Categories
нийгэм

Дархан-Шарын гол чиглэлийн авто замын хучилтын ажил бүрэн дууслаа DNN.mn

Энэ оны улсын төсвийн хүрээнд Дархан-Уул аймагт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буй. Түүнчлэн Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 8.6 км авто замын цементээр бэхжүүлсэн суурь, бетон хучилтын ажил бүрэн дуусжээ. Ингэснээр нийт ажлын гүйцэтгэл 85% -д хүрч, Дархан-Уул аймгийн бүх томоохон сум, суурингууд хатуу хучилттай замаар холбогдлоо. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 ба 3-р багцад асфальт болон цементээр бэхжүүлсэн буталмал чулуун суурийн ажил явагдаж байна.

Энэ талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Энэ эрчээрээ цаг агаарын саатал бага байвал намрын дунд сар орчимд хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Халуун наранд хүнд ажлыг нугалж байгаа замчид , тээвэрчид, энэ ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж амжилт хүсье.” гэж цахим хуудаснаа бичжээ.

Categories
story-news

Шатахуун хэрэглэгчдийн холбоо: Бидний зургаан жилийн хөдөлмөрийг Б.Пүрэвдорж гишүүн үнэгүйдүүлж байна

Шатахуун хэрэглэгчдийн холбоо: Бидний зургаан жилийн хөдөлмөрийг Б.Пүрэвдорж гишүүн үнэгүйдүүлж байна

Categories
story-news

Скүүтэртэй хүүхдүүд хүн мөргөх, машинд мөргүүлэх нь сүүлийн хоёр сард эрс нэмэгджээ

Скүүтэртэй хүүхдүүд хүн мөргөх, машинд мөргүүлэх нь сүүлийн хоёр сард эрс нэмэгджээ

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Д.Мөнхбат: Монголд хууль гаргаж Бурхан багшийн их дүйчин өдөр гэх мэт баяр тэмдэглэдгээ болимоор юм. Ийм өдрөөр хилээ хааж баярладаг тэнэг улс манайхаас өөр байхгүй DNN.mn

Нийгмийн сүлжээнд Эрээний хилээр орж ирэх гэсэн хүмүүсийн хэт их бөөгнөрөл, дараалал үүссэн тухай бичлэг тархсан. Жижиг тэрэгний тээвэр, чингэлэгтэй ачаа бараа хилээр хэрхэн нэвтэрч байгааг Замын-Үүдэд ачааны тэрэгний жолоочоор ажиллаж байгаа иргэн Д.Мөнхбатаас тодрууллаа.


-Эрээн-Замын-Үүдийн хил дээр оочер дараалал ихээр үүсээд байна гэх. Ямар шалтгаанаар дараалал бий болоод байгаа вэ?

– Зургаадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болсонтой холбоотойгоор хил хаагдаж, удаагаар нь зургаадугаар сарын 4-ний өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр гэж ойрхон хугацаанд хоёр дараалан хил хаасан.

Ингэж хааснаас болоод өдөрт 300-400 машин гардаг байсан давтамж нь 600, 900 болж нэмэгдэж, тэр нь одоо болтол хэвээр байгаа юм.

– Арав гаруй км үргэлжилсэн машины дарааллаас гадна аялал жуулчлал, худалдаа наймааны зорилгоор хилээр гарах хүмүүсийн дараалал ихсэж, жижиг тэрэг олдохгүй байгаа гэсэн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

– Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй зэрэгцэн бүх хөл хорио тавигдсан. Энэ нөхцөлд хөл хөдөлгөөн ихсэх нь угаасаа тодорхой. Автобусаар 5-10 минутын зайтай 40-50 хүн зөөж, Хятадын хил дээр ирж байгаа учраас бөөгнөрөл үүсээд байгаа юм. Арван автобус ирлээ гэхэд 400 гаруй хүн болчихно. Түүнээс биш урсгалаараа явдаг жижиг тэрэг нь байсан бол юу гэж иймэрхүү асуудал үүсэх вэ дээ.

Автобусаар ирснээс үүдэн олон хүн мэт харагдаад байна. Яг тоо баримжаа аваад үзвэл өдөрт 2,000 хүрэхтэй үгүйтэй бага хүн л байгаа. Одоогийн нөхцөлд жижиг тэрэгнийхээ асуудлыг л маш хурдан шийдэх хэрэгтэй. Уг нь жижиг тэрэгнийх нь журам ирээд батлагдчихсан юм байна лээ. Гэвч ажил нь урагштай явахгүй, хэчнээн ч бүртгэл хийж, хэчнээн ч журам бүртгэж, хурал хийдэг юм. Замын-Үүдэд болж бүтэж байгаа зүйл ерөөсөө алга.

