Categories
нийгэм онцлох-нийтлэл

М.Мядагмаа: Монголчуудын цагаа барьдаггүй, үйлчилгээний соёлгүй байдал жуулчдыг бухимдуулдаг DNN.mn

Аялал жуулчлалын салбарт хүндрэл бэрхшээл олон байдаг. Модон жорлонгоос эхлээд сайжруулах, боловсруулах олон асуудлыг Монгол Улс ярьсаар байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр аялал жуулчлалын салбарт 16 жил хөтөч тайлбарлагчаар ажиллаж буй М.Мядагмаатай ярилцлаа.


-Аялал жуулчлалын салбар энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү хөдөлгөөнтэй байгаа харагдаж байна. Танд хэр мэдрэгдэж байна вэ?

-Энэ жилийн аялал харьцангуй эрт эхэллээ. Ковидын дараа Монголыг эрүүл байгаль, цаг ууртай, идэж ууж байгаа хоол хүнс нь илүү эко талдаа байгаа гэдэг утгаараа ялангуяа Азийн улс орнууд, Зүүн өмнөд Азийн улс орнуудаас жуулчид олноор ирж байна. Ирэх жил үүнээс ч илүү хөдөлгөөнтэй, бараг 2-3 дахин их жуулчин ирэх төлөвтэй байна. Өмнө нь бид аяллаа тавдугаар сарын дундуур эхлүүлдэг байсан бол ирэх жилээс гуравдугаар сарын дундуур эхлэх хандлага ажиглагдаж байгаа. Аялал жуулчлал маш хүчтэй сэргэж байна гэж хэлж болно.

-Энэ салбарт тулгамддаг олон асуудал байгааг монголчууд бид харж, хэлж шүүмжилсээр байдаг. Та яг газар дээр жуулчидтай тулж ажиллаж байгаагийн хувьд хамгийн хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байдаг вэ?

-Аяллын улирал аль хэдийнэ эхэлсэн ч манай зочид буудал, гэр баазуудын хүмүүс, үйлчилгээний салбарынхан бэлэн болоогүй байна. Яваад очиход баазууд гэрээ барьж дуусаагүй, зургадугаар сарын сүүлчээр л жигдэрнэ шүү дээ, болоогүй шүү дээ гэсэн хандлагатай угтаж байна. Бид цаашдаа олон жуулчин авъя гэвэл, тэртээ тэргүй гуравдугаар сар гээд дулаарчихаж байгаа, дөрөвдүгээр сараас аль болох аялал жуулчлалын бэлтгэлээ эрт хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэрээ эрт барих, урсгал засвараа эрт хийх ёстой. Жуулчин авна гээд аялал жуулчлалын компанитай гэрээ байгуулчихсан яваад очихоор гэрээ бариагүй, хүнс бараагаа татаагүй, хүний нөөц байхгүй, сургасан мэдлэгтэй, үйлчилгээний соёлтой болгосон ажилтан байхгүй баазууд олон байна.

Өөрсдийнх нь бэлтгэл муу байгаагаас гадна аялал жуулчлалын салбар хүний нөөцийн асар их дутагдалд орсон харагдаж байгаа. Ковидын үед манай мэргэжилтэй боловсон хүчнүүд өөр салбар руу олноор орсон. Гэхдээ нэгэнт аялал жуулчлалын салбарт үйлчилгээ үзүүлнэ гээд бааз үйл ажиллагаагаа нээж эхэлсэн бол хүний нөөцөө бэлтгэх, гэр бараагаа бэлдэх, хүнс нөөцөө татах ёстой. Жуулчин аваад очихоор ариун цэврийн өрөө нь ажиллахгүй, халуун хүйтэн ус нь цагтаа ирэхгүй, мотор нь асахгүй, цахилгаанаа цагтаа өгөхгүй, хаалга үүднийх нь цоож түгжээ нь гацдаг, эвдэрсэн, хагарсан гэх мэт маш олон жижиг хэрнээ ач холбогдолтой асуудлууд жуулчдыг бухимдуулж байгаа.

-Модон жорлонгийн асуудал жил бүр ярьж байна. Гэвч дээрдэж байгаа зүйл харагдахгүй юм. Жуулчид модон жорлонг хэрхэн хүлээж авдаг юм бол. Боловсон ариун цэврийн байгууламжтай байх шаардлагатай шүү дээ?

