Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮЙЛ ЯВДАЛ: “Энэ долоо хоногт юу болох вэ” DNN.mn


Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, урлагийн тоглолтуудын талаар тоймлон хүргэе


Улс төр

• Даваа гаригт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон МАН-ын бүлэг тус тус хуралдана.

• Мягмар гаригт: Төсвийн байнгын хороо хуралдаж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

• Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэнэ.

• Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

• Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсоно. Мөн Аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонсоно.

• Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Лхагва гаригт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой Хувьцаат Компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-ийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайлан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын Шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” асуултын хариуг сонсоно.

Инноваци, цахим бодлогын байнгын хороо хуралдаж, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

• Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Пүрэв гаригт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв баасан гаригуудад болно. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг 17 хуулийн төслийг хэлэлцэнэ.

• Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд 8-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 36 дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Лекц, форум

• Японы “Бивако гакүйн” дээд сургуулийн захирал, Японы боловсрол судлаач Окита Юкүжи-гийн “Япончуудыг бүтээсэн боловсрол” номын нээлт, “Япон үндэстнийг бүтээсэн боловсролын нууц” нээлттэй лекц зургадугаар сарын 8-нд Монгол Улсын их сургуулийн Номын сангийн байрны гурван давхарт 302 тоотод 12:20 цагаас болно.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Инновацийн түншлэл” форум өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 13:00 цагт болно.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд “Инновацийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл болоод нийгмийн хариуцлага”-ын талаарх хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Блю Скай зочид буудалд зохион байгуулагдана.

• “Монголын инновацийн долоон хоног” арга хэмжээний хүрээнд “ICT Mindgolia-2023” форум зургадугаар сарын 8-нд Шангри-Ла зочид буудлын их танхимд 8:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Уран бүтээлч Лундаагийн Доржбатын бие даасан Агнистын гэгээ “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 11-ны өдөр хүртэл 9:00-18:00 цагийн хооронд дэлгэгдэнэ.

• Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн “Европын тэмдэглэл-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр Монгол Арт галерейд дэлгэгдэж өндөрлөнө.

• Гэрэл зурагчин О.Болорсувдын Улаанбаатар хотод байрлах барилга байгууламжийн өнцөг булан бүрийг сонирхолтойгоор харуулахыг зорьсон “Өнцөг” архитектурын гэрэл зургийн үзэсгэлэн “Red ger” галерейд энэ сарын 6-11-нд болно.

• МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, МУЭ-ийн гишүүн зураач А.Өлзийжавхлан нарын хамтарсан “Баярлалаа” үзэсгэлэн “Монгол Арт” галерейд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд болно.

• МУЭ-ийн гишүүн С.Шүрэнцэцэгийн “Bold Female Forms” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-17-ныг хүртэл Норфей арт галерейд дэлгэгдэнэ.

Жүжиг

• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт маргааш 19:00, зургадугаар сарын 7, 8, 9-нд 19:00, 10, 11-нд 18:00 цагаас тус тус тоглогдоно.

• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд энэ сарын 5-11 хүртэл 20:00 цагт тоглогдоно.

Дуурь

• Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 10, 11-нд 17:00 цагт тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдрөөс энэ сарын 5-11-нд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т энэ сарын 5-11-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• “Ид шидийн орон Хөвсгөл” төслөөс зохион байгуулж буй “Бид нэг нутаг Хөвсгөл” бүх оддын нэгдсэн тоглолт зургадугаар сарын 9-ны өдөр Ub Palace-т 19:00 цагт болно.

• “Хурд” хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 15:00 цагт болно.

• Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх бүжгийн “Ирмүүн” клубын 20 жилийн ойн “Бүжгээр урлахуй” хүндэтгэлийн тоглолт зургадугаар сарын 10-ны өдөр Монголын хүүхдийн ордонд 16:00 цагт болно.

Спорт

• Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд зургадугаар сарын 10-нд болно.

• Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан зургадугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

• Спортын төв ордонд сагсан бөмбөгийн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

• “GAN” sport цогцолборт сагсан бөмбөгийн зуны лигийн тоглолтууд зохион байгуулагдана.