– Хоёр хилийн гааль хоёулаа нэг бүртгэлийн аппликэйшнтэй, тэр аппликэйшн нь гацсанаас болоод Wechat-гүй хүмүүс учраа олохгүй байна гэх юм. Үүний талаар мэдээлж болох уу?

-Хятад руу гарч буй хүмүүс онлайнаар эрүүл мэндийн хуудас бөглөж байгаа. Манай талаас гарахад бөглүүлэлгүй орж ирэхэд нь л бөглүүлж. нөгөө талаас орж гарахад хоёуланд нь бөглүүлээд байгаа юм. Онлайнаар 20 гаруй асуулттай хуудас бөглөөд нэг нь л буруу байхад хаалт нь нээгдэхгүй буцаагддаг. Одоо аль аль талдаа хорио цээр цуцлагдчихсан юм чинь түүнийг болиулах талын л арга хэмжээ авахгүй бол тэр нь маш хүндрэлтэй байна.

Одоо хилийн боомтын захиргаатай болчихсон юм чинь иймэрхүү жижиг сажиг зүйлсийг авч хаявал таарна. Нэгэнт л хөл хорио цуцлагдчихсан байхад жижиг нарийн асуудлуудыг манайхан ерөөсөө ажил болгож хийхгүй байна.

– Арав гаруй км үргэлжилсэн дараалал нь одоо багассан уу, хэвээрээ байгаа юу?

– Хоёр өдөр хил хааснаас болж манай энд том тэрэгний оочер мөн адил ихэссэн. Сая зургаадугаар сарын 5-нд хил нээгдэхэд бөөгнөрөл үүсчихсэн байсан юм. Бараг 1000 орчим ачаат тэрэгний дараалал үүсчихсэн байсан. Би өчигдөр (уржигдар) гараад өнөөдөр (өчигдөр) орж ирэхэд Хятадын талаас автомашины гаалийн бичиг маш хурдан шуурхай гараад бөөгнөрөл нь арилчихсан байна. Харин манай талаас л удаад гацалттай нөхцөл байдалтай байна.

– Дараалал үүсэхэд нөлөөлж буй өөр хүчин зүйлс юу байна вэ?

– Одоогийн нөхцөлд Хятадын талтай л маш хурдан ойлголцож шуурхай ажилладаг болох хэрэгтэй. Хилээ нэг өдөр хаалаа гэхэд дараагийн өдрүүддээ үүссэн оочер дарааллаа шингээж хэвэнд нь оруулж чаддаг нөхцөлд орохгүй бол нэг оочер үүсэж, хойш ухарчихаар тэр чигтээ үүсээд яваад л байгаад асуудал байна. Энэ асуудал дээр нэмэгдээд гаалийн шинэчилсэн бүртгэл гээд маш удаан онлайн бүртгэл нэмэгдчихсэн. Үүнийгээ түр зуур хойш тавьж түргэн шуурхай хилээр нэвтрүүлдэг асуудлаа нэгд тавихгүй бол манайхан дандаа л хоцрогдож, хаа сайгүй оочер дараалал үүсгэдэг байж болмооргүй л байна. Техник технологи хөгжчихсөн. шинэ боомт баригдаад явж байгаа ч гэсэн хуучин хүмүүсийнх нь ур чадвар нөгөө л нэг байрандаа хэвээрээ байгаа нь байж боломгүй зүйл.

– Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншиж байхад манай улстай л ингэж харьцдаг бусад улсаас ирж байгаа жуулчдад ийм хүндрэл гардаггүй гэсэн байсан. Ялгаварлан гадуурхалт явагдаад байна гэж бас харагдлаа л даа?

– Тийм зүйл байхгүй гэж бодож байна. Манай талаас ажилдаа хандаж буй хандлага хэцүү байна. Эндээс хоёр хоног гааль дээр гацан оочерлож очиход та нар шинэчилсэн бүртгэлээрээ заавал бүртгүүл гэж хэлдэг. Маш их оочер дараалалтай байхад та нар өмнөх бүртгэлээрээ бүртгээд явуулчих л даа гэж хэлдэг ч өөдөөс “Тэр оочер дараалал бидэнд ямар хамаатай юм” гэж гаалийнх нь хүмүүс хэлээд сууж байна. Ийм оочер дараалал үүсгэчхээд ингээд сууж байж болохгүй шүү дээ. Энэ мэтийн жижиг сажиг хандлагаа өөрчлөөд ажилдаа идэвхтэй байвал өнөөдрийн энэ 300 машин гаргах, 2,000 хүн орж гаргах эсэх нь техник технологи хөгжчихсөн энэ үед асуудал биш шүү дээ.

– Гаалийн байгууллагаас өөр төрийн албаны ямар байгууллага тэнд ажилладаг вэ. Өнгөрөгч долоо хоногт гаалийн оочер дараалалтай холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас мэдээлэл тодруулахад тэр зохицуулалтыг манайх хариуцдаггүй, хилийн цэрэг хариуцдаг гэсэн хариулт өгсөн л дөө?

