Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЭТТ: Нүүрс ачилтын тендерээс 4.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн DNN.mn

Coal Mongolia-2022”: Нүүрсний үнэ ба боломж

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээний хороо нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЭТТХК/202302003 дугаартай “Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан шалгаруулалтыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутад нээсэн. Тус тендерт Ти Ти Жи Ви Си Өү ХХК 47,801,366,920, Тэсүн майнинг ХХК 47,426,567,300, “Кэй Эй Рентал Сервис” ХХК 46,071,522,520 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендер тус бүрийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хийж хуульд заасан бүх нөхцөлийг хангасан “Кэй Эй Рентал Сервис” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзсэн.

Ингэхдээ дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалт болон холбогдох дагаж мөрдөх журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хэрэгжүүлж нүүрс ачилт гүйцэтгэх нэгж үнийг 1,675 төгрөгөөс хэтрүүлэхгүй үнийн санал ирүүлэхийг тендерт оролцогчдоос шаардан төсөвт өртгийн хэт хөөсрөлтөөс урьдчилан сэргийлснээр 4,7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлтийг бий болгосон. Улмаар удаах үнийн санал ирүүлсэн компаниудаас 1,355,044,780 төгрөгөөс 1,729,844,400 төгрөгийн хооронд бага үнийн санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулсан.

Тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа холбогдох хууль болон журмуудыг баримталдаг бөгөөд хууль, журамд тусгаагүй зүйл заалтаар тендер шалгаруулалтыг үнэлэх боломжгүй юм. Төрийн захиргааны төв байгууллага болон хууль, хяналтын байгууллагаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан эрх зүйн акт байхгүй тохиолдолд захиалагч байгууллага нь тус оролцогчийн тендерээс үндэслэлгүй татгалзах хууль зүйн болон ёс зүйн ямар нэгэн зохицуулалт байж болохгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БАЙР СУУРЬ: Англи хэлийг хэддүгээр ангиас заах нь зүйтэй вэ? DNN.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байгаа юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Шинэ хөтөлбөрөөр 3 дугаар ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан сүүлийн хоногт англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаарх маргаан цахим сүлжээнд хүчтэй өрнөж байна.

Гадаад хэлний багш болон иргэдээс англи хэлийг хэддүгээр ангиас нь зааж болох талаар тэдний байр суурийг сонслоо.


“Англи хэлийг дөрөв, тавдугаар ангиас заавал болно” гэв

МУИС-ийн англи хэлний багш, Дэд профессор С.Соёлжин “Сошиалаар нэгдүгээр ангиас нь эхлээд англи хэл заахыг дэмжсэн хэсэг, дэмжээгүй хэсэг гээд нэлээн мэтгэлцээн өрнөж байх юм. Олон улсад 10 наснаас эхэлж гадаад хэл заахыг эрдэмтэд нь судалчихсан байгаа. Хэрвээ ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхэлж англи хэл заана гэвэл би шууд эсэргүүцнэ. Гуравдугаар анги ч холдож байна. Гэхдээ гуравдугаар ангиас нь сонголттойгоор оруулж болох юм. Хар багаас нь гадаад хэл заавал, дөнгөж монгол хэлээ үзэж эхэлж байгаа хүүхдүүд сурах нь юу л бол. Эхлээд монгол хэлнийхээ дүрмийг ягштал, алдаагүй зааж байж хүүхдүүд цааш нь сурна. Эрдэмтэд нь эх хэлээ сольж хутгаад байвал яаж эх хэл нь хөгжих юм. Мөн ангийн хүүхдийн тоог багасгах хэрэгтэй. Аль ч улсын нэг ангид сурч буй сурагчид 20-иос хэтэрдэггүй. Цөөн хүүхэдтэй ангид гадаад хэлийг зааж байж, хүүхдүүд сайн сурна шүү дээ. Хэл өөрөө дахин давтаж байж сурдаг” гэв.