-Модон жорлонгийн асуудал улиг болсон сэдэв л дээ. Яг аялал жуулчлалд хэрэгтэй байгаа зүйл бол ШТС-уудыг боловсон ариун цэврийн байгууламжтай, кофе шоптой болгох явдал маш чухал байдаг. Жуулчдад ШТС гэхээр л боловсон ариун цэврийн байгууламжтай гэсэн ойлголттой байдаг. Тэндээ амраад суугаад, биеийнхээ чилээг гаргачихаад цаашаа явдаг болчихвол аялал нэлээд хөнгөрнө. Тэртээ тэргүй хөтөчүүд явах цаг хугацаа, зайгаа мэднэ. Хаана очоод ямар ариун цэврийн байгууламжтайг мэддэг учраас аль болох жуулчдаа зохицуулаад явдаг. Модон жорлонгийн талаар зуны хоёр сар ашиглаад гурав дахь сараас эхлээд энэ замаар хэн ч явахгүй, боловсон ариун цэврийн байгууламж байлаа гэхэд өвөлдөө хагарч хөлдөөд эдийн засгийн хувьд асар хохиролтой гэсэн тайлбар фэйсбүүкээр нэлээд явсан. Нэг талаас энэ нь зөв. Ингээд хэлэхэд жуулчид ч ойлгодог. Тэртээ тэргүй малчид, нүүдэлчин ахуй соёлыг үзэж сонирхохоор явж байгаа шүү дээ. Гол нь жуулчид бол Монголд төлсөн мөнгөндөө хангалттай үйлчилгээ авахыг хүсдэг. Тэмээ унаад ирэхэд усанд орох нөхцөл нь бүрэн, элс рүү гараад ирэхэд ариун цэврийн байгууламж нь ажиллаад, ямар нэгэн стрессгүйгээр үйлчилгээгээ авдаг байвал жуулчин бухимдахгүй. Монголын эрс тэс цаг агаарын нөхцөлд салхи, шуурга бороотой, замын бартаа, дэд бүтцийг жуулчид ойлгодог. Гэтэл тэнд ариун цэврийн өрөө байгаа хэрнээ ажиллахгүй бол ойлгодоггүй. Нийтийн шүршүүр, нийтийн ариун цэврийн өрөөнд орохгүй гээд 2-3 дахин нэмэлт төлбөр төлөөд люкс гэр захиалдаг. Гэтэл люкс гэр нь цэврийн өрөө нь ажилладаггүй, ус нь татагддаггүй, шүршүүр нь эвдэрчихдэг. Ажиллалаа гэхэд халуун ус нь гардаггүй. 20:00 цагаас халуун ус ирнэ гэдэг. Цагтаа мотороо асаадаггүй. Жуулчинд цаг бол цаг л байдаг. Монголчууд үйлчилгээний соёл, цаг баримталж сураагүй учраас энэ асуудлыг ойлгодоггүй. Энэ бүхэн бухимдуулж байдаг. Хаалгаа дотроос нь түгжчихээр элс ороод гацчихдаг, онгойлгож чаддаггүй, эсвэл гаднаас хаалга нь гацчихдаг. Халуун наранд хаалгатайгаа ноцолдоод зогсоод байдаг. Энэ байдал жуулчинд, дунд нь үйлчилгээ үзүүлж байгаа хөтөч тайлбарлагч нарт маш хүндрэлтэй. Ажиллах ёстой бүх юм нь горимынхоо дагуу хэвийн ажиллахгүй байхаар л Монголын аялал жуулчлал муу байгаа юм шиг харагдаад байгаа юм. Зөвхөн нэг тодорхой үйлчилгээгээ явуулж чадахгүй байгаа баазуудаас болоод тэр чиглэлийн аялал 60-70 хувь нурах эрсдэлтэй болчихдог.

-Жуулчдыг манайхан пургон машинаар холын замд авч яваа харагддаг. Энэ машин нь өөрөө хатуу явдалтай, зам нь бартаатай болохоор жуулчинд төвөгтэй биш үү?

-Машины хувьд манайд маш олон сонголт байгаа шүү дээ. Пургон машинаар Япон, Солонгосын жуулчид, ялангуяа залуу үеийнхэн аялах хандлагатай байдаг. Нэг ёсондоо трэнд болж байгаа ч гэж хэлж болно. Солонгосын одууд, Японы кино одууд пургон машинд сууж үзээд стори хийж, түүгээр нь олон жуулчин татагдаад Монголд ирж байгаа тохиолдол байдаг. Гол нь тэр автомашины бүрэн бүтэн байдал л чухал. Саяхан пургоных нь бензин дуусаад жуулчид түрж яваа зураг сошиал сүлжээнд тархсан байсан. Ийм л байж болохгүй юм.

-Ер нь бидэнд жуулчин гэхээр л илүү ашиг авчихъя, илүү мөнгө авчихъя гэсэн сэтгэл зүй л үйлчилдэг. Үүний тулд хамгийн муу чанаргүй хямд төсрөөр үйлчилдэг гэдэг. Модон жорлон, хоол унд, аяллын машин гээд яаж л хямдхан зардал багатайгаар үйлчлэх вэ гэдэг хандлага байдаг гэсэн шүүмжүүд нэлээд өрнөдөг. Танд ийм зүйл тохиолдож байв уу?

-Жуулчин гэхээр л мөнгө гэж хардаг хандлага байдаг. Мөнгөтэй болгон нь жуулчны бааз байгуулна, мөнгөтэй нь аялал жуулчлал хийчихнэ, машинтай л бол аялалд явчихна, хэлтэй л бол хөтөч хийчихнэ гэдэг өрөөсгөл ойлголт манай салбарт байсаар байна. Энэ бол маш эрсдэлтэй. Хямд төсөр зардлаар жуулчин аваад мөнгөтэй болъё гэдэг хандлага мэргэжлийн бус хүмүүсээс л гардаг. Энд хүнд үйлчлэх соёл, жуулчнаа ойлгох мэдрэмж, цаг зохион байгуулалт, хувийн зан чанар, ёс суртахуун, асар их мэдлэг мэдээлэл, түүх соёл ёс заншлын мэдлэг мэдээлэлтэй байхаас эхлээд асар их зүйлс шаарддаг. Сүүлийн үед баазуудаас харж байхад мөнгөтэй болгон бааз барина гээд бааз байгуулчихсан. Нэг л сайхан том байгууламж байгуулчихсан, түүнийгээ ажиллуулж чаддаггүй нөхцөл байдал харагдаж байна.

Гэхдээ энэ салбарт мэргэшсэн сайн боловсон хүчин их бий. Гэвч тэдний нийгмийн асуудал хаягдсан учраас олон жил мэргэшиж ажилласан хөтөч, жолооч нар ямар ч банкны зээлд хамрагдах эрхгүй, тогтмол төлсөн нийгмийн даатгал байдаггүй, хүний нөөцийн нийгмийн асуудлыг шийдээгүй учраас олон хүн энэ салбарыг орхиж өөр салбар руу орсон.

-Та ярилцлагын эхэнд ирэх жил жуулчдын тоо 2-3 дахин нэмэгдэнэ гэлээ. Дэлгэрүүлэхгүй юу?

-Аяллын компанитай хүн бүр ирэх жилийн аялал дүүрсэн байна, бид энэ жилийнхээ хүний нөөцөөр явбал дараа жил барахгүй нь гэж байна. Учир нь ковидын дараа жуулчдын аялах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ жил Азийн аялал жуулчлалын салбар нэлээд уян хатан хурдан сэргэсэн учраас Азийнхан аялж эхэлж байна. Ирэх жилээс Европын зах зээл нэмэгдэж ороод ирнэ. Тиймээс одоогийн хүний нөөц, сэтгэл зүй, бэлтгэлтэй орвол бид бүдэрнэ. Тиймээс энэ салбартаа, ялангуяа хүний нөөцийн чиглэлд маш тодорхой бодлого хэрэгтэй байгаа юм. Үүнийг л салбараараа ярьж байгаа шүү дээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Ерөнхий сайдын Хятад дахь айлчлалаас нүүрсчид айж байгаа юу DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 30-наас өмнөд хөршид айлчлал хийхээр болжээ. Энэ айлчлал нэлээд удаан яригдаж, янз бүрийн таамаг сураг болж байж товлогдсон. Айлчлалын бэлтгэл гэх юм уу, “зам засах” уулзалтууд хоёр улсын Гадаад харилцааны яамны түвшинд багагүй хугацаанд үргэлжилсэн. Ерөнхий сайдын айлчлал тав хоног үргэлжлэх юм байна. Урьд нь ийм албан ёсны айлчлал ойролцоогоор хоёр өдөрт багтдаг байжээ. Харин энэ удаагийнх ингэж олон хоног үргэлжлэх нь тодорхой шалтгаантай ажээ.

Мэдээж хэрэг манай эдийн засаг Хятад улсаас бараг л шууд хамаардаг учраас энэ чиглэлийн олон асуудал яригдана. Ерөнхий сайд ч эндээс цүнх дүүрэн “асуудал”-тай очих нь ойлгомжтой. Тэгж ч бэлдсэн сурагтай. Хамгийн эхлээд Монголбанкны зээлийг сунгах, үүнийг хөгжлийн зээл болгох асуудлыг тохирох юм байна. Ингэж эндээ ярьсан. Бүтвэл манайд эдийн засгийн том боломж болно. Хятадын тал дэмжвэл шүү дээ. Ерөөсөө Ерөнхий сайдын айлчлалын хамгийн гол ажил энэ байж мэдэх юм.