– Хил хамгаалах ерөнхий газар, Авто тээвэр , Замын цагдаа зэрэг нь Замын-Үүдийн бүс дотор ажилладаг. Хил дотроо хилийн цэрэг, гааль зэрэг л ажиллаад байгаа юм. Хилийн цэргээс шалтгаалаад байгаа зүйл байхгүй. Гол нь гаалийнхан л тухайн өдөрт нь тохирсон машин зэргийг олгож шуурхай ажилламаар байна. Манайд хамааралгүй гэж өөрсдөөсөө асуудлаа зайлуулчхаад суугаад байгаа юм. Энд амьдарч байгаа хүний хувьд бүгдэд нь л хамаатай шүү дээ. Одоо Хятад талдаа оочер нь гайгүй болчихсон. Ийм нөхцөлд манайхаас өдөрт хилээр гарах машины тоогоо тогтоож, тэр хэмжээндээ өгч авалцаад байвал ямар нэгэн оочер дараалал үүсэхгүй. Монголд хууль гаргаж Бурхан багшийн Их дүйчин өдөр гэх мэтчилэн баяр тэмдэглэдгээ болимоор байна. Үүний ард маш олон хүмүүсийн амьдрал. бизнес явж байгаа. Ийм өдрөөр хилээ хааж баярлацгаадаг тэнэг улс монголоос өөр байхгүй. Энэ мэтийн жижиг сажиг хорлонтой зүйлсээ болимоор юм.

Хагас сайн өдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр Эрээний хилээр орж ирсэн иргэн П.Дуурьмаатай уг бөөгнөрөл яагаад үүссэн талаар ярилцлаа.

– Та хэзээ урагшаа гарсан юм бэ?

– Би саяхан яваад ирсэн. Өнгөрсөн Бямба гарагт буцаж ирсэн.

-Таныг ирэхэд бөөгнөрөл дараалал хэр байсан бэ?

– Намайг явахад бөөгнөрөл бараг байгаагүй. Буцаж ирэхэд харин зөндөө хүн бөөгнөрчихсөн байсан.

– Юунаас болж тийм оочер дараалал үүссэн юм бол?

– Машин бүрд эрүүл мэндийн хуудас бөглүүлдэг. Түүнийг унших аппликэйшн нь ажиллахгүй. Хүмүүс буруу бөглөөд, нэлээд буцаагдаж байсан. Эрүүл мэндийн хуудаснаас болж л тэр дараалал үүсдэг байх.

– Тэр эрүүл мэндийн хуудсыг яаж бөглөдөг юм бол. Хүмүүс бөглөхөд хүндрэлтэй байдаг уу?

– Тэр асуулга дунд нь хятад хүний нэр, хятад дугаар гээд байдаг. Тэрэн дээр хүмүүс маш их алддаг. Би ч хил нээгдсэнээс хойш 2-3 яваад ирсэн болохоор туршлагатай болчихсон. Сая буцаж наашаа гарахад паспорт уншдаг юм нь ажиллахгүй байсан. Уг нь цахим болчихсон гээд байгаа. Гэтэл тэр цахим машинууд нь үе үе ажиллахаа болиод иргэдэд чирэгдэл учруулж байгаа юм.

– Тэр эрүүл мэндийн хуудсыг урьдчилж хариулаад, хилээр гарахдаа бэлтгээд очиж болох болов уу?

– Утсаар аппликэйшнийг нь татаад л шууд бөглөчихдөг. Гэтэл тэр өдөр болохгүй байсан. Аппликэйшн нь тэр өдөр гацчихсан. Урьдчилж бөглөөд очиж болно. Асуулгыг шууд аваад л хурууны хээг машинаар уншуулаад л шууд гаргачихдаг.

– Жижиг тэрэг олдохгүй автобус удаан хүлээдэг гэсэн зүйл яригдаад байна л даа. Танд тэр талаар ажиглагдсан зүйл байна уу?

– Жижиг тэрэгний хэрэгцээ тэнд маш их байна. Яагаад гэвэл автобусаар явахад хугацаа нь болоогүй бол удаан хүлээнэ. Жижиг тэргээр бол асуудалгүй ачаа бараагаа аваад гарчих боломжтой. Жижиг тэргийг явуулах хэрэгтэй байгаа юм. Автобус нь ихэнх нь хятад талынх явж байгаа. Жижиг тэрэг яваад эхэлбэл иргэд тэнд автобус хүлээх шаардлагагүй болно. Миний хоёр дахь явалтан дээр жижиг тэргийг явуул гээд Замын-Үүдийн жолооч нар бослого гаргачихсан байсан шүү.

– Тэгээд жижиг тэргийг явуулж эхлээгүй л байна уу?

