ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Баярлан угтъя, нөгөөдүүлийг…” хэмээх нийтлэл хэвлэгдлээ
Month: August 2023
Монголбанк 2023 оны 7 дугаар сард 1,176.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 8.5 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 852.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 536.6 кг үнэт металл тус тус худалдан авсан.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 7 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 215,352.28 төгрөг байв.
Монгол Улс, Австрали улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Австрали Улсын Сиднейн дуурийн театрт есдүгээр сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулахаар товлогдлоо.
Уг тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хас балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулна.
Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK Hall” танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийсэн.
Уламжлалтын эмчилгээний “Наран М” клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.
-Амралт зугаалгын цаг ид үргэлжилж байна. Зуны дэлгэр цагт хөдөө агаарт гарах нь эрүүл мэндэд ямар ашиг тус үзүүлдэг вэ?
-Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Харин эрүүл энх явахын үндэс нь цэвэр агаар юм. Хүн хоол ундгүйгээр хэдэн өдрийг тэсвэрлэж чадах боловч хүчил төрөгчгүйгээр хэдхэн хормыг ч өнгөрөөх боломжгүй юм. Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээ, өвлийн улиралд мах хэрэглэж ирсэн нь тохирсон зөв хооллолт байжээ. Зуны дэлгэр цагт нарнаас D амин дэмээ авч, сүү сүүн бүтээгдэхүүнээс ашигтай бактери болон дархлаагаа авах хэрэгтэй. Мөн уушгиа цэвэрлэн ууланд алхах, рашаан сувилалд явах зэргээр алдагдсан эрч хүчээ нөхөх, стресс бухимдал аливаа өвчлөлөөс сэргийлэх давхар ач холбогдолтой байдаг.
-Хөдөө гадаа явдаггүй, хотоос, байрнаасаа гардаггүй хүмүүс бий. Байр, байшинд удаан амьдарсан, салхинд гардаггүй хүмүүст зонхилон ямар өвчин зовиур илэрдэг вэ?
-Агаар салхинд гардаггүй хүмүүс ихэнх тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдал, таргалалт, бодисын солилцооны алдагдал, мөн D витаминаа хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Үүнээс улбаалан дийлэнхдээ рахит, дархлаа муудах, амархан сульдах, ядрах, ханиад амархан хүрэх, толгой өвдөх гэх мэт өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.
Нэмэлтээр амин дэм ууж хэрэглэж болох ч бие сэтгэл холбоотой учраас хэдий хангалттай хэмжээний амин дэм авсан ч сэтгэл зүйн хямрал, гутрал зэрэгт өртөх магадлалтай. Хүмүүс бид байгаль харж тайвширлыг мэдэрч, байгалийн эрчмээс өөрийгөө цэнэглэдэг. Тийм учраас зөвхөн эм бэлдмэлээр өөрийгөө эрүүл байлгана гэвэл өрөөсгөл болно. Сэтгэл зүйн эрүүл мэндээ ч орхигдуулахгүй байх хэрэгтэй.
-Замд гарахаар машинд явж чаддаггүй, хөдөө очихоор тух алдаад унтаж, бие засаж чаддаггүй хүмүүс хүртэл байдаг юм билээ. Ийм хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүн бүрийн онцлог өөр. Өөрийнхөө онцлогийг бүрэн дүүрэн ойлгосон хүн аялалд явахдаа эртнээс төлөвлөж, шаардлагатай зүйлсээ санаа зовох зүйлгүй авчихсан байдаг. Гэхдээ өөрийнхөө тав тухыг алдагдуулахгүйгээр аялах, зугаалах олон шийдлүүд бий болсон нь аяллыг илүү хөнгөвчилсөн. Мөн машинд явж байхдаа өөрийгөө сатааруулан кино үзэх, найз нөхөдтэйгөө ярилцах, тоглох зэргээр аяллыг сайхан болгох тал дээр төвлөр. Хэрэв хөдөө аялах талаар сөрөг бодлууддаа ач холбогдол өгөөд байвал аялал нь ч бас тийм л байна.
