Ж.Чинбүрэн: Англи хэлийг бага ангиас нь зааж болохгүй гэж огт хэлээгүй. гол нь хуульчлах ямар шаардлага байгаа юм бэ л гэсэн
Month: July 2023
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 4-ний өдрийн 16:00 цагийн байдлаар Хэнтийн нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см, Сэлбэ гол СБД-ийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн орчимд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 45 см орчим нэмэгдэж үерийн түвшинг 10 см даван үерлэх төлөвтэй байна.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас бүртгэгдсэн үер, усны 7 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллан иргэдийн аюулгүй байдлыг хангалаа.
Ойрын хоногуудад нийслэл хотод бороо үргэлжлэн орох бөгөөд дээрх голуудын усны түвшин дахин нэмэгдэх тул голуудын сав дагуу суурьшиж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт зугаалгаар яваа иргэд болзошгүй үер, усны аюулаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар Эмийн үнэ, чанарыг судлан шалгах түр хороо байгуулах тогтоолыг баталсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хаврын чуулганаар түр хороо байгуулах тогтоол батлагдсан. Тиймээс энэхүү түр хорооны үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож болно. Монголын зах зээлд байгаа эм түүн дотор зайлшгүй шаардлагатай байгаа эмийн асуудлаар энэхүү түр хороо ажиллах зорилготой.
-Зайлшгүй шаардлагатай эм гэхээрээ юуг хэлээд байна вэ?
-Архаг хууч өвчтэй хүмүүс тогтмол эм уудаг. Энэхүү тогтмол байнга уудаг эмийн үнийг улсаас хөнгөлж өгдөг. Тухайлбал, 2020 оноос өмнө 27 тэрбум төгрөгийн төсөвтэй, хэдэн тусгай аптекуудаар энэхүү зайлшгүй шаардлагатай эмүүдийг тараадаг байлаа. Өөрөөр хэлбэл хэдхэн аптект тусгай зөвшөөрөл өгдөг байснаас болоод иргэдийн дараалал, хүлээлэлт ихэссэн байсан.
Харин бид Эрүүл мэнд болон Эрүүл мэндийн даатгалын түүнийг дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж баталсан. Ингэж өөрчлөлт оруулахдаа эмийн агентлаг байгуулсан. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн төсвийг бид нэмсэн. Одоогийн байдлаар 89 тэрбум төгрөг байна. Нөгөөтэйгүүр бүх эмийн худалдаа хийх аптекууд дээрх зайлшгүй шаардлагатай эмүүдийг борлуулах боломжтой болгож өгсөн.
Гол асуудал нь хуульд үүнийг тусгая гэж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэдгийг хуульчилж баталгаажуулах гээд улайраад байна.
-Яагаад хуульчилж болохгүй гэж?
-Бид Манжийн дарлалд байхдаа тус улсын хэлийг үндсэн гадаад хэлээ болгоогүй. 70 гаруй жил ЗХУ-аас улс төр, эдийн засгийн бүрэн хамааралтай байхдаа орос хэлийг үндсэн хэлээ болгоогүй. Гэтэл англи хэлийг яагаад хуульчлах гээд байгаа юм. Би тэрийг та бүхнээс асуумаар байна.
-Хуульчилж байж боловсролын тэгш байдал бий болох юм биш үү?
-Үгүй ээ. Бид дэндүү ахуйгаасаа холдчихсон байна. Бүгд суурьшмал хэв маяг руу дэндүү огцом орж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын ачаалал ямар байгаа билээ. Нөгөө монгол ахуй, монгол хэл зүй хаана байна. Өдөрт хэдэн ч монгол үг устаж байна вэ. Монгол хүний язгуур эрх ашиг бол хэл, мал аж ахуй. Үүгээрээ бид монгол гэдгээрээ бахархдаг. Нөгөөтэйгүүр англи хэлийг хуульчилна гэдэг маань зөөлөн хүчээр Монголыг хэлгүйжүүлэх бодлого явж байгаа гэж харддаг. Тэртээ тэргүй Үндэсний хөтөлбөрт нь англи хэл ч битгий хэл дурын гадаад хэлээ бага ангиасаа үзэх боломжийг нь нээж өгье л гэж байгаа шүү дээ. Яагаад заавал англи хэлийг үндсэн хэл болгож хуульчлах ёстой юм. Би үүнийг л асуугаад байгаа юм. Түүнээс биш англи хэлийг бага ангиас нь заахыг боль, наадах чинь болохгүй шүү гэж огт хэлээгүй. Гол нь хуульчлах ямар шаардлагатай байгаа юм бэ л гэсэн. Гэтэл миний эсрэг ямар их зохион байгуулалттай харлуулалт явж байна вэ. Арай дэндүү явлаа. Миний дотор Монголоо гэсэн зүрх цохилж байна. Миний судсаар монгол цус урсаж байгаа. Тиймээс би Монгол Улсаа ийм амархан бусдад өгмөөргүй байна.
