Өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны пүрэв гарагт хийх засварын хуваарийн мэдээллийг хүргэж байна. Иймээс хэрэглэгчид та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг: https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны пүрэв гарагт хийх засварын хуваарийн мэдээллийг хүргэж байна. Иймээс хэрэглэгчид та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг: https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх замыг хааж, хучилт хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлд түр өөрчлөлт оруулна.
Ч:69Б Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг
Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач С.Болорсайхантай сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын талаар ярилцлаа.
-Хаврын чуулган өндөрлөж, наадам, найрын сар үргэлжилж байна. Хэдий улс төр үйл явдал багатай ч гэсэн хөшигний цаана идэвхтэй явагдаж байгаа гэж судлаачид хэлж байна л даа. Та үүнтэй санал нэг байна уу?
-Жил бүрийн долоо, наймдугаар сар улс орон даяараа үйл явдал багатай, ихэнх хүмүүс амралт, аялалын режимд орчихсон байдаг нь үнэн. Гэхдээ энэ жил бол сонгуулийн өмнөх жил. Нөгөөтэйгүүр Үндсэн хууль болон, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад томоохон өөрчлөлт орсон онцлогтой жил. Тиймээс улс төрийн хүрээнд тэр дундаа намуудын гал тогоо хөл хөдөлгөөн ихтэй байгаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам бий. 2020 оны сонгуулийн жилийн өмнө буюу 2019 онд эдгээр бүртгэлтэй улс төрийн хүчнүүдийн тал нь л үйл ажиллагаандаа салхи оруулж, хөдөлж эхэлсэн. Гэтэл энэ жилийн хувьд Дээд шүүхэд бүртгэлтэй бүх улс төрийн хүчнүүд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн. Энэ нь мэдээж Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой. Тэр утгаараа хөшигний цаадах улс төр тайзны ардах жүжигчдийн бэлтгэл шиг л бужигналдаж байгаа гэсэн үг.
-Хөшигний цаана яг ямар улс төр явагдаж байгаа гэж?
-Үндсэн хуулиараа бид ирэх УИХ-ын сонгуулиар 126 гишүүнийг сонгоно.
Үүнийхээ 78-ыг нь мажиротариар 48-ыг нь намын жагсаалтаас гаргаж ирнэ. Тиймээс холимог системийн нөлөөллөөр намуудын үйл ажиллагаа идэвхжихээс өөр аргагүй. Нөгөөтэйгүүр намын жагсаалтаар орж ирэх сонирхолтой улстөрчид гэрэл харсан эрвээхий шиг бужигналдаж байна. Хоёрдугаарт, он гарахаас өмнө нам доторх бүтэц зохион байгуулалтын асуудлаа шийдэх хуультай. Өөрөөр хэлбэл он гарахаас өмнө тохиролцоо, хэлэлцээрээ дуусгах ёстой гэсэн үг. Тиймээс цаг хугацаа тулчихсан учир зарим улс төрчид наадам, найр хэсэх ч завгүй хөшигний ардах улс төрийн тохиролцоогоо хийж байна. Тухайлбал, МАН-ын хувьд намын ах нар нь жагсаалтаар орж ирэх гэж дүү нараа аргадаж сууна. Тэдний хувьд улс орныг удирдахын тулд ахмадуудын туршлага хамгийн үнэтэй гэх лоозонгоор залуучуудаа өдөр шөнөгүй толгойг нь угааж байгаа. Магадгүй ах нар нь намаа хариуцъя, залуучууд та нар тойргоо хариуц гээд хуваачихсан ч байж мэднэ. Голын эрэг дагаад айлууд зусч, хөгшин залуугүй нэгнийхээрээ орж гарч хөл хөдөлгөөн болдог шиг нийслэлд намын байруудаар гарч орсон хүмүүс их байна. Тэр утгаараа улс орны бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа явуулахаас илүүтэйгээр намын болоод сонгуулийн асуудал улстөрчдийн толгойн өвчин болчихоод байгаа юм.