Бас айлчлалын үеэр боомтын сэргэлттэй нь холбоотой зүйлүүд яригдах ёстой. Алдарт Гашуунсухайтын замаа холбох талаар тохирохгүй бол бид “мухар зам”-аа хэрэглэж ч чадахгүй гацчихаад байгаа. Өргөн нарийн цариг гэж айлгаад 17 гацаасан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд “Чайна энержи интернэшнл” хавиар Зам тээврийн хөгжлийн сайд, “Тавантолгой төмөр зам”-ын захирал хоёрыг дагуулаад очиж таарна.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ч өмнөд хөрш дэх энэ айлчлалаар нэг ийш болно. Манайд улс төрийн шийдвэр гарчихсан. Хятад зээл өгч дэмжихээр болсон. Одоо зээлийн хэлцэл хийх учиртай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон хоногийн айлчлалын үеэр нүүрсний хулгайтай холбоотой уулзалтууд болох ажээ. Тэрбээр өөрөө ч энэ асуудал дээр нэлээд анхаарал тавих нь тодорхой юм. Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө очихдоо энэ талаар Хятадын талтай анх ярьсан гэдэг. Тэр үед албан ёсоор огт мэдээлээгүй. Энэ удаад ч тийм байна. Гэхдээ Ерөнхий сайд одоо очоод Хятадын хянан шалгахынхан, прокурор, цагдаагийн удирдлагууд гээд хууль хяналтынхантай уулзах бололтой. Түүнчлэн Хятадын авлигын эсрэг операцийг удирдсан хүн нь одоо ХКН-ын Гадаад харилцааны газрыг удирддаг болжээ. Ерөнхий сайд тэр хүнтэй уулзах юм байна.

Ер нь бол Монгол дахь нүүрсний хулгай Хятадад хамаатай. Худалдан авагч нь Хятад. Хулгайн сүлжээ ч урагшаа хил давж холбогддог. Тиймээс Хятадын тал нүүрсний хулгайтайгаа тэмцэх манай санаачилгыг дэмжиж байгаа тухай өнгөрсөн жилээс хойш яригдсан. Манайхан 2022 оны сүүлчээр нүүрсний хулгайгаа оволзтол гаргаж ирээд одоо бараг мартацгааж байна. Шүүхээр шийдсэн хэрэг гэж алга. Шүүх дээр очсон 1-2 хэргийн сураг бол гарсан. Хамгийн гол нь УИХ дээр нүүрсний нээлттэй сонсгол гацчихаад байгаа. Харин саяхнаас УИХ-ын нүүрсний асуудлаарх Түр хороо яагаад нээлттэй сонсголоо хийхгүй байгаа юм бэ гэдэг шүүмжлэл нийгмийн сегментүүдээс гарч эхлээд байна. УИХ-ын нэр бүхий гишүүд ч “Түр хороо сонсгол хийхгүй бол бид хийе” гэдэг санаачилга гаргачихаад байна. Түүнчлэн нээлттэй сонсгол гацсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдуу байгаа гэж дуулдаад л байсан. Саяхан “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд нээлттэй сонсгол хийнэ гэж юу байхав” гээд сайд нартаа гишүүнийхээ бланк дээр “Нээлттэй сонсголыг хийлгэж Х.Нямбаатараар удирдуулах”-аар гарын үсэг зурах чиглэлийг өгсөн гэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч өнгөрсөн долоо хоногт “Нүүрсний сонсголыг хийлгэх тал дээр Ерөнхий сайдтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн” гэх мэдээлэл бас байна. Тэрбээр энэ долоо хоногт зарим шийдвэр гаргаж магадгүй нь. Хамгийн түрүүд УИХ-ын Түр хорооны бүтэц өөрчлөгдөж, нээлттэй сонсголын сураг гарч эхлэх нь.

Ингэж Монголд өнгөрсөн өвлөөс хойш чимээ алдраад байсан нүүрсний хулгай дахин сэдэрч эхлэхтэй зэрэгцээд Хятадад Ерөнхий сайдын айлчлалаар ч яригдах нь гэсэн үг. Товч хэлэхэд, манай хуулийнхныг гацаагаад байдаг экспортын нүүрсний хэмжээнээс эхлээд нүүрсний хулгайтай нэр холбогдсон нөхдүүдийн талаар мэдээллүүд солилцох бололтой. Тэгэхээр нүүрсний хулгайд гацаа саадгүй болно. Төр хийгээд хуулийнхан хүсвэл нүүрсний хулгайн ард гарах цаг улам ойртоно. Тиймээс нүүрсчид энэ айлчлалаас ихэд айж байгаа бололтой.

Categories
нийгэм цаг-үе

​Улсын хэмжээнд 377.0 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn

​Улсын хэмжээнд 2023 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 377.0 мянган га талбайд тариалалт хийснээс:

– Үр тариа 291.6 мянган га-д,
– Техникийн ургамал 59.8 мянган га-д,
– Төмс 10.4 мянган га-д,
– Таримал тэжээлийн ургамал 10.4 мянган га-д,
– Хүнсний ногоо 4.8 мянган га-д,
– Бусад ургамал 0.5 га-д тус тус тариалсан байна.

May be an image of text that says "Û yHA3cHий cTaTиcTиKийH xopoo TapиaлcaH Taл6aй, жил 6ypийH Ayraap capblH 1-Hий 6aйAлaap, mRHraH ra 372.7 368.4 364.2 377.0 2020 2020.VI.01 2021 VI.01 2022.VI.01 2023 2023.VI.01"

Categories
мэдээ цаг-үе

​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж “Qpay” сонголт нэмэгдэж байна.

Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд Өдрийн сонин апп болон www.admin.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад сонин захиалах үндсэн нүүр гарч ирнэ.

Та СОНИН ЗАХИАЛАХ гэсэн хэсгийг дарснаар эхлэх хугацаа, төрөл, банк гэсэн сонголт байна. Тэдгээрийг зааврын дагуу бөглөсний дараагаар хамгийн сүүлд төлбөр төлөх буюу БАНК дээр дарснаар Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Qpay зэрэг сонголт гарч ирнэ. Эдгээрээс Qpay хэсгийг дараарай. Хэсэг хугацааны дараа barcode гарч ирнэ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 1000 төгрөг, нэг сараар бол 6000, жилээр 72000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.

www.admin.dnn.mn,

Twitter:DNN_MN

Facebook:DNN.MN

Instagram:dnn_mn

E-mail:udriinsonin@admin.dnn.mn

Цахим сонины лавлах утас: 99130850

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кофетой холбоотой сонирхолтой баримтууд DNN.mn

Ямар хүмүүс кофег илүү их уудаг вэ: Салбараар нь авч үзвэл, эрдэмтэд, лаборантууд, маркетинг, PR мэргэжилтнүүд, редактор, зохиолчид, эрүүл мэндийн салбарынхан, эмч, сувилагч, туслах тогооч, багш, нийгмийн ажилтан, санхүүч, гэрийн үйлчлэгч, хүний нөөцийн мэргэжилтнүүд, Засгийн газрын ажилтнууд, боловсролын салбарын удирдах албан тушаалтнууд, чадварлаг худалдаачид кофег илүүтэй уудаг юм байна.

Харин “Дэлхийн кофе хэрэглээний статистик”-т кофе хэрэглэгчдийг ажил мэргэжлээр нь харьцуулахад:

1.Сэтгүүлч

2.Шинжлэх ухаанч, судлаач

3.Багш

4.Маркетер, PR мэргэжилтэн

5.Оффисын ажилтан

6.Цагдаагийн ажилтан

7.Худалдааны ажилтан

8.Борлуулалтын менежер

9.Программист, IT мэргэжилтэн

10.Жолооч нар хамгийн их кофе уудаг гэж гарчээ.

Өдөрт дэлхий дээр хэдэн аяга кофе уудаг вэ: Дэлхий дээр хамгийн алдартай хоёр ундаа байдаг. Нэг нь ус, нөгөө кофе. Өдөрт дэлхий дээр 2.25 тэрбум аяга кофег уудаг гэсэн судалгаа бий.

Кофе түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг: Цайр нь түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлийг багасгадаг. Судалгаанаас үзэхэд өдөрт зургаан аяга кофе уудаг эрчүүд түрүү булчирхайн хорт хавдрын эрсдэлийг 20 хувиар бууруулж чаддаг юм байна.

Дэлхийн хамгийн үнэтэй кофе: “Худалдаж авахаасаа өмнө дансаа шалгана уу, шалгасан бол дахин нягталж шалгана уу”. Энэ бол Индонезийн Kopi Luwak буюу civet кофе худалдаж авах гэж байгаа хүмүүст өгдөг зөвлөгөө. Кopi Luwak бол дэлхийн хамгийн үнэтэй кофе.

Тариалсан сортын килограмм нь 100 доллар, зэрлэг сортынх нь 1300 доллар хүрдэг. Нэг аяга копи лувак ууя гэвэл тариалсан сортынх нь дөрвөн доллар, зэрлэг сортынх нь 100 доллар.

Энэ кофе яагаад үнэтэй вэ. Kopi Luwak дэлхийн хамгийн үнэтэй кофены түүхий эд юм. Kopi гэдэг нь индонезиор кофе гэсэн үг бөгөөд Luwak гэдэг нь Азийн хачин сүүлт суусар хэмээх амьтныг нэрлэдэг нутгийн нэршил. Модон дээр амьдардаг уг бяцхан амьтан кофены жимсээр хооллодог ч сайн шингээж чаддаггүй учир ялгадас нь жимс хэвээрээ гарна. Амьтны гэдсээр дамжин гарсан кофены жимс өвөрмөц амт, үнэртэй болдог бөгөөд үүнийг түүж, цэвэрлээд ийн худалддаг байна.

Шувууны сангас, зааны ялгадсаар ч кофе хийдэг: Индонезид цацагт хяруултай төстэй шувууны сангасаар мөн кофе хийдэг бөгөөд 500 грамм нь 200 доллар. Түүнчлэн зааныг тусгай кофены шошоор хооллоод ялгадсаар нь кофе хийдэг бөгөөд үүнийгээ “Хар зааны ясан кофе” гэж нэрлэдэг.