Нийгэм

• Монгол Улсын инновацийн хөгжил хаана явааг тодорхойлж, монгол хүний оюуны чадамж хаана хүрсэн мөн хаана хүрэх боломж байгааг хэлэлцэж танилцуулагддаг “Инновацийн долоон хоног-2023” энэ сарын 5-11-нийг дуустал үргэлжилнэ.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд “Эрдэм хакатон” Мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулагдана.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд Их сургуулиудын инноваци, шинэ технологийн танилцуулга уулзалт, үзэсгэлэн маргааш МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 501 тоотод болно.

• “Монголын инновацийн долоон хоног“ арга хэмжээний хүрээнд маргааш болон зургадугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас “Innoweek stage” арга хэмжээ Мэдээлэл, технологийн үндэсний паркын гарденд зохион байгуулагдана.

• Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO-2023” “Mindgolia” уриан дор зургадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 16 дах жилдээ зохион байгуулагдана.

• 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй “Steppe Wind” фестиваль энэ жил мотоцикл сонирхогчид, амьд хөгжимд дурлагсад болон гадны жуулчдад зориулан цоо шинэ өнгө төрхтэйгөөр энэ сарын 10-нд Чингисийн Хүрээ Амралтад 18:00 цагт зохион байгуулагдана.

• ЕБС-ийн сурагчдад зориулсан “Мэргэжлээ олох өртөөчилсөн аялал” нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 10-нд 10:00-18:00 цагийн хооронд Санхүү эдийн засгийн их сургуулийн C, B байрт зохион байгуулагдана.

• “Элбэгдорж” хүрээлэнгээс Монгол улсын Ерөнхийлөгч асан, Стэнфордын Их сургуулийн Фриймэн Споглигийн олон улс судлалын хүрээлэнгийн зочин багш Ц.Элбэгдоржтой уулзалт, ярилцлагыг Блю скай зочид буудлын Даймонд танхимд энэ сарын 8-нд 14:00-17:00 цагт зохион байгуулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сандаг-Очир: УИХ нь Засгийн газраараа тоглож ирсний урхагийг бид улсаараа мэдэрч байна DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдлаа. Нам нэгдсэн ойлголцолд хүрсэн учраас дэмжсэн, түүнээс хувь гишүүний итгэл үнэмшил эсрэг байсан хэмээх гишүүд байна. Та дэмжиж санал өгөхдөө өөрийн итгэл үнэмшлийн үүднээс хандав уу. Эсвэл олонхын саналыг дагав үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдлаа. Хэдийгээр нэг заалтад өөрчлөлт оруулж байгаа боловч Үндсэн хууль ямар үнэ цэнэтэй том хууль болох нь энэ хугацаанд харагдлаа. Өөрийн хувийн байр суурь, итгэл үнэмшлийн үүднээс би дэмжсэн. Дэмжих хэд, хэдэн шалтаг шалтгаан бий.

Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт бол 1991 оноос хойшхи шинэ зах зээл, олон намын тогтолцоо, цоо шинэ нийгмийн харилцаанд шилжсэнээс хойш 30 жилийнхээ алдаа оноог дүгнэх цаг хугацаа юм байна гэж үзэж байгаа.

Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт найман удаагийн сонгуульд оролцсон байна. Сонгуулийн үр дүн янз бүр л гарч байсан. Ер нь айхавтар дээшилсэн, сайжирсан гэхээсээ илүүтэйгээр дэлхий нийттэй зэрэгцэж алхах, бусад орнуудтай харьцуулах хэмжээнд учир дутагдалтай, удаан, үр дүнгүй зэрэг асуудлууд байна. Тиймээс хувь хүнийхээ хувьд, УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүний хувьд томоохон өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн.

Хоёрдугаарт, иргэдийн саналтай нэг байгаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр иргэдтэй хоёр удаа уулзлаа. Уулзалтын үер иргэдийн олонх нь тоо нэмэхийг дэмжээгүй. Харин сонгуулийн тогтолцооны асуудлыг бүгд дэмжиж байсан. УИХ-ын гишүүд иргэдийн санал бодол, тавьсан асуудлыг төр засагт уламжлах, холбож өгөх үндсэн үүрэгтэй. Тиймээс гурван удаагийн хэлэлцүүлгийн үеэр иргэдийнхээ санал, байр суурийг тухай бүрд нь уламжилсан.