-Манай орон эрс тэс уур амьсгалтай. Зуны улирал нь богино. Тэр утгаараа зуныг монголчуудын эрүүл мэндээ тордох, арчлах, сувилах улирал гэж ойлгож болох юм?
-Зун, намар бол өвөл, хаварт бэлдэх чухал улирлууд бөгөөд хүний бие өвлийн улиралд дулаанаа эрчимтэй алдахаас гадна маш их энерги зарцуулж байдаг. Орчны бохирдол болон түгжрэлээс үүдсэн стресс гэх мэт зүйлсээс болж бие махбод маш их ядардаг. Зуны улиралд хоол боловсруулах эрхтэн тогтолцоог амраахаас гадна бие махбодыг цэвэрлэж эрүүлжүүлэх, байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй. Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм. Мөн хүүхдээ элсэн дээр тоглуулах, айраг болон шар сүүнд оруулахад тайвширч, арьсны харшил загатнаа нь багасч, цусан хангамж нь сайжирч, арьсанд нь тэжээл өгдөг ашиг тустай.
-Хур бороо, үер ихтэй үед хүмүүс юунд анхаарах ёстой вэ?
-Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр. Бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал, цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар, балнадын нян гурван сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үрждэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, салмонолез, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гардаг.
-Харшилтай хүмүүсийн зовиур эхэлж байх шиг байна. Уламжлалт анагаах ухаанд харшлыг хэрхэн эмчилж эдгээдэг вэ?
-Ходоодны галын илч буюу шингээгч шар, гал тэгшитгэгч хий, ялзлагч бадганы үйл ажиллагаа доройтсоноос болоод тунгалаг цөвийн ялгаралт буруудаж муу шар ус үүсч харшлын шалтгаан болдог гэж үздэг. Ямар ч төрлийн харшлыг эмчлэх эхний алхам зөв хооллож, ходоод цөсөө угаах, хангалттай амарч дархлаагаа тогтворжуулах юм. Бие организмд явагдаж байгаа дархлааны хэт мэдрэг байдлыг зүгшрүүлэхэд тохирсон тан, зүү, хануур эмчилгээг эмчийн заавраар хийлгэнэ. Ихэнх эм тарианууд шинж тэмдгийг дарах үйлдэлтэй боловч удаан хэрэглэх тусам хүндэрч байдаг. Тиймээс харшилтай хүмүүс хаврын улиралд хамгийн түрүүнд ходоодоо ядаж нэг удаа Жамц4 тантай угаалга хийлгэж, харшлын урьдал эм, хануур засал хийлгэвэл зохистой. Эм, засал болон туулга заслыг заавал мэргэжлийн эмчид үзүүлж, хяналтан дор хийлгэвэл зохилтой. Ямар ч төрлийн туулга заслын урьдаар хэвлийн эхо хийлгэсэн байвал хүндрэлээс сэргийлнэ. Мөн заслын өмнөх бэлтгэл болон сүүлийг хураах гэж зүйл байдаг тул гэрээр болон дур мэдэн эмчилгээ хийх нь зохисгүй юм.

Барилгын өртгийн ерөнхий индекс (2015=100) энэ оны хоёрдугаар улиралд 248.9 болжээ. Барилгын өртөг
- Өмнөх оны мөн үеэс 21.5 хувь,
- Өмнөх оны эцсээс 4.8 хувь,
- Өмнөх улирлаас 1.4 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100)
Энэ оны хоёрдугаар улиралд 305.1 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 26 хувь, өмнөх оны эцсээс 8.9 хувь, өмнөх улирлаас 2.8 хувиар тус тус өсжээ.
Үүнд материалын өртөг 0.9 хувь, машин механизмын түрээсийн зардал 2.1 хувь, цалингийн зардал 6.0 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100)
239.3 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 20, өмнөх оны эцсээс 3.5, өмнөх улирлаас нэг хувиар тус тус өсжээ. Үүнд
- Сургуулийн барилгын өртөг 0.6 хувь,
- Эмнэлэг, сувиллын барилгын өртөг 1.0 хувь,
- Конторын барилгын өртөг 1.3 хувиар тус тус өсжээ.
Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс
Энэ оны хоёрдугаар улиралд 175 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 20 хувь, өмнөх оны эцсээс 5.5 хувь, өмнөх улирлаас 2 хувиар тус тус өсжээ. Үүнд авто замын байгууламжийн өртөг 2.0 хувь, эрчим хүчний байгууламжийн өртөг 1.6 хув иар тус тус өссөн нь нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээлэв.
“Татар” хамтлагийн гишүүн Д.Батзаяатай ярилцлаа
-Удахгүй “Татар” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болох гэж байна. Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь юу вэ?
-Гол онцлог гэвэл хамгийн том тайз. 20 жилийн хугацаанд хийгдсэн уран бүтээлүүдээс маань хамгийн шилдгүүд нь тоглогдох болно. Мөн маш их дурсамж агуулж байгаа гэдгээрээ онцлог.
-Олонд хүргэж амжаагүй шинэ уран бүтээл дуулагдах уу?
-Яг шинэ уран бүтээл, шинэ зүйл гэхээсээ илүү өнгөрсөн хугацаанд маш их хүнд хүрсэн, магадгүй манай хамтлагийн дууг сонсоод анх танилцсан, бидэнтэй хамт нэг баг, нэг уран бүтээл дээр ажиллаж байгаад танилцаж гэр бүл болсон түүх маш олон байдаг. Ийм учраас тэр бүх дурсамжийг л дуулна гэж бодож байгаа.
-Сүүлд гаргасан “Сэргэн манд” дууны клип бусад уран бүтээлээсээ шинэлэг байсан. Клипнийхээ талаар яривал…?
-Энэхүү клипийг “Blackeyes” студийн н.Оргилтой хамтарч хийсэн. Сүүлийн үед трэнд болж байгаа AI технологийг ашиглаж хийснээрээ илүү өвөрмөц, шинэлэг болж олон хүнд хүрсэн л дээ.
-Танд маш тод дурсамж үлдээсэн, хайртай уран бүтээл нь юу вэ?
-Бидний хувьд “Бусдын хайрыг хүндэл” гээд дууны клип л гэхэд бүтэн найман сар ажиллаж байж бүтсэн. Тэр хугацаанд маш олон дурсамж бүтээсэн. Хамгийн хөгтэй нь дуу цацагдаад аль хэдийн хит болчихоод байхад бид гурвыг хэн ч танихгүй байсан. Мөн энд тэндээс өөр нөхдүүд гарч ирээд өөрсдийгөө Татар байна гэж зарлах ч юмуу тийм тохиолдлууд их гарсан даа.
“Бусдын хайрыг хүндэл” клип биднийг цоо шинэ шатанд гаргасан
“Бусдын хайрыг хүндэл” клип биднийг цоо шинэ шатанд гаргасан гэж боддог. Тухайн үед хамгийн шилдэг гэгдэх баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. Маш ихийг сурч мэдсэн дээ.
-Одоо зургаа дахь тоглолтоо хийх гэж байна. Анхны тоглолтын дурсамж, тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Анхны тоглолтоо “Сонор” рекордстой хамтарч UB паласт тоглож байлаа. Тухайн үед UB паласт зөвхөн том дуучид, жинхэнэ одууд л тоглодог байлаа шүү дээ. Бид тэдэн шиг хүн цуглуулаад тийм хэмжээний том тоглолт хийнэ гэсэн төсөөлөлгүй байсан.
Гэсэн хэдий ч нэг өдөр тоглоод, бүр ахиж нэг өдөр нэмж тоглоод ч тэр том танхим дүүрэн хүнтэй байсаар байсан. Энэ бол бидний хувьд төсөөлөөгүй их амжилт байсан. Урьд нь бид гурав ангийнхаа самбар дээр “Татар” гэж биччихээд л дуулахаар ангийнхан “оооё Татарынхан” гээд л шоолдог байлаа. Тэр тоглолтоос хойш ер нь жинхэнэ дуучид болсон гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн.