-Тэгэхээр таны хувьд хуульчлахыг нь эсэргүүцэж, харин хөтөлбөрт нь тусгаж явах нь зөв гэж үзээд байгаа юм байна, тийм үү?
-Яг зөв. Өнөөгийн УИХ-ын 76 гишүүн дотор англи хэлийг эсэргүүцсэн нэг ч хүн байхгүй. Харин хуульчлах асуудлыг бид анхаарах ёстой. Хэрэв хуульчилчихвал бусад хэлийг үзэж болохгүй болно. Тэгвэл энэ чинь өөрөө ардчилсан орны хувьд байж боломгүй зүйл. Саяхан би телевизийн хэлэлцүүлэгт энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр очлоо. Гэтэл МУИС-ийн багш гэх залуу “Тэртээ тэргүй монгол хэл 500 жилийн дараа устана” гэж “солиорч” байна лээ. Ийм өөдгүй байж болох юм уу. Энэ бол шууд утгаараа Монгол устана гэж хэлж байгаатай агаар ижил. Би тэрхүү хэлэлцүүлэгт очсондоо гутсан. Гэхдээ англи хэл сурах нь дэлхийд нэвтрэх гарц. Тиймээс англи хэлийг сурах чиглэлд ер нь хэлтэй болох чиглэлийг ойр дотныхондоо, залуучууддаа уриалдаг. Өөрийнхөө итгэл үнэмшил, санал бодлоо хаана ч хэзээ ч хэний ч өмнө хэлнэ. Хэнээс ч айхгүй. Би 1000-аас олон хүнд хагалгаа хийж, улаан цустай ноцолдож өдийг хүрсэн хүн. Тэр болгондоо нэг ч гэсэн монгол хүний амийг аварчих юмсан л гэж бодож явсан. Харин надад ямар шагнал ирэх бол, хэнд таалагдах бол гэж огт яваагүй шүү.
-Сүүлд нэг зүйл танаас тодруулъя. Таны хадам аав яагаад бусдаас илүү тэтгэвэр аваад байна вэ. Үүнд тайлбар өгөөч та?
-Нийгмийн даатгалын сангийн үндсэн зарчим бол хүн ажиллах хугацаандаа төрдөө хадгалуулсан мөнгөө нас өндөр болсон хойноо буцаагаад авч байгаа л зүйл. Үүнийг нь төр найдвартай хадгалаад өсгөөд буцаагаад тогтмол олгох ёстой. Нөгөөтэйгүүр бид халамжийн бодлогоо хэт их хавтгайруулсны улмаас шударга бус байдал бий болгосон. Тэтгэврийн нэмэгдлээ шалгах сайт байна лээ.
Түүгээр ахмадууд маань ороод өөрсдийнхөө тэтгэврийг яаж нэмэгдсэн, ямар байдлаар тогтоогдсон гэдгээ харчихаж болохоор байгаа юм билээ. Миний хадам аав 40 гаруй жил НДШ төлж, ажилласан атлаа 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан юм билээ. Ийм мөнгө авч байна гэж надад нэг ч удаа хэлж байгаагүй. Өөрөө ч үүндээ харамсаж, гутарч үзээгүй хүн. Энэ нөгөө тэтгэврийн зөрүү гэдэг зүйл. Яг адилхан мэргэжлээр адилхан цаг хугацаанд ажилласан атлаа зөрүүтэй тэтгэвэр авч байгаа олон ахмад бий. Үүнийг бид арилгах ёстой.