Ерөнхийдөө иргэдийн төрд итгэх итгэл сайнгүй байна. Улстөрчид иргэдийнхээ итгэлийг алдсан, олон янзын хэл аманд холбогдсон учраас дахиад л ийм хүмүүсээр нэмчих вий хэмээн болгоомжилж эсэргүүцэх хандлагатай байсан. Цаад учир шалтгааныг нь тайлбарлахаар иргэдийн хандлага өөр байсан л даа.

Ирээдүйн 30 жилээ өөдрөгөөр харъя, богино хугацаанд хурдтай хөгжье, төрөө шилэн тунгалаг болгоё, төрийг хулгай луйвраас салгая, улстөрчдийг ёс суртахуунтай, хариуцлагатай байх чиглэлд томоохон өөрчлөлт хийх шаардлага байгаа юм. Иргэдийн нэг хэсэг нь энэ асуудлыг хүндээ байна гэж дүгнэж байсан. Зарим нь тогтолцоондоо байна ч гэж байсан. Ер нь аль алинд нь байгаа юм байна. Тиймээс тогтолцооны энэхүү өөрчлөлтийг хийх нь чухал байсан.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ач холбогдлыг та бодитоор юу гэж харж байна. Гишүүдийн тоог нэмэх нь эрх мэдлийн төвлөрлийг саармагжуулахад хэр түлхэц болох бол?

-Үндсэн хуулийг дэмжих нэг шалтгаан нь энэ байсан. УИХ-ын 76 гишүүнд бүх эрх мэдэл төвлөрсөн үзэж байгаа бол энэ эрх мэдлийг задлах ёстой биз дээ. Төрийн бүх эрх мэдэл иргэдэд байгаа гэж ярьдаг ч начир дээрээ 76-хан улстөрчийн гарт байгаа юм бол задлах ёстой. Үндсэн хуульд өөрчлөл оруулснаар эрх мэдлийн төвлөрлийг задлах, иргэдийг төрд төлөөлж байгаа төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой.

Ер нь бид мэдээллийг түрүүлж авч байгаа болохоос иргэдтэй адилхан л мэдээлэлтэй байгаа шүү дээ. Хууль санаачилагчдаас яагаад гишүүдийн тоо нэмэх гээд байгаа юм бэ. Нийгмийн ямар хэрэгцээ шаардлага тулгарсан юм бэ. Үнэхээр улс орноо бодоод байна уу. Эсвэл өөрсдийгөө хаацайлж дараагийн сонгуульд гарч ирэх юмаа бодоод байна уу гэдгийг шалгааж, судалж харж байгаа юм. Түүнээс миний дараагийн сонгогдох, эсвэл манай намын ялах гарц 20 дугаар асуудал. Эрх барьж байгаа намын дарга нар ийм байр сууринд үнэхээр чин итгэл үнэмшил байна уу, үгүй юу. Зүгээр хэлбэр төдий, дараагийн сонгуулиа бодсон юм хийх гээд байна уу гэдгийг тэндээс олж харахыг хичээсэн. Бүлгийн хурлаар гурван удаа энэхүү өөрчлөлтийн асуудлыг ярилаа. Энэ үеэр бид бүхэн таны асууж байгааг хууль санаачлагчид, намын даргаас ялгаагүй асууж, шалгааж байгаа шүү дээ. Итгэл төрөхгүй байна. Гишүүд хариуцлагагүй байна. Нэр хүндээ алдсан байна. Хулгай зэлгийд холбогдсон байна гээд иргэдийн асуудгийг ч бид дотроо ярилцаж асуудаг. Үүнд бодитой хариулт өгч байна уу, асуудлаа бодитоор тодорхойлж чадаж байна уу гэдгийг харж байгаа юм. Үнэхээр хоёр намын асуудлыг бодоод байна уу, эсвэл улс орныг бодоод байна уу гэдгийг хэлэлцүүлгийн үеэр харахыг хичээсэн. Ойлгохыг хичээсэн. Ингээд ер нь хийгээд үзье. Түүхэнд үлдэх томоохон өөрчлөлт шинэчлэл юм байна. Янз бүрийн шалтаг шалтгаанаар эргэж буцаад байвал дахиад 20, 30 жилийг алдчих вий дээ гэж болгоомжилсон.

