Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Манай улс өнгөрсөн долоо хоногт 3930 жуулчин хүлээн авчээ DNN.mn

Манай улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас олох орлогын хэмжээг 1.2 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буй.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас он гарснаас хойш манай улсад ирсэн гадаад иргэдийн тоог тодруулахад, зургадугаар сарын 4-ний байдлаар нийт 216,668 жуулчин иржээ.

Гадаад иргэдийг ирсэн улсаар нь авч үзвэл, 97,678 буюу 52 орчим хувь нь ОХУ-аас, 40 орчим мянга нь БНХАУ-аас ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ зургадугаар сарын 15-нд болно DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10.00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Ингээд энэ сарын 18-н хүртэл үргэлжлэх юм. Тухайн өдөр Англи хэлний шалгалтыг мөн зохион байгуулна.

Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34117 шалгуулагчаар бүртгүүлжээ. Үүний 54 хувь буюу 18334 нь орон нутагт, 46 хувь буюу 15783 нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.

Мөн өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлснээр нийт 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бол математик, англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр хамгийн олон хүүхэд бүртгүүлжээ. Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад тэр дор нь дүнгээ мэдэх боломжтой бол маргааш өглөө нь авсан оноогоороо хэдэд жагссан нь тодорхой болох юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 15-нд эхэлнэ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Г.Батзаяа: Хүчирхийллийн хэргийг зарим улс биеэ үнэлэлтийг зөвшөөрдөг байдлаар бууруулах гэж оролдож байна DNN.mn

“Заяа энд Золоо” хуулийн фирмийн захирал, хуульч өмгөөлөгч Г.Батзаяатай хүчингийн гэмт хэргийн талаар ярилцлаа.


-Бага насны хүүхдийг хүчиндэх, цаашлаад амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэг нэг бус удаа гараад байна. Яагаад ийм ноцтой гэмт хэргүүд шил дараалан гарах болов. Хуульч хүний хувьд үүнийг та юу гэж харж байна?

-Хүчингийн хэргийн хувьд манай улсын гаргадаг статистик судалгаа байдаг. Жилд энэ төрлийн 400-500 хэрэг бүртгэгдэг. Ингээд харвал 10 жилийн циклд 4000-5000 эмэгтэй ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртсөн гэсэн үг. Сүүлийн хоёр, гурван жилд энэ тоон үзүүлэлт нэмэгдсэн. Та бид санаж байгаа бол коронагийн хөл хорионы үед огцом өссөн. Хүчингийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Нэгд, гэр бүлийн хүмүүжил, ёс суртахууны хүмүүжил байна. Хоёрт, архидалттай холбоотой. Гуравт, амьдарч байгаа болон сурч байгаа орчны нөлөөлөл гэж бий. Дөрөвт, найз нөхдийн хүрээлэл буюу тэдний харилцаа хандлага дотор хүчирхийллийн хэлбэр байна уу. Энэ олон хүчин зүйлээс хамаараад хүчирхийлэл үүсэх шалтгаан нөхцөл бүрэлдэж байна.

Хамгийн чухал зүйл бол бидний анзаараад заримдаа гаргаж ирээд, заримдаа гаргаж ирж тавьж чадахгүй байгаа зүйл бол хүчирхийлэл үйлдэж байгаа хүний зан араншин, сэдэл гэж чухал юм байдаг. Гэмт хэрэг судлал талаас яривал үүнийг гаргаж ирж, шалтгааныг нь олох ёстой.

Бид хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн тоон судалгааг гаргаад, мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шүүхээр ял авсаар байгаа. Гол нь яагаад энэ төрлийн хэрэг гараад байгаа вэ гэдэг сэдэл, шалтгаан нь чухал. Нөгөө талдаа хүчирхийлүүлээд үлдсэн хүний ирээдүйн амьдрал орхигдчихоод байгаа юм. Эдгээр зүйл дээр бүхэлд нь харж дүн шинжилгээ хийж явахгүй бол энэ нөхцөл байдал буурахгүй байна. Сүүлийн 10 жил хийсэн судалгаагаар жил бүр тогтмол хүчирхийлэл үйлдэж байгаа хүний тоо, хүчирхийлэлд өртөж байгаа хүний тоо яг л дундаж байсаар байна. Буурах ч үгүй, нэг их айхтар өсөхгүй. Үүнийг бид олон талаас ярьж шийдэх ёстой.