-МАН-аас бусад намуудын хувьд ямар улс төр явагдаж байна вэ?
-Ардчилсан намын хувьд дотоод эв нэгдлээ бүрэн бэхжүүлж чадаагүй байна. Хэдий Дээд шүүхээр намын даргаа бүртгүүлсэн ч гэсэн хөшигний ардах улс төр нь хийгдэж дуусаагүй байгаа. Үүнээс нь болоод намын гишүүд дэмжигчдийнх нь бодол мөн эргэлзээтэй байдал хүрсэн гэж ойлгож болно. Эв нэгдлээ дөнгөж олох гэж байсан намын хувьд сонгуулийн тогтолцоог холимог болгосон өөрчлөлт сөргөөр нөлөөлж байна уу даа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн төлөөх зодоон нам дотор дахин бий болох нөхцөл бүрдсэн гэсэн үг. Энэ зодоон дөнгөж сэхээнээсээ салах гэж байгаа намын хувьд дахин нэг хүнд цохилт болох нь тодорхой. Тиймээс АН-ын хувьд дотоод асуудлаа хурдан шийдэхгүй л бол сонгуулиар хүссэн суудлаа авч чадахгүйд хүрнэ. Нөгөөтэйгүүр асуудлаа шийдэхгүй цаг алдах тусам асуудал нь улам томорсоор л байна. Үүнийгээ АН-ынхан мэдэж байгаа ч асуудлыг түргэсгэх тал дээрээ хангалтгүй ажиллаж байгаа гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байна. ХҮН намын хувьд асуудал нь тодорхой болчихсон. Өөрөөр хэлбэл улс төрийн бусад намуудаас түрүүлж бэлтгэлдээ гарсан гэсэн үг. Тиймээс тэдний хувьд ирэх 2024 оны сонгуулиар эрт бэлтгэлд гарсаныхаа үр дүнг сайнаар авах болов уу.
-МАН-ын хувьд 2016 оноос өдийг хүртэл үнэмлэхүй олонх болж, Засгийн эрхийг дангаараа барьж байгаа. Өнгөрсөн хоёр ч УИХ-ын сонгуулийг тэд нэг л дүрмээр явуулсан. Харин энэ удаагийн сонгуулийг тэд өөр дүрмээр явуулахаар болсон нь ямар учиртай гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?
-Хожсон хүн тоглоомын дүрмээ тогтооно гэдэг бол улс төрийн бичэгдээгүй хууль. Түүнтэй адил хоёр ч удаагийн том тоглолтод үнэмлэхүй хожил авсан МАН-ын хувьд өөрсдийгөө хожигдох дүрмийг хэзээ ч батлахгүй. Тэдний баталсан дүрэм яаж ч бодсон өөрсдөд нь ашигтай л байгаа. Угтаа өмнөх системээрээ сонгуулиа явуулсан бол МАН-ын хувьд дахин олонх болох магадлал өндөр. Гэхдээ нэг сул тал нь тэд дахиад л нийт ардын саналыг авч чадахгүй байх байсан. Тэгвэл асуудал бүр хурцдаж, магадагүй 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгууллагдсан парламент хугацаанаасаа өмнө тарах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл МАН уналтад орно. Яг л өнөөгийн Ардчилсан нам шиг болно. Тиймээс тэд тоглоомын дүрмээ өөрчилж, ирээдүйд гарах эрсдэлээ тооцсон нь дамжиггүй. Энэ удаагийн баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтүүд бүхэлдээ улс төрийн намуудын хувьд ашигтай мэт боловч МАН-ын хувьд дахин олонх болох магадлыг улам нэмэгдүүлсэн гэж харж байгаа. Учир нь тэд тоог нэмчихсэн. Тоог нэмэлгүй зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилсөн бол энэ нь эсрэгээрээ МАН-д ямар ч ашиггүй болох байсан. Тиймээс тэд үүнийгээ мэдсэн учраас тоог нэмсэн гэсэн үг.
