Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Ромын Папын Монголд илгээсэн элч нар​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа. Тэрбээр “Монгол Улс дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв улс” гэсэн дүгнэлтийг эрдэм шинжилгээний хүрээнд гаргуулж ЮНЕСКО руу явуулж байна” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяр “Нийслэлийн түгжрэлийг шийдэх найман гол зам 2024 он гэхэд ашиглалтад орж дуусна” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ромын Папын Монголд илгээсэн элч нар” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“АН-ын удирдлагад аль фракцаас хэн ч гарсан ардчилсан үзэл баталгаатай байгаа нь сайхан юм” хэмээв.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Монгол дахь Ариун гэр бүл сүмийн итгэгчид Пап Францисын илтгэлийг хүлээж байна.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах төлөвтэй гарчээ.

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг: Нийслэлийн орлогч З.Төмөртөмөөг нийт харааны бэрхшээлтэй иргэдээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

Ж.Дэлгэрсайхан: Богино хугацааны сэргэлтийг үр ашигтай ашиглах, хадгалах хэрэгтэй

Ж.Дэлгэрсайхан: Богино хугацааны сэргэлтийг үр ашигтай ашиглах, хадгалах хэрэгтэй

Categories
story-news

“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум амжилттай өндөрлөж, үзэсгэлэнгээ нээлээ

“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум амжилттай өндөрлөж, үзэсгэлэнгээ нээлээ

Categories
гадаад мэдээ

БНХАУ хилээр орж ирж байгаа иргэдээс “Ковид-19” шинжилгээний хариу шаардахгүй DNN.mn

“Ковид-19” цар тахал гарснаас хойш гурван жилийн турш хаалттай байсан БНХАУ-ын хил энэ оны нэгдүгээр сараас гадаадын аялагчдад нээлттэй болсон.

Гэхдээ Хятадыг зорин ирж байгаа иргэд хил нэвтрэхээс 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариутай гарсан байх ёстой гэсэн шалгуур үйлчилсээр байсан юм. Тэгвэл маргаашаас эхэлж Хятадын хилээр нэвтрэгсдээс КОВИД-ын тестийн сөрөг хариу шаардахгүй болсныг мэдэгджээ. Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Даваа гарагт яамны энэ мэдэгдлийг олон нийтэд танилцуулсан байна. Хилээр орж ирэх хүмүүсээс Ковидын тест шаардахаа больж байгаа ч хүссэн хүн бүхэн тест өгөх нь нээлттэй, одоо ч вирусээр өвчилсөн иргэдийг бүртгэж авсаар байна гэдгийг мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Өнөрболор: Нотолгоонд суурилсан төрийн бодлого чухал DNN.mn

Өнгөрсөн гурван жилийн турш цар тахлын үеэр улс төрч, судлаачид дэлхийн аль ч улсад их ойр холбоотой ажиллаа. Тэд зэрэгцэн сууж шийдвэр гаргаж, онцгой нөхцөл байдлыг эрсдэл багатай туулахын төлөө идэвхитэй хамтарч ажиллаж байсан билээ. Халдварт өвчин, дэлхийн дулаарал, байгаль орчны өөрчлөлт, дайн энэ бүхэнд улс төр шинжлэх ухаан хоёрын холбоо хамаарал улам гүнзгийрч, улс орондоо үүсэх эрсдлийг бууруулахын төлөө харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, зөв шийдлийг олохын тулд улам илүү идэвхитэй хамтарч ажиллах шаардлага дэлхий даяар нэгэнт бий болсныг харуулж байна.

Төрийн бодлогод засаглалын чадамжийг сайжруулж, бодлогын алдаа гаргахгүйн тулд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэдийн зөвлөмж дүгнэлтийг байнга тусгаж ажиллах нь мэдээжийн хэрэг. Харин ямар механизмаар, ямар шалгуураар, үр дүнг хэрхэн тусгаж ажиллах нь л асуудал. Одоогийн байдлаар Засгийн газрын дэргэд болон яамд, газруудын дэргэд эрдэмтдийн зөвлөл ажилладаг. Мөн тинк танк байгууллага, судалгааны хүрээлэн ч бий.Бодлого боловсруулахад шинжлэх ухааны мэдлэг мэдээллийн үнэ цэнэ улам хүчтэй болж байна.

Шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид Засгийн газар чухам юунд зорьж, юуг төлөвлөж хэрэгжүүлэх гэж байгаад анхаарлаа хандуулж, төлөвлөлтөд оролцоод өнгөрөх биш, шийдвэр гаргахад, хэрэгжүүлэх арга механизмийг тодорхой болгох тандалт судалгааг хийхэд хамтарч ажиллах ёстой, энэ үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ. Жишээ нь хиймэл оюун ухааны хөгжил нийгмийн амьдралыг амар хялбар, оновчтой, ухаалаг болгож, гарч болзошгүй эрсдлийг нийгэмтэй нүүр тулахаас нь өмнө урьдчилан харж, арга хэмжээ авах боломжтой болж байна. Үүнд судлаачдын үүрэг их байна.

Улаанбаатарчууд бидний эрүүл мэндэд заналхийлдэг хотын утааны эх үүсвэр болсон шахмал түлшний асуудал “давалгаалдаг” цаг ирлээ. Зун мартагнаад, намар сэргээд, өвөл оволзоод, хавар эмнэлэг барааддаг ийм циклээр бид олон жил амьдарч ирлээ. Энэ асуудалд шинжлэх ухааны байгууллагуудын, эрдэмтэд, судлаачдын үүрэг роль ямар байв. Ямар туршилт судалгаа хийв, ямар дүгнэлт гарав, энэ асуудлаар хэдэн төсөл хэрэгжив, гол нь ямар үр дүн гарсан бэ. Олон ажлууд хийгдсэн байх, гэвч үр дүн ямар байна вэ.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулагдаад 5 жил өнгөрчээ. 2019 оноос түүхий нүүр хэрэглэхийг хориглосон шийд гарсан. “Таван толгой түлш”” ХХК нь “Энержи ресурс” ХХК-аас үнэгүй мидлинг, урд хөршөөс барьцалдуулагчаа, бүүр шуудайгаа хүртэл авдаг. Зөвхөн эндээс харахад барьцалдуулагчаа дотооддоо хийх гээд шинжлэх ухааны байгууллагууд оролдов уу, оролдсон бол төр дэмжив үү, дэмжлэг авч чадсан уу, чадаагүй бол яагаад вэ, авсан бол үйлдвэр боссон уу. Зөвхөн эндээс харахад төрийн бодлого дагасан хавсарга шинжлэх ухааны прагматик судалгаа шинжилгээний ажил хаа хаанаа доголдоод байгаа юм биш үү. Хийдэггүй, эсвэл хийснийг нь дэмждэггүй, зөвхөн урд хөршөөс мөнгө хаяж өндөр үнээр бэлэн зүйл авдаг, унацын асуудал хөдөлгөгч хүч нь болдог. Эндээс авилга, завшилт төрж мэндэлдэг, ийм замаар явсаар ирсэн.

Шуудай гэхэд дотооддоо бүрэн хийж болмоор эд. Хийсэн шуудайгаа “Таван толгой түлш” ХХК-д өгөх гээд ядаад чадаагүй бизнес эрхлэгчийн яриа нийгмийн сүлжээнд бий.

Мөн ШУТИС-ын багш доктор Р.Мядагмаагийн усанд тэсвэртэй, бөх бат, маш сайн чанартай даавуу бүтээж гаргаж авсан эрдмийн ажил байдаг. Түүнийг нь Испаны наран шарлагийн газарт авах захиалга олон жилийн өмнө гарч нийлүүлж байсан байна. Гэтэл энэ мэт шинжлэх ухааны ажлууд өөрийн эх орондоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй газар нь яагаад ашиглаж болдоггүй билээ, анхаарал татаж байна. Ядаж шуудайгаа өөрсдөө хийж болмоор шүү дээ. Гэтэл “Оюу толгой” компаны баяжмалын уутыг дотооддоо хийж болоод байна. “Таван толгой”-х болохоор болдоггүй.Энэ мэт жишээ олон бий.

Нөгөө талаар улс төрчид болон эрх баригчид өөрсдийн эрх ашгийн дагуу шинжлэх ухааны байгууллага, судлаачдыг ашиглах гэсэн хандлага цөөнгүй байдаг. Судлаачид илүү глобал, урт хугацааны өнцгөөс хувийн болон мэргэжлийн байр сууринд баригдалгүй, аль болох нийгэмд оновчтой, үр ашигтай, хөгжилд хөтлөх, хэрэгжүүлэх боломжтой сонголтуудыг Засгийн газарт өгөх чиглэлээр ажиллах ёстой юм.Дээр нь бөмбөрцгийн эрх ашиг гэж үг бий. Глобал өнцгөөс, улс орноо давсан хэмжээнд хүн төрөлхтөнд хэрэгтэй суурь судалгаанаас гадна улс орны хэмжээний дотоод асуудалд хамгийн түрүүн хэрэг болох оновчтой шийдэл сонголтуудыг гаргаж өгч байх нь эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагуудын үүрэг юм.