-Бага насны хүүхдийг хүчирхийлээд бүр амь насыг нь хөнөөж байна. Сүүлийн хоёр ч тохиолдлыг бид харлаа шүү дээ. Гэмт хэрэгтнүүд яагаад ингэж зэрлэг балмад үйлдэл гаргадаг болчихов оо?

-Маш харамсалтай явдал. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндээд, амь насыг хөнөөнө гэдэг маш ноцтой хэрэг. Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийг хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн бол 20 хүртэлх жилийн хорих ял, эсвэл бүх насаар нь хорих ял оноож байгаа. Хүчингийн хэргийн ялын бодлогын хувьд манайх харьцангуй чанга хуультай улс. Мэдээж аль болох ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй байгаасай гэдэг зорилгоор ялын бодлого хэрэгжүүлдэг. Ялын бодлого өөрөө үр нөлөөтэй байх ёстой. Гэтэл энэ бодлого чанга байгаа мөртлөө яагаад ийм хэрэг гараад байна вэ гэдэг асуудал бий. Энэ бол нэгд, гэмт хэрэг үйлдэгчдийн сэтгэл зүй, зан төлөвт бид нөлөөлж чадахгүй байна гэсэн үг. Хоёрт, энэ чиглэлийн урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа мэдээллийн ажлуудыг яг өртөж болзошгүй бүлэгт зориулан байнгын тогтвортой хийж чадаж байна уу гэдэгт эхлээд хариулах ёстой.

НҮБ-ын Жендерийн тэгш эрхийн асуудал хариуцсан хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын хувьд захын аймгууд, орон нутагт байгаа хүмүүс хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал илүү өндөртэй. Тэр тусмаа гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь хуулийн байгууллагад мэдээлэл өгдөг байх магадлалтай гэдэг судалгаа гарчихсан байна. Хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл маш далд байдаг сэдэв. Хүчингийн хэрэгт хэрэг үйлдсэн хүн шүүхээр ороод ял шийтгэл аваад явах нь ойлгомжтой.

Гэтэл яагаад заавал харгис хэрцгий аргаар хүний аминд хүрээд байна вэ гэдэг нийгмийн эмзэг сэдэв болчихоод байна. Тэр хүнд ямар санаа, сэдэл байсан бэ гэдгийг судлахын тулд бид эргээд нөгөө гарч байгаа шалтгаан нөхцөл рүү орох хэрэгтэй болно. Сэтгэл зүйн эмгэгтэй байсан уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Дээрээс нь хаана үйлдэгдсэн байна вэ, орчин нөхцөл нь юу байна. Ямар харилцан хамааралтай байна вэ гэж судлах зүйл олон. Тэгж байж дүн шинжилгээ хийнэ. Ер нь энэ төрлийн хэрэг ойр ойрхон, давтамжтай гараад байна гэдэг үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарах ёстой асуудал болсон гэсэн үг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд монгол хүнийг, монгол хүний эрх эрх чөлөөг хамгаалах, монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдруулах тухай дурдсан байдаг. Дараагийн нэг чухал зүйл бол эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах явдал. Үүнийг зөвхөн энэ төрлийн кейсээс гадна цахим орчин дахь доромжлол, эцэг эхдээ мэдэгдэхгүй байгаа хүчирхийллүүд, арван жилийн хүүхдүүд жирэмсэн болсон асуудлууд зэрэг нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай бас холбоотой.

-Хохирогчдын ар гэр талаас харахад хохирогч хүүхдийн амь насыг бүрэлгэхгүй үлдээхгүй яав дээ гэх харамсал хамгийн их байгаа. Ядаж энэ нь гэмт хэрэгтэнд ял хүндрэхгүй байх нэг нөхцөл болно биз дээ?