-Улс төр судлаач хүний хувьд өнөөгийн намуудын болоод улстөрчдийн рейтинг ямар байгааг маш сайн мэдэж байгаа байх. Тэр утгаараа ирэх 2024 оны сонгуулиар ямар нам олонх болох бол гэсэн тооцоолол бий юу?
-Мэдээж нарийн тоог хэлэх ямар ч боломжгүй. Гэхдээ магадлал, таамаг маягаар төхүүлж хэлж болох юм. Түрүү нь хэлсэн шиг МАН-ын хувьд тоглоомын дүрмээ өөрт ашигтайгаар л хийсэн байж таарна. Тиймээс тэд 2024 оны сонгуулиар яагаад ч цөөнх болохгүй гэсэн үг. Магадгүй Ардчилсан нам болон бусад улс төрийн намууд саналыг нь хувааж хүчтэй өрсөлдөж чадвал МАН-ын хувьд суудал нь тэнцэх магадлалтай. Суудал тэнцвэл аль нэг намтай нь эвсэл болж, Засгийн газраа бүрдүүлнэ. Сонгуулийн холимог тогтолцоог бид 2012 онд хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Ардчилсан нам 21 суудал авч олонх болж байсан ч Засгийн газрыг бүрдүүлэхийн тулд эвссэн. 2012 оны Засгийн газрын тэргүүнээр Н.Алтанхуяг сонгогдож байсныг та санаж байгаа байх. Тэр утгаараа ирэх жилийн сонгуулийг бид холимог системээр хийх гэж байна. Тиймээс суудал тэнцэх магадлал өндөр. Гэхдээ гишүүдийн тоог нэмчихсэн учраас МАН-ын хувьд олонхын суудлаа хадгалж үлдэнэ гэж тооцож байгаа.
Э.МӨНХТҮВШИН
“No war”, “No doublestandart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.
-Таныг прокуророос Сүхбаатар дүүрэг дотор No war gallery-гаас өөр газраар зорчихыг хориглосон гэсэн. Яагаад тийм шийдвэр гарсан юм бол?
-Намайг Сүхбаатар дүүрэгт л зорчих эрх бүхий шийдвэр шүүхээс гаргасан шүү дээ. Түүний хэрэгжилт нь үргэлжлээд явж байгаа. Би өөрөө Сүхбаатар дүүргийн оршин суугч. Миний албан ёсны хаяг энд. Шүүхээс үүнийг үндэслээд энэ дүүрэгт л зорчихоор эрх хязгаарласан. Би хүүхдүүдийнхээ сургууль секц дамжаанд зөөх, өндөр настай эмээгээ асран халамжлах зорилгоор Хан-Уул, Баянгол дүүрэг рүү зорчих бүсчлэлийг нэмж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний баримт сэлт, нотлох хавсаргалтын биелэлтийг хангаад Сүхбаатар дүүргийн прокурор руу явуулж байгаа юм. Тэгтэл долдугаар сарын 3-ны өдөр намайг Хан-Уул дүүрэг рүү шилжүүлж, зорчих хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг СБД-ийн прокуророос гаргачихсан. Намайг хаягийн бүртгэлтэй дүүргээс маань хүчээр хөөж байгаа юм. Шүүхийн шийдвэрийг даваад хууль бус тогтоол прокуророос гаргачихсан. Таван өдрийн зайтай хоёр тогтоол гаргасан. Нэгдүгээрх нь долдугаар сарын 3-нд, нөгөөх нь долдугаар сарын 7-нд.
-Яагаад хоёр тогтоол гаргасан юм бэ?
-Долдугаар сарын 3-ны өдрийн тогтоол нь тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн учраас дээд шатны прокурор нь хүчингүй болгож шийдсэн. Тэгснээ долдугаар сарын 7-ны өдөр дахин тогтоол гаргасан. Тэр тогтоол нь дахин Хан-Уул дүүрэг рүү шилжүүлнэ гэсэн агуулга бүхий байгаа юм. Тэгж тогтоол гаргахдаа намайг СБД-ийн нутаг дэвсгэрээр зорчиж болохгүй. Зөвхөн No war gallery руу л очих чиглэлтэйгээр тогтоолоо гаргасан.
