Categories
нийгэм цаг-үе

Хичээлийн шинэ жилээр 1322 чиглэлд 4038 цагдаагийн алба хаагч ажиллана DNN.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргал “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Цагдаагийн байгууллагаас хичээл эхэлж байгаатай холбогдуулан нийт 1,322 чиглэлд 4,038 алба хаагчийг ажиллуулахаар хүн хүчний тооцоо гаргасан” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

“Тэргэнцэртэй марафон” эхлүүлсэн Д.Батхуяг ахлагчтай багийнхан Улаанбаатар хотод ирлээ DNN.mn

Дорнод аймгаас наймдугаар сарын 10-нд тэргэнцэртэй марафон эхлүүлсэн Д.Батхуяг өнөөдөр нийслэл хотын төв талбайд ирлээ.

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Тэргэнцэртэй марафон” аялал хийж байна.

Аяллын багынхан энэ сарын 10-ны өдөр Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өнөөдөр ирсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон тус газрын мэргэжилтнүүд угтан авч, санал сэтгэгдлийн сонсов.

Энэ арга хэмжээ нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, нийтийн бие тамирыг залуу үе, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, монгол хүний бие бялдар, сэтгэлзүйн тэвчээрийг харуулсан, бусад хүмүүст үлгэр дуурайлал болсон, шийдвэр гаргагчид, олон түмний анхаарлыг хөгжлийн бэрхшээлийн салбарын зүг хандуулж чадсан зэрэг олон талын ач холбогдолтой ажил болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэгт хамрагдаарай DNN.mn

Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой.

Эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийн программ даатгуулагчийн 2019 оноос хойшхи мэдээллийг уншиж чадаж байгаа тул 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх шаардлагатай.

Та өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn хаягаар орж шалгаарай.

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Categories
нийгэм цаг-үе

ЗТХЯ: Нийт тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна DNN.mn

Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн шинэчилсэн тооллого хийсэн талаар мэдээлэл хийлээ.

“Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн тооллого хийлээ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд өнөөдрийн байдлаар 1 сая 79 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 70 орчим хувь нь суудлын машин, 18.5 хувь нь ачааны машин, бусад хувийг нь автобус зэрэг машин эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 78.3 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа бол 11.3 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байна.

Монгол Улсын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг хийлээ. Шинэчилсэн бүртгэлд нийт 1540 орчим алба хаагч ажилласан. Улмаар бүртгэлтэй автомашинаас 204 мянгыг нь хассан. Учир нь тэдгээр автомашин сүүлийн 4 жил техникийн хяналтын үзлэгт ороогүй, 5-аас дээш жил татвар даатгалаа төлөөгүй байсан. Түүнчлэн зарим иргэн хүсэлтээрээ хасалт хийлгэсэн. Ингэснээр 12 орчим тэрбум төгрөгийн татварын өр үүсдэг асуудлыг цэгцэлсэн” хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлгээр хүүхдүүдийн дунд шүдний цооролт өвчний тахралт өндөр байгаа гэж гарчээ DNN.mn

Эрт илрүүлгийн мэдээгээр бага насны хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний цооролт /4-5 шүд/ өвчний тархалт өндөр байна. Эрүүл мэндийн даатгалаар 3 хүртэлх шүдийг үнэгүй эмчлүүлэх боломжтой тул эцэг эх, асран хамгаалагч, өвөө эмээ нар хүүхдийн шүдийг хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө хүүхдийн шүдийг эрүүлжүүлж үзлэгт хамрагдуулаарай.

Шүдний хатуу эдийн эрдсийн алдагдлын улмаас гадаргуу зөөлөрч нүх гарах буюу цоорохыг шүд цооролт гэнэ. Амны хөндийд бактери орох, ойр ойрхон чихэрлэг зүйл идэх, чихрийн агууламж ихтэй ундаа уух болон амны хөндийн ариун цэвэр муу сахих нь шүд цооролт үүсдэг.