МУБИС-ийн Англи хэл, Герман хэлний тэнхимийн эрхлэгч Б.Болормаа “Англи хэлийг даяарчлагдсан нийгэмд заах нь зөв ч нэгдүгээр ангиас эхлэх нь хэр оновчтой вэ гэдгийг олон талаас нь судалж үзэх шаардлагатай гэж бодож байна. Сэтгэц, танин мэдэхүйн онолын үүднээс хүүхэд багаасаа гадаад хэл сурахад бүрэн бэлтгэгдээгүй байдаг. Харин 10 нас хүрч байж гадаад хэл сурах нөхцөл бүрддэг гэдгийг судлаачид нотолсон байдаг. Багас ангиас гадаад хэл үзэхэд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, эх хэлээ бүрэн эзэмшээгүй, эх оронч үзэл бүрэн суугаагүй байдаг. Мөн эх хэлний дархлаа гэдэг зүйл муудна.


Эхлээд боловсон хүчин, хичээлийн хөтөлбөр, сурах бичгээ бэлтгэх хэрэгтэй

МУБИС-ийн Англи хэлний тэнхимийн багш Г.Чулуун-Эрдэнэ “Ер нь гадаад хэлийг хэдэн наснаас нь заавал тохиромжтой вэ гэдэг маргаан хүмүүсийн дунд байдаг. Тэгэхээр хэл шинжлэлийн эрдэмтдийн судалгаа ч байдаг. Хүүхдийг эх хэлний дархлаа хөгжсөн үе буюу 10, 11 настайд нь хэл заах нь үр дүнтэй. Түүнээс өмнө гадаад хэлийг заах нь тухайн улсын төрөлх хэлтэн шиг ярих, дууддаг болдог ч нөгөөтэйгүүр сөрөг үр дүнг бий болгоно. Энэ нь хүүхдийг хэлний чадвар хөгжөөгүй үед дараа дараагийн академик чадварт нөлөөлнө гэсэн үг. Энгийн харилцааны хэлийг 2-4 жил, академик хэл сурахад түүнээс ч олон жил зарцуулна. Мэдээж хэрэг тухайн хүүхдийн хүлээн авах онцлогоос хамаараад тухайн гадаад хэлийг сурах хугацаа өөр өөр байж болно. Багаас нь заана гэдэг хүүхэд болон эцэг эхчүүдэд ч ачаалалтай болно. Эхлээд боловсон хүчин, хичээлийн хөтөлбөр, сурах бичгээ бэлтгэх хэрэгтэй. Хувийн сургуулиудад сурах бичиг, багш нар нь бэлтгэгдсэн байдаг учраас хичээл нь хоцрогдолгүй явагддаг.


ИРГЭДИЙН БАЙР СУУРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Иргэн н.Болор-Эрдэнэ: Хувийн сургуульд 1 дүгээр ангиас үзээд болж байна. Улсын сургууль ч гэсэн үзэх хэрэгтэй. Хүүхэд бүр тэгш эрхтэй.

Иргэн Т.Тогтох: Эх хэлээ сурч, үүх түүхээ судалж мэдэх хэрэгтэй. Манай боловсролын тогтолцоо заах арга зүй ямар билээ дээ. Хатуухан хэлэхэд монгол хэлээ дөнгөн даган зааж байгаа. Ямар ч чанаргүй хуучин хэвшлээрээ заавал хэддүгээр ангиас заагаад ч нэмэргүй. Сургалтын систем арга барилаа чанартай болгох тал дээр илүү анхаарах ёстой.

Иргэн н.Уранхас: Эрдэмтэд 5 дугаар ангиас нь гадаад хэл заах нь хүүхдийн хэл зүгширсэн байдаг. Өөр орны хэл заахад хүлээж авах чадамж ойлгоц нь сайжирсан байх учир сурах боломж нь бүрддэг гэж ярьсан санагдах юм. Иймээс боловсролын сайд эрдэмтэдтэйгээ сайн ярилцах л хэрэгтэй эгж бодож байна.

Иргэн: Тухайн хүүхдээс өөрөөс нь шалтгаална. Хүүхэд бүрийн хүлээж авах чадвар өөр, зааж байгаа юм чинь сурах л байх л даа.

Иргэн Г.Чимэг: Хамгийн түрүүнд монгол хэлээ маш сайн зааж өгөхгүй бол одооны хүүхдүүд хэл бичгийн дүрмийг мэддэг хүүхэд ер нь ховордсон. 3 дугаар ангиас заахыг бол дэмжмээргүй л байна.