-Таны ажил, амьдрах байр, орон сууц бүгд СБД-т шүү дээ. Шилжих боломжтой юм уу?
-Боломжгүй шүү дээ. СБД-ийн оршин суугчийг дүүргээс нь хөөж гаргангуутаа ганцхан No war gallery руу очиж болно гээд байгаа юм. Цаад зорилго нь ойлгомжтой. Тодорхой газрууд руу очуулахгүй байх, энэ дүүргээс хөөж гаргах агуулгатай үйл ажиллагаа явчихаж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өдөр тутам юу болж байдаг вэ гэхээр очоод өдөржин суугаад нөхцөл байдлыг ажиглахад, нэг зүйл ил болдог. Яагаад гэвэл надтай адил зорчих эрх хязгаарлуулсан хүмүүс бүсчлэлийг Улаанбаатар хотоор тогтоож өгөөч гээд л тогтоолгочихдог. Тийшээ явмаар байна гээд л хүссэн газрынхаа бүсчлэлийг нэмүүлдэг. Эсвэл тийшээ явмаар байна гээд хүссэн газрынхаа байршилд, чиглэлийг нэмүүлж, бусад дүүргийг өргөтгөх хүсэлт гаргаад нэмүүлж байдаг. Тэгтэл иргэн Э.Одбаяр гэдэг хүн дээр болохоор маш өндөр хяналт шалгалт тавьдаг. Миний бүх зүйл баримтаар баталгаажиж байгаа. Үндсэн хаяг байршил, хүүхдүүдийн сургууль, секц дугуйлан, эмээгийн маань хаягийг албажуулаад, баталгаажуулаад авдаг. Миний амьжиргааны эх үүсвэр болсон ажил мэргэжил СБД-т үргэлжилдэг. Байр орон сууц энд бий. Одоо жишээлбэл, намайг өнөөдөр (өчигдөр) энэ дүүргээс гар. Хан-Уул дүүрэгт оч гэж дөнгөж сая над руу залгаж байна. Учир байдлаа тайлбарлаад хэлэхээр ойлгож байна гэдэг. Үүнээс өмнө СБД-ийг хариуцсан алба хаагчтай би харилцаж байсан. Нөхдүүд ойлгож байна. Даанч прокурор ийм шийдвэр гаргачихлаа гэдэг. Тэр та нарын асуудал. Наад шийдвэрийг чинь шүүх гаргах ёстой. Албан бус тогтоолоор би явахгүй гэдгээ хэлсэн. Үүн дээр ямар зүйл яваад байна гэхээр прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг давж тогтоол гаргаад, хэрэгжүүл гэж шаардаад байгаа юм. Хэрвээ Э.Одбаяр гэж хүнийг хуучныхаар нутаг заадаг байсан. Тийм үйл ажиллагаа болох гэж бол энэ нь хуулийн хүрээнд албан ёсоор шүүхээс шийдвэр гарсан байх ёстой. Гагцхүү шүүх миний хаана амьдрах, эс амьдрахыг шийдэх ёстой байгууллага. Нэг прокурор юм уу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нэг тогтоол үйлдээд хүний хаана байх, хаашаа орж гарах, явахыг заагаад байж болохгүй. Жишээлбэл, хүнийг цагдан хорихыг шүүхийн тогтоолоор шийдэж байгаа биз дээ. Би СБД-т нэг ёсондоо хоригдож байгаа гэсэн үг. Тэгэнгүүт намайг хорьж саатуулж байгаа газрын нөхөд дур мэдэн шийдэж байгаа үйл явц болоод байна. Тэгсэн хэрнээ бусад хүмүүсийн хүсэлтийг шийдээд, хангаад байгаа юм.
-Та энэ талаар шүүхийн байгууллагад хандсан уу?
