Categories
цаг-тооны-бичиг

2023-07-06

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Categories
цаг-тооны-бичиг

2023-07-05

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-07-04

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

“Шинэ Хархорум” хот байгуулах байршлыг тогтоосон гэв DNN.mn

Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Төрийн ордноос мэдээлэл хийлээ.

Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлан ажиллаж байна.

Үндэсний хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд: “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэх эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөө (2023- 2025 он)-г боловсруулж батлав.

Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны инситутээр гүйцэтгүүлж, хүлээн авав.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байна.

“Шинэ Хархорум” хотыг нийслэл хот болон бусад хот, суурин газартай холбох авто зам, төмөр зам, нисэх буудлыг байгуулах урьдчилсан судалгааг, “Шинэ Хархорум” хотын цахилгаан хангамжийн судалгаа, төлөвлөлтийн хувилбарыг хийж, эхний байдлаар трасс, болон байршлыг тогтоов. Цаашид нарийвчилсан техник-эдийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг үе шаттайгаар хийх юм” гэв.

Categories
спорт

Ихэр охид 100 буудалт даамын улсын аваргаас алт, хүрэл медаль хүртжээ DNN.mn

Энэ жилийн 100 буудалт даамын УАШТ Ховд аймагт зохион байгуулагдаж, эмэгтэй төрөлд хоёр ихэр тамирчин оролцож нэг, гуравдугаар байрт шалгарчээ.

Тодруулбал, Спортын мастер Баатархүүгийн Анужин 20 оноогоор анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн бол түүний ихэр Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин 19 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Б.Анужин нь 2022 онд УАШТ -ээс хүрэл медаль хүртэж байсан бол Б.Мөнхжин нь 2018 онд 14 насандаа УАШТ-нд аваргалж, 2016, 2019 онуудад хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж байжээ.

Categories
нийгэм цаг-үе

Мэс гаргаж танхайрсан иргэнийг 14 хоног баривчилж, 30 цагийн албадан сургалтад хамруулах шүүхийн шийдвэр гарчээ DNN.mn

Мэс гаргаж танхайрсан иргэнийг 14 хоног баривчлах шийдвэр гарчээ.

Тодруулбал Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн хажууд 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр “Машин ачилтын компанийн хүн хутга гаргаад нэг залуу руу дайраад байна” гэх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Долдугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Categories
нийгэм цаг-үе

Ус цацуулсан тохиолдолд 102 дугаарт мэдэгдэнэ үү DNN.mn

Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг явган зорчигч руу ус цацахгүй явахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.

Хэрэв ус цацсан тохиолдол гарвал явган зорчигч Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.

Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх зөрчил гаргасан жолоочийг 100,000 төгрөгөөр торгодог байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Categories
story-news

ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГ ЗАЛАХ МОРЬТ ТОРГОН ЦЭРГҮҮДИЙН БЭЛТГЭЛ ЖИГДЭРЧЭЭ

ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГ ЗАЛАХ МОРЬТ ТОРГОН ЦЭРГҮҮДИЙН БЭЛТГЭЛ ЖИГДЭРЧЭЭ

Categories
нийгэм цаг-үе

Хор цацсан ойгоос 7-21 хоног жимс түүхийг хориглоно DNN.mn

БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ,  “Рио Тинто Монгол” ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх” санамж бичгийн хүрээнд “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил өрнөж байна.

“Эрүүл ой” төслийн хүрээнд 2023 онд 100000 мянган га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсний шавж устгалын бодис цацаж байна.

Хортон шавж устгах хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг бөгөөд бодисыг цацсанаас 7-21 хоногийн дотор тухайн ургамал, жимс, жимсгэнийг хүнсний хэрэгцээнд хэрэглэхийг хориглоно.

Мөн байгальд зэрлэгээрээ ургасан жимс, жимсгэнэ, мөөг зэргийг түүж хүнсний хэрэгцээндээ ашиглахдаа тухайн талбайд хортон шавж устгах хор, химийн бордоо хэрэглэсэн эсэх, хэрэглээд хэдий хугацаа өнгөрснийг онцгой анхаарах шаардлагатай. Хортон шавьж устгах бодис хүний биед өндөр тунгаар орвол хурц хордлого болох эрсдэлтэй.

Categories
story-news

ТОЙМ: “Монголчууд хойд “ах”-даа гологдож, урд “ах”-ыгаа түшдэг болсноо ичихгүй зарлах хэрэгтэй” хэмээн өгүүллээ dnn.mn

ТОЙМ: “Монголчууд хойд “ах”-даа гологдож, урд “ах”-ыгаа түшдэг болсноо ичихгүй зарлах хэрэгтэй” хэмээн өгүүллээ admin.dnn.mn