Categories
мэдээ нийгэм

Хөхний хавдрын үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна DNN.mn

Хөхний хавдрын үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна.

“Новартис” эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эдгээр эмийг эхний ээлжинд “Новартис” компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар “Новартис” компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай доорх линкээр орж танилцана уу.
Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 361 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn

УЕПГ: Хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол,  мэдээллийг шалгах ажлын хэсэг байгууллаа |

Прокурорын байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 401 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1083 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 361 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 722 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 9 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 328 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 8 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 13 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нийт 1897 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1507 гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшил газарт барьсан 44 гараашийг чөлөөллөө DNN.mn

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан.

Энэ дагуу Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Төмөр замын эмнэлгийн баруун талын нийтийн эзэмшлийн талбайд барьсан 44 гараашийг буулгаж, газар чөлөөллөө.

Чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу явган зам, ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 998.7 кг үнэт металл худалдан авлаа DNN.mn

Монголбанк 2023 оны дөрөвдүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 234.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 360.0 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 04 дүгээр сард дундаж үнэ 224,794 төгрөг байв.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл оюун ухааны талаар хамтарсан мэдэгдэл гаргав DNN.mn

“Их долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор авч явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан талаар хамтарсан мэдэгдэл гаргав.

“ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна. Хиймэл оюун ухааны системүүдийн хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хувийн нууцлалыг зөрчих, мэдээлэл алдагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Уг хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээний тухай таван зарчмын талаар зөвшилцөлд хүрчээ. Үүнд хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэргийг тусгасан байна. Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.
Сайд нар хил дамнан мэдээлэл дамжуулах асуудлын талаар мөн хэлэлцэж, “мэдээллийн итгэлтэй чөлөөт урсгал”-ын үзэл санааг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр тохиролцсон байна. Талууд мөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр дижитал дэд бүтэц нь хохирол амсаад байгаа Украинд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолжээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Эрх чөлөөний бүлэг хууль нь монголчуудад улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг бүрэн нээж өгнө DNN.mn

Ардчилсан намын УИХ дахь бүлгийн зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Ардчилсан нам Эрх чөлөөний багц хуулийг санаачилна хэмээн мэдээлсэн. Энэ хуулиар хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг яаж хамгаалах вэ. Энэ хуулийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн зөвлөхүүддээ иргэдийн эрх чөлөө, амьдралын түвшнийг сайжруулах бодитой асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх ямар боломж байгаа талаар судалгаа, хэлэлцүүлэг хийж танилцуулах үүрэг өгсөн. Бүлгийн зөвлөхүүд гэдэг нь албан зөвлөхүүдээс гадна бүлэгт албан бус статустай, голдуу Ардчилсан намын ҮБХ-ны 30 гаруй гишүүд багтсан, парламентын гишүүдийн үйл ажиллагаанд үйл ажиллагаа, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой нам бүлгийн нэгдэл л дээ. Удаа дараагийн хэлэлцүүлэг, судалгааны дүнд иргэдийн хамгийн их санаа дургүйцэл төрүүлж байгаа асуудлын нэгдүгээрт хүний жам ёсны эрх орсон. Өөрөөр хэлбэл, монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд эрх баригчдын зүгээс маш ихээр халдах, тэр ч бүү хэл хилсээр ял тулгах явдал гарч байна. Хоёрт, иргэдийн эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, хувийн өмчийг төрд булаах, татварын дарамт ихсэх, төрийн үйлчилгээ дабл стандартаар явах, төр бизнесийн байгууллагуудтай өрсөлдөж эхэлснээр МАН төрийн капитализм байгуулж олигархижиж байгаад маш их санаа зовсон, бухимдсан дүн гарсан. Олон нийт, судлаачдын эдгээр дүгнэлт нь ч олон улсын байгууллагуудын ардчилал, хүний эрх, бизнесийн эрх чөлөөний индексийн ухралтуудаар нотлогдсон гэдгийг энд онцолъё.