-Улсын ерөнхий прокурорын газраас нь мэдэгдэл хийж намайг гүтгэсэн. Э.Одбаярын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүрэг рүү шилжүүлсэн болохоос ОХУ-ын элчин рүү очихыг хязгаарласан асуудал байхгүй гэсэн улстөрийн агуулгатай мэдээллийг хэвлэлийн бага хурал зарлаж байгаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан. Бүр тусгайлан энэ талаар мэдэгдэл хийж байгаа юм.
Аргын тооллын долдугаар сарын 27, Бархасвадь гариг. Билгийн тооллын 9, Онгоц одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 05:22 цагт мандан, 20:36 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Маргааш нийслэлд үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
Дэлхийнхийг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч Монголын сэтгүүлчид бие биенээ огт магтдаггүй. Магтаж байсан удаа бидэнд байхгүй. Эмч, зураач, урлагийнхан бие биенээ сүрхий магтдаг. “Миний багш” гэж ирээд л жигтэйхэн хүндэтгэнэ. Харин Монголын сэтгүүл зүйд “Тэр миний багш” хэмээн үнэн сэтгэлээсээ хүндэлж явахыг их цөөхөн харсан. Бараг л байдаггүй юм. Үргэлж л бие биенээ доош нь хийж, гоочилж, нулимж байгааг хараад их сонин санагддаг.
Хэрвээ үгэнд ордогсон бол “Болиоч ээ, та нар. Яагаад тогоо руугаа үргэлж нулимж, доош нь хийж, зүхдэг юм бэ. Ямар совесть байна” гэж хэлмээр санагддаг. Даанч үгэнд орохгүй л дээ. Ер нь ч хүн хүндэлдэггүй хүн хүний үгэнд орно гэж байдаггүй.
Яагаад үүнийг бичих болов гэхээр саяхан олны танил нэг сэтгүүлч Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнийг дагаж явж мэдээлэл дамжуулах сэтгүүлчдийг даапаалж, шоолж гутаасан постыг цахим орчинд нийтэлсэн. Ингээд Ерөнхий сайдыг гучын гучин сэтгүүлч дагаж явах гэлээ гээд л нийгэм даяар бөөн юм боллоо. “Монголын сэтгүүл зүй сөнөлөө… Худалдагдлаа. Худалдагдсан сэтгүүлчид… Долоогчид…” юу юу гэнэв дээ. Монголын сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг гутааж болох бүх л үгээр бааллаа. Энэ бол дэмий л юм. Хэрвээ Монголын сэтгүүл зүйн нэрийг шавартай хутгах гэсэн санаа тэрхүү сэтгүүлчид байсан бол зорилгоо биелүүлж чадлаа гэж дүгнэмээр санагдсан. Учир нь тэр дүйвээнээр “постчидын арми” сэргэж, үүнийг жигтэйхэн олзуурхаж авна лээ.
Ер нь Ардын нам эрх барьж байсан ч, Ардчилсан нам эрх барьж байсан ч төрийн айлчлалыг сэтгүүлчид дагаж явах ёстой юм. Хэрвээ сошиал орчинд бичигдсэн шиг “постлогчид, жиргээчдийг” дагуулж явсан бол дэлхийн анхаарлын төвд байдаг нэр нөлөөтэй, ардчиллын баянбүрд гэж хэлэгддэг АНУ-ынханд Монголын сэтгүүл зүй гэж тэднийг танилцуулах хэрэг үү. Ардчилсан Монгол Улсын нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй сэтгүүл зүй энэ байна гэж үү. Ингэж дэлхий нийтэд булайгаа тарих хэрэг үү.
