Categories
цаг-тооны-бичиг

2023-07-29

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-07-28

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-07-27

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Categories
цаг-тооны-бичиг

2023-07-26

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

Categories
нийгэм цаг-үе

Циркийн уулзвараас ОБЕГ хүртэлх замыг хаалаа DNN.mn

Сүхбаатар дүүргийн 3,4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэж байна.

Долдугаар сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл тус авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийх юм.

Categories
story-news

Гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдүүдээс 15.7 сая төгрөг нөхөн төлбөр гаргуулжээ 

Гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдүүдээс 15.7 сая төгрөг нөхөн төлбөр гаргуулжээ

Categories
гадаад

Уиллям Бёрнс: Пригожиний цэргүүд түүнд нуруугаа харуулсан DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Аспены аюулгүй байдлын чуулганы үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Вагнер хувийн зэвсэгт хүчний тэргүүн Евгений Пригожиний зэвсэгт бослого үр дүнд хүрэлгүй эрт зогссон шалтгааныг АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Уиллям Бёрнс тайлбарлажээ.

Бёрнс “Пригожиний зарим цэргийн дарга нар цэргүүдтэйгээ түүнд нуруугаа харуулсан байх өндөр магадлалтай. Учир нь Пригожин цэргүүдээ гэрээнд тусгагдаагүй ажиллагаанд оролцуулах гэж оролдсон” гэж хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч

Путиний шадар хүн гэгддэг байсан Пригожин зургаадугаар сарын 23-ны өдөр Вагнерын хөлсний цэргүүдийг удирдан Москвагийн дэргэд тулж ирсэн юм. Гэхдээ түүний зэвсэгт бослого богино хугацаанд үргэлжилж, Кремлийн удирдагчидтай тохиролцоонд хүрснээр зогсож байв.

Аспены чуулганы хэлэлцүүлэгт оролцохдоо Бёрнс бас Пригожин Москваг эзлэхэд хангалтгүй буюу ердөө 5,000 гаруй хүнтэй байсныг ярьсан гэж “Business Insider” мэдээлжээ.

Categories
эдийн-засаг

Гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдүүдээс 15.7 сая төгрөг нөхөн төлбөр гаргуулжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Энэ оны долдугаар сарын 20-27-ны байдлаар 39 даатгуулагч иргэнд Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-ын сангаас 15,722,130 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын саг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд:

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

зураг
Categories
story-news

Олон улсын химийн олимпиадаас Монгол улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ

Олон улсын химийн олимпиадаас Монгол улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ

Categories
нийгэм

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгах шүүхийн тогтоолыг цуцлах шийдвэр гарчээ DNN.mn

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.

Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байдаг.

Тодруулбал залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байв.