Засаглалын бодлого шийдвэр, түүний хэрэгжилтэд улс төр, шинжлэх ухаан хоёрын үүрэг роль, хариуцлага, хамтын ажиллагаа, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх соёл үгүйлэгдэж байна.

Үүнд Шинжлэх ухааны академиийн гүйцэтгэх үүрэг их. Улс төрч, эрдэмтэн судлаач хоёрын хоорондын ойлголцлыг шинэ түвшинд гаргаж, төрийн бодлогод шинжлэх ухааны дүгнэлт зөвлөмжийг тусгаж байхад гүүр болох тийм бүтцийг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.

Шинжлэх ухааны академи төрийн бодлогод зөвлөн туслах үүрэгтэй, судалгаа шинжилгээний ажлыг урагшлуулах, төсөл санхүүжүүлэх, эрдэмтэд судлаачдын шагнал урамшуулалд анхаарах төдий биш юм. Зөвлөн туслах үйл ажиллагаа хамгийн чухал.

Манай Улсад шинжлэх ухаанд хандах хандлага сонирхол доогуур байгаа нь шинжлэх ухаан, Засгийн газар хоёрын өөрсдийнх нь хамтын ажиллагаа сул байгаатай холбоотой, иргэдийн сонирхлыг татах хэмжээний шинжлэх ухааны үйл ажиллагаа хийгдэхгүй байна гэсэн үг. Зөвхөн мөнгө нэхдэг, шагналд тодорхойлдог бүтэц байж болохгүй.

Мэргэжлийн яамд мэргэжлийн байхын тулд сайдын зөвлөлдөө танил талаас илүү эрдэм шинжилгээ судалгаа, чадварлаг эрдэмтдийн багийг жинхэнэ ёсоор бүрдүүлж, тэднийхээ үгийг сонсч шийдвэр гаргаж байх нь чухал байна. Мэргэжлийн яам, салбарын эрдэмтдийн хоорондын яриа хөөрөө бие биенээ ойлгох хэмжээний түвшинд байж, хариуцлагын систем бий болгож, үр дүнг тооцож байх нь төрийн бодлогын хэрэгжилтэд л тустай. Төрийн албан хаагчдын шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн хэрэглээ хэр байдаг, түүнийг сайжруулах боломж бололцоо байна уу.

Хэдийгээр улс төрчид ямар ч цаг үед улс орны эрх ашгийг түрүүнд тавьж байдаг бол эрдэмтэд байгаль нийгмийн үнэнийг таньж мэдэхийн төлөө, урт хугацаанд дэлхийн хэмжээнд асуудлыг нээж, шийдвэрлэхийн төлөө байдаг зүй тогтолтой.Түүний зэрэгцээ хэрэглээний шинжлэх ухааны хөгжил улс орны нүүр царай байж чадах эсэх нь засаглал, шинжлэх ухаан хоёрын хамтын ажиллагаанаас шууд хамаарах юм.

Тэгэхээр улс орны эрх ашиг бөмбөрцгийн эрх ашиг хоёр нийлж нэгдээд явах нь бидний мөрөөдөл мөн ч жишээ нь дэлхийн дулаарал, эдийн засгийн аюулгүй байдал, шинээр гарч ирж буй халдварт өвчний дэлгэрэлтээс гадна, манай улсад нүүрлээд байгаа түмэн асуудлуудад шийдэл нь энэ байна гээд албан ёсоор гаргаж өгөх прагматик, хэрэглээний шинжлэх ухааны бодит судалгаа маш ядмаг байгаад анхаарлаа хандуулах цаг болсон байна.

Нано технологи, био технологи, дата технологи зэрэг шинжлэх ухаан технологи дээр суурилсан эдийн засгийн өрсөлдөөн ид хүчтэй өрнөж байна. Аль ч улс орон судалгаа шинжилгээний ажилд илүү ихээр анхаарч хөрөнгө оруулалт хийж байна. Хөрөнгө оруулалт өндөрсөхийн хэрээр хүлээлт, үр дүн өндөрсөж буй юм.