Ер нь Монголын төрд МАН сандал суудалгүй үлдэж байсан түүхгүй. Монголын ард түмэн тэдэнд их, бага хэмжээгээр мөнхөд төр дэх хоолыг нь бэлдэж ирсэн. Сүүлийн хоёр сонгуулиар гэхэд л тэд үнэмлэхүй олонх болчихоод өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэдгээ мартчихсан эрх мэдэлдээ бялуураад сууж байна. МАН-ын иргэдэд өгсөн амлалтууд таг мартагдаж зөвхөн цаасан дээр л үлдэж, харин монголчууд нэг намын тогтолцоотой болох шахтлаа тэдний аясаар амьдарч байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудал нь тартагтаа тулчихсан, төгрөгийн ханш шалан дээр уначихсан, юмны үнэ тэнгэрт хадчихсан энэ цаг үед бидэнд ирэх сонгууль нэн чухал. Яагаад гэвэл улс төрд ард түмний төлөө зүтгэх амьдарал ахуйг сайжруулах улс төрийн хүчнийг сонгож гаргах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс энэ улс төрийн хүчин аль нам байх вэ, тэр хүчин яг юу хийвэл ялах вэ хэмээн тухайн намд ч, Монголын нийгэмд ч хожоотой саналыг манай сонин дэвшүүлж буй. Энэ хүчин нь яаж ч муу хэлсэн Ардчилсан нам байх болно. Өөр нам хүчин зүгээр л балчирдана. Тиймээс л “Ардчилсан нам юу хийвэл ялах вэ” хэмээн өмнөх дугаартаа нийтэлсэн. Энэ удаад дахин сануулъя.
Ардчилсан намын иргэдэд өгөх амлалт маш тодорхой. Хачин сайхан зүйл амлах бус бодит хөрсөн дээрх асуудлыг хөндөхөд л болох юм. Тухайлбал, нэгдүгээрт, тэтгэврийг үнэн зөвөөр нэмэх. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгох. Гуравдугаарт, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох. Дөрөвдүгээрт, англи хэлийг бага ангиас нь орохоор хуульчлах. Тавдугаарт, орлогын албан татварыг 10 хувь болгох. Зургадугаарт, 1.5 тэрбумаас дээш сарын орлоготой иргэдийн татварыг 40 хувь болгох. Долдугаарт, Эрдэнэт, Хөтөлийн цемент шохой, Эрдэнэс Таван толгой, төмрийн үйлдвэр зэрэг төрийн өмчийн томоохон компаниудад үе шаттайгаар олон нийтийн болгох. Ингэхдээ нийт хувьцааны 30-аас доошгүй хувийг олон нийтийн хяналтад оруулж хувьчлах. Мөн цахилгаан станцуудын 30 хүртэлх хувийг ард түмэнд хувьцаагаар эзэмшүүлэх. Түүнчлэн банкуудыг тав бус 20 хувь хүртэл хувьцаа гаргах. Тавдугаар цахилгаан станц барих, атомын цахилгаан станцтай болох гэх зэрэг. Ингэж эдийн засгаа либералчилж хувийн хэвшлээ дэмжвэл элдэв янзын хулгай луйвар цэгцэрнэ. Шударга ёс, засаглал ч бий болно. Тиймээс ийм амлалтуудыг Ардчилсан нам олон нийтэд өгч, түүнийгээ бодит ажил хэрэг болгочихвол баараггүй ялна. Амласан амлалтаа ажил хэрэг болгох эсэхийг ард түмэн нүд цавчилгүй хянаж байдаг гэдгийг тэд мэднэ. Цаг өөр болж ард түмний хяналт хүчтэй болсон энэ үед хулгай хийнэ гэж хэн ч тэнэгтэхгүй нь мэдээж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая БНХАУ-д айлчиллаа. Энэ удаад овоо хэд хонов. Олз омог арвинтай ч иржээ. Түүний айлчлалын үр дүнд олон жил хүлээлт дагуулсан томоохон төслүүдийг энэ онд багтааж эцэслэхээр болсон нь сайшаалтай. Тухайлбал, хилийн боомтууд төмөр замаар холбогдоно. Эрдэнэбүрэнгийн УЦС, Чойбалсангийн цахилгаан станцын төслүүд саадгүй явах зэргээс нь харвал эрчим хүчний салбарт нилээд жин дарсан айлчлал болов. Дизель болон евро стандартын түлш, шатахууныг урд хөршөөс авах суваг нээгдлээ. Валютын ханш буурахад хамгийн их нөлөөтэй газрын тосны салбарын хамтын ажиллагааг талууд эхлүүлэхээр болж. Айлын талаас гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг татахаас гадна Хятадын Ардын банкны своп хэлцлийг сунгахаар тохиролцож чадсан байна. Манай улсын худалдаа, эдийн засгийн гол суваг Замын-Үүд-Эрээний автозамын боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгоно. Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар шийдсэн ажлуудыг дурдвал тав хоногт яаж амжуулсан юм гэмээр.
Эндээс үзвэл бид хойшоо явахаараа алдаатай наймаа хийгээд, урагшаа очихоороо ашигтай наймаа хийж байгааг ард түмэн бэлхнээ харж байна. Манайхан хойд “ах” гээд сүрхий сүжирдэг байсан цаг бий. Гэтэл өнөөдүүл нь ядарсан “дүү”-тэйгээ манатай болсон. Юун эдийн засгийн тусламж үзүүлэх нь битгий хэл хөршийн найрсаг харилцаагаа ч сөхөж харах тэнхэлгүй байх шиг байна. Дайны хор уршиг хойд “ах” нарт үнэхээр хүнд тусч байгаа болохоор биднийг үл тоож, голдог болжээ. Голохын дээр бас хожих гээд байгаа нь хоржоонтой байх юм. Сав л хийвэл түрэмгий дайнаа дэмжүүлэх, дайндаа ашиг тустай юм хийлгэх гэж хүчлэх нь гачлантай. Тэгэхээр бид гэм хор багатайгаар нь өмнөд хөрштэйгөө харилцаагаа сайжруулах нь зүй ёсны асуудал. Ер нь хүн төрөлхтний харилцаа эерэг, найрсаг уур амьсгал дээр удаан оршин тогтнодог. Тэр утгаараа наашаа харсан болгон руу явдаг нь хүний л жам шүү дээ.
Өнөөдөр урд хөрштэй бидний харилцаа алхам алхмаар сайжирч байна. Энэ сайн харилцаагаа улам бэхжүүлэхэд төрийн үүрэг асар их нөлөөтэй. Иймд төрийн өндөр дээд удирдлагуудаасаа эхлээд “Бид Хятадтай “ах”, “дүү”-гийн найрамдалт харилцаатай байна” гээд ичиж нэрэлхэхгүй зарладаг байх хэрэгтэй байна. Юун түрүүнд ард түмэн болон дарга нар өмнөд хөрштэйгээ харилцах хандлагаа өөрчлөх ёстой. Монголчуудад нэг муухай зан байдаг. Хойд хөршийг болохоор “ах аа, ах аа” гээд хоймортоо залах нь холгүй шүтэж ирсэн. Харин өмнөд хөршөө “Муусайн хужаа нар” гэж зүхдэг. Одоо бүгдээрээ энэ муухай ялгавар үзлээ боль оо. Бүгд л нэг дэлхий дээр, нэг агаараар амьсгалж байгаа адилхан ард түмэн, дээр нь адилхан мөнхийн хөрш. Тэгж ярих юм бол түүхийн хуудас эргүүлээд харахад монголчууд хэзээнээсээ Хятадтай найрамдалт харилцаатай явж ирсэн улс. Бидний энэ харилцаа мэдээж дардан байгаагүй. Бидний хагас тэнд харьяалагдан амьдарч байна. Амаргүй зам туулсан нь он, цагийн хэлхээстэйгээ түүхэнд ч бичээстэй байдаг. Завсар зуурт нь янз бүрийн дайтах маргаан гарч л байсан. Яс юман дээрээ Монголын Засгийн газрын хүслээр гамин цэргүүд орж ирсэн гэж түүхчид ярих л юм билээ. Энэ мэтчилэн мөнхөд хөршилсөн манай хоёр улсын харилцаа тааламжтайдаа тааламжтай, таагүйдээ таагүй л явж ирсэн байгаа биз дээ. Үүнийг хоёр улсын худалдаа наймаа гэрчилнэ. Худлаа гэвэл хувьсгалаас өмнө эрт цагт манай ард түмэн Бээжин рүү жин тээж, арилжаа наймаа хийдэг байв. Энэ уламжлалт харилцаа өнөөдөр улам өргөжин тэлж, Хятад улс манай худалдааны хамгийн гол түнш орон болсон. Далайд гарцгүй манай орны экспорт, импортын бараа өмнөд хөршөөр дамжиж байна. Монголыг тэжээж байгаа нүүрсийг өнөөдөр зөвхөн хятадууд л худалдаж авч байгаа шүү дээ. Энэ жишгээр Монгол, Хятад хоёр улс олон жилийн турш сайн харилцаатай явж ирсэн. Магадгүй худалдаа наймаа хийхгүй үед л бидний харилцаа сулардаг тал бий. Бусад үед хөрш орнууд шиг хэвийн л найрсаг харилцаагаа хадгалсаар ирлээ. Тийм болохоор ард түмэн минь одоо Хятадыг элдвээр хэлдгээ болих хэрэгтэй. Ялангуяа шийдвэр гаргагчид, дарга нар хамгийн түрүүнд өөрчлөгдөх ёстой гэдгийг дахин хэлье. Өөрсдөө Хятадын хөрөнгө оруулалтыг булааж авчихаад “Ард түмний шахалтаар” гэж нялзаадгаа ч болих хэрэгтэй шүү. Үнэндээ Салхитын мөнгөний ордыг ард түмэн биш дарга нар л булааж авсан байх жишээтэй. Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэнийхээ дараа ард түмний нэрийг барьдаг муухай зангаа л одоо хаячих гээд байгаа юм.