Анх парламентад орж ирэхдээ томоохон өөрчлөлт шинэчлэлийг хийнэ, парламентын засаглалыг бэхжүүлнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй орж ирсэн. Тиймээс энэ цаг хугацаанд хийгээд үзье гэсэн итгэл үнэмшил төрсөн. Иргэдэд очоод тайлбарласан, учирласан. Иргэд янз бүр л хүлээж авсан.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр намуудад ямар ашигтай юм бэ. Тэр дундаа эрх баригч намд ямар ашигтай гэж та харж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь эрх барьж байгаа гол хоёр намд ашиггүй. Харин парламентын гадна байгаа суудалгүй намуудад ашигтай. Тэднийг оруулж ирж, энэ парламентад олон намын төлөөллийг хангах нь чухал байгаа учраас өөрчлөлт оруулж байгаа юм. 76 гишүүн байсан ч, 126 байсан ч нөгөө хоёр том нам нийт масс ч гэдэг юмуу, эсвэл хүний нөөцийнхөө хэмжээнд яаж ийж байгаад сонгуулийг ямар ч хэлбэрээр явуулсан зөвшилцөх хэмжээний суудал аваад гараад ирэх байх. Тиймээс парламентад суудалгүй намуудын дуу хоолой үгүйлэгдээд байна шүү дээ. Нөгөө талаар таны хэлж байгаа шиг намын даргаа шүүмжилж байгаа шүү дээ. Заавал тэр намуудыг оруулж ирэх гэж гишүүдийн тоог нэмдэг нь ямар учиртай юм бэ гээд зөрүүлээд асууж байгаа.

1990 онд олон намын тогтолцоог сонгосон. Өнөөдөр улс төрийн намууд хариуцлагагүй байна. Төлөвшиж, бэхжээгүй байна. Тиймээс ядаж нийт сонгогчдын дөрвөн хувийн босго давчих хэмжээний санал авдаг байх хэрэгтэй байна. Иргэдийн саналыг авахын тулд энэ олон эрээвэр хураавар намууд цаашид хүссэн хүсээгүй нэгдэж нийлэх ёстой. Тэгж байж сонгогчдын дөрвөн хувийн босгыг авна. Дөрвөн хувь гэдэг нь 80 мянган сонгогчийн санал. Тиймээс нэг талаар улс төрийн намуудыг бэхжүүлнэ. Нэг намын дарангуйлал тогтох гээд байна гэсэн болгоомжлол нийгэмд байна. Магадгүй АН гараад ирвэл АН дарангуйлал тогтоох гээд байна гэсэн яриа гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс Үндсэн хуулийнхаа дагуу олон намын тогтолцоог бий болгомоор байна. Хамгийн гол нь тэр намууд нь бэхжсэн, төлөвшсөн байх хэрэгтэй байна. Түүнээс сонгуульд зориулагдсан гэр бүлийн ч гэдэг юм уу, компанийн нам баймааргүй байна. Нөгөө талаас намуудын санхүүгийн мэдээллийг ил тод нээлттэй болгомоор байна. Энэ бүх асуудал уялдаатай явж байгаа учраас том өөрчлөлт гарна гэж хувьдаа итгэл үнэмшилтэй байна. Гагцхүү цаг хугацаа харуулах байх.

-Хуулийн хэрэгжилт үр дүн их чухал байна. Үүнд хэрхэн анхаарч ажиллахаар ярилцсан бэ. Өөрчлөлт хийчихээд эргэж буцдаг, Цэцээр “могой бариулдаг” асуудал ч бодитоор байна шүү дээ?

-Яг зөв. Манайхан нэг юмыг эхлүүлээд үр дүн, эцсийг нь үзэж чаддаггүй юм байна. Нөгөө талаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1.5 жилийн настай Засгийн газар байсан учраас нэг Засгийн газрын эхлүүлсэн томоохон ажлын үр дүнг ерөөсөө үзэж чадахгүй байна. Нэг цэцэрлэгийн барилгын ажлыг дор хаяж хоёр жил, цаашилбал дөрвөн жил ч барьж байна. Ийм байхад улс орны томоохон хөтөлбөрийг 1.5 жилийн настай Засгийн газар яаж хэрэгжүүлэх вэ дээ. Эргээд харахаар аль ч Засгийн газарт ажлаа дуусгах бололцоо боломж байдаггүй байсан байна. УИХ нь Засгийн газраараа тоглож ирсний үр дагаврыг өнөөдөр бид улсаараа, амьдрал ахуйгаараа, биеэрээ мэдэрч байна шүү дээ. Засгийн газар аль болох тогтвортой байгаасай гэж бодох ёстой юм байна. Засгийн газруудыг огцруулахдаа хэдийгээр хариуцлагын асуудлыг ярьж байгаа ч цаанаа асар их сөрөг үр дагавартай байдгийг бид дүгнэхээр цаг хугацаа болжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан асуудлаар найман жил гар хүрэхгүй байх хуультай. Нөгөө талаас Үндсэн хуулийн Цэц дээр ямар асуудал гарахыг бид одоогоор хэлж мэдэхгүй байна. Энэ буруу байна. Үндсэн хууль зөрчсөн байна гэж гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь харьцангуй гайгүй болов уу гэж бодож байна. Үр дүнг цаг хугацаа харуулах байх.