Засгийн газарт, шийдвэр гаргах төвшинд өгөх шинжлэх ухааны дүгнэлт зөвлөмж ямар байх ёстой талаар АНУ-ын улс төр судлаач Рожер Перки дөрвөн ч модель гаргасан байдаг. Шинэ мэдээллийг бий болгох, асуудалд хариулт өгөх төдий бус төр засгийн бодлогын хэрэгжилтэд хэрэгжих боломжтой олон хувилбарт сонголтуудыг бий болгох нь засаглал, шинжлэх ухаан хоёрын хамтын ажиллагааны хамгийн зүй зохистой хэлбэр болох тухай дурьджээ.

Төрийн бодлогод, ялангуяа гаргаж байгаа шийдвэрүүдэд, түүний хэрэгжилтэд хэрэгцээтэй хэд хэдэн сонголт, түүнтэйгээ холбоотой мэдлэг мэдээллээр Засгийн газрыг шинжлэх ухааны байгууллагууд, судлаачид ил тод нээлттэй хангаж, асуудал дэвшүүлж тавьж байвал улс төрчдийн ялангуяа салбарын яамдын сайд нарын гаргаж байгаа бодлого шийдвэрүүд эзэндээ хүрч хэрэгжихэд их дөхөмтэй байх болов уу.

Төр улсын эрсдлийн менежментэд үнэлгээ дүгнэлтийг шинжлэх ухаан гаргаж, харин менежментийг төр хийх учиртай. Гэвч яг ингэж чадаж байна уу. Тэгэхээр ань хийсэн үед хэрэг болдог, практик хэрэглээг хангах шинжлэх ухаан дорой бол төрийн бодлого үндэслэл муутай, цагийн өнгө аяс давамгайлсан, улс төрчийн өөрийн мэдрэмжид дулдуйдсан байх нь гарцаагүй юм.Тийм бодлого шил дараалж гараад байвал Засгийн газрын нэр хүндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй иргэд төр засагтаа итгэх итгэл алдрахад хүрэх юм.

Салбарын Яамдын бодлого хэр нотолгоонд суурилж байна тэр хэрээр иргэдийн бухимдлыг багасгана.

Тиймээс хэрэг тус болдог шинжлэх ухаантай, хэрэгцээг нь зөв хангадаг төрийн бодлоготой байх нь чухал байна.

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар түрээсийн 46 агуулахад нийт 81.885 тонн түлшний нөөц бүрдүүлжээ DNN.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Үүний дагуу өнөөдрийн байдлаар түрээсийн 46 агуулахад нийт 81,885 тонн түлшний нөөцийг бүрдүүлээд байгаа аж.

Есдүгээр сарын 15 гэхэд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт 100 хувьд хүрнэ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 310 тээврийн хэрэгсэл үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван циклээр, өдөрт дунджаар таван удаагийн рейсээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэнэ.

“Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах борлуулалтын цэгийг сонгон шалгаруулахаар www.burtgel.ttt.mn цахим хаягаар материал хүлээн авч байгаа. Бүртгэл наймдугаар сарын 17-31 хүртэл үргэлжилнэ гэдгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.

Categories
story-news

Өнөөдрөөс Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

Өнөөдрөөс Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

Categories
нийгэм цаг-үе

“Замын хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан” гэв DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас цахимаар удирдан зохион байгуулав.

Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайван, Чингис, Ард Аюуш, Чингэлтэйн өргөн чөлөөний хоёр эгнээ замыг гурав болгон нэмэгдүүлэх ажлыг судлах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дөрвөн өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний газрыг чөлөөлөхөд нийт 195 нэгж талбар өртөх тооцоо судалгаа гарчээ.

Чингэлтэйн өргөн чөлөөний хувьд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа бол үлдсэн гурван өргөн чөлөөний ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.

Мөн Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулсан.

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 86 гудамж, замд 74,999 ам метр тэмдэглэгээ хийхээс 69 гудамж, замд 54,813 ам метр хэвтээ тэмдэглэгээ хийгээд байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The New York Times” гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Одыг онцолжээ DNN.mn

Дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг “The New York Times” монгол тамирчныг спортын буландаа онцолжээ.

“A Mongolian Marathoner’s Secret Weapon? Staying Power” гарчигтай тус нийтлэлд дурдагдсан агуулгаас товч хүргэж байна.