Эдгээр суурь асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэхийн тулд бүлгийн зөвлөхүүд “Эрх чөлөөний хуулиуд” нэртэй бүлэг хуулийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьж, батлуулах саналыг гаргасан. Үүнийгээ УИХ-ын гишүүддээ бүлгийн хурал дээр танилцуулсан. Эрх чөлөөний бүлэг хууль гэдэг нь монголчуудын улс төрийн эрх чөлөөг хамгаалах, эдийн засгийн эрх чөлөөг бүрэн нээж өгөх үндсэн зорилгын хүрээнд бичигдэх либерал хуулиудын нэгдсэн нэр юм. УИХ дахь АН-ын гишүүд маань зөвлөхүүдийн санаачилгыг ерөнхийд нь дэмжиж эхний ээлжинд тодорхой ямар ямар хуулиуд байх талаар чиглэл өгснөөр энэ ажил албажсан. Бүлгээс хийх хэвлэлийн хурал дээр танилцуулсан нь тэр. Бэлэн болж буй хуулийн эхний төсөл нь “Тайван жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”, “Гуравдагч хөршийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт” зэрэг юм.

Цаашид баялаг бүтээгчдийг дэмжих тухай, Өмчийн эрхийг хамгаалах тухай, Монгол банкны хар жагсаалтаас иргэдийг чөлөөлөх тухай гээд олон хуулийн төслүүд дээр манай зөвлөхүүд УИХ-ын гишүүдэд тусалж ажиллана. Мөн намын бүтэц, иргэд сонгогчдоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь “Тайван жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн төсөлд иргэд Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийхдээ заавал захиргааны байгууллагад мэдэгдэж ямар нэгэн хариу авахгүй шууд жагсах эрхийг нь нээж өгч байгаа. Эрх баригчид түүний хууль хүчний байгууллагын зүгээс тайван жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийг мэдэгдэл өгөөгүй, өгсөн ч мэдэгдлийн хариу “зөвшөөрөөгүй байхад” жагссан гэдэг үндэслэлээр хүч түрэн баривчилж ял тулгаж байгааг зогсоох хууль нь энэ байх болно.

-Иргэд сонгогчдоос санал яаж авах талаар ярихгүй юу. Платформ нээсэн гэл үү?

-Тийм ээ. Эдгээр хуулийн төслүүдийг “Иргэний ардчилал” платформын хүрээнд нийт иргэд сонгогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж чөлөөтэй санал авахаар төлөвлөж байна. Зөвхөн санаачилсан хуулиудын хүрээнд ч биш монголчуудад эрх, эрх чөлөөгөө хамгаалах, аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө ямар хуулиуд санаачилмаар байгаа тухай иргэдээсээ бид асууна. Хувь иргэд тодорхой хуулийг санаачилж өгөөч гэж УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдэд санал өгч, тэр санал нь “Иргэний ардчилал” платформ дээр 50,000 хүртэл иргэний гарын үсэг цуглуулбал шууд өргөн барьж болох тухай ч Бүлгийн дарга О.Цогтгэрэл ярьж байгаа. Танай сонины уншигчдаас хичээнгүйлэн хүсэхэд “Иргэний ардчилал” эрх чөлөөний сарын аянд https://form.jotform.com/231161053184446 хаягаар орж үгээ хэлж оролцоорой хэмээн урьж байна.

-Ардчилсан төлөөлөгчдийн чуулга уулзалтыг энэ сард юм уу, дараа сард зохион байгуулна гэсэн. Чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөхгүй юу. Юу хэлэлцэх вэ?