May be an image of text that says "нийгмийн CINTTEFOFUR ундэсний мэндийн TA бухэн 0-17 насны хуухдийнх33 шудийг жилд удаа тогтмол узуулж байгаарай. эPYYA мэндийн сайдын A/139 журмын дагуу ундэсний хэмжээнд хуухдийн эрт илруулэх узлэг, шинжилгэз, оношилгоогоор шудний цоорол θндθр тохиолосон байна. насны ангилал нийт узлэгт хамрагос хуухдийн TOO 0-5 нас WYд uOOPOX ввлел илэрсэн хуухдийн TOO 7685 6-17 нас 6219 30895 30460 хуснэгт1 уооорох ввчин насны ангиллаар. 2022 оны 5сарын 1-ний 8дP88C осарын 1з-ны 8OP байдлаар"

Шүд цооролтыг цаг тухайд нь эмчлээгүй эсвэл хожимдож эмчид хандсан тохиолдолд дараах хүндрэлүүдийн эх үүсвэр болно. Үүнд:

* Шүд ихээр янгинаж өвдөх – Цаашлаад мэдрэлд нөлөөлөх

* Буйланд буглаа үүсэх

* Шүдний гадаргууд өнгөр тогтох

* Шүд хугарах

* Зажлахад төвөгтэй болох

* Бага насны хүүхдийн шүд буруу байрлалтай болох зэрэг орно.

Шүд цооролт хүндрэхэд:

* Өдөр тутмын хэвийн амьдралд сөргөөр нөлөөлөх

* Зажилж, идэхэд байнга өвдсөнөөс жин хасах

* Шүдээ авхуулах

* Шүд үрэвсэж буглаа үүсэх зэрэг аюултай нөхцөл байдлууд үүснэ.

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Categories
мэдээ

ЗӨСҮТ: Говь-Алтай аймагт өчигдөр шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ DNN.mn

2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт шалтгаан нь тодорхойгүй нас баралт бүртгэгдлээ.

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх бөгөөд хариу гарсан тухайн цагт мэдээлнэ гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Categories
нийгэм цаг-үе

“Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын Товчоо, Баруун туруун орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийгдэх гэж байна.

Эрчим хүчний сайдын 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-өөр хэрэгжих энэхүү ажлын хүрээнд 35 кВ-ын 2 хэлхээт 10.6 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих, 8.7 км урттай 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, шинэчлэлийн барилга угсралтын ажлууд тус тус хийгдэх юм.

Дээрх ажлыг тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг 7 хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж гүйцэтгэх тул эдгээр аж ахуйн нэгжүүд зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бусад нөөц эх үүсгэврээр шийдвэрлэх шаардлагатай. Мөн өөрсдийн эзэмшлийн шугам, дэд станц, тоноглолд хийгдэх ёстой засвар үйлчилгээг эрх бүхий компаниудаар гүйцэтгүүлэн аюулгүй, найдвартай байдлаа хангахыг зөвлөж байна.

Categories
story-news

Т.Аюурсайхан: Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, бусдыг элсүүлэх гэмт хэргийг надад хилсээр тулгасан гэж үзэж байна

Т.Аюурсайхан: Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, бусдыг элсүүлэх гэмт хэргийг надад хилсээр тулгасан гэж үзэж байна

Categories
нийгэм цаг-үе

ТҮЦ-ийн худалдагчийг зодож, дээрэмдсэн этгээдүүдийг дайчлан баривчлав DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо III эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдагчийг үл таних 4 этгээд зодож, бэлэн мөнгө, бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 28-29-нд шилжих шөнө гарчээ.

Хэргийг 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ЭЦТ, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан тогтоожээ. Улмаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож, айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн хоёр үйлдлийг тогтоов.

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчний талбарын тархвар судалгааг хийхийг зөвлөжээ DNN.mn

Монгол, Оросын хамтарсан баг хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомт болон хүн амын дундах тандалт, судалгааны үйл ажиллагаатай танилцжээ.

Тодруулбал ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов, лабораторийн тасгийн эрхлэгч С.А. Витязева, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч, их эмч Д.Отгонбаяр нар энэ оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллалаа.

Тус хамтарсан баг наймдугаар сарын 14-нөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол-Оросын хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны үйл ажиллагаатай танилцаж, дараах зөвлөмжийг өгөв.

  • Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга сумын Монгол, Оросын хил орчмын талбайд өргөжүүлэн, энэ оны наймдугаар сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн талбарын тархвар судалгаа хийх
  • Тархвар судлалын эрсдэлийг онцгой анхаарч үнэлэх, ялангуяа тандалт судалгаа хийгдэж буй нутгийн хүн амын дундах асуумж судалгаанд нийт өрхийг хамруулах
  • Гадаад болон дотоодын аялагчдын тарваган тахлын халдварт өртөх эрсдэлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна.