Categories
нийгэм онцлох-нийтлэл

15 жилийн өмнөх долдугаар сарын нэгэн DNN.mn

Одоогоос 15 жилийн өмнөх энэ өдөр монголын түүхэнд “Хар өдөр” нэ­рээр үлдсэн. Энэ үймээнээр таван иргэн амиа алдаж, олон зуун залуус хэцүү нэртийн хаалга татсан юм.
2008 оны зургадугаар сарын 30-нд болсон УИХ-ын V сонгуулийн дараа өдрөөс эхэлсэн тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг бий болгосон үндэсний үймээн болтлоо өргөжин тэлсэн билээ.
Үймээн дэгдээгчид улмаар МАХН-ын төв байрыг галдан шатааж, цаашлаад Соёлын Төв өргөөний зарим хэсгийг шатааж эхэлсэн бөгөөд тэнд байсан театр, музей болон уран зургийн галлерей зэрэг түүх, соёлын олон үнэт зүйлс шатсан юм.
Мөн энэ өдрийг телевизийн 11 суваг дамжуулсан байдаг.

Үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Үймээн ийн эхлэв

Тухайн үеийн жагсаалын МҮОНРТ шууд дамжуулсан

Үймээн дэгдээгчид улмаар МАХН-ын төв байрыг галдан шатаав

Цагдаа нар жагсагчдийг зогсоохыг оролдож байна

Шатсан МАХН-ын байр

Үр дүнд нь таван гэмгүй иргэний амь нас эрсдэв

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ирэх онд “бүсээ чангалах” төсөв айсуй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Ямар ч Засгийн газар гарч ирсэн нэг юм тодорхой болсон. Ирэх онд монголчууд “бүсээ чангалах” ньилэрхий байна. Засгийн газар өөрчлөгдсөн ч эдийн засгийн голүзүүлэлтүүд янзаараа. Өр, төлбөр нь өөрчлөгдөхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсан хэвээр. Инфляци үргэлжилсээр, улсын валютын нөөц ихэд дундарчээ. Улс орны олдог хэд нь багасч, зарлага үрлэг нь харин оргилоос буухгүй янзтай. Монгол Улсын2015 оны төсвийн төсөлд Нээлттэй нийгэм форумын судлаач, эдийн засагчиддүн тавьсан юм. Улсын төсөв уг нь иргэн бүрийн ажил, орлого, хоол хүнс, ирэх онд хүүхэд нь цэцэрлэг, сургуультайбайх эсэхамин чухал сэдвийг хөнддөг чулстөрчдийнтайлбарыг лбид олж сонсдог.Харин Нээлттэй нийгэм форум иргэн хүн төсвийн төслийг шинжиж, үзэл бодлоо нэмэрлэх боломж олгов. Судлаач, эдийн засагч, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн, төсөвт хяналт тавихыг хүссэн иргэд энэ хэлэлцүүлэгт оролцсон юм.Сангийн яамны төсвийнмэргэжилтнүүд ирэх оны төсвийгхийхдээ”Хэмнэлтийн горимд шилжүүлж, УИХ-аасбаталсан нэмэх шаардлагатайзардлаас бусдыгцарцаах бодлого барьсан” гэцгээв. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй холбож нэмсэн гэнэ. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамныхнаас бусадтөсвийн ерөнхийлөн захирагч нарынгадаад томилолтын зардлыг 50 хувь танажээ.

Харин нийтийн тээврийн татаасыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон гэнэ. Нийслэлд энэ мэт ачаа үүрүүлснийхээ төлөө Малын хөлийн татварыг сэргээх,Үл хөдлөх хөрөнгийн албан татварын дээд хязгаар нэг хувь байсныгхоёр хувь болгох эрх мэдлийг өгөхөөр төлөвлөсөн байж.Гэсэн ч үүнийг нь УИХ-ын заримгишүүн “Эдийн засаг хямарч байхад татвар нэмэх гэлээ” гэж загнасаар буцаасан. Уг нь эдгээр татварын доод хязгаарыг хэвээр үлдээж, дээд хязгаарыг ньнэмэх эрх мэдлийг орон нутагт өгсөн юм байж.Үл хөдлөх хөрөнгийн татварыг хамгийн шударга татвар гэх нь бий. Ядуусынжижиг байшингаас авах татвар, Чингисийн талбайн эргэн тойрон дахьгоёмсог барилгын татвар өөр байж таараа. Үл хөдлөх хөрөнгийн татвартчадуу нь илүү төлж, ядуу нь бага мөнгө төлөх учиртай. Хотын төсөвт багагүй орлогоавчрахболомжтой Үл хөдлөх хөрөнгийн татвар илүүдэхгүй юмсан. Малчидэмзэг бүлгийн хүмүүс биш. Тэдний үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүн мах, сүү зах зээлд өндөр үнэтэй. Харин тэд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй байж бас лтаарахгүй.

Эдийн засгийн хямралтай холбоотойгоор Сангийн яамныхан жижиг дундбизнес эрхлэгчдийгхарж үзэхбодлого боловсруулсан юм билээ. Жижиг дундбизнес эрхлэгчдийннэгэнт төлсөн татварын 90 хувийг буцаан олгох хуулийн төсөл УИХ-д өргөн барьжээ. Үүнд хамрагдахын тулд тухайнкомпанийн жилийн орлого 1.5 тэрбумаас доош байх ёстой. Энэ хуульд 45 мянган аж ахуйн нэгжхамрагдана гэж Сангийн яамныхан төлөвлөжээ. Хэдийгээр энэ арга хэмжээ зах зээлд24 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлэх ч олон компани хамрагдах учраас эерэг нөлөө нь жин дарнагэж хууль санаачлагчид найджээ. Уг хууль УИХ-аар хэлэлцэгдэж буй. Харин УИХ-ын заримгишүүн борлуулалтын орлогоос нэг хувийн татвар авахаар санал болгож буй нь компаниудад ашиггүй гэж Сангийн яамны мэргэжилтэн хэлэв. Ашгаас татвар авах, орлогоос татвар авах огт өөр ойлголт. Орлогоос татвар авна гэхээр зардал тооцогдоогүй гэсэн үг. Тийм учраас олон улсадаж ахуйн нэгжийнорлогод бус ашигт татвар ногдуулдаг аж.

Нээлттэй нийгэм форумын судлаачид ирэх оны төсвийн төслийг шинжээд “2015 онд эдийн засаг сайжирна гэсэн үндэслэлд тулгуурлан өөдрөгөөр төсөөлжээ” хэмээн дүгнэв. Өөдрөгөөр төсөөлжээ гэдэг нь дипломат хэллэг.Шууд хэлбэл “Ирэх онд эдийн засаг уруудаж, инфляци өсөх төлөвтэй” хэмээн тэд үзэж байна. Сангийн яамныхан ирэх оны төгсгөлдинфляцийг7 хувиас хэтрэхгүй гэж төсөөлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын мэдээгээр инфляци13 хувьтай байлаа.Сангийн яамны инфляцийн төсөөлөл нь олон улсын байгууллагуудынхаас дор хаяж 3-6 хувь доогуур байгааг Нээлттэй нийгэм форумынхан илрүүлэв. Гэтэл иргэд инфляцийг одоо байгаагаас ч өснө гэж хүлээж байна.Монголбанкны иргэдийн инфляцийн хүлээлтийн судалгааг харсан ч ирэх онд инфляци буюу мөнгөний ханшийн уналт 19 хувьд хүрнэ гэж иргэд үзжээ. Ирэх онд эдийн засаг сайжрахгүй хэмээн иргэд тооцоолоод, мөнгөө хэмнэж, худалдан авалт хийхээ багасгасан.Энэ бүхэн эргээд импортыг хумина. Импорт, экспорт улс орны орлогыг тодорхойлдог хүчин зүйлс билээ. Монгол банк, Сангийн яам хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа ч бодит үр дүн нь инфляцийг бууруулж чадахгүй, эсрэгээрээ эдийн засагт дарамт бий болгож байна гэж иргэний нийгмийн шинжээчид үзсэн юм.