-Бүлгийн хурал дээр гишүүд зөвлөхүүдийн ажилтай хамааралтай ярьсан нэг ажил нь “Ардчилсан төлөөлөгчдийн уулзалт”-ыг зохион байгуулах тухай. Хэдийгээр сүүлийн хоёр жил дотоод маргаантай байсан ч Ардчилсан нам бол үндэсний хэмжээний бүтэцтэй, хамгийн том сөрөг хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн засаг дарга нарын 54 хувийг АНбүрдүүлж байна. 330 сумын 147 сумынх нь Засаг дарга Ардчилсан намынх. АН21 аймгийн ИТХ-ын 10-т, есөн дүүргийн хоёрт нь олонх байна. Иргэдээс мандат авсан бүх шатны төлөөлөгч гэхэд л АН-аас 4000 гаруй хүн байгаа нь АН-ыг МАН-тай эн зэрэгцэх нөөцтэй нам гэдгийг бүрэн нотолж байгаа юм. Бид өнөөдөр нэгдсэн, дотоод маргаангүй нам болсон. Товчхондоо АН-аар дамжуулж Монголын ардчиллыг хагаралтай байлгах гэсэн гадаад дотоод эрх ашгийг тасалж чадсан. Одоо сөрөг хүчнийхээ үндсэн ажлаа хийх хэрэгтэй. Энэ ажлын нэг том эхлэл нь иргэдээс мандат авсан бүх шатны төлөөлөгчдөө цуглуулж сөрөг хүчний стратеги зорилтоо гаргах, 2024 оны сонгуульдаа бэлтгэх юм. Энэ нүсэр ажлыг намын бүтэцтэй хамтран хийх чиглэлийг гаргасан. Өмнө нь намын даргад танилцуулагдсан байсан болохоор энэ уулзалт удахгүй зургаадугаар сард багтаж хийгдэх юм. Энэ ажлын арын гүйцэтгэлт бүлгийн зөвлөхүүд ч ажиллана.

-Та бол улс төр судлаач хүн. Тиймээс Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн талаар таны байр суурийг сонсъё. Улс төрийн намын тухай хуулийн аль зохицуулалтад та ямар шүүмжлэлтэй байна вэ?

-Нам, бүлэгтэй огт хамаарахгүйгээр хувийн байр сууриа илэрхийлье. Улс төрийн намын тухай хууль хамгийн олон жил хэлэлцэгдсэн, хамгийн олон ажлын хэсэг байгуулагдсан хуулиудын нэг. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьж байгаа уламжлал нь зөв. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеийн ажлын хэсэгт би орж ажиллаж байсан. Чуулганд ороод уначихдаг үндсэн шалтгаан нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал. Учир нь улс төрийн намууд санхүүжилтээ ил байлгах сонирхол тун бага. Нэгэнт татвар төлөгчдийн мөнгийг намуудад зарцуулах гэж байгаа бол түүний хяналт иргэдэд нээлттэй байх ёстой. Нөгөө талаас төрийн мөнгө гэдэг бол эрх баригчдын л “мөнгө”. Төрөөс мөнгө өгөөд эхлэхээр жижиг намууд эрх баригчдын нөлөөнд хэт орж дагуул намууд үүсдэг. Үүний алтан тэнцвэрийг олохгүй бол чуулганаар батлагдахгүй, амьдрал дээр дэвшил авч ирэхгүй. Улс төрийн намуудын нийт санхүүжилтийн 30-аас ихгүй нь л төрийн санхүүжилттэй байх ёстой. Үлдсэн нь жижиг дунд хандивлагчдаас бүрдэж байж үзэл санаа орших учиртай. Гэтэл хандив өргөсөн компаниудыг яах эсэх нь хуульд тодорхойгүй харагдана лээ. Илүү дарамталсан заалт байгааг ч хэвлэлийнхэн хөндөөд байгаа. Иргэний нам биш төрийн өмчит намууд л үүсэх гээд байна шүү дээ. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөхгүй бол болохгүй.

-Сонгуулийн системийг 50:50 гэсэн МАН-ын саналыг та хэрхэн дүгнэж байна. Манайд ямар харьцаатай байвал болох вэ?

-МАНхоёрын тоонд их дуртай болсон байна лээ. 76 гишүүнийг хоёроор үржүүлээд 152 гишүүн, 76 гишүүнээ хоёрт хуваагаад 38:38 гэсэн тактикийн тоо оруулж ирж байна. Мэдээж энэ бол шинжлэх ухаан биш. Товчхон хэлэхэд, Ардчилсан намын санал болгож буй 60:40 бол шинжлэх ухааны үндэслэлтэй тоо. Олон улсад олонх холимог сонгуулийн жишиг ч ийм. Хөндлөнгийн судлаачдын сонгуулийн хуульд өгсөн санал ч 60:40 байна. Бид дугуйг шинээр зохиох хэрэггүй. Өртгийг нь дийлэхгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 152 байхаар оруулж ирсэн. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-ҮХНӨ бол өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санал санаачилга биш. Аль 2015 оноос л Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх тухай өөрийн тодорхой зарчмуудаа тавьсаар ирсэн. Орчин үеийн нийгмийн амьдрал илүү эрчимтэй, хурдтай болж Үндсэн хуулийн өөрчлөлт олон улсад 15-20 жилд нэг хийгдэж байна. Гагцхүү ҮХНӨ-өөр хэзээ ч өөрчилж болохгүй хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт нийгэмтэй холбоотой үндсэн заалтууд гэж бий. Нийгмийн тогтолцоо, эдийн засгийн бүтэцтэй холбоотой сайжруулж, баяжуулж байх ёстой зүйл заалтын хүрээнд өөрчлөлтийг хийх ёстой шүү дээ. Одоогийн энэ үеийнхэн хийхгүй бол дараагийн үеийнхэн хийх л болно. Хэвлэлийнхэн гишүүдийн тоог л их асуух юм. Уул нь Үндсэн хуульд парламентын тооноос хэд дахин ач холбогдолтой Үндсэн хуулийн шүүхийн асуудал, ерөнхийлөгчийн эрх үүрэг, өмчлөлийн хэлбэр гээд олон зүйл заалтуудыг улстөрчдөөс ам асуумаар байгаа юм. Эхлээд ҮХНӨ-ийг дэмжих эсэх чуулганы шийдвэрийг харах нь илүү бодитой болов уу. Гишүүдийн тооны хувьд 152-оос бага, 76-аас их байх нь зүйтэй. Яг хэд байхыг онолын гэхээсээ нийгмийн зөвшилцлөөр л шийднэ шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Пүрэвцэрэн: Манай сумын малчны хот руу бамбарууштай баавгай дайрч 10 үхрийг нь барилаа DNN.mn


Айлын хоттой мал руу бамбарууштай баавгай дайрч 10 тооны малд халдсан явдал Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл баг, Бодонт гэх газарт болжээ.

Одоогоор тухайн газарт сумын Засаг даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа юм байна. Дээрх явдлын талаар Баяннуур багийн байгаль хамгаалагч Б.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.


зураг

-Бугат суманд хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жил урт хавар болж байна.

Шөнөдөө хүйтэн хонож байгаа учраас ногоо гарахгүй, мал тамир муутай байна. Сэрүүн байгаатай холбоотойгоор айлууд өвөлжөөндөө л сууж байна. Ойрын хэдхэн хоногт л цаг наашилж дулаарлаа. Зарим газраар ногоо дөнгөж цухуйж байна.

-Айлын хоттой мал руу баавгай дайрчээ. Энэ явдлын талаар тодруулахгүй юу?

-Энэ явдал Бугат сумын Баянтөгөл багийн нутагт тэр газарт дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө 04:00 цагт болсон. Яг тэр үед тухайн айлын нохой хуцаад сүйд болж. Гэрийн эзний тухайд нохой гөлгөө хамгаалаад адуу малтай хөөцөлдөж байна гээд төдийлөн анзааралгүй өнгөрсөн юм билээ. Өглөө босоод харахад нь дөрвөн үхэр нь үхчихсэн, зургаан үхэр шархадсан байж.

Том шүдлэн үхрийг сэрвээнээс нь зуугаад гэрээс 60 орчим метр газар чирч аваачаад орхисон байна лээ. Биднийг тухайн айл руу очиход нэмээд шархадсан хоёр үхэр нь үхсэн байсан. Тухайн газарт сүлжээ барьдаггүй учраас өндөр уулын оройд гарч утсаар бидэнд хэл дуулгасан.

-Тийм олон тооны малд халдсан гэхлээр хэд хэдэн баавгай дайрсан байх уу. Хэргийн газрын нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Баавгай үхрийн зооноос зуудаг амьтан. Биднийг очиход шүдлэн эр үхрийн сэрвээнээс нь хазаад арьсыг нь хуулаад хаячихсан байсан. Тухайн айл байшинтай учраас дуу чимээг нь тод сонсоогүй байна лээ.

Ойр орчмын айлуудынх нь ярьж байгаагаар бол өнгөрсөн гуравдугаар сард гурван бамбарууш дагуулсан баавгай явж байхыг харсан байна лээ. Ичээнээсээ гараад явж байсан нь тэр юм билээ. 10 орчим бод малд халдсан гэхлээр хэд хэдэн баавгай дайрсан гэж харж байгаа.