Нийгмийг хүн л залж чиглүүлдэг. Тэгэхээр ард түмнийг удирдан залж байгаа төрийн түшээд минь БНХАУ-тай сайн харилцаатай гэдгээ ичиж, зоволгүй зарлаж байя. “Хятад бол бидний дайсан биш, сайн харилцаатай хөрш орон юм” гэх маягаар та бүхнийг зарлаад ирэхээр ард түмэн аяндаа дагаад оюун санаа, хандлагаа өөрчилнө. Хуучин социализмын үед “Хятад бол номер нэг дайсан” гэж үргэлж өдөр болгон сануулдаг байсан. Үүнээс болж монголчууд нэг хэсэг өмнөд хөрштэйгөө хөндий хүйтэн харилцаатай болчихож. Харин одоо манай номер нэг түнш гэдгийг хүн бүхэн ичиж цэрвэлгүй зарлаж баймаар байна. Оросуудыг шүтэж байсан шигээ урд “ах” нар гээд дагаж нялганаад хэрэггүй. Зүгээр л манай нөхөрсөг сайн түнш гэцгээж байя. Хятадууд бидэнд найр тавьж байгаад Монголын газар нутгийг эзлэн түрэмгийлнэ гэсэн дэмий балай үзлээсээ одоо салцгаа. Си Жиньпин Монголын хил гаалийг хөндөж, зөрчихгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Тэгэхээр ард түмний үндсэрхэг үзлийг дэвэргэж, хятад гэсэн болгоныг үзэн яддаг элдэв босоо, хэвтээ хөдөлгөөнүүдийн хийрхсэн улсуудад төр засгаас сануулга өгдөг, дардаг баймаар байна. “Бид дэлхий дээр оршин тогтнохын тулд худалдаа наймаа хийнэ. Ганц худалдаа хийж байгаа орон маань Хятад л байна. Тэдэнтэй эвтэй найртай бай” гээд дэггүй хүүхдээ сургадаг эцэг, эх шиг сайн захих хэрэгтэй. Яг үүн шиг элдвийн хөдөлгөөнийхөнд хэлж, хатуу арга хэмжээ авч, харилцааны өөр түвшинд орох ёстой. Хойд “ах”-даа гологдсон улс урд “ах”-ыгаа түшиж байгаа нь огт буруу юм биш ээ. Хаана наймаа худалдаа цэцэглэж байна тэнд эв найрамдал оршиж байдаг нь хүний түүх.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын 2 хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжилэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 07-р сарын 04-ний 20 цагаас 07-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27…+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
Х.Булгантуяа: Цалингийн дүн, олон жил НДШ төлсөн эсэхээс хамаарч иргэн бүрийн тэтгэврийн хэмжээ өөр байдаг
Л.Оюун-Эрдэнэ: ШЕЗ “Ерөнхий сайдыг огцруулъя” гэсэн нь хэрэг дарах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжилэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны долоодугаар сарын 04-ний 20 цагаас долоодугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2023 оны долоодугаар сарын 06-наас долоодугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 7-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6, 7-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
2023-07-07
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.