-Сайн уран бүтээл хийх, чанартай сайн тогтолт зохион байгуулахад зөвхөн дуучдаас гадна, хамтран ажиллаж байгаа байгууллагууд чухал байх…?
-Тэгэлгүй яахав. Энэ удаагийн тоглолтыг маань орчин үеийн шоу ертөнцийн “акул”-уудын нэг On&off продакшн зохион байгуулж байна. Мэдээж япон улсаас хамгийн сайн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд бэлтгэл ажлаа хангаж байна. Бид энэ удаад хамгийн шилдгүүдтэй хамтран ажиллаж байгаа.
– Ярилцлагынхаа төгсгөлд нийт сонсогч фенүүддээ хандаад сэтгэлийн үгээ хэлэхгүй юу.
-Бидэнтэй хамт 20 жил байсан үнэнч сонсогчдодоо өнгөрсөн 20 жилийнх нь дурсамжийг нэгэн орой амьдаар нь бэлэглэх болно. Мэдээж киног кино театрт үзэх, зүгээр гэртээ сууж байгаад үзэх нь асар их ялгаа байдаг шиг дууг машиндаа эсвэл чихэвчээр сонсох, зорьж ирээд хамтдаа, тайзан дээрээс амьдаар нь сонсох маш ялгаатай шүү дээ.
Амьд дуулалт, амьд юм бүхэн чинь өөрөө тухайн цаг үе дурсамжийг бас л амьд болгож эргүүлэн авчирч байдаг. Тэнд зөвхөн бидний дуу биш 20 жилийн дурсамж бас хамт эгшиглэх болно.
П.ТЭРГЭЛСАРАН
У.АНХЦЭЦЭГ
Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн хоёр хүү нийлж мэдээлэл зүйн багшаа зодсон тохиолдол энэ оны зургадугаар сард болжээ. Мэдээлэлзүйн багш “Э”-г зодсон хүүхдүүдийг сургуулиас нь хөөсөн байна. Тухайн багштай холбогдож болсон явдлыг тодрууллаа.
-Тухайн үед ямар явдал болов. Багшаа барьж аваад л зодчихсон хэрэг үү?
-Би үүнийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл зүйн кабинетад хичээл орж байлаа. Гэтэл миний биед халдсан хоёр хүү ариун цэврийн өрөө орохоор гарсан. Төд удалгүй намайг дуудахад нь яваад ортол хаалгаа дотроос нь түгжээд намайг зодож эхэлсэн.
-Энэ үйл явдал хэр хугацаанд үргэлжлэв?
-Ойролцоогоор 10 гаруй минутын турш миний гэдэс рүү цохиж, гуя руу өвдөглөсөн. Ингээд хаалга түгжээд гараад явсан. Би үйлчлэгчийг дуудаж хаалгаа нээсэн. Эргээд кабинет рүү яваад ороход намайг хүүхдүүдийн нүдэн дээр зодож эхэлсэн.
Ингэхдээ “Гөлөг минь дүн аятайхан гаргаарай” гэхчлэнгээр хэлж байлаа. Анги дүүрэн хүүхдийн нүдэн дээр намайг ийм нөхцөл байдалд оруулсан.
-Та биедээ ямар гэмтэл авсан бэ?
-Хэсэг хугацаанд хэвлийгээр өвдөөд явж болохгүй байсан. Гуя ч маш хөндүүр байсан.
-Эхлээд та хаана хандав?
-Шууд сургуулийн захиргаанд хандсан. Ингэхэд өнөөх зэрлэг хоёр хүүхдийг багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж хөөх шийдвэр гаргасан.
-Та энэ үйлдлийг зохион байгууллалттай гэж харж байгаа талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм. Ингээд гэрч хүүхдүүдээс мэдүүлэг авахад бүгд “Ийм асуудал огт болоогүй” гэж хариулсан байна лээ. Олон хүүхдийн нүдэн дээр болсон хэрэг шүү дээ. Ийм байхад л нуун дарагдуулсан ч зохион байгуулалттай үйлдэл. Өнөөдөр багшаа зодож байгаа бол маргааш ээж ааваа зодно. Гэмт хэрэгтэн болж л нийгэмд гарна гэсэн үг шүү дээ.