Нэг баавгай олон мал руу ноцдоггүй. Сүйтгэсэн малыг нь харахад гол төлөв бяруу байгаа юм. Эндээс үзэхэд нэг бамбаруушаа дагуулсан баавгай дайрсан гэж харж байна.

-Айлын үхэр чирсэнд ямар учир байна вэ?

-Баавгай идшээ дарж өмхийрүүлж иддэг амьтан. Ийм зорилгоор нь чирсэн гэж харж байгаа. Энэ сэг рүүгээ баавгай буцаж ирэх магадлалтай. Энэ нь тухайн бүс нутгийн иргэдэд хүндрэл учруулж байгаа юм. Ямартай ч бид хоёр хоног сахиад ирсэнгүй. Одоогоор тухайн бүсийн айлуудад нүүх зөвлөмж хүргүүлээд байна. Тухайн баавгай ирэхэд хөнөөж болохгүй учраас зугтахаас өөр ямар гарц байхгүй.

-Баавгай хоттой мал руу дайрсан өөр тохиолдол байна уу?

-Энэ хавар Хангал суманд айлын хот руу баавгай орж ирсэн байна лээ. Тухайн үед гэрийн эзэн гар чийдэн тусгаж чимээ өгснөөр баавгай явсан байгаа юм. Үүний өмнөх өдөр нь өөр нэг айлын хоттой мал шуугилдаад байхад нь гарч сум тавиад орж ирэхэд чимээгүй болсон тухай мэдээлэл байгаа. Энэ мэтчилэнгээр баавгай үзэгдээд л байна.

-Баавгай хоттой мал руу дайрч байгаа үзэгдлийг байгаль хамгаалагчийн зүгээс яаж харж байна вэ?

-Идэш хайж яваагаас үзэхэд өлссөн байна л даа. Ууландаа самар, жимс нь олдохгүй байна гэсэн үг. Зүгээс тэнэж явсан баавгай айлын хоттой мал руу дайрна гэсэн ойлголт байхгүй. Хоол олдохгүй өлсөөд л ийм үзэгдэл болж байгаа юм.

-Баавгай хоттой мал руу дайрах үзэгдэл хэд хэд бүртгэгдлээ. Ийм үед иргэд яах вэ?

-Бид Онцгой байдлын газар руу ярьж зөвлөгөө авсан.

Эрсдэлтэй бүс нутагт байгаа айлын хот руу баавгай ирвэл цахилгаан хөрөө асааж дуу чимээ өгөх зөвлөмж өгсөн. Баавгай өөрөө чимээнээс үргэдэг амьтан. Уул нь сум тавьдаг бол зүгээр. Гэхдээ хөдөөд буутай айл бараг байхаа больж. Баавгай дархан цаазтай амьтан учраас алж болохгүй. Хот руу дайрахад алж болно гэх заалт хуульд байхгүй. Эхний ээлжид зугтах, чанга чимээ гаргах зэрэг арга хэмжээ авна. Нэг бол гэрээс гарахгүй байх хэрэгтэй.

-Гэртээ нуугдсан аав, хүү хоёр баавгайд бариулсан хэрэг саяхан гарсан байх аа.

-Энэ хавийн малчид хориотой ан гээд бид идүүлэх юм уу гэх мэтчилэнгээр юм ярьж л байна. Хуулиараа дархан цаазтай амьтны алж болохгүй. Хэрвээ дархан цаазтай амьтан албал хуулийн хариуцлагад татагдана.

-Малаа баавгайд сүйтгүүлсэн малчид нөхөн олговор авах боломж бий юу?

-Тухайн айл ойн сангаас хол, ил задгай газарт нутаглаж байсан бол нөхөн төлбөр олгож болох юм билээ. Ойн санд буусан бол араатан амьтны амьдрах газарт л хамт нутагласан болж таарч байна.

Хуульд ойн сангаас 500 метр зайд нутаглах тухай заасан байдаг. Эндээс харахад тухайн айл ойн бүс нутагт байсан гэдэг утгаараа буруудаж мэдэхээр байгаа юм. Сая малаа сүйтгүүлсэн айлд баавгай ирвэл дуу чимээ гарга, бүр болохгүй бол гэртээ нуугд л гэх зөвлөгөө өгсөн. Удахгүй нүүх байх.