Гуравдугаарт, та нар тоо өөрчилчихвөл улс орон сайхан болчихно гээд байсан биз дээ. Хулгай луйваргүй төр болж чадсан уу гээд л дараагийн үеийн сэтгүүлчид асууна. Тиймээс дүгнэлт их чухал. Хэлэлцүүлгийн үеэр Д.Цогтбаатар гишүүн чухал асуудлыг хөндлөө шүү дээ. Заавал дүгнэнэ гэж оруул гэсэн. Өөрөөр хэлбэл, найман жилийн дараа өнөөдөр хийсэн өөрчлөлтийг дүгнэнэ. Үнэхээр сонгогчдын санал гээгдэхгүй байж чадсан уу. Сонгогчдын төлөөлөл үнэхээр нэмэгдсэн үү. Хариуцлага, ёс зүй нь сайжирсан уу гэдгийг дүгнэх нь.

Үндсэн хуулийг баталсан бол хаашаа ч хөдөлгөж болохгүй. Бодлогын хариу шиг яг таг байх ёстой юм шигээр ойлгох нь буруу гэж бодож байгаа. Цаг үе өөрчлөгдөөд байна шүү дээ. 1990 оны улстөрчид 76-ааг зөв гэж бодож байсан. 76-г иргэд хэрхэн үнэлдэг байсан бэ. Төрөө гэж хүндэлж, дээдэлдэг байсан бол 30 жилийн дараа 76 бүрэн бүрэлдэхүүнээрээ хулгайч юм шиг үнэлэгддэг болсон байна. Энэ юунаас болсон байна гэдэг учир шалтгааныг нь олох гээд явж байна шүү дээ. Тиймээс сайжруулахын төлөө хичээж, бодож төлөвлөж ажиллаж байна. Бидний бодож байгаа бодол, хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр аяндаа цаг хугацааны хэмжүүрээр шалгагдана. Зөв байсан байна гэвэл яамайдаа л гэнэ. Буруу болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Давхар дээлтэй л бол сайхан болчихно гэж байсан. Өнөөдөр хаа байна. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа давхар дээлний асуудал хөндөгдөөд байна шүү дээ. Давхар дээлтэй болчихвол яамны асуудал сайн явдаг гэж хэн харуулаад байгаа юм бэ. Энд ч нэг ажлыг ацаглаад, тэнд ч нэг ажлыг ацаглаад ирц бүрдүүлээд явдаг хүмүүс болчих гээд байна.

-Төсөвт тодотгол хийж цалин нэмэхээр боллоо. Эдийн засаг дөнгөж өндийхчөө болж байхад цалин нэмэх нь хэр зөв юм бэ?

-Нэмэхгүй байх хэцүү байна. Нэмэх хэцүү байна. Эргээд инфляци өснө шүү гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд хэлээд байгаа шүү дээ. “Валютын ханш 100 төгрөгөөр суларсан. Монголбанкны валютын нөөц нэмэгдэж байна гээд эдийн засгийн томоохон үзүүлэлтүүд сайжирч байна. Жаахан тэвчих хэрэгтэй байна” гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Иргэд тэвчиж чадахгүй байна. Арга ч үгүй л дээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хоёр жилийн хугацаанд нэрвэгдлээ. Үнийн өсөлтөд цалин тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй байгаа учраас амаргүй.

