Монгол Улсын Засгийн газраас баталсан “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ын хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсад спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Month: June 2023
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Б.Шаравын гудамж буюу Улаанбаатар сувилал орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул нөгөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны 22:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.
Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдад аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор НИТХ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг эхлүүллээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.
Арга хэмжээнд их, дээд 21 сургуулийн 150 оюутан шалгарсан юм. Оюутан цагдаа нар жуулчид ихээр төвлөрөн зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Мөн тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг, байршлын талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх үүрэг хүлээнэ. Оюутан цагдаа нар өдөрт дөрвөн цагаар буюу 10:00-14:00, 14:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр эргүүлд гарах бөгөөд ажлын нэг цагийн хөлс нь өмнөх жилүүдээс өсөж таван мянга болсон байна. Энэ жил төвийн бүсэд ажил үүргээ гүйцэтгэж буй оюутан цагдаа нарыг унадаг дугуй, скүүтэр, олон улсын хэлтэй орчуулгын төхөөрөмжөөр ханган ажиллаж буйгаараа онцлог.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Энэ жил Улаанбаатарт Зүүн Азийн залуучуудын спортын наадам, Үндэсний их баяр наадам, “Даншиг наадам – Хүрээ цам” шашин, соёлын наадам, “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам, Жюү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон арга хэмжээ болно. Эдгээр арга хэмжээ, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монголыг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж буй энэ үед тэдэнд түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг нь ханган ажиллахаар сонгогдсон оюутан цагдаа нартаа амжилт хүсье хэмээсэн юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд “Энэ жилийн хувьд нэг өдөрт дунджаар 2400 орчим гадаадын иргэн манай улсыг зорин ирж байна. Цаашдаа энэ тоо өсөж 3000 гаруй болох төлөвтэй. Үүнтэй холбогдуулан бид оюутан цагдаа нарын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг шуурхай шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэлд нь мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, нягт хамтарч ажиллана” гэлээ.
Түүнчлэн гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эергээр зөв тайлбарлах мэдлэг чадвар олгох сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.
Бригадын генерал Б.Ууганбаяр: Аврах ажиллагааг гамшгийн үед бид гүйцэтгэж чадна. Чадахгүй байсан ч эцсээ хүртэл мөлхөөд ч болтугай гүйцэтгэнэ
Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Хөгжлийн Банкны шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа.
Иймд шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв хэмээн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.
НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стивен Каргбо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт энэ сарын 22-ны өдөр Итгэмжлэх захидлаа гардууллаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагыг төлөөөлж манай улсыг хариуцах төлөөлөгчөөр томилогдсон Стивен Каргбо-д баяр хүргэж, Монгол Улс тус байгууллагад 1985 онд гишүүнээр элссэнээс хойш ЮНИДО-гийн зүгээс хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав.
Түүнчлэн Монгол Улс, ЮНИДО-гийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх Стратегийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг (SCF 2021-2025)-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Стивен Каргбо Монгол Улсыг хариуцсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчөөр томилогдсондоо баяртай буйгаа илэрхийлээд тус стратегийн баримт бичгийг үр ашигтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа нотлов.
Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь хүүхдэдээ уураа гаргадаг. Хүүхэд нь…?
ТОЙМ: “Ард түмэн англи хэлээ сурна. Аюул осол байдаг юм бол Ж.Чинбүрэн та арилгах үүрэгтэй” хэмээн өгүүллээ
2023-06-23
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.