-Энэ явдлыг хуулийн байгууллага шалгаад хэрхэн шийдвэрлэв?
-Сургуулийн зүгээс энэ хүүхдүүдийг сургуулиас хөөлөө. Одоо та хуулийн байгууллагад ханд, бид өөр арга хэмжээ авах боломжгүй гэх байр суурийг илэрхийсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч энэ хэрэг хаагдсан. Үүнийг гайхаж байгаа гэв.
Тухайн багшийн ярьснаар мэдээлэлзүйн багшаа бүлэглэж зодсон хэргийг Баянгол дүүргийн цагдаагаас хаасан байна.
Банголдүүргийн.. дугаар сургуулийнсурагчЭ: Мэдээлэл зүйн багш охидын биед хүрч айлгаж ичээдэг
Харин тухайн ангийн хүүхэд дээрх үйл явдлыг өөр өнцгөөс тайлбарлаж байна.
-Танай ангийн хоёр хүү мэдээлэл зүйн багшаа зоджээ. Тухайн үед юу болов?
-Ийм асуудал болсон нь үнэн. Мэдээлэл зүйн багшийн биед халдсан хүүхдүүд сургуулиас хөөгдсөн.
-Яагаад багшаа зодсон юм бол?
-Тухайн багшийн хувьд ёсзүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан нь үүнд хүргэсэн. Ангийн хүүхдүүдийг цаг үргэлж хэл амаар доромжилдог. Ялгаварлан гадуурхдаг. Эмэгтэй хүүхдийн биед удаа дараа хүрч айлгаж ичээж байсан. Шавь нараа царай зүсээр нь гадуурхаж, олны өмнө хэцүү байдалд оруулж байсан. Багш хүн гэдэг өөрөө шавь нартаа үлгэрлэх ёстой биз дээ. Гэтэл эсрэгээрээ хүүхдийн биед хүрнэ, янз бүрээр хочилж дуудна. Энэ нь зөвхөн манай ангид ч тохиолдсон явдал биш. Бусад ангийн хүүхдийг ч ялгаварлаж, айлгаж ичээсэн тохиолдол байгаа. Зарим хэвлэлд бол ямар ч гэм зэмгүй хүн ярьж байна лээ. Цаанаа ийм асуудал болсон. Үүнийг ялгаж, салгаж ойлгоосой гэж хүсч байна” гэлээ.
Дээрх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзээд хаасан байна. Тухайн багшид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бололтой.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар -Сөүл – Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж нийт 5000 орчим суудал нийлүүлэлт хийжээ. Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр /2023.08.08/ “Аэро Монголиа” ХХК Сөүл хотноо УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын Нислэгийн маркетингийн албаны дарга Чой Вон Сок, Жижиг дунд аялал жуулчлалын холбооны 40 гаруй гишүүн болон авиа компанийн гэх мэт нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.
Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм. Мөн “Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй үйл явдал юм.
“Аэро Монголиа” ХХК өнөөдрийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны улсуудад үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна.
2023 оны 8 дугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.
Мэдрэлийн технологийн салбар дахь стартапууд оны эхнээс зургадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд 143 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ
Хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зорилготой Илон Маскийн стартап “Neuralink” компани технологийн хөгжүүлэлтдээ зориулж хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Тус компани энэхүү санхүүжилтийг өөрсдийн технологио хөгжүүлэхэд зарцуулахаар байгаа юм.
Хөрөнгө оруулалтад тэрбумтан Петер Тиэлийн санхүүжилттэй “Founders Fund” зэрэг томоохон сангууд оролцсон байна. “PitchBook Data” компанийн статистикаас харвал “Neuralink” компани энэ оны зургаадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдаас нийт 143 сая ам.доллар босгожээ.
Харин 2022 онд 278.1 сая ам.доллар, 2021 онд 518.9 сая ам.доллар босгосон байна. Илон Маскийн энэхүү стартап хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зөвшөөрлөө АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас хүлээн аваад байгаа юм.