Нийтлэлийн хэсгээс “Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од нь өдгөө 41 настай. Тэрбээр 2003 оноос хойш олон улсын хэмжээний 74 марафон гүйлтийн тэмцээнд хурд, хүчээ сорьж оролцжээ. Дэлхийн аваргын тэмцээнд 2003 онд анх удаа оролцож, тус марафонд 2:26:39 амжилттай гүйснээр 63 дугаар байр эзэлсэн юм. Энэ нь монгол марафончдын дунд рекорд эвдсэн амжилт байв. Улмаар 2008 оны Бээжингийн олимпод хурд, хүчээ сорихдоо өмнөх амжилтаа ахиулж, 2:14:15 цагт барианд оржээ. Гэхдээ энэ амжилтаар бүгд дуусахгүй, тэрбээр 2011 оны Лондонгийн марафонд шилдэг 10 тамирчны нэгээр тодорсон юм. Би өөрөө өөрийгөө цаг, мөч бүрд бэлтгэж, дасгалжуулж байв. Халуун, хүйтэн, цастай, бороотой ямар ч үед бэлтгэлээ тасралтгүй хийж байсан. Харанхуйд ч гүйлтээ үргэлжлүүлж байв. Бас энэ бүхэн үр дүнгээ өгсөн гэж тэрбээр хэлнэ” гэжээ.

Categories
нийгэм цаг-үе

Хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнэд хяналт шалгалт хийж байна DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдалд агентлагийн даргын удирдамжтай хяналт шалгалт явуулж эхэлсэн.

Томоохон зах, худалдааны төв, бичиг хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, сүлжээ дэлгүүрүүдийг хамруулан ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын хүрээнд улсын байцаагчдын зүгээс бараа бүтээгдэхүүний үнийг ил тод байршуулах, хэрэглэгчийн сонголтод нөлөөлөхгүйгээр барааны талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллах талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Хяналт шалгалт энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийг ШӨХТГ-т ирүүлж хамтран ажиллана уу гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Дотоодын үйлдвэрлэгчдийн сурагчийн дүрэмт хувцасны үнийн мэдээлэл

Анги Хүйс Төрөл “Шилмэл загвар” ХХК “Өүлэн менч” ХХК “Бат зүү” ХХК “Төмөр трейд” ХХК “Отто” ХХК “МТОТ” ХХК “Топ зүү” ХХК
Бага анги

/1-5/

Хөвгүүд Хүрэм 78,000 76,000 75,000 72,000 68,000 65,000 62,000
Өмд 49,000 47,000 45,000 49,000 48,000 35,000 42,000
Цамц 34,000 30,000 28,000 24,000 25,000 30,000 25,000
Зангиа 6,000 5,000 4,500 5,000 5,000 4,000 6,000
Охид Сарафан 78,000 76,000 74,000 72,000 68000 70,000 75,000
Цамц 34,000 30,000 28,000 24,000 25,000 30,000 25,000
Зангиа 6,000 5,000 4,000 5,000 5,000 4,000 6,000
Дунд анги

/6-9/

Хөвгүүд Хүрэм 95,000 93,000 85,000 93,000 80,000 80,000 67,000
Өмд 60,000 58,000 56,000 58,000 50,000 50,000 45,000
Цамц 37,000 33,000 35,000 27,000 25,000 32,000 25,000
Зангиа 9,000 7,000 6,000 7,000 5,000 6,000 6,000
Охид Хүрэм 95,000 93,000 85,000 93,000 80,000 80,000 92,000
Юбка 56,000 53,000 53,000 54,000 45,000 45,000 55,000
Цамц 37,000 33,000 35,000 27,000 25,000 32,000 25,000
Зангиа 9,000 7,000 6,000 7,000 5,000 6,000 8,000
Ахлах анги

/10-12/

Хөвгүүд Хүрэм 120,000 118,000 115,000 112,000 99,000 100,000 95,000
Өмд 65,000 63,000 61,000 63,000 55,000 60,000 55,000
Цамц 40,000 36,000 40,000 30,000 35,000 34,000 35,000
Зангиа 9,000 8,000 6,000 8,000 6,000 7,000 8,000
Охид Хүрэм 108,000 106,000 100,000 104,000 99,000 95,000 102,000
Юбка

Юбка-Шорт

62,000 56,000 55,000 56,000 50,000 50,000 60,000
58,000
Цамц 40,000 36,000 38,000 30,000 30,000 34,000 35,000
Зангиа 9,000 8,000 6,000 8,000 6,000 7,000 8,000