Өөдрөг хэмээх ангилалд багтах бас нэг эгзэгтэй тооцоо нь Оюутолгойтой холбоотой. Одоо болтол гацаанаас гараагүй дуншиж байгаа “Оюу толгой” төслийн хоёр дахь төслийн санхүүжилт хийгдэнэ гэж манай санхүүчид үзээд,зэсийн баяжмалын экспорт нэмэгдэхээр төсөвт тусгасан.Хэрэв Оюутолгойтой учраа олохгүй бол төсөвт тусгасан бас нэг өөдрөг тооцоо нурж таарах вий. Өмнөх оны төсвийн төслийг ч хэтэрхий өөдрөгтөсөөлсөн хэмээн Нээлттэй нийгэм форумынхан сануулж байжээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар гэхэд л мөнөөх өөдрөг төсөөллийн гор гарч, уул уурхайн салбарынтөсвийн гүйцэтгэл төлөвлөсөн түвшнээс 60 хувийн бууралттай гарсан. Алт, нүүрсний төлөвлөгөөбагагүй хэмжээгээр тасалдсан нь уул уурхайн салбарын орлогыг бууруулж орхив. “Цаашид гадаад нөхцөл байдал сайжрахгүй, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдэхгүй бол төсвийн орлого 800 тэрбумаас нэг их наядтөгрөгөөр тасарчболзошгүй” хэмээн судлаачид муу амлаж байна.Энэ ньтөсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчиж, төсвийн алдагдал -4 хувь хүрч, төсвийн хүндрэлийг бий болгох эрсдэлтэй хэмээн тэд дүгнэв.

Сангийн яамныхан төсвийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний үнийг таамаглахдаатэнцвэржүүлсэн үнэ гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Тэр нь олон жилийн дундаж үнэ аж. Нүүрсний үнэ буурах хандлагатай учраас тонныг нь 70 доллар байхаар тооцож, зөвхөн зэсийн баяжмалаас хуримтлал үүсэх боломжтой хэмээн төсөөлжээ. Харин алтны хуримтлал огцом өссөн ньхуулийн өөрчлөлтийн үр дүн.2015 оны төсвийн төсөлд өмнөх жилүүдэд байгаагүй нэгэн тоог тусгасан нь өмч хувьчлалын орлого. “МИАТ” ХХК-ийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Хөрөнгийн бирж”-ийн49 хувь, бусад жижиг хувьчлалаас 153 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээртооцсон байна лээ.

Ирэх оны төсвийг төсөөлөхдөө гадаадын хөрөнгө оруулалт найман улирал дараалан буурсныг, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамтыг төсвийн төсөлд бодитой тусгаагүй хэмээн судлаач докторант Д.Баярмаа шүүмжилсэн. Төсвийн төсөлд ам.доллартай харьцах төгрөгийнханшийг 2015 онд 1750-тай дүйцнэ гэж үзсэн. Гэвч ханшийн дарамтсүүлийн 18 сард эрчимжиж байгаа нь төсөвт хүндрэл бий болгож байгааг судлаач онцлов. Гадаад валютын нөөц 1,3 тэрбум ам.доллар болж 18 сарын өмнөхөөс 200 хувиар буураад байгаа юм. Тэр ч байтугай урд хөршийн эдийн засгийн өсөлт удааширч буйг ч харгалзах ёстой гэнэ.ОУВС-гаасжил бүр гаргадагдэлхийн эдийн засгийн төлөв тайландБНХАУ-ын эдийн засаг ирэх жилүүдэд тогтмол буурахыг анхааруулсан.Урд хөршид аж үйлдвэрийн салбарын эрэлт буурах нь манай уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөх юм.