Бразил бол кофены хамгийн том үйлдвэрлэгч: Бразил бол дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч. Тус улс дөрвөн тэрбум гаруй кофены модтой бөгөөд дэлхийн кофены 33 хувийг үйлдвэрлэдэг.

Америкчууд өдөрт 450 сая аяга кофе уудаг: АНУ-д таван хүн тутмын дөрөв нь кофе уудаг юм байна. Америкчууд өдөрт 450 сая аяга кофе уудаг нь дэлхийн тэргүүлэгч кофены хэрэглэгч болоход хүргэдэг.

Кофе үйлдвэрлэлийн салбарт 25 сая хүн ажилладаг: Дэлхий даяар өдөр ирэх бүр хүрээгээ тэлж, ажиллагсдын тоо нь аажмаар нэмэгдэж буй салбар бол кофены үйлдвэрлэл. Дэлхий даяар 25 сая хүн кофе үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Монголд чөлөөт хэвлэл өдөр ирэх тусам хумигдсаар байна DNN.mn

Монгол Улс ардчилсан орон. Тэр утгаараа чөлөөт хэвлэл бол ардчилал, эрх чөлөөний төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь. Гэтэл чөлөөт хэвлэл тэр дундаа өдөр тутмын сонинуудыг эдийн засгийн аргаар боомилж байна. Ардчилсан орны хувьд чөлөөт хэвлэлүүдээ ингэж боомилох нь иргэдийн эрх чөлөө, улсын тусгаар тогтнолоо чөдөрлөж байгаагаас ялгаагүй. Яаж чөлөөт хэвлэлийг тэр дундаа өдөр тутмын сонинуудыг санхүүжилтгүй болгох вэ гэдэг ажлыг төр, засгаас бодлогоор явуулж байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Тэд өдөр тутамдаа зөвхөн чөлөөт хэвлэлд зориулсан тогтоол шийдвэр, дүрэм журам гаргаж буй. Нөгөөтэйгүүр өдөр тутмын сонинуудыг эдийн засгийн аргаар боомилж байгаа голлох төрийн байгууллага нь Төрийн Худалдан Авах Ажиллагааны Газар (ТХААГ) гэдгийг сэтгүүл зүйн салбарынхан дуу нэгтэй хэлж байна. Энэхүү төрийн байгууллага нь чөлөөт хэвлэл рүү чиглэсэн санхүүжилтийг зах зээлийнх нь жамаар явахад нь тээг тушаа болж байгаа юм. Угтаа Төрийн худалдан авах ажиллагааны газар нь худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулахад оршдог. Гэтэл тус байгууллага энэхүү эрхэм зорилгоосоо ухарсан, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилоход эдийн засгийн аргаар нөлөөлж байгаа нь тун харамсалтай. Яаж нөлөөлж байна вэ гэдгийг маш ойлгомжтойгоор тодорхой товчхон хүргэе. Монголын өдөр тутмын сонинууд өнөөдрийг хүртэл уламжлалт чөлөөт хэвлэлийн байр сууриа нэр төртэй хамгаалж, оршин тогтнож байгаа нь үнэн. Түүнчлэн иргэдийн мэдэх эрхийг хангах, нийгмийг соён гэгээрүүлэх сэтгүүл зүйн үүргээ биелүүлж, энэ салбарын ажиллагсад, уран бүтээлчдээ тэжээж яваагийн гол хүчин зүйл бол сониныхоо хэдхэн нүүртээ авдаг сурталчилгаа юм аа. Энэхүү сурталчилгааны ихэнх хувийг нь төрийн худалдан авах ажиллагааны зар, мэдээлэл буюу тендер. Өдөр тутмын сонинууд нэгж тендерийг 280 мянган төгрөгөөр нийтэлдэг байсан. Гэтэл тус байгууллага нэгж тендер тутмыг 10 мянган төгрөгөөр нийтэл гэж тулгаж эхэллээ. Өөрөөр хэлбэл ширхэг талхаа 280 төгрөгөөр зардаг үйлдвэрийг одоо бид 10 төгрөгөөр талхыг чинь авъя, үгүй гэвэл боль гэж байгаатай адилхан гэсэн үг. Хэрэв тухайн үйлдвэр 10 төгрөгөөр талхаа зараад эхэлбэл цаашид яаж оршин тогтнох вэ. Үйлдвэрийн үйл ажиллагаанд шууд утгаараа доголдол үүсч, гаргасан зардлаа нөхөж чадахгүй явсаар дампуурна. Үүнийг эдийн засгийн “аллага” гэдэг. Үүнийг эдийн засгийн аргаар боомилох гэж байгаа юм. Угтаа жил бүр тендерийг хэвлэлээр зарлан нийтлэх ажилд улсаас хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэвч 10 мянган төгрөг ав эсвэл боль гэж байгаа нь төр засаг чөлөөт хэвлэлийг эдийн засгийн аргаар боомилж байгаагийн тод илрэл гэж ойлгоно. Зарим чөлөөт хэвлэл өнөөг хүртэл сэтгүүл зүйн салбарт мөрөө тод үлдээж ирснээ бодоод, нөгөөтэйгүүр сэтгүүлчид, ажилчдынхаа амьжиргааг таслахгүйн тулд төрийн тулгаж байгаа 10 мянган төгрөгийг аваад ажлыг нь хийж байна. Хийхээс ч өөр арга байхгүй биз. Угтаа төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерийг зар сурталчилгааны зах зээлийн үнэ ханшаар нь явуулах ёстой. Энэ бол дэлхийд тогтчихсон жишиг. Монголоос бусад оронд ийм маягаар чөлөөт хэвлэлээ боомилдог бодит үйлдэл битгий хэл бодол хандлага ч байхгүй. Төрийн өмчит үйлдвэрийн томоохон газрууд манайд цөөнгүй бий. Эдгээр газрууд Төрийн худалдан авах ажиллагааны газарт зориуд нөлөөлж байдаг гэсэн сураг сонсогддог. Өөрөөр хэлбэл ТӨҮГ-ууд өөрсдийн сурталчилгаа, мэдээ, мэдээллийг хаана ч байхгүй хамгийн хямд зардлаар олон нийтэд хүргэ гэдэг үүргийг ТХААГ-аас даалгадаг гэсэн үг. Энэ үнэн бол Төрийн худалдан авах ажиллагааны газар үүнийгээ даруй зогсоох ёстой. Хэрэв уг үйлдлээ зогсоохгүй бол өдөр тутмын сонинууд эхнээсээ дампуурч байна. Чөлөөт хэвлэл өдөр ирэх тусам хумигдсаар байна. Цаашлаад Монголд чөлөөт хэвлэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх зэрэг ойлголтууд үгүй болно. Эдгээр үзэл баримтлал нь өөрөө ардчиллын амин сүнс гэдгийг иргэд маш сайн ойлгож байгаа ч төр засаг тунгаахгүй байна.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