-Хүний амь гэдэг бидний таньж мэдсэн оршихуйн хамгийн үнэтэй зүйл. Хүний оршихуйг үгүй болгож, хүний амьд явах эрхийг бусниулж байна гэдэг хамгийн том гэмт хэрэг. Манайх Эрүүгийн хуулиар хүчингийн гэмт хэрэг дээр 1-5 жилийн хорих ял оноож байгаа. Хүндрүүлэх есөн нөхцөлтэй. Тэдгээрээс хэрэглэбэл 5-10 жил болно. Түрүүн хэлсэн, бага насны хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь хохироосон бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай. Харьцангуй хүчингийн гэмт хэргийн хувьд манайх Эрүүгийн хуулиндаа тусгачихсан. Хоёрдугаарт, ялын бодлого нэлээд хүнддээ ордог улс. Дэлхий дээрх 200 орчим улсын 130 гаруй нь Эрүүгийн хуулиндаа хүчингийн гэмт хэргийг томъёолчихсон. 70 гаруй нь хууль тогтоомжиндоо зохицуулаагүй. Нөгөө талаар манайд хүчингийн гэмт хэргийн гаралт хүн амын тоотой харьцуулахад дэлхийн улс орнуудаас эхний 50-д орж байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Гэхдээ манайд хууль тогтоомж нь байна, ялын бодлого нь байна. Судалгаа нь ч байна, гарч байгаа шалтгаануудыг тогтоож байна. Одоо энэ төрлийн гэмт хэргийг яагаад үйлдээд байна, юунаас нь болоод байна гэдгийг цогцоор нь хууль тогтоомжоор шийдэхгүй бол сүүлийн 10 жилийн судалгааг харахад энэ хэрэг өсөө ч үгүй, буураа ч үгүй гарах ёстой юм шиг тоо байсаар байна. Ингэж болохгүй юм.

-Хүчингийн гэмт хэргийн ялын бодлого хэт чанга байгаа нь гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл болоод байна уу. Ер нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулах арга зам юу байж болох вэ?

-Зарим улс орнууд цаазаар авах ялтай ч байна. Зарим нь манайхтай ижил ч бий. Зарим улс орнууд энэ төрлийн гэмт хэргийг багасгахын тул зарим зохицуулалтыг бий болгосон байдаг. Нэг ёсондоо бие үнэлэлтийг тодорхой нарийн хяналтан доор зохицуулах гэж оролдож байна. Манайх биеэ үнэлэлтийг огт хүлээн зөвшөөрдөггүй улс. Дэлхий дээр биеэ үнэлэлтийг огт хүлээн зөвшөөрдөггүй, хэсэгчлэн хүлээн зөвшөөрдөг, бүрмөсөн хориглодог гэсэн гурван төрлийн улс байдаг. Дэлхий дээр 20 гаруй улс хэсэгчилж хүлээн зөвшөөрч байна. Жишээ нь, сүүлд Турк улс хүлээн зөвшөөрлөө. Тэр нь бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг зогсоох зорилготой. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш эрхийн үндсэн дээр Финланд, Швед улс ч хэсэгчилж хүлээн зөвшөөрсөн. Биеэ үнэлэлт гэдэг зөвхөн эмэгтэй хүнтэй холбоотой асуудал биш. Эрэгтэй, эмэгтэй, бэлгийн цөөнх гээд бүгд ордог зохицуулалт. Өөрөөр хэлбэл, хүчирхийллийн хэргийг зарим улс биеэ үнэлэлтийг тодорхой хэмжээгээр лицензтэй зөвшөөрдөг байдлаар бууруулах гэж оролдож байгаа.

-Сүүлийн үед зарим хүний эрхийн хуульчид хүчингийн гэмт хэргийг бууруулах тал дээр энэ асуудлыг хөндөх болсон. Та ямар санал хэлэх вэ?

-Бид нар эхлээд одоогийн бодит байдлаа харах хэрэгтэй. НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар 2010 онд Монгол Улсад тогтвортой биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд 18.000 орчим байна гэж гарсан. Тэдгээр эмэгтэйчүүдээс авсан тандалтын судалгаагаар 70 орчим хувь нь бага насандаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэдэг. Эндээс нэг зүйл харах хэрэгтэй. Өнөөдөр энэ тоо яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг мэдэх ёстой. Дээрээс нь хүчирхийлэл, биеэ үнэлэлт гэдэг хоёр өөр ойлголт. Биеэ үнэлэлт бол орлого олох гэж биеэ үнэлж байгаа. Хүчирхийлэлд тийм ойлголт байхгүй. Хууль журам, дэг ёс, заншил, хувь хүний үнэлэмж бүгдийг хаяад хийж байгаа хамгийн ёс зүйгүй гэмт хэрэг. Үүнийг ялгаж салгаж харж байж дараагийн алхам руугаа орохгүй бол өнөөдрийн гараад байгаа нийгмийн нөхцөлд байдлыг түр намжаахын тулд асуудал шийдэх үү, эсвэл суурь шалтгааныг угаар нь шийдэх үү гэж хэлэлцэхээс өөр аргагүй болсон

Categories
мэдээ нийгэм

Утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргажээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 32 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн 36 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 22, цахилгаан ашиглалтын буруугаас 6, цахилгаан угсралтын буруугаас 4, яндангийн цонолтоос 4 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шалгаж байна DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байна.