– Явуулаагүй. Уг нь явж эхэлбэл зүгээр дээ. Ядаж Замын-Үүдэд байгаа монгол хүмүүс хэдэн хүн зөөгөөд мөнгө төгрөгтэй болчихно шүү дээ. Бид ч гэсэн жижиг тэрэг явбал автобус хүлээхгүй биед амар болох юм л даа. Хятад талын хүмүүсийн харилцаа, жижиг тэрэгний асуудлыг шийдчихвэл уг нь тийм асуудал үүсэхгүй л дээ.

Categories
story-news

Д.Мөнхбат: Монголд хууль гаргаж Бурхан багшийн их дүйчин өдөр гэх мэт баяр тэмдэглэдгээ болимоор юм. Ийм өдрөөр хилээ хааж баярладаг тэнэг улс манайхаас өөр байхгүй

Д.Мөнхбат: Монголд хууль гаргаж Бурхан багшийн их дүйчин өдөр гэх мэт баяр тэмдэглэдгээ болимоор юм. Ийм өдрөөр хилээ хааж баярладаг тэнэг улс манайхаас өөр байхгүй

Categories
story-news

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Д.Монголхүүг ялгаварлан гадуурхаж ажилд аваагүй бол ажлаас үндэслэлгүй халсанд тооцно DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Д.Монголхүүг ялгаварлан гадуурхаж ажилд аваагүй бол ажлаас үндэслэлгүй халсанд тооцно DNN.mn

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч б.цэнддоогийн “Төр өгөх юм чинь, юунаас айх вэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

ТОЙМ: Нэрт нийтлэлч б.цэнддоогийн “Төр өгөх юм чинь, юунаас айх вэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Categories
цаг-тооны-бичиг

2023-06-22

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ , эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.

Categories
улс-төр

УИХ-ын чуулган энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 · Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-н өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/

· Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30- ны өдөр, Засгийн газар 2023.01.18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төлөвлөж буй бодлого, арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

· Бусад

10.00 “Их хуралдай”

Categories
улс-төр

АН-ын дарга Лу.Гантөмөр: Англи хэлгүй ард түмэн бүтээх нь ирээдүйд хэнд ашигтай юм бэ DNN.mn

АН-ын дарга Лу.Гантөмөр энэ үгээрээ юу хэлнэ вэ. Тэрбээр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хамтдаа урагшлах, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтаасан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа олон улсад гүн бат ойлголт боллоо. Дэлхий нийт биеэсээ хоцрохгүйг хичээж байгаа нь тэр. Энэ үзэл санаа нь энэ дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг аль хэдүйн англи хэлтэй болгожээ. Хөгжлийн хэл бол англи хэл. Хөгжихийг хүсч байгаа үндэстэн бүхэн хар шар, өнгөт, цагаан ялгалгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш Казакстан улс гэхэд үндсэн хоёр дахь хэл бол англи хэл хэмээн албан ёсоор зарлаж, хууль гарган батлаад хоёр жил болж байна.

Харин дэлхий нийтийн энэ үзэл санааны эсрэг явж байгаа хуруу дарам хэдэн улс оронд олон улсын зүгээс ноцтой тодорхойлолт өгч байгаа юм. Тийм улсуудын нэгээр өнөөдрийн ардчилсан Монгол Улс тодрох болж байгаа нь харамсалтай. Дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон. Нэгдүгээрт, нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого

хэрэгжүүлж байна гэж. Хоёрдугаарт, “Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байгаа улс оронд байгаа үзэгдэл” гэж үзжээ. Гурав дахь нь “Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстэн” гэжээ.

Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөрийн үзэж байгаагаар өнөөдөр УИХ-аас гаргаж байгаа “Бага ангид нь англи хэл зааж болохгүй” гэж хориглосон заалтыг дээрх гурван тодорхойлолтын алинд нь хамруулж ойлгох юм ёстой вэ. Түүний хэлсэн үгээр бол өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын гишүүд, төрийн түшээд чухам ямар үзэл санаагаар, хэний нөлөөнд автаж ийм шийдвэр гаргав. Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн бүтээх нь хэнд ашигтай юм бэ” гэсэн үг ноцтой биш үү. Мань эр бол УИХ-д гурвантаа сонгогдсон, Боловсролын сайдаар ажилласан хүн шүү дээ.

Эсрэг санал өгсөн гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “үндэсний аюулгүй байдлын үүднээс” гэсэн утгатай үгийг унагасан байна лээ. Англи хэлтэй ардын хүүхдүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар аюул занал учруулахаар байгааг албан ёсоор тайлбарламаар байна. Дээр нь Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин АН-ын дарга Лу.Гантөмөрийн “Англи хэлгүй ард түмэн байх нь хэнд ашигтай вэ” гэдэг үгэнд ард түмэн хариулт олмоор байна…