урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх бусад арга хэмжээг жилийн турш тасралтгүй явуулж байгаа нь үр дүнгээ өгчээ.

Ирэх сард архи, согтууруулах ундаанаас татгалзах чиглэлээр 21 аймаг, нийслэлд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” фестиваль зохион байгуулна. Мөн донтох эмгэгтэй, эрсдэлтэй болон хэтрүүлэн хэрэглэгч 900 гаруй иргэнийг эмчилгээнд хамруулах юм.

Түүнчлэн архи, согтууруулах ундаа борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг газруудад хуулийн хэрэгжилтийг сурталчлах, иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг багаас нь системтэй, оновчтой олгохын тулд сургуулийн эрүүл мэндийн багийг чадавхжуулахаар төлөвлөжээ.

Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100000 хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4000-4500 орчим хүн нас барж байна.