Ажлын хэсгээс тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230,1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгах аж.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно DNN.mn

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Халх голын хөндийгөөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн баруун хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

АмЧам Монголын Вашингтон хотноо хийх бизнес төлөөлөгчдийн айлчлалд Элчин сайд Буанган нэгдэнэ DNN.mn

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган 6 дугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Монгол Улс дахь Америкийн худалдааны танхимаас (АмЧам) жил бүр зохион байгуулдаг АНУ-д хийх бизнесийн төлөөлөгчдийн айлчлалд нэгдэнэ.

Элчин сайд Буанган АНУ, Монгол Улсын хооронд худалдааг бэхжүүлэх энэ жилийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэгдэхдээ баяртай байгаа бөгөөд энэ талаар тэрээр “Бизнесийн орчныг сайжруулах нь нэн чухал бөгөөд хувийн хэвшлийн манлайллаас хамаардаг” гээд “Монгол Улсыг хөрөнгө оруулагчид итгэлтэйгээр орж ирдэг, бизнес эрхлэхийг эрмэлзэж буй залуучууд шинэ санаачилга, хичээл зүтгэлээ үнэлүүлдэг, олон талт эдийн засагтай байлгахыг бид хүсэж байна. Монголын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүлэлд нийцэх ирээдүйг цогцлоож буй Монгол Улстай хамт байгаадаа АНУ баяртай байна” хэмээжээ.

АмЧам нь 2014 оноос хойш АНУ-д бизнес төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулж ирсэн. Тус танхим нь хөрөнгө оруулалтыг татах, хадгалах зорилготойгоор чөлөөт зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшилд тулгуурласан өсөлтийг дэмжихэд чиглэн ажилладаг бөгөөд энэ хүрээнд Монголын бизнесийн салбарын манлайлагчдыг Вашингтон хотноо өндөр түвшний бодлого боловсруулагчидтай холбогдоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2023 оны төлөөлөгчид Монголын төрөл бүрийн салбараас бүрдсэн бөгөөд АНУ-ын Худалдааны танхим, Байдены засгийн газрын удирдах ажилтнууд, Конгрессын төлөөлөл, мөн стратегийн зөвлөгөөний фирм болох Эйша Групп (The Asia Group) болон Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн олон улсын төв (CIPE) зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж засвар хийгдэх хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

6-12 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчдын зуны амралт өнөөдрөөс эхэллээ.

Харин 6-12 дугаар ангийн сурагчид БШУЯ-наас гаргасан хуваарийн дагуу зургаадугаар сарын 12-ноос амарна.

Өнөөдөр есдүгээр анги төгсөгчдийн улсын шалгалт монгол хэлний хичээлээр эхэлж байгаа бол 12 дугаар ангийнхан, МСҮТ-ийн суралцагчид математикийн шалгалт өгч байна.

Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлснээр энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 34,117 сурагч төгсөнө.

Их, дээд сургуульд элсэн орох Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ зургаадугаар сарын 15-нд түүхийн хичээлээр эхлэх хуваарьтай байна.

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Том амбиц, том өөрчлөлт DNN.mn