Ер нь ч тэгээд дагаж явлаа гэж биш, дагаж явсангүй гэж бид хэл ам хийх ёстой биз дээ. Хэдийгээр бие биенээ магтдаггүй ч гэсэн дагаж явсангүй гэдэг шүүмжлэлийг харж байснаас дагаж явлаа гэсэн шүүмжлэлийг анх удаа харлаа. Төрийн өндөрлөгийн тэрхүү том айлчлал түүхэнд үлдэх ёстой. “Ийм ийм юм боллоо” хэмээн монголчуудад мэдээлж хэлэх ёстой. Тиймээс энэ шүүмжлэл дэмий юм болсон. Ер нь энэ мэтээр Монголын сэтгүүл зүйн салбарынхан бие биенээ магтдаггүй. Бид бие биенээ магтаж, алдаршуулж байх хэрэгтэй байна. Сэтгүүл зүйн салбарынхан сайн материалыг “хадаас материал” гэж ярьдаг. Нэгнийхээ хийсэн хадаас материалыг олон нийтэд түгээж баймаар байна. Харах нь ээ сэтгүүлчид л биенийхээ хадаас материалыг магтаж, ажил хэрэгч шүүмжлэлийг өрнүүлэх нь их сул байдаг.
Жиргэдэг болгон, пост бичдэг болгон өөрсдийгөө сэтгүүлчээс дээр гээд бодчихсон энэ үед сэтгүүл зүйг гутааж баймааргүй байна. Тэгэх тэгэхдээ сэтгүүл зүйн салбарынхан өөрсдөө гутаамааргүй байна.
Ардчилсан нийгэм, чөлөөт сэтгүүл зүйтэй байх нь өнөөгийн Монголын дархлаа юм. Сэтгүүл зүйн салбар муу, сайн байх нь хамаагүй. Чөлөөт сэтгүүл зүйтэй орон байх хэрэгтэй байна. “Энэ албан тушаалтан хулгай хийжээ” гэж мэдээлээд байх нь, аюул осол болоход нь жирийлгэж очоод “Ийм юм болжээ. Ийм учир жанцантай байжээ” гэж нийтлэх нь, үйлээ үзсэн хэцүү бэрх газар руу сэтгүүлч томилолт аваад сурвалжлах нь, дарга нарыг дагаж яваад “Тэдний тэр албан тушаалтантай тэр тэгж ярилаа. Энэ ингэлээ” гэж мэдээлэх энэ бүх энгийн зүйл ардчиллын баталгаа юм. Ардчилал гэдэг бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Ардчиллын баталгаа бол сэтгүүл зүй. Тиймээс давын өмнө сэтгүүл зүйг нухаж баймааргүй байна. Дагаж явлаа гээд худалдагдсан редакц байдаггүй.
Монголд үндэсний сэтгүүл зүй үүссэний 110 жилийн ой энэ онд тохиосон. 110 жилийн хугацаанд
албан айлчлал дагаж яваад худалдагдаж хоороороо магтаж байсныг бид мэдэхгүй юм. Дагаж явсан сэтгүүлчид албан айлчлалаа мэдээлдэг. Дараа нь тэр улстөрч алдаа гаргахад би дагаж явсан юм даа гээд мэдээлэхээ больж байсныг бид хараагүй. Алдааг нь шүүмжилж л байдаг.
Тиймээс Монголын сэтгүүл зүйд буруу тогтсон энэ үзэгдлийг болимоор байна. Жаахан тайвширч биеэ суллаад “би л нэгдүгээрт” гэдэг хандлагаа хаямаар байна. Бие биедээ уужуу сэтгэлээр хандаж баймаар байна.
Монголчууд бид их атаархуу улс л даа. Үүнийгээ ч бид мэддэг. Бас давхар бодолтой хүмүүс. Өөрийн жижиг эрх ашгийнхаа төлөө юуг ч золиосолдог. Энэ болгоноо хойш нь тавьж баймаар байна.
Ер нь гутаадаггүй хэдэн салбар энэ нийгэмд байх ёстой. Үүний нэг нь сэтгүүл зүй мөн. Эрүүл мэнд, багш, цэрэг, цагдааг гутааж болохгүй. Тэд үргэлжид нийгмийн төлөө үйлчилдэг, Монголын тусгаар тогтнолын төлөө явдаг хүмүүс. Тиймээс үүн шиг сэтгүүл зүй бол Монголын оюун санааны дархлаа болох нэг салбар мөн. Тиймээс бие биенээ гоочилж нийгмээ “хямруулдгаа” болимоор байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +19….+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +27….+32 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас иргэдийн дансанд шилжүүлнэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орно