Эдийн засгийн өсөлт хэмээх бас нэг эмзэг сэдэв бий. Ирэх ондөсөлт 7 хувь байхаар төсөөлжээ. Уг нь энэ үзүүлэлт 2013 онд 12 хувьтай байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг огцрохоосоо өмнөхөн эдийн засгийн өсөлт буурсныг өөрийнхөөрөө тайлбарласан юм. Тэр “Эдийн засгийн өсөлт хөрсөн дээрээ буусан” гэлээ. Эдийн засгийн огцом өсөлт Оюу толгойн эхний шатныхөрөнгө оруулалттай холбоотой байж. Гэнэтийн ашгийн татвар бий болсон. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт төсвийн орлогыг огцом нэмэхэд хувь нэмрээ мөн оруулсан. Цаашид харин савлагааг саармагжуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Н.Алтанхуяг “Гадны дэмжлэг байхгүй нөхцөлд 5.3 хувийн өсөлтийн гурван хувийг олборлолтоос, 1.9 хувийг нь Хөдөө аж ахуйн салбарын өсөлт эзэлж байгаа”-г тайлбарласан. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчлэн гадаадын хөрөнгө оруулалт орохгүй байна хэмээн гасалж суухаар өөрсдийнхөө хүчээр хийсэн бодит өсөлттэйгээ ирэх оныг угтах нь.

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

С.Рагчаа: Экспортод тавигдах тарифын хөнгөлөлтийг ОХУ-тай байнга зөвшилцдөг ч дорвитой үр дүн гараагүй л байна DNN.mn

Олон улс судлаач, эдийн засгийн ухааны доктор С.Рагчаатай ОХУ-д хийсэн УИХ-ын даргын айлчлалын хүрээнд товчхон ярилцлаа.


-УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэхүү айлчлалаар хэлэлцэгдсэн чухал асуудал юу байв?

-Их хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володины урилгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үеэр тус улсын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Мөн Монгол, Оросын парламентын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан. Ерөнхийдөө айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярьж байсан. Өөрөөр хэлбэл худалдааны хэт тэнцвэргүй байдал гэдэг бол ОХУ-аас тогтоосон татвар гэсэн үг. Үүнийг тэнцвэртэй байлгах асуудлыг УИХ-ын дарга тодорхой дурдсан. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх асуудлыг ярьж байна лээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа идэвхтэй байснаараа томоохон төсөл хөтөлбөр илүү хурдацтай явагдана гэдгийг онцлон хэлсэн. Бидний хувьд эрчим хүчний тодорхой хувийг ОХУ-аас авдаг. Үүнийг багасгах, эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд юун түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшлах ёстой. Мэдээж энэхүү төслийг урагшлуулахын тулд хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд явах нь чухал. Үүнийг УИХ-ын дарга хэлэлцээрийнхээ үеэр тодотгож хэлсэн нь сайн. Харин Монголын талын дээрх санаа зорилгыг ОХУ-ын Төрийн думын дарга дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь бүр ч сайн. Ерөөсөө айлчлалын гол цэг нь энэ юм.

Айлчлалын хүрээнд хэлэлцэгдэж батлагдсан өөр содон зүйл юу байв. Мэдээж хоёр улсын парламентын түвшинд асуудал яригдсан байх. Бусад салбарт тэр дундаа төмөр зам, шатахуун, эдийн засгийн хамтын ажиллагаанд яригдаж шийдэгдсэн асуудал юу байсан бэ?

-Монгол Улсын их хурал, ОХУ-ын холбооны хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдсан. Улмаар хоёр улсын парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод ирэх наймдугаар сард хуралдуулахаар боллоо. Энэ бол маш том үйл явдал гэдгийг хэлье. Учир нь хоёр улсын бүх талын хамтын ажиллагаанд тодорхой эрх зүйн асуудал тулгардаг. Үүнээс болоод эдийн засгийн болоод худалдаа, томоохон төсөл хөтөлбөр царцдаг тохиолдол цөөнгүй. Мөн хоёр улсын худалдааны хэт тэнцвэргүй байдал нь эрх зүйн орчин тааруу, тодорхойгүй байгаагаас үүддэг. Тэгвэл энэхүү хоёр улсын парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаар тулгамдсан эрх зүйн асуудлуудыг шийдэх ач холбогдолтой гэж харж байгаа. Мөн талууд эдийн засгийн харилцаа, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, эрчим хүч, төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, залуучуудын харилцаа холбоо, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.

-Манайхаас гарах зарим бараа бүтээгдэхүүнд тавигдах Оросын талын татвар хэт өндөр байгаа. Үүнийг айлчлалын үеэр хэлэлцсэн гэж та хэллээ. Яг ямар байдлаар шийдвэрлэхээр болсон бол?