Бид тойрогтоо ажиллаж ирээд иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг уламжилдаг. Уулзалтад 10 хүн үг хэллээ гэхэд 10-уулаа л цалингаа нэмээч гэж байна шүү дээ. Өмнө нь төсвийн орлого дутах, зардал нэмэгдэх болгонд тодотгол хийж байсан бол энэ удаад анх удаа төсвийн орлого давж биелсэн учраас тодотгол хийж байна. Давж биелсэн учраас давсан орлогыг иргэддээ яаж хүргэх вэ гэсэн тодотгол болох гэж байна. Өмнө нь орлого төлөвлөснөөс дутчихлаа. Алт, нүүрс, зэсийн үнэ уначихлаа. Тиймээс төлөвлөгөөгөө бууруулъя гэсэн тодотголууд байсан.

Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар ядаж аравдугаар сарыг хүртэл тэвчиж болохгүй юу гэж гишүүдээс зөндөө гуйж байгаа. Ерөнхий сайд маш их мэдээллийн дунд байгаа учраас иргэдийн цалинг нэм гэсэн шийдвэр гаргаж байх шиг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хөх морь өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 5, Сумьяа гариг. Билгийн тооллын 16, гар одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 4:55 цагт мандан, 20:46 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

ТОЙМ: “Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн нь зөв юм боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ нь
Засгийн газраараа тоглож
ирсний урхагийг бид
улсаараа мэдэрч
байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Том амбиц, том өөрчлөлт” хэмээн өгүүллээ.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис
наймдугаар сард Монгол Улсад айлчилна.

“Заяа энд Золоо”
хуулийн фирмийн захирал,
хуульч өмгөөлөгч Г.Батзаяа “Хүчирхийллийн
хэргийг зарим улс биеэ үнэлэлтийг
зөвшөөрдөг байдлаар бууруулах гэж
оролдож байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үндсэн хуулийн өөрчлөлт
хийсэн нь зөв юм боллоо” хэмээн өгүүллээ.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Бага, дунд ангийнхан электрон тамхийг
ихээр хэрэглэх болжээ

Оксфордын их
сургуулийн нийгмийн
нөлөөллийн үнэлгээ
боловсруулах төслийн
багийн зөвлөх, санхүүгийн
гэмт хэргийн шинжээч,
судлаач Д.Тэгшбаяр “Нийгэм, байгаль орчны нөлөөллийг
үнэлэх сайн аргачлал гаргаж чадвал уул уурхайн
томоохон төсөл хэрэгжихэд орон нутгийн
эсэргүүцлийг шийдвэрлэх боломжтой” гэв.

“Цаг үе” нүүрээс “Энэ долоо хоногт юу болох вэ” талаарх үйл явдлын хураангуйг уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
эдийн-засаг

Uls tur test

Uls tur test

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны зургаадугаар сарын 05-наас 09-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2023.06.05/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

09.00

“Их засаг”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

5

Нийгмийн бодлогын байнгын хороо

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

7

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”


МЯГМАР ГАРАГ /2023.06.06/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль, тогтоолын төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”


ЛХАГВА ГАРАГ /2023.06.07/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”


ПҮРЭВ ГАРАГ /2023.06.08/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”


БААСАН ГАРАГ /2023.06.09/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 12 байршилд болж байна DNN.mn

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний өдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах байршлуудад болж байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай олимпын хөлбөмбөгийн баг Зуны их наадамд оролцоно DNN.mn

“Берлин-2023” Олон улсын тусгай олимпын Зуны их наадамд хөлбөмбөгийн төрөлд манай улсын тамирчид оролцохоор боллоо.

Монголын Хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд энэхүү баг тамирчид долоо хоног байрлан, бэлтгэл сургуулилтаа хийх бололцоотой болсон юм. Тэгвэл тэд Зуны их наадамд орох бэлтгэл үр дүнтэй байсан хэмээн тооцоолоод буй.

Хөлбөмбөгийн тамирчдад МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн дарга М.Баярмагнай, ЕНБДарга Д.Тэрбаатар нар тэдний тоглолтын бэлтгэлийн үеэр уулзан, шигшээ багийн тоглолтын хувцсыг бэлэглэжээ.

Олон улсын тусгай олимпын Зуны их наадам энэ сарын 17-25-ны өдрүүдэд болох юм. Есөн хоногийн турш үргэлжлэх уг тэмцээнд мянга мянга тамирчин, спортын 26 төрөлд өрсөлдөх билээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан ирэх долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 08, 09-ний өдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” (“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

· Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсын эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны явцын тайлан

· Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

· Бусад

10.00

“Их хуралдай”