У.Нямтулга: Улс төрийн намын санхүүжилтийг дан ганц сонгуулийн төв байгууллага хянах биш давхар хяналтыг төрөөс бий болгох нь чухал DNN.mn

Улс төр судлаач, түүхийн ухааны доктор У.Нямтулгатай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа.


-Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ долоо хоногт багтаагаад батлах тухай ярьж байна. Залгаад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Уг хуульд орж байгаа голлох өөрчлөлт юу байна вэ?

-Мэдээж шинэчилсэн найруулгын төсөл гэхээрээ суурь өөрчлөлтүүд орсон гэсэн үг. Орсон өөрчлөлт болгон нь анхаарч үзэх ёстой зүйл заалтууд гэдгийг онцлон хэлмээр байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл заалтыг оруулсан байна лээ. Хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар тодорхой зааж өгч. Гуравдугаар бүлэгт намын бүтэц, зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг дурдсан байсан. Уг хуулийн төслийн дөрөвдүгээр бүлгийг бид сайн харах хэрэгтэй.

-Тэр бүлэгт нь ямар заалт байна вэ?

-Улс төрийн намуудын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох тухай заалтыг уг хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт бичсэн байна. Тухайлбал, сонгуулийн төв байгууллага тухайн улс төрийн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргана. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаагүй, намынхаа хурлыг тодорхой хугацаанд хуралдуулаагүй бол идэвхгүйд тооцно. Намыг идэвхгүйд тооцсон бол тус намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох, нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болохоор хуульчилсан байна.

Энэ бол маш зөв зүйл заалт. Өөрөөр хэлбэл улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн заалт гэсэн үг.

-Нөгөөтэйгүүр намын санхүүжилтийг ил тод болгох асуудлыг нийгэм шаардаж байгаа шүү дээ. Тус хуулиар энэхүү зохицуулалтыг хэрхэн тусгаж өгч байна вэ?

-Миний хувьд өнгөрсөн хавар УИХ-д суудалтай улс төрийн намуудын зүгээс зохион байгуулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцож санал дүгнэлтээ хэлж байсан. Ерөөсөө өнгөрсөн гуч гаруй жилийн түүх улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг тод харуулсан гэж ойлгодог. Тэр утгаараа улс төрийн намуудын төлөөлөл энэхүү хуралд оролцохдоо санхүүжилтийн асуудлыг тодорхой хэлэлцсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэхүү хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар тодорхой тусгаж өгсөн байна лээ. Энэхүү заалтыг УИХ-аар хэлэлцэх явцад улам чамбайруулах шаардлага бий. Дан ганц сонгуулийн төв байгууллага хянах биш давхар хяналтыг төрийн зүгээс бүрдүүлж өгөх нь чухал. Тэгж байж намын санхүүжилтийг ил тод болгож чадна. Нөгөөтэйгүүр намууд хууль бусаар хандив нэрээр олсон мөнгөөрөө сонгуулиар ард түмний тархийг угааж, санал худалдаж авч байна гэх хардлага ч бий.

Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцоогоор 1992 онд намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд энэ тоо хэдэн арав дахин өсч 40 тэрбум төгрөг болсон байдаг. Тэгвэл 2016 онд 117 тэрбум төгрөг, харин өнгөрсөн 2020 оны сонгуульд зарцуулагдсан хөрөнгө хэдэн их наяд болсон гэх албан бус тоо бий. Хэдийгээр намуудын сонгуульд зарцуулах мөнгө өсч байгаа ч ард түмний намуудад, улстөрчдөд итгэх итгэл харин буурсаар байгаа нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Энэ нь намын санхүүжилт ил тод биш, хандив нэрээр хэн нэгнийг эрх мэдэл албан тушаалд хүргэдэг, санал худалдан авдаг, хууль бусаар компани дампууруулдаг зэрэгтэй холбоотой. Тиймээс намын санхүүжилтийг ил тод болгох асуудлыг энэ удаагийн Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиар тодорхой зааж өгөх шаардлагатай.

-Ирэх УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулахаар Үндсэн хуульдаа тусгаж өгсөн. Улмаар 126 гишүүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намаас сонгох болсон. Тэр утгаараа намын жагсаалтаар УИХ-д орж ирэх улстөрчдийг ямар байдлаар гаргаж ирэх вэ гэдгийг Улс төрийн намын тухай хуулиар хэрхэн зохицуулж өгч байгаа бол?

-Юун түрүүнд Сонгуулийн тухай хуулиараа намын жагсаалтыг ил тод болгох заалтыг тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал нь жагсаалтад орсон улстөрчдийг нам олон нийтэд ил тод мэдээлэх, цаашлаад ямар улстөрчийг жагсаалтын хэддүгээрт эрэмбэлэн оруулах вэ гэдгээ иргэд, сонгогчдоос асуух, санал авах эрх зүйн зохицуулалтыг тусгах шаардлагатай байгаа юм. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ асуудлыг их бүдэг тусгаж өгсөн гэж харсан.

Тус хуулийн төслийн наймдугаар заалтад “Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлнэ” гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл намын жагсаалтад орох улстөрчдөө дарга, цэрэг гэж ялгалгүй ардчилсан зарчмаар санал авч, эрэмбэлнэ гэсэн үг. Тодруулбал, тухайн улс төрийн нам Их хурлаараа намын жагсаалтаа хэлэлцүүлж батална гэсэн үг.

Үүнийгээ цахим хэлбэрээр олон нийтэд ил тод явуулна гэж заасан байна лээ. Тэгэхээр сонгуульд өрсөлдөх эрхтэй нам, эвсэл Их хурлаа зарлаж, үүгээрээ УИХ-д суулгах 48 улстөрчийн нэрсийн жагсаалтыг батална гэж ойлгож болно. Улмаар сонгуулиар тухайн нам нийт сонгогчдын хэдэн хувийн санал авсан, түүнийгээ хувь тэнцүүлэх зарчмаар тооцоолж, эдгээр 48 гишүүнийхээ жагсаалтын эхнээс нь УИХ-д оруулна. Өргөн баригдсан хуулийн төслөөс үзвэл прогноз харагдаж байна.

-Улс төр судлаач хүний хувьд дээрх хуулийн төсөл батлагдсанаараа иргэдийн намд итгэх итгэл дээшилнэ гэж үзэж байна уу. Уг хуулийн төсөлд нэмж тусгах өөр ямар заалт, зохицуулалт байна гэж харж байгаа вэ?

-Улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн асуултад иргэдийн 87 хувь нь “чадахгүй”, 46,5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл хэмээн хариулсан байсан. Тиймээс улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна. Хуулийн төсөлд улс төрийн нам ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чадах улс төрийн институц байх суурь ойлголтыг буй болгох, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод олон нийтийн хяналтад байлгах чиглэлд оруулсан заалтуудаа хэлэлцүүлгийн явцад улам чамбайруулах шаардлагатай гэж хэлсэн. Үүнийг дахиад хэлмээр байна.

Нөгөөтэйгүүр улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын талаарх гурван чухал заалт орсон. Эдгээр заалтын дагуу нам дагасан шүүмжлэлүүдийг засах чиглэлд хуулийн төслийг боловсруулсан байдаг. Улс төрийн нам бодлогын институц байхын тулд хөгжлийн бодлогоороо өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн шинэчлэл оршиж байгаа гэж ойлгодог.

Тухайлбал, намын санхүүжилт ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг хүртэл нарийвчлан зааж өгсөн байна лээ. Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан гэсэн үг. Энэ бол маш том өөрчлөлт.

Categories
story-news

story 6

story 6

Categories
story-news

story 5

story 5

Categories
story-news

story 4

story 4