-Ер нь Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгаа. Үүнийг илтгэх тод жишээ бол цар тахал, дайн тулаантай байх үед ч ялгаагүй хоёр улсын хоорондох төрийн өндөр түвшний айлчлал огт тасалдаагүй. Тэр утгаараа сая болсон УИХ-ын даргын айлчлалыг Оросын талынхан маш таатай хүлээн авч байгаа нь илт харагдсан.Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад бодлого, үзэл баримтлалыг ОХУ хүндэтгэж байна гэсэн үг юм. Монгол Улсаас ОХУ руу нэр төрөл бүхий цөөн тооны бараа бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Тухайлбал, ноос, ноолуур, мах, махан болон арьс, ширэн бүтээгдэхүүнийг экспортолдог. Гэвч эдгээр бүтээгдэхүүн тус бүрд тавигдах тариф маш өндөр. Нэмээд тээвэрлэлтийн нөхцөл байдал, зардал гээд асуудал их байна. Манайхаас ОХУ-д айлчилсан хүн болгон л үүнийг хэлдэг. ОХУ-ынхан ч хүлээн авлаа, энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарна гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэвч өдийг хүртэл дорвитой үр дүн гараагүй л байна. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд уг асуудлыг хоёр тал маш тодорхой байдлаар ярилцсан. Өөрөөр хэлбэл экспортод тавигддаг импортын тарифыг тэглэх, тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлээр бодит ажил хийе гэдгээ манай талаас шулуухан хэлсэн гэсэн үг. Харин оросууд тарифын болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах, хоёр улсын хамтарсан чөлөөт бүс байгуулах болон бусад арга замаар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах талаар санаачилгатай ажиллана гэдгээ хэлсэн. Улмаар хоёр тал оролцсон ажлын хэсэг байгуулагдахаар болсон.

-Сүүлийн жилүүдэд манай улсад бензин, шатахууны хомсдол үе үе тохиох болсон. Хаанаас, хэнээс, юунаас шалтгаалж хомсдол бий болоод байгааг мэдэхгүй хүндхэн нөхцөл байдал бий болдог. Одоо ч зарим газар бензин, шатахууны хомсдол байсаар л байна. Тэр утгаараа саяны айлчлалаар энэхүү асуудлыг ямар байдлаар хэлэлцсэн бэ?

-Айлчлалын гол зорилго бол бензин, шатахууны хомсдол үүсэхгүй байх нөхцөл байдлыг шийдвэрлэх асуудал байсан. Үүнийгээ ч УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд шийдээд ирсэн болов уу гэж харж байгаа. Ирэх найм, есдүгээр сард ОХУ-ын Ангарскийн нефть, химийн үйлдвэрт ээлжит урсгал засвар орно. Энэ үеэрээ Монгол руу нийлүүлэгдэх бензин шатахуунд саатал учирч болзошгүй гэдгийг манай улсын Уул уурхайн яамд албан бичиг ирүүлээд байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл наадмын дараагаас Монголд бензин, шатахууны хомсдол бий болох нөхцөл бүрдчихсэн байсан гэсэн үг. Тэгвэл УИХ-ын даргын саяны айлчлалын хүрээнд энэхүү асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ОХУ-ын зүгээс бензин, шатахуунаа энэ оныг дуустал ямар ч саадгүй нийлүүлнэ гэдгээ амлаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсгээ зурж баталгаажууллаа. Энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийсэн. Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцсон. Тэгэхээр ямартай ч он дуустал бензин, шатахууны хомсдол манай улсад бий болохгүй гэсэн үг. Цаашдаа бид зөвхөн ОХУ-аас гадна бусад орноос газрын тосны бүтээгдэхүүн импортоор авах шаардлагатай. Ингэхдээ ОХУ-аас одоо авч байгаа үнэ ханштай ойролцоо байх нь чухал. Мөн тээвэрлэлт, агуулах сав гээд асуудал их. Эдгээрийг судалгаа тооцоолол сайтайгаар үе шаттай хэрэгжүүлэх ёстой.

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 1, Санчир гариг. Билгийн тооллын 13, эрхтний тэнгэрт одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 4:57 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Идэр голын хөндийгөөр +2…+7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРҮүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.