За, товарищууд Үндсэн хуулиа өөрчлөөд авлаа. 2024 оноос цааш УИХ том жижиг бүх намыг төлөөлсөн 126 гишүүнтэй явахаар боллоо. Батлахаас нь өмнө гишүүдийн тоо нэмэгдэх нь гээд багагүй л шаагицгаав. Үнэн хэрэгтээ 2016 оноос хойш Монголын парламентад нэг нам дангаар ноёрхож ирлээ. Харин нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан АН болон бусад нам эвслийн төлөөллүүд гудамжинд үлдсэн эрүүл бус сонгуулийн системтэй явж ирсэн. Сонгогчдын дөнгөж 42 хувийн санал авсан нам УИХ-д 62 суудалтай, үнэмлэхүй олонх байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү. Хууль ёс шударга хэрэгжих үү. Шулуухан хэлэхэд, 62 гишүүний 50 хувийг гадны хүчин зүйлс байтугай дотоодын нэг аж ахуйн нэгжийн эзэн ч худалдаад авчихаж чадна. Ашиг сонирхолдоо үйлчлэх хүссэн хуулийг гаргуулахад асуудал байхгүй. Монголын хувь заяаг эргүүлэхэд 500 сая ам.доллар хангалттай гэсэн золбин үг тодорхой хүрээнд яригддаг нь нууц биш шүү дээ. УИХ-ын 50 гишүүн тус бүрт нэг сая ам.доллар хангалттай гэсэн гадны гар хөлийн ч яриа бий. Ийм эмзэг төр засагтай, хууль ёстой байна гэж юу байсан юм бэ. 50 улстөрчийг худалдаж авах, 100 гишүүнийг худалдаж авахын хооронд басчиг ялгаа бий. Аргаа барсан хүний үг юм даа. Гэхдээ л нэг намын 62 гишүүнтэй ярьж тохирох, олон намыг төлөөлсөн 126 гишүүнтэй халзагнахын тухайд бүтэлтэй, бүтэлгүй юм дуракуудад тулгарах нь тодорхой. Ийм л учраас УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоондоо харьцуулан олон болгох нь цаг үеийн шалгарсан шаардлага болсон байж таарна. Дээр нь сонгогчдын санал ингэж хэдэн зуун мянгаар гээгдмээргүй байна. Ийм эрүүл системийн эхлэлийг энэ жилдээ багтааж хийгээгүй бол Монгол Улс цаашдаа балрахаар болчихсон юм угаасаа. Тэгэхээр гишүүд нэмэгдэхээс илүү тогтолцоо өөрчилсөн нь чухал.

Л.Оюун-Эрдэнийн “Манайх хэдхэн мөнгөтэй хүнтэй. Сонгууль болохоор тэр хэдхээн мөнгөтэй хүмүүс дээрээ давхиж очоод хандив авдаг. Хандивынхаа төлөөсөнд шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өгдөг. Нийслэлийн газраа, өмч хувьчлалаа, ашигт малтмалын лицензүүдээ бүгдийг нь өгдөг. Ингээд нэг ийм хэдхэн хүний гарт орчихсон. Энэ нь аль аль намын системд нөлөөлдөг нь нууц биш. Ийм байдалтай 30-аад жил явж ирсэн. Үүнийг л бид хамтдаа задалж байж л эдийн засаг илүү хүртээмжтэй байх нөхцөл бүрдэнэ. Сая нүүрстэй холбоотой асуудал, хил болон аман дээр байгаа үнийн зөрүү эдийн засаг ханшийн нөлөөнд, ДНБ-ий өсөлтөд ганцхан шийдвэр яаж нөлөөлж байгааг бид харж байна. Одоогоор улсын төсөв бараг нэг их наядаар давж биелж байна шүү дээ. Энэ чинь нэг их наядын далд эдийн засаг байсан л гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ ийм асуудлуудаар зоригтой шийдэл гаргаад л, сөрөг хүчинтэйгээ, улс төрийн бусад намуудтайгаа хамтраад явбал тэр хүмүүс яаж ч чадахгүй. Бид эрх мэдлээ энэ ордон дотор л байлгах хэрэгтэй. Ордны гадна байгаа өндөр байшингуудад биш. Би нэг зүйлд үнэхээр баяртай байгаа. Одоо ингээд ил тод болж байна. Цахимжиж байна. Бүх асуудлууд ил тод яригдаж байна. Мэдээж дунд нь жижиг сажиг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдийн мэдэх эрх хангагдаж байна. Иргэд мэдэхийн хэрээр, иргэд үнэнийг ойлгохын хэрээр өнгөрсөн 30 жилийг өөр өөрсдийнхөөрөө маш бодитой дүгнэж байна. Тэгэхээр үүн дээр МАН, АН гэж мэтгэлцэхээс илүүтэйгээр энэ хоёр намыг системийн хувьд бусниулсан тэр албан бус бүлэглэлийг л олж харах ёстой. Тэр бүлэглэлийн гишүүдээсээ МАН ч, АН ч салах хэрэгтэй. ХҮН энэ бүлэглэлийн гар хөлийг оруулахгүй байх ёстой. Ингэж хааж чадаад, иргэдийн төлөөллийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор оруулж чадвал энэ нь том реформ болно. Ингэж чадалгүй тэр бүлэглэлийн гарт орж, намын жагсаалтыг худалдаж намын санхүүжилтээ босгох байдал руу шилжвэл энэ бол том эрсдэл болно. Олон боломжийг хаана гэсэн үг” гэж УИХ дээр хэлснээс л нүдэнд харагдаж, ой тойнд буугаад ирж байна лээ…

Ер нь бол УИХ-ын дарга дээр Д.Амарбаясгалангийн барьж орсон энэ төслийн эхийг ноороглосон хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Түүнийг боддог юм, “Л.Оюун-Эрдэнэ ер нь ингэтлээ улс орныг доргиох ямар учир шалтгаантай, өс хонзонтой, санаа шулуудсан нөхөр юм бол” гэж. Ганц энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлээд байгаа юм биш. Өнөөдөр тэрбээр Ерөнхий сайд, Намын дарга. Энэ суудалд хүрсэн хүн эгнэгт “босмооргүй” тийм сайхан суудал. Суудалтайгаа үхэн хатан зууралддаг өмнөх түүх дурайж байна. Харин Л.Оюун-Эрдэнэ тэгж харагдахгүй байгаад ямар учир нь байна вэ гэж гайхдаг юм. Байнга гал тавина. Атгана чиг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн улс төрд орж ирсэн түүх нь бусдын л адил. Харин ч МАН-ын томчуудтай бусдаасаа ч илүү холбоотой явж ирсэн. У.Хүрэлсүхээр татуулж, М.Энхболдоор түлхүүлж их улс төрийн босго давсан. Энэ талаасаа эдгээр ах нарынхаа ачийг хариулаад дуулгавартай гэгч нь сууж байх ёстой хүн мөнөөс мөн. Гэтэл тэгдэггүй. 2016 онд УИХ-ын гишүүн болж, 2019 онд ЗГХЭГ-ын дарга болж, 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших он жилүүдэд Монголд юу юу ч болоод өнгөрөв. Нүүрс, сан, Оюу толгой, Эрдэнэт гээд асуудал хөндөх болгондоо ах нарынхаа сүүлийг сөхнө. Нэг талаас ингэж огцрох болзлоо өдөр бүр л хангадаг. Ерөөсөө ах нарынхаа ч, өөрийнхөө ч өгсөж ирсэн шатыг хөрөөдөж суудаг хүн. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт бол хамгийн том жишээ болно. Удахгүй бүх том дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүс тендерт орохыг хуулиар хориглоно гэсэн. 5Ш хөтөлбөр гэж байгаад хамаг сангуудыг нэвсийтэл дэлгэж байна. Шувуу гээд Жунай даргыг авчраад суулгачихсан. Жунай дарга өөрөө “Нэг мөр цэгцлээд гарья” гэсэн шиг байгаа юм. Хугацаа сар сараар сунгуулчихна. 2018 оноос гадаадад сэтгэл зүй тэвчсэн түүнд Монголдоо хоригдох асуудалгүй л дээ. Жунай даргын зам явсаар Л.Оюун-Эрдэнээс бусад дээр очоод байгаа гэх хэрэггүй шахуу хов тэнүүчлээд удсан. Энэ бүгдийг тэр Ерөнхий сайд байх хугацаандаа яадаг ч байсан хийнэ гээд гүрийчихсэн юм байна лээ. Олон эх сурвалжаас тэгж сонссон, бас хийж байгаагаас нь хараад л байна. Хэлээд байдгаараа “өнгөрсөн 30 жилийг засаад” үлдээвэл энэ нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх хугацаандаа Монголын улс төрд үлдээх зөв өв болно. Улстөрчийн үлдээсэн сайн өв улс орныг өөд нь татдагийг бид хөгжсөн орнуудаас харж байна шүү дээ…

Ухаад “удар” өгөөд байгаа бүхэндээ орооцолдож амжаагүй давуу талтай харагддаг. Гэхдээ залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Дутуу сэрвэгнээд байвал замын дундаа нухуулна. Зүгээр л гүйцэд хийх хэрэгтэй…

Ер нь Л.Оюун-Эрдэнээс маш том амбиц харагддаг. Сая Францын Ерөнхийлөгч Макроноос юу аминчлан хүссэн гэчихэв ээ. “Далайд гарцгүй орнууд нэгдэж, нэг дуу хоолойтой болох бүлэг байгуулья. Та миний саналыг НҮБ болон “Их долоо”-гийн түвшинд дэмжинэ үү” гэсэн байгаа юм даа. Өөрөө толгойлох, зохион байгуулах гэнэ. Далайд гарцгүй 44 улс орон энэ дэлхийн таван тивд бий. Үгүй ээ мөн том амбиц аа… Ийм том амбиц л том өөрчлөлтийг хийдэг